Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 1(123)
ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАХ “А”' АМИНДЭМИЙН ДУТЛЫН ТАРХАЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
( Судалгааны өгүүлэл )

Н.Амардулам, Э.Эрдэнэчимэг, Б.Бурмаа, Ш.Батдэлгэр, Г.Амгалан

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн яам

 

Үндэслэл: А аминдэм дутал нь бие махбодын эс, эд эрхтнийг бүхэлд нь хамардаг системийн өвчин юм. А аминдэм дутлын үед нүдний харааны хэвийн үйл ажиллагаа алдагдах, биеийн эсэргүүцэх чадвар буурах, амьсгал, гэдэс болон бэлгийн замын үрэвсэлт өвчнөөр өвчлөмтгий болох, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах, салст бүрхэвч хатингиршсанаас шүүрэл ялгаралтбагасах, тухайлбал: ходоод, нарийн гэдэсний шээс ялгаруулах үйл ажиллагаа багассанаас хоол боловсруулах, шингээх үйл ажиллагаа алдагдаж, суулгалт өвчнөөр өвчлөмтгий болдог [11]. А аминдэмийн нэмэлт хангамж нь бие махбодын төмрийн агууламжийг сайжруулж, цус багадалтыг бууруулдаг нөлөөтэй болох нь хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хийсэн эмнэл зүйн туршилтуудаар. батлагдсан байна. Тухайлбал: Индонезид сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд 5 сарын турш өдөрт 810 мкг RE бүхий А аминдэмээр баяжуулсан элсэн чихрийг өгсний дараа тэдний цусан дахь гемоглобины хэмжээ өмнөхөөсөө 10 г/л-ээр нэмэгджээ [9]. Түүнчлэн 4-6 сартай жирэмсэн индонез эмэгтэйчүүдэд А аминдэм, төмрийн бэлдмэлийг хавсруулан хэрэглүүлэхэд тэдний цусан дахь гемоглобины хэмжээ 13 г/л-ээр өсчээ. Монголд жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийн дунд “А" аминдэм дутлыг судалсан материал хомс байна. Иймээс жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийн дунд “А” аминдэмийн дутлыг илрүүлж, урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

Зорилго, зорилт: Мөнголын хүн амын зарим / жирэмсэн, хөхуул эмэгтэйчууд/ бэлгийн дунд A аминдэм дутлын илрэлтийн түвшин, цаашид авах арга хэмжээний үндэслэлийг боловсруулахад оршино. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж шийдвэрлэв.

1. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийн дунд "А” аминдэм дутлын тархалтын түвшин, А аминдэм агуулсан хоол хүнсний хэрэглээг тогтоох

2. А аминдэм дутлаас урьдчилан сэргийлэх талаар цаашид авах арга хэмжээний зөвлөмж боловсруулах

Судалгааны арга зүй: 2000-2002 онд Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Дархан, Дорнод, Дорноговь, Завхан, Дундговь, Өвөрхангай аймгуудын 139 жирэмсэн, 163 хөхүүл эмэгтэйчүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч нийт 302 хүнийгхамруулан нэгэн агшны судалгааг хийлээ. “А аминдэмийн дутлын эмнэл зүйн ба үйл ажиллагааны үзүүлэлтийг илрүүлэхэд мэргэжлийн эмчийн үзлэг, асуулга, АНУ-ын Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвийн боловсруулсан АНТРО 5.0 программ ийлдсэнд ретинол тодорхоЯлох шинжилгээг Спектроник-21 Милтон Рои маркийн спектрофотометр, А аминдэм агуулсан хоол хүнснйй хэрэглээг “Хелен Келлер" олон улсын байгууллагын боловсруулсан аргачлалын дагуу судлан судалгааны материалд Epi6.info, Statgraph, SPSS программуудыг ашиглан статистик боловсруулалт хийлээ.

Судалгааны дүн. 1. А аминдэм дутлын эмнэл зүйн шинж: Судалгаанд хамрагдсан нийтхөхүүл эхчүүдийн 1.8%-д шөнийн харалган, 0.6%-д нүдний салст бүрхэвчийн ксероз, 0.6%-д нь нүдний салст бүрхэвчийн сорвижкпт, 22%-д нүдний харааны өөрчлөлт, 61.3%-д арьсны өөрчлөлт, 52.8%-д амны хөндийн салст бүрхүүлийн өөрчлөлт, 61.3%-д үсний талаас гарах өөрчлөлт, 65.6%-д цус багадалтын шинжүүд харин жирэмсэн эмэгтэйчүүдийн 7.9%-д шөнийн харалган, 0.7%-д эвэрлэгийн ксероз, 17.3%-д нүдний харааны өөрчлөлт, 58.9%-д арьсны өөрчлөлт, 51.1%-д амны салст бүрхүүлийн өөрчлөлт, 75.5%-д үсний талаас гарах өөрчлөлт, 70.5%-д нь цус багадалтын шинж илэрч байна. Жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүдийн дундах ААД-ын эмнэл зүйн шинжүүдийг аймаг, дүүргээр хүснэгт 1, 2 -т харуулав. Хүснэгт 1-ээс үзэхэд шөнийн харалган Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 3.1%, Завхан аймагт 8.3%, Өвөрхангай аймагт 12.5% илэрсэн бол бусад аймаг, дүүргийнэхчүүдййндунд илрээгүй байна. Харин салст бүрхэвчийн ксероз өвөрхангай аймагт 12.5%, нүдний сорвижилт 12.5% илэрсэн байна. Судалгаанд хамрагдсан хөхүүл эхчүүдийн дунд ААД-ын бусад эмнэл зүйн шинжүүдээс арьсны өөрчлөлт Дорнод аймагх 88.9%, Өвөрхангай аймагт амны хөндийн салстын өөрчлөлт 75%, цус багадалтын шинж нь 87.5%, Дархан-Уул аймагт үсний талаас гарах өөрчлөлт 77.8%, Сонгино-Хайрхан дүүрэгт харааны өөрчлөлт 36.7% байгаа нь бусад аймаг, дүүргээс хамгийн их илрэлтэй байна.

Хүснэгт 1. Хөхүүл эхчүүдийн “А” аминдэмийн дутлын эмнэл зүйн шинж /аймаг, дүүргээр/

Хүснэгт 2. Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах ААД-ын эмнэл зүйн шинжүүд /аймаг дүүргээр

Хүснэгт 2-оос үзэхэд Өвөрхангай аймгаас судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн 12.5%-д эвэрлэгийн ксероз илэрчээ. Харин Хан-Уул дүүргээс бусад аймаг, дүүргийн жирэмсэн эмэгтэйчүүдэд арьсны өөрчлөлт 50%-аас дээш илрэлтэй байна. Амны хөндийн салстын өөрчлөлт нь Дундговь аймгийн жирэмсэн эмэгтэйчүүдэд, үсний талаас гарах өөрчлөлт нь Дархан-Уул, Дорнод, Завхан аймгийн жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү илэрч байна.

Мөн Дорнод аймгийн жирэмсэн эмэгтэйчүүдэд цус багадалтын шинж, Дархан-Уул аймгийн жирэмсэн эмэгтэйчүүдэд нүдний харааны өөрчлөлт хамгийн их илэрсэн байна.

А аминдэм агуулсан хоол хүнсний хэрэглээ: Судалгаанд хамрагдсан жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийн /7хоногийн туршид/ А аминдэм агуулсан хоол хүнсний хэрэглээг судалж үзэхэд: Хөхүүл эхчүүдэд. А аминдэм агуулсан амыны гаралтай хоол хүнсний хэрэглээний давтамж дундажаар 3.75±0.12, ургамал амьтны гаралтай хоол хүнсний хэрэглээний давтамж дундажаар 4.85±0.09, харин жирэмсэн эмэгтэйчүүдэд А аминдэм агуулсан амьтны гаралтай хоол хүнсний хэрэглээний давтамж дундажаар 3.17±0.36, ургамал-амьтны гаралтай хоол хүнсний хэрэглээний давтамж дундажаар 5.29±0.21 байлаа.

Ийлдсэн дэх ретинолын агууламж хэмжээ: Судалгаагаар цусны ийлдсэн дэх рөтинолын агууламж хэмжээ хөхүүл эхчүүдэд 1.16±0.04 мкмоль/л, жирэмсэн эмэгтэйчүүдэд 1.3б±0.08 мкмоль/л, хэмжээтэй байлаа. Харин хөхүүл эхчүүдийн дунд ийлдсэн дэх ретинолын агууламж хэмжээ <0.7мкмоль/ л- 22.9%, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд 19.3%-д байна.

Хэлцэмж: Ийлдсэн дэх ретинолын агууламж хэмжээг <0.35мкмоль/л бол дутал, 0.35-0.7мкмоль/л бол бага, 0.7-1.75мкмоль/л бол хэвийн, 1.75-3.5мкмоль/ л бол их, >3.5мкмоль/л бол хэт их гэж зэрэглэн үздэг [13]. Эрдэмтэдийн судалгаагаар А аминдэм нь цус багадалтын тархалтыг 23%-иар бууруулж чадсан нь тогтоогдсон байна [9]. Тухайлбал, Гватемалийн цус багадалттай 100 гаруй хүүхдүүдэд өдөрт 1500-3000 мкг RE А аминдэмийн бэлдмэлийг уулгаснаас хойш 2 сарын дараа цусан дахь гемоглобины агууламж дунджаар 9 г/л-ээр нэмэгдсэн нь тогтоогджээ.

Судлаач Л.Хандсүрэнгийн судалгаагаар [4] хөхүүл эхчүүдийн цусны гемоглобин. төмрийн хэмжээ нь хөхүүл бүс эмэгтэйчүүдийнхээс бага байгааг илрүүлсэн бол бидний судалгаагаар хөхүүл эхчүүдийн 65.6%. жирэмсэн эмэгтэйчүүдийн 70.5%-д цус багадалтын шинж илэрсэн эмнэл зүйн шинж тэмдэгүүдээс давхардсан тоогоор хөхүүл эхчүүдийн 41.1%-д “толгой эргэдэг", жирэмсэн эмэгтэйчүүдийн 51.8%-д “нүдний салст цайвар" шинж тэмдэг илэрсэн нь дээрх судалгаатай дүйж байгаа бөгөөд энэ нь нэг талаар A аминдэм дуталтай холбоотой болохыг харуулж байна.

Дүгнэлт:

А аминдэм дутлын шинж тэмдэг нь жирэмсэн (19.3%, дунд зэрэг), хөхүүл (22,9%, хүнд зэрэг) эмэгтэйчүүдэд клиникийн далд хэлбэрээр илэрсэн бөгеад тэдний "А" аминдэм агуулсан амьтны (<4) болон ургамал-амьтны (<6) гаралтай хоол хүнсний хэрэглээ хангалтгүй байв.

Жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүдийг А аминдэм дутлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн үндэслэл, зөвлөмжийг боловсруулав.

Зөвлөмжийн үндэслэл: Бага жинтэй төрөх нь зөвхөн төрөх үед ААД-д өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг төдийгүй ААД нутагшмал байдалтайгаар тохиолддог бүс нутагт эхчүүд нь хангалтгай хооллосноос ААД-д өртөх нөхцөл болдог.

ДЭМБ-ын зөвлөмжөөр “А" аминдэм дутал дунд зэргийн түвшингээр илэрсэн тохиолдолд нэмэлт A аминдэмийн тосон бэлдмэлээр хангах шаардлагатай гэж үздэг. А аминдэмжүүлэлтийн хамралтын мэдээг эргэн мэдээлэх, хянах тогтолцоо бүрдээгүйгээс орон нутгийн А аминдэмжүүлэлтийг хугацаанд нь үнэлэх, цаашид авах арга хэмжээг сайжруулахад бэрхшээлтэй байна.

Зөвлөмж:

  • ДЭМБ-ыи зөвлөмжийн дагуу хөхүүл эхчүүдийг А аминдэмийн тосон бэлдмэлээр бүрэн хангах. Жирэмсэн үеийн аминдэмийн хэрэгцээг хоол тэжээлээр хангах боломжтой бөгөөд шаардлагатай үед жирэмсний хугацаанд өдөр тутам 10,000 о.у.нэгжээр буюу долоо хоногт 25,000 о.у.нэгжээр уулгах.
  • А аминдэм болон А аминдэмжүүлэлтийн үйл ажиллагааны талаар болон хүн амын А аминдэм агуулсан амыан, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд A аминдэмээр баялаг хар ногоон өнгийн навчит ногоо, улаан, шар өнгийн жимс, жимсгэнэ, ногоо зэрэг ургамлын гаралтай хоол хүнснээс гадна элэг, сүү, өндөг зэрэг амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэх талаар нийтэд зориулсан мэдээлэл сургалт, сурталчилгааг өргөжүүлэх,
  • 2000 оны ЭМНХС-ын АУ74 тоот тушаалд хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг А аминдэмжүүлэлтэд хамруулах, хамралтыг эргэн мэдээлэх, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэх талаар нэмэлт өөрчлөлт оруулах
Ном зүй

1. Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний судалгаа.УБ (2000) он. х.44
2. Кушманова О.Д, Ивченко Г.М.Руководство к лабораторным занятиям по биологической химии. М.Мөд (1983) с.57-60.
3. Соммер А. Недостаточность витамин А и ее последствия. Полевое руководство по выявлению и лечению. Всемирная организация здравоохранения, Женева.(1995).
4. Хандсүрэн Л, Наран Г, Намсрай Ц,“Хөхүүл эхчүүдийн цус багадалтаас урьдчилан сэргийлэх асуудалд “Хоол тэжээл- Эрүүл Мэнд”-илтгэлийн хураангуй. УБ. (2002) х.57-59.
5. Эрдэнэчимэг Э. Физиолого-гигиеническая оценка недостаточности витамина А у монгольских детей. Автореферат. Дисс. на соискание уч.ст.к.м.н. УБ.(2000). х. 20
6. Helen Keller International food Frequency method (1993) pp. 34-39.
7. Indicators for assessing Vitamin A Deficiency and their application in monitoring and evaluating intervention programmes. WHO. (1996)
8. Muhilal H, Permaesih D, et al. Vitamin A fdrtified monosodium glutamate and health, growth , and survival of children: controlled field trial. Am. J. Clin. Nutr. (1988): 48. pp.1271-1276,
9. Suharna, P, West CE et al. Supplementation with Vitamin A and iron for nutritional anaemia in pregnant women in West Java, Indonesia. Lancet (1993): 342.pp. 1325-1328.
10. Manual for Nutrition survyes. Interdepartmental Committee on Nutrition for National Defence. Washing¬ton, (1984). Pp. 24-149.
11. Alfred Sommer. Vitamin A Deficeincy and its con¬sequences. A Field guide to detection and control. World Health Organization. Geneva. 1995
12. Present knowledge in Nutrition. Sexth edition.. ILSi North America. 1990.Pp.96-105
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1404
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК