Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 1(123)
Туул голын усны бохирдлын хордуулах болон мутаген үйлчилгээг судлах биологийн загвар
( Судалгааны өгүүлэл )

Б.Бурмаа, Г.Түвшинжаргал, Х.Шүрэнцэцэг, Ж.Оюунбилэг, Н.Сайжаа

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн яам

 

Үндэслэл. Хүрээлэн буй хими, физик, биологийн бохирдол тухайлбал; техникийн гаралтай бохирдуулагчид, химийн бодис, түүний тунадас, үлдэгдэл нь хөрс, агаар, ус, хоол хүнсээр дамжин хүний эрүүл мэндэд нөлөөлөх цаашлаад амьд бие махбодын удамшлын материалд мутаци үүсгэх болзошгүй байдал нэмэгдсээр байгаа нь Монгол улсад, төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан асуудал болж байна (7). 1979 онд Е.Банзар "Улаанбаатарын орчимд Туул голын усны ариун цэврийн байдал, оршин суугчдын эрүүл мэнд, ахуйн нөхцөлд үзүүлэх нөлөө“, 1993 онд Л.Нарантуяа бусад "Туул голын усны цэврийн зэргийн түвшин, эрүүл ахуйн үнэлгээ" г.м судалгааны ажлуудыг явуулсан байна (3, 6). 1985 оноос Оросын эрдэмтэд токсигенетинийн судалгааг хийж эхэлсэн ба 2D00 онд Е.В.Симонова “Байгальд оршдог техникийн гаралтай химийн зарим бохирдлууд” сэдэвт судалгааны ажил хийсэн байна. Хордуулах болон мутаген үйлчилгээ үзүүлдэг техникийн гаралтай бохирдуулагчид нь гадаргын усны шинж чанарт хэрхэн нөлөөлж байгааг судалсан судалгааны ажил урьд өмнө манай оронд хийгдэж байгаагүй байна. Хүрээлэн буй орчинг бохирдуулагч техникийн гаралтай бохирдуулагчийн хордуулах болон удамшилд үзүүлэх нөлөөллийг голын усны бохирдлын үед биологийн загвар объект болох хөрөнгөнцрийн омог дээр турших нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Усыг бохирдуулагч химийн бодисын хордуулах үйлчилгээ болон мутаген үйлчилгээг хөрөнг^нцрийн омогт үзүүлэх нөлөөллөөр үнэлэх нь хямд төсөр, мэдрэг болоход оршино. Хэрэв хөрөнгөнцрийн омогт хордуулах болон мутаген үйлчилгээ үзүүлж байвал нарийн зохион байгуулалттай эукариот организмд нөлөөлж болно.

Зорилго. Туул голын усны бохирдлын үед хордуулах болон мутаген үйлчилгээг биологийн загвар объект болох хөрөнгөнцрийн омог дээр судалж, үнэлэх.

Зорилт:

- Туул голын усны бохирдлын зэргийг хүчилтөрөгчийн горимын үзүүлэлтээр судлан, харьцуулан үнэлэх

- Стандарттоксикантаар фенолыг сонгон авч үхсэн колоний тоогоор Туул голын усны хордуулах үйлчилгзэг тодорхойлох

- Стандарт мутагенээр1 диметилсульфоксидыг сонгон авч ауксотроф мутантын2  хувиар Туул голын усны мутаген үйлчилгээг тодорхойлох

Судалгааны арга зүй. Хордуулах үйлчилгээг үхсэн колоний тоогоор, харин мутаген үйлчилгээг цитоплазм ба ауксотроф мутантийн хувиар илэрхййлнэ (9). Биологийн объект болгож судалгаанд хэвийн үржлийн тогтолцоотой, нөхцөлт прототроф эукариот организм болох “Saccharomyces cerevisiae Т-25” хөрөнгөнцрийн омгийг сонгож авлаа (7). Судалгаанд хөрөнгөнцрийг ашиглахдаа энгийн зохион байгуулалттай, эукариот организм, эмгэг төрүүлэх шинж байхгүй, практикт өргөн ашиглагддаг, хямд төсөр, олоход хялбар шинжүүдийг нь үндэслэв (7, 8).

Дээж. Усны дээжийг Туул голын урсгалын дагуу дараах тодорхой тогтоосон цэгүүдээс авав. Үүнд: Тэрэлжийн гүүрний ойролцоо, Налайхын бохир усны цэг, Баянзүрхийн гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Сонгины гүүр, Шувуун Фабрик, Алтанбулаг, "Сутай" үйлдвэр, Хөтөлийн цэвэрлэх байгууламжаас авсан нийт 22 дээжинд шинжилгээ хийлээ.

Хяналтын дээж. Стандарт токсикантаар фенолыг, стандарт мутагенээр ДМСО-г сонгон авсан болно (9).

Судалгааны арга. Хөрөнгөнцрийн суспензээс хатуу тэжээлийн орчинд штрих тарилгаар тарьж, тодорхой тооны колонийг гарган авна (9). Туул голын дагуу тодорхой тогтоосон цэгүүдээс авсан усны дээж болон цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрээс авсан дээжүүдийг мембран шүүлтүүрээр шүүнэ. 10~6 шингэрүүлэлттэй өсгөвөрийн суспензээс:

- эхний хуруу шилнүүдэд тус бүр 0.2 мл суспенз + сорьц тус бүрээс 0.1 мл

- дараагийн хуруу шилэнд 0,2мл сусленз + фенол

- сүүлчийн хуруу шилэнд 0,2мл суспенз + ДМСО хийж өсгөвөрлөнө. Эдгээр холимогийг 12-24 цагийн дараа хатуу тэжээлт болон минималь орчинд тарина, Ауксотроф мутант гаргахдаа ауксонографикийн аргыг (Холлидеем, 1956) ашиглана. Стандарт токсикант, мутаген бодисыг 0.25-1 мл хүртэлх хэмжээгээр авч судална (9).

1мутаци үүсгэх химийн хүчин зүйл

2мутаци үүссэн хөрөнгөнцрийн омог

Судалгааны ажлын дүн. Нэг. Туул голын усны бохирдлыг хүчилтөрөгчийн горимь:н үзүүлэлтээр судалсан дүн

Хүснэгт 1. Туул голын усны бохирдлыг хүчилтөрөгчийн  горимын үзүүлэлтээр судалсан дүн

Туул голын усны бохирдлыг хүчилтөрөгчийн горимын үзүүлэлтээр (БХХ, XXX, ууссан хүчилтөрөгч. бэлдэх чанар) Туул голын урсгалын дагуу тодорхой тогтоосон цэгүүдээс, тухайлбал: Тэрэлжийн гүүрнээс эхлээд Алтанбулаг хүртэл судалгааны 9 цэгүүдээс авсан дээжинд тодорхойлсон шинжилгээг Монгол Улсын Байгаль Орчны сайд, Эрүүл Мэндийн сайдын 1997 оны 143/А-352 тоот тушаалаар баталсан Тадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм" (4)- той харьцуулан үнэлгээ өглөө.

Хүснэгт 1 -ээс үзэхэд хүчилтөрөгчийн горимоор:

  • Тэрэлжийн ус маш цэвэр ангилалд
  • Зайсан, Баянзүрхийн гүүр, Шувуун Фабрикийн орчимд бага бохирдолттой ангилалд
  • Яармагийн гүүрийн ойролцоо, Сонсголонгийн гүүр, Алтанбулагийн цэгт бохирдолттой ангилалд
  • Сонгины гүүр, Налайхын бохир ус нийлсэн цэгт их бохирдолттой гэсэн ангилалд тус тус багтаж байна.

Хоёр. Туул голын усны хордуулах болон мутаген үйлчилгээг судалсан дүн

Стандарт токсикант болон мутаген бодисыг 0.25-1 мл хүртэлх хэмжээгээр авч судаллаа. Харьцуулж буй токсикант бодисын 1мл хэмжээ нь хөрөнгөнцрийн өсгөврийг 100% үхүүлсэн нь хордуулах үйлчлэл нь илэрч байгааг харуулж байна, Токсикант, мутагенын хэмжээ ихсэхэд тэдгээрийн хордуулах болон мутаген үйлчилгээ нь нэмэгдэж байлаа. Үхүүлэх нөлөө нь алгуурхан төрхөөр нэмэгддэгийг шугаман хамаарал харуулав (Зураг 1, 2).

ДМСО-ын 1мл хэмжээ нь хөрөнгөнцрийн эсэд мутаген үйлчилгээ үзүүлж байгаа нь түүний молекулын бүтэц болон эсийн мембраны уургууд, зөөвөрлөгч ферменттэй харилцан үйлчлэлтэй холбоотой байна, ДМСО нь зарим нөхцөлд хөрөнгөнцр-шн Р-450 цитохромын нөлөөгөөр илүү идэвхждэг нь тогтоогджээ. Фенолтой хольеон хөрөнгөнцрийн өсгөврийн суспенз, Туул голын усны урсгалын дагуу цэгүүдээс авсан устай хольсон хөрөнгөнцрийн суспенз тус бүрийг энгийн тэжээлийн орчинд 28°-30°С температурт 3 хоног өсгөвөрлөж, хордуулах шинж чанарыг тодорхойллоо.

Хүснэгт 2. Туул голын усны хөрөнгөнцөрт үзүүлэх хордуулах шинж чанарын идэвхи (ургасан колонийн тоогоор), Г.Түвшинжаргал 2002

Тэжээлийн орчинд 0,5мл фенолыг хийхэд ургасан колоний тоог Туул голын усны урсгалын дагуу тодорхой цэгүүдээс авсан дээжийг судалсан дүнтэй харьцуулахад хамгийн их бохирдолттой цэгээс авсан дээжинд ургасан колоний тоо нь бага, цэвэр устай цэгээс авсан дээжинд ургасан колоний тоо нь их байв.Тэрэлж, Баянзүрхийн гүүр, хотын орчимд Зайсан, Яармагийн ойролцоох Туул голын усны хөрөнгөнцөрт үзүүлэх хордуулах шинж чанарын идэвхийг ургасан колоний тооноос харахад хордуулах шинж чанар бага байгаа нь Туул голын усны энэ хэсэг цэвэр байгааг харуулж байна. Сонсголон, Сонгины гүүр, Шувуун Фабрик' Алтанбулагийн ойролцоох Туул голын усны хөрөнгөнцөрт үзүүлэх хордуулах шинж чанарыи идэвхийг ургасан колонийтоогоор авч үзвэл хордуулах шинжчанар илэрч, бохирдолтой байгааг харуулж байна (Хүснэгт 2). Туул голын усны урсгальнр! дагуу тодорхой тогтоосон цэгүүдээс авсан устай хольсон хөрөнгөнцрийн суспенз, стандарт мутагентэй хольсон хөрөнгөнцрийн суспензийг Б.Эймсийн боловсруулсан "Спот-тест”-ийн арга дээр үндэслэн гистидинйй ауксатроф мутант (His -Hist) гаргахад ашигладаг химийн мутагенээр тус бүр үйлчиллээ, Химийн мутагенээр үйлчилсэн дээрх 2 холимогийг энгийн тэжээлийн орчин, минималь орчинд 5 хоног 28°-30°С температурт термостатанд өсгөвөрлөсөн болно. Дээрх бүх цэгүүдээс авсан усны дээжтэй хольсон хөрөнгөнцрийн суспензд АИХ - мутантын тоо илрээгүй.

Хүснэгт 3. ДМСО-оор нөлөөлүүлсэн мутантын шинж (Г.Түвшинжаргал, 2002)

Харин тэжээлийн орчинд ДМСО-ыг 0,25мл хэмжээтэй хийхэд ауксотроф мутант 1,58%-иар илэрсэн, 1 мл-ийг хийхэд 15,8%-иар мутант илэрлээ. Үүнээс үзахэд Туул голынусны урсгалын дагуу тодорхой тогтоосон цэгүүдээс авсан дээж тус бүрт мутаци үүсгэх химийн хүчин зүйл илрээгүй болно (Хүснэгт 3).

Хэлцэмж. Монгол орйы нөхцөлд "Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”- ын дагуу.усанд XXX-ийн нийт агууламжийг <10мг/л хүртэл, ууссан хүчихттөрөгчийк нийт агууламжийг 9<мг/л дээш, БХХ-ийн нийт агууламжийг 3<мг/л хүртэл, исэлдэх чанар 3<мг/л хүртэл байхьгг зөвшөөрдөг (4),

Туул голыи цаврийн зэрэг /1971-1976/ хүчилтөрөгчийн горимын үзүүлэлтээр хотаос дзэш, доош хэсэгт голын ус цэвэр, маш цэвэр, хотын хүн ам, үйлдвэрлэл үйлчилгээ байрласан төв хэсэгт бохирдолт ихтэй гэсэн ангилалд багтаж байсан (3). 1993 онд Туул голын ус хүчилтөрөгчийн горимын үзүүлэлтээр гадаргын усны цэврийн зэргийн ангиллынцэвэр зэрэгт хамаарч байсан. Биокомбшантын ойролцоо Туул голын ус бага бохирдолттой антлалд хамаарч байжээ (3).

Бидний судалгаагаар хотоос дээш Тэрэлж орчмын Туул  голын ус маш цэвэр ангилалд, Баянзүрхийн гүүр, Зайсан, Шувуун Фабрикийн ойролцоох Туул голын ус бага бохирдолттой ангилалд, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Алтанбулагййн цэггбохирдолттой ангилалд, Сонгины гүүр, Налайхын бохир ус нийлсэн цэгт их бохирдолттой гэсэн ангилалд тус тус багтаж байгаа нь дээрхи судалгааны дүнг баталж байна. Манай оронд голын усны бохирдлын үед хордуулах болон мутаген үйлчилгээг биологййн загвар объект дээр үнэлэх судалгааны ажил урьд өмнө хийгдэж байгаагүй тул еудалгаа дүнг харьцуулж үиэлгээ «эгөх боломжгүй байлаа.

Дүгнэлт
1. Туул голын усны бохирдолтыг хүчилтөрөгчийн горимын үзүүлэлтээр үнэлэхэд цэг тус бүрт харилцан адилгүй, хотоос дээш Тэрэлж орчмын Туул голын ус нь маш цэвэр ангилалд, Толгойтын цэвэрлэх байгууламжийн бохир ус нийлж байгаа Сонгины гүүр, Налайх орчмын Туул голын ус нь их бохирдолттой гэсэн ангилалд багтаж байна.

2. Тэрэлж, Баянзүрхийн гүүр, Зайсан, Яармагийн ойролцоо Туул голын усанд ургасан колоний тоо нь их, хордуулах шинж чанар илрээгүй, ус нь цэвэр, Сонсголон, Сонгикы гүүр, Шувуун Фабрик, /утганбулагийн ойролцоо Туул голын усанд ургасан колоний тоо нь бага, хордуулах шинж чанар тодорхой хэмжээгээр илэрч ус нь бохирдолттой гэсэн ангилалд багтаж байна. Мөн “Сутай" арьс ширний үйлдвэр, Хөтөл, Налайхын бохир усанд ургасан колоний тоо бага байлаа. Фенолын хэмжээг ихэсгэх тутам хордуулах үйлчлэл нь нэмэгдэж байв.

3. ДМСО-ын хэмжэзг ихэсгэх тутам мутаген үйлчилгээ нь нэмэгдэж байв. Туул голын усны урсгалын дагуу тодорхой тогтоосон цэгүүдээс авсан усны дээжинд мутаци үүсгэх химийн хүчин зүйл илрээгүй боловч уг судалгааг цаашид үргэлжлүүлэх нь чухал юм. Ялангуяа химийн бодисын бохирдолттой хэмээн таамаглаж буй хэсгийн бохирдлын үед нь токсико-генетикийн судалгааг хийж байх нь хордуулах болон мутагён үйлчилгээтэй бодисыг эрт илрүүлзх бололцоо голгох юм.

ТОВЧИЛСОН ҮГС:

XXX – Хоногийн хэрэгцээт хүчилтөрөгч

БХХ - Биологийн хэрэгцээт хүчилтөрөгч

ДМСО - Диметил сульфоксид

МЛ - миллитр

AUX- Ауксотроф мутант

НЭМХА - Нийслэлийн эрүүл мэндийн хяналтын алба

Хавсралт 4

Зураг 3. Туул голын усны дагуух дэзж авсан цэгүүд

1. Тэрэлж (Туул голын усны эх )
2. Баянзүрхийн гүүр
3. Зайсан
4. Яармагийн гүүр
6. Сонгсголонгын гүүр
8. Шувуун Фабрик
9. Алтанбулаг

 

Ном зүй

1. Алтансүх.О, УБ хот орчмын гадаргын усны бохирдолт, төлөв байдал. МУИС, Магистрын зэрэг горилсон бүтээл, УБ,2000, х. 10-12,17-19
2. Ариунжаргал.Ж, Туул голын усны бохирдолт, түүний экологид үзүүлэх нөлөөлөл. МУИС - Магистрын зэрэг горилсон бүтээл, УБ, 1998, х.22-28
3. Банзар. Е, Санитарное состояние реки Толы в районе г. УланБатора и его влияние на бы^овые условия жизни и здоровья населения. Автореферат диссертации на соискание учёной степени к.м.н. Москва, 1979, х. 36-38
4. Байгаль орчин “сэтгүүл №5, Гадаргын усны цэврийн зэргийн норм УБ,2000, х.47-52
5. Мөнгөнцэцэг. А, Туул голын химийн найрлага ба бохирдол. Дэд докторын зэрэг горилсон бүтээл УБ, 1985, х. 30-36
6. Нарантуяа.Л, О.Мөнхтуяа, П.Батчимэг, Туул голын усны цэврийн зэргийн түвшин, эрүүл ахуйн үнэлгээ. ЭА-12/ УБ, 1993, х.2-23
7. Нямдаваа.П, Монголын Анагаах Ухаан. Орчин- Эрүүл мэндийн тулгамдсан асуудлууй УБ, 2001, х. 42- 46
8. Үйлдвэрлэл худалдаа аж үйлдвэрийн тэнхмийн тайлан. Үйлдвэрлэл ба бохир ус сэдэвт бага хурлаар хэлэлцсэн асуудлын тойм. УБ, 2001, х.25-27
9. Мейсель М.Н, Сборник методик по генетике дрожжей сахаромицөтов. Москва, 1984, х. 18-25,42-46
10. Симонова Е.В, Методология и методика токсикогенетической оценки качества водных ресурсов. Иркутск, 2002, х.8 -17
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжпэх ухааны доктор Л.Нарантуяа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3517
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК