Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 1(123)
Лимфоцитийн дэд бүлгийн эсүүдийн үнэмлэхүй тоог урсгал эс тоолуураар (Flowcytometer) тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

Я. Амаржаргал, Митцу Хонда

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Японы халдварт өвчин судлалын үндэсний төв

 

Хүний захын цусан дахь лимфоцитийн дэд бүлгийн эсүүдийн түвшин хэмжээ нь хувь хүн бүрийн дархлалын байдлын маш нарийн тусгал болдог. Дархлалын эсүүдийн тоогорчин үеийн оношлогооны аргаар хэмжих нь тэдгээрийн ялгаатай төрлүүдийн үйл ажиллагааг тодорхойлох, өвчнийг оношлох, эмнэлзүйн ажиглалт хийх, үр дагавараас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хорь гаруйхан жилийн өмнө олон улсын эмнэлзүйн дархлал судлалын практикт туяарагч эсрэг биө ашигласан маш цөөхөн шинжилгээ хийдэг байжээ [1]. Эрдэмтэн Кохлер, Милстөйм иарын хүчээр бий болсон нэг язгуурын эсрэг биеийг /monoclonal antibodies/ (НЯЭБ) шинжилгээ судалгаанд хэрэглэх болсон нь хүний дархлал судлалын салбарт хувьсгал хийж өнөөдөр уг аргыг зөвхөн эрдэм шинжилгээний лабораториуд бус эмнэлэг, оношлогооны практикт өргөн хэрэглэх болсон [2]. Цусны цагаан бөөмийн эсүүдийн гадаргуугийн эсрэгтөрөгчийн ялгарлын тольтын /Cluster of Differentia- lion/ маш олон хувилбарыг тодорхойлох нэгязгуурын эсрэг биеийг пүүсүүдээс чөлөөтэй худалдан авах бололцоо бүрдлзэ [3, 4, 5]. ЭБ-ийг ганцхан төрлийн туяарагч бодистой /ФИТС/ холбон хэрэглэдэг байсан бол еөр төрлийн туяарагч бодистой /РЕ гм./ холбон нэгэн зэрэг лимфоцит эсийн гадаргуугийн хэд хэдэн эсрэгтөрөгчийг тоолох нь ердийн үйлдэл болжээ. Оношлогоонытехниктехнологи хөгжлийн өндөр түвшинд хүрч урсгал эс тоолуур (flowcytometry) аажмаар микроскопыг халж байна [6, 7, 8]. Манай оронд 1989 онд Н.Мөнхтүвшин, Ц.Лхагвасүрэн нарын судлаачид нэг язгуурын эсрэг бие хэрэглэн дархан туяаралтын микроскопоор Т, В лимфоцит тоолох арга нэвтрүүлж ШБОС-д бүртгүүлсэн байна [10]. 1998 онд /Б.Баярт/ дархлалын эсүүдийн лавлах хэмжээг ердийн уламжлалт аргуудаар /лимфоцитийн дэд бүлгийг Е хүрээ үүсгэх аргаар, В лимфоцитийг М хүрээ үүсгэх аргаар гм. /монгол хүн амын дунд судлан тодорхойлжээ.

Судалгааны зорилго. Өөрийн орны эрүүл хүн амын цусанд лимфоцитийн дэд бүлгийн эсүүдийн түвшинг нэг язгуурын эсрэг бие ашиглан урсгал эс тоолуураар хэмжих аргаар тодорхойлсноор дархлалын төрөлх болон олдмол хомсдох өвчнүүдийг оношлох, дархлал дарангуйлах болон сэргээх эмчилгээг хянахад баримтлах лавлах хэмжээ тогтоох.

Судалгааны материал, арга зүй. Судалгаанд Улаанбаатар хотын их, дээд сургууль, коллежийн оюутны дотуур байрнуудаас санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгосон 4 байранд амьдардаг 50 оюутнаас асуумж судалгаа авсан. Ямар нэг халдварт ба шар өвчнөөр өвчилж эмнэлэгт хэвтэж байгаагүй гэсэн хариулттай 47 хүнээс таниулсан зөвшөөрөл авсны үндсэн дээр сорыд цуглуулав. Судалгаанд оролцогчдын хүйсний харьцаа 57.5% /27 эр/, 42:6% /20 эм/ байв. Судалгаанд насны нэг бүлэгт хамрагдах 17-21 насны залуучуудыг сонгосон болно. Т лимфоцитийн дэд бүлгийн эсүүдийн үнэмлэхүй тоог тоолох болон эсийн гадаргуугийн эсрэг төрөгчийг урсгал эс тоолуураар тодорхойлох хэсгийг Японы Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Иммунологийн Лабораторид хийв. Хэрэглэгдсэн НЯЭБ: ФИТС, Пикоэритрин /РЕ/, РЕ- Су5- тай холбосон сармагчны СДЗ-ын эсрэг НЯЭБ (А/Р- 18; Biosource International Inc., Camarillo, CA), СД4 (Nu- TH/I; Nichirei Co. Tokyo, Japan), СД8 (SK-1; Becton Dickinson), СД20, CD45 (B9E9 (HRC20); Beckman Coulter), СД56 (DX2; Pharmingen, San Diego, CA), зэрэг НЯЭБ1 хэрэглэсэн ба шинжилгээг зааврын дагуу хийсэн.

Судалгааны үр дүн, хэлцэмж. Судалгааны үр дүнг зураг 1-4, хүснэгт 1-7-д харуулав. Зураг 1 - 4-т нэг хүний сорьцонд mm3 эзэлхүүнд байх СДЗ, СД19, СД4, СД8, СД56 эсүүдийг урсгал эс тоолуураар тоолж гаргасан дүнг толилуулав.

Зураг 1. Нэг хүний сорьцонд РС5 туяарагчтай холбосон нийт Т эсийн эсрэг НЯЭБ (СДЗ)-ийг РЕ

Туяарагчтай холбосон В лимфоцитийн гадаргуугийн ЭТ- ийн эсрэг НЯЭБ (СД19) -тэй зэрэг хэрэглэн урсгал эс тоолуураар тоолоход зүүн дээд талын цонхонд 1280/ mm3 Т эс тоологдсон ба баруун доод талын цонхонд 499/mm3 В (CD19) эс тоологдсон байв.

Зураг 2. Нэг хүний сорьцонд РС5 туяарагчтай холбосон нийт Т эсийн эсрэг НЯЭБ (СДЗ)-ийг РЕ туяарагчтай холбосон СД4-ийн ЭТ-ийн эсрэг НЯЭБ (СД4)-тэй зэрэгхэрэглэн фловцитометөрээр тоолоход зүүн дээд талын цонхонд 711/mm3 Т эс тоологдсон ба баруун дээд талын цонхонд 842/mm3 Т туслагч эс (CD4) тоологдсон байв.

Зураг 3. Нэг хүний сорьцонд РС5 туяарагчтай холбосон нийт Т эсийн эсрэг НЯЭБ (СДЗ)-ийг РЕ туяарагчтай холбосон СД8-ийн ЭТ-ийн эсрэг НЯЭБ (СД8) —тэй зэрэг хэрэглэн фловцитометерээр тоолоход зүүн дээд талын цонхонд 1204/mm3 Т эс тоологдсон ба баруун дээд талын цонхонд 562/mm3 Т дарангуйлагч 3c(CD8) тоологдсон байв.

Зураг 4. Нэг хүний сорьцонд РС5 туяарагчтай холбосон нийт-Т эсийн эсрэг НЯЭБ (СДЗ)-ийг РЕ туяарагчтай холбосон НК-ийн ЭТ-ийн эсрэг НЯЭБ (СД56) -тэй зэрэг хэрэглэн фловцитометерээр тоолоход зүүн дээд талын цонхонд 1522/mm3 Т эс тоологдсон ба баруун доод талын цонхонд 341 /mm3 Т хядагч эс (CD 56) тоологдсон байв.

Хүснэгт 1. Т эсийн захын цусан дахь үнэмлэхүй тоог нас бүрт харьцуулан тодорхойлсон дүн /mm3/

  • m - дундаж
  • SD - стандарт хазайлт
  • N - судалгаанд хамрагдагсдын тоо

Хэвлэлийн эх сурвалжаас үзэхэд ихэнхи лабораториудын баримталдаг дундаж хэмжээгээр хүний захын цусны лимфоцитийн 75%-ийг Т эс эзэлдэг. Гэвч зарим бүлэгт (Хятадуудад гм.) Т эсийн түвшин үүнээс доогуур байх хандлагатай байдаг байна [2]. Бидний судалгаагаар 17-21 насны бүлгийн эрчүүдийн Т эсийн захын цусан дахь үнэмлэхүй хэмжээ 2009.32±163.1/mm3, эмэгтэйчүүдийнх 2021.13±381.11/ mm3 байв. Т эсийн хэмжээг харьцуулахад хүйсний ялгаа ажитагдсангүй. Насны хувьд нарийвчилж үзвэл насны зрчүүдийн цусанд Т эсийн тоо тухайн насны эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад өндөр байв. Бусад насныханд ялгаа ажиглагдсангүй.

Хүснэгт 2. В эсийн захын цусан дахь үнэмлэхүй тоог нас бүрт харьцуулан тодорхойлсон дүн /mm3/

Хэвийн нөхцөлд В эс нь захын цусан дахь лимфоцит эсийн 10-15%-ийг эзэлдэг. Тухайн насны бүлгийн хүмүүст В эсийн үнэмлэхүй хэмжээг фловцитометрээр тодорхойлоход эрчүүдэд 408.59±30.28/ mm3, эмэгтэйчүүдэд 364.76±94.07/mm3 байв. Үүнээс үзэхэд В лимфоцит эсийн дундаж хэмжээнд нас, хүйсний ялгаа ажиглагдсангүй. Насны хувьд нарийвчилж үзвэл 18 насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн цусан дахь хэмжээний зөрүү бусад насныхтай харьцуулахад илүү байгаа нь мөн ажиглагдсан.

Хүснэгт 3. NK / Заяамал хөнөөгч / эсийн захын цусан дахь үнэмлэхүй тоог нас бүрт харьцуулан тодорхойлсон дүн /mm3/

Харин НК/заяамал хөнөөгч/ эсийн захын цусан дахь дундаж хэмжэз эрчүүдэд 310.9+21.57/ mm3„ эмэгтэйчүүдэд 255.28+91.43/mm3 байсан ба үнэмлэхүй тооны хувьд нас хүйсний. ялгаа ажиглагдсангүй. Хувиар авч үзвэл НК эс нь захын цусан дахь нийт лимфоцитийн 10 орчим хувийг эзэлдэг гэсэн үзүүлэлттэй дүйж байна.

Хүснэгт 4. СД4 эсийн захын цусан дахь үнэмлэхүй тоог нас бүрт харьцуулан тодорхойлсон дүн /mm3/

Бидний судалгаагаар манай 17-21 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн щусан дахь СД4 эсийн дундаж хэмжээ /992.72+280.08 /mmi/ байгаа нь олон улсын хэмжээнд мөрдөгддөг лавлах хэмжээтэй ойролцоо байна СД4 эс эрэгтэйд 938.07±64.79/mmi, эмэгтэйд 1065.7±166.64/mmi байв. СД4 эс нь захын цусан дахь лимфоцитийн 50% - 60%-ийг эзэлдэг.

Хүснэгт 5. СД8 зсийн захын цусан дахь үнэмлэхүй тоог нас бүрт харьцуулан тодорхойлсон дүн / nrim3/

Хүснэгтээс харвал СД8 эсийн дундаж хэмжээ эрэгтэйд 754.22+114.45/mmi, эмэгтэйд 672.32+145.81/ mmi байгаа боловч18 насны эрэгтэй, эмэгтэйгийн цусан дахь СД8 эсийн тооны ялгаа бусад насныхтай харьцуулахад илүү байгаа нь ажиглагдсан. Т дарангуйлагч эсийн захын цусанд эзлэх хувь 20% 25% байдаг.

Хүснэгт 6. СД4/СД8 эсийн харьцааг нас бүрт харьцуулан тодорхойлсон дүн

Нэг язгуурын эсрэг бие ашиглан Т эсийн дэд бүлгүүдийн хэмжээгтодорхойлохын зэрэгцээ СД4/СД8 эсийн харьцааг тодорхойлох нь оношийн чухал ач холбогдолтой байдаг. Хэвийн нөхцөлд 2:1 харьцаатай байдаг ба тус харьцааны өөрчлөлт нь дархлалын системийн хямралыгтусгах нэгэн үзүүлэлт болдог.

Дүгнэлт

1. Бидний судалгаагаар тухайн насны бүлэгт лимфоцит эсийн үнэмлэхүй дундаж хэмжээ 2944+730.97/mm3, Т лимфоцитийн үиэмлэхүй дундаж хэмжээ 2026.13+564.34/mm3, В лимфоцит эсийн дундаж хэмжээ 394.28+136.19/mm3, СД4 эсийн дундаж хэмжээ 992.72+280.08/mm3, СД8 эсийн дундаж хэмжээ 731.64+312.29/mm3, НК эсийн дундаж хэмжээ 290.бб±179.21/mm3, СД4/СД8харьцаа 1.51 ±0.57 байв.

2. Монгол хүний / 17-21 насны бүлэг/ цусан дахь цагаан эсийн хэмжээ болон лимфоцитийн дэд бүлгийн эсүүдийн үнэмлэхүй хэмжээг нэг язгуурын эсрэг бие ашиглан урсгал эс тоолуураар тодорхойлоход Т эсийн дундаж хэмжээ 2026.13±564.34/ mm3 буюу 68.82%, В лимфоцитийн дундажхэмжээ 394.28±136.19/mm3 буюу 13.39% байгаагаас үзэхэд тухайн насны бүлгийн эр, эм хүмүүсийн Т, В эс тооны хувьд бусад орнуудад баримталдаг хэмжээтэй ойролцоо байна.

3. НК/заяамал хөнөөгч/эсийн дундажхэмжээ тухайн насны бүлгийн хүмүүст 290.66+179.26/mm3 байгаа нь зарим оронд баримталдаг лавлах үзүүлэлттэй харьцуулахад доогуур байгаа нь ажиглагдав. Гэвч энэ үзүүлэлт нь зөвхөн нэг насны бүлэгт тодорхойлсон хэмж!эз ба бусад масны бүлгийн хүмүүсийн дундаж хэмжээтэй харьцуулагдаж байж монгол хүний дундаж хэмжээ баталгаатай болно.

4. СД4    эсийн түвшинг урсгал эс тоолуураар м одохойлох. нь ДОХ болон бусад олон өвчнийг оношлох Омчлэхзд ач холбогдолтой нь нотлогджээ. Ердийн аргаар СД4 эсийг тодорхойлоход зөхөн хувиар тооцоолдог ба энэ нь хяналт хийх бололцоогүй юм. Харин НЯЭБ ашиглан урсгал эс тоолуураар тодорхойлоход тэдгээрийн үнэмлэхүй хэмжээг мэдэх бололцоотой болдог. 17-21 насны бүлгийн хүмүүсийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд монгол хүний цусан дахь СД4 эсийн дундаж хэмжээ нь 992.72+280.08 / mm3 байгаа нь олон улсын лабораториудын мөрддөгдундаж үзүүлэлттэй ойролцоо байна.

5. Бидний судалгаагаар СД8 эсийн дундаж үнэмлэхүй хэмжээ дангаараа тухайн судалгаанд хамрагдагсадын цусанд (731.64 ±312.29 / mm3) өндөр байгаа боловч СД4 эсийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад 1.51+0.57 байв.

Ном зүй

1. Cox, С., Reeder, J.E., et al (1998) Comparison of frequency distributions in flow cytometry. Cytometry 9: 291-298
2. Coon, J. S., Landay, A. L, Weinstein, R. S (1987) Advances in flow cytometry for diagnostic pathology. Lab. Inves. 57:453-454
3. Duque, R. E., Ward, P. A (1997) Quantative assessement of neutrophil function by flow cytometry. Anal. Quant. Cytol. Histol.9: 42-48
4. Shapiro, H. M.(1988) Cell marker analysis; Practical Flow Cytometry. 2nd Ed. New York, 34-51
5. Bluestone, J. A., Cron, R. Q., et al. (1988) Structure and specificity of T cell receptor y/5 on major histocompatibility complex antigen spec\\\'r\\\'м CD3D, CD4G, CD8D T lymphocytes. J. Exp. Med. 168: 1899-1916
6. Fisher, A., Lisowska-Grospierre, B., et al. (1988) Leukocyte adhesion deficiency molecular basis and functional consequences, immunodeficiency Rev. 1: 39- 54
7. Mark,- F., Jonatan, L., Owen, M. J. (1989) T cells, N. ¥ 148-178,317-323
8. Н.Мөнхтүвшин\\\' (1991) Лимфоцит; Дархлалын үндэс ба эмгэг. УБ, 49-62
9. Б. Баярт (1998) : Дархлалын эсүүд; Дархлаа судлал. УБ 39-45
10. Alan, R. Liss (1986)) Т cell markers and subsets involved in T cell differentiation; Progress in Leukocyte Biology, N.Y, 47-57
11. Abbabas, A. K., Lichtman, A. H., Pober, J. S.(1995) Molecular basis of T cell antigen recognition and activation; Cellular and molecular immunology, 137-186
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Мөнхтүвшин


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2418
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК