Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 3(149)
Цүрдгэр цахилдаг (Iris Ventricosa Pall.)-ийн фитохимийн судалгааны дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Г.Пүрэвсүрэп1, Д.Хишгээ1З.Оюун1, Г.Нарацэцэг, Д.Гүнбилиг

1Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухааи, Технологи, Үйлдвэрлэлийн корпораци, 2Хими, хими технологийн хүрээлэн

 
Абстракт

Introduction:The genus Iris (Iridaceae) comprises more than 1500 species,in Mongolia 14 species is growing. Iris species (Family Iridaceae) have been used in Mongolian traditional medicine espesially for the treatment of cancer, inflammation and bacterial infection.

Chemical analyses of plant from Iris genus have shown the presence of numerous biologically active substances such as Flavones and isoflavones,some peltogynoids (Irisoid A, B, C, D and E), saponins, coumarins and benzo-quinones.

Materals and Methods: The underground part of Iris Ventricosa Pall was collected in September 2008 from Khalkh Gol Somone Dornod area of Mongolia.

Extraction and isolation: Air Dried underground parts (100g) of I.Ventricosa were extracted successively with chlo­roform (x3) at room temperature for 2 weeks.and the resulting extract was concentrated to a gum (8g). This gum was ioaded onto a Silica gel (150g) column and eluted with chloroform, chloroform-metanol (100:0.1). Fractions (10ml) were collected and fractions containing the same component, checked by Silica gel TLC using chloroform-metanol (100:0.1) were combined, evaporated and recryst from metanol. Spray reagent: 5% AECE3 (For Flavonoids)

Resufts: Chloroformic extracts of the undergraund parts of I.Ventricosa were subjected to repeated column and thin-layer chromatography to obtain compound1.isoorentin.

Compound1 was isolated as amorphous powder with the molecular formula C21 H20 O11 calcd 448.38.Compound 1 have previously been reported from other natural sources and this is the first report of their isolation from I.ventricosa. Conslusion:

1.     Air-dried underground parts (100g) of the Iris ventricosa pall were extracted at room temperature with chloroform (x3). TLC analysis of the extract detected all previously reported compounds in addition to the detection of flavonoids.

2.     From the aerial parts of Iris ventricosa one flavonoid glycoside (isoorentin) as well as several minor com­pounds have been isolatad.The structural elucidation of these compounds was established based on spec­tral data MS and gas chromatography.

Дэлхийд 1500 орчим зүйл цахилдаг ургадгаас Монгол орны ургамлын аймагт 14 зүйл цахилдаг бүртгэгджээ [1, 2]. Цахилдагийн зүйл ургамлуудыг уламжлалт анагаахад элгэн дээр харлаж өвдөх, цанх хөдлөх, гэдэсний цагаан хорхойг арилгахад чанамал, идээшмэл хэлбэрээр хэрэглэх, түлэнхий шарханд ямааны өөхтэй хольж түрхэхэд шарх түргэн эдгэрдэг гэдэг байжээ. Мөн цахилдагийн үндэсний хандыг үрэвсэл намдаах зориулалтаар хэрэглэдэг байсан [5, 6, 7].

Урьд нь бид Нарийн навчит цахилдаг (Jris tenu-ifolia Pall), Бунгийн цдхилддг (Iris Bungei Мзхтуийн химийн судалгааг явуулж нийт 24 биологийн идэвхит нэгдлийг ялгаж бүтэц байгууламжийг тогтоосноос 18 нь байгалийн шинэ нэгдэл байлаа [8].

Энэ удаа бид цахилдагийн зүйлүүдээс Цүрдгэр цахилдаг-Iris Ventricosa Pal卜ийг сонгон судалгааг эхэллээ.

Дорнод аймгийн Халх гол сумын нутгаас түүж техник боловсруулалт хийсэн Цүрдгэр цахилдагийн үндэс, навчны уганд, биологийн идэвхит бодисын фитохимийн судалгааг хийж гүйцэтгэсэн.

Цэцгийн бүрхэвч ихэд хөөнгө цүрдгэр, 8-15 см өндөр, голдуу ишнээсээ урт. Навчис нарийн, 2-4 см өргөн. Цэцгийн шадар эрхтний хоолой далбангаасаа урт юмуу түүнтэй тэнцүү, салбан цэнхэр. Цэцгийн бүрхэвч навч торлог судалтай.

Хээрийн элсэрхэг, чулуурхаг, хайргархаг хажууд ургана. Хянган (Дэгээ гол), Дорнод Монголд (Халхын гол) ургана [1].

Цахилдагийн түүхий эдэд зонхилон агуулагдах биологийн идэвхит нэгдлүүдийн бүрэлдэхүүн, найрлагыг биоорганик химийн судалгаанд түгээмэл хэрэглэгдэх нимгэн үеийн хроматографийн аргыг ашиглан хийв. Судлагдахуун болох цахилдагийн метанолон хандыг (НҮХ) силуфол ялтсан дээр хлороформ, метанолын янз бүрийн харьцаатай системүүдэд тавьж 5%-ийн хөнгөн цагааны хлоридын урвалж, хүхрийн хүчил, церийн сульфатаар, шүршин тодотгож, ердийн болон хэт ягаан туяаны 254-360 нм-ын долгионы урттай гэрэлд харахад флавоноидын уламжлалд хамаарах 10 гаруй нэгдэл агуулагдаж байв.

Бид тухайн бодисуудыг химийн цэвэр төлөв байдлаар ялгахын тулд силикагель бүхий баганат хроматографыг ашиглав. Баганыг хлороформ-метанолын тодорхой харьцаатай уусгагчуудыг угааж задаргуудыг гарган авсан. Задаргуудын ялгаралтыг нимгэн үеийн хроматографаар хянаж ижил төстэйг нэгтгэн судалсны дүнд хэд хэдэн бодисыг цэврээр ялган авав. Ялгасан бодисуудын молекулын бүтцийг тодорхойлох зорилгоор Герман улсын Max Planck-ийн химийн хүрээлэнд, TRACE MS (Manchester, UK) бүхий ThermoQuest/Finnigan TRASE GC 2000 хийн хроматографийн багаж ашиглан ECTM-5 (0.25 mm i.d.x 15m, 0.25-mm Im, Alltech, Deerfeld, IL, USA) капилляр колонкоор шинжилсэн болно. Хийн хроматографийн багажаар салгалт хийхдээ 40о С (2 мин.турш)-аас эхэлж 10。С мин.-1 шаталбараар 200оС хүртэл халаагаад 30оС мин-1 дараа 280оС-д 1 минут байхаар программчилав. Эдгээр бодисуудаас Ir.v-1 цэвэр бодисын бүтцийн судалгааг хийв.

Хийн хроматографи болон масс спектрийн харьцуулсан судалгааны дүнг үндэслэн Ir.v-1 цэвэр бодисыг 6-С-глюкозиллютеолин буюу изоориентин байж болохыг урьдчилсан байдлаар тодорхойлов.

Дүгнэлт

1.    Фитохимийн анхдагч судалгааны дүнд уг ургамалд флавоноидын уламжлалын нэгдлүүд зонхилон агуулагддаг болохыг нимгэн үеийн хроматографийн аргаар илрүүлэв.

2.    Цүрдгэр цахилдагийн үндэснээс ялгасан флавоноидын уламжлалын нэгдэл болох Ir.v-1 цэвэр бодисын хийн хроматографи болон масс спектрийн харьцуулсан судалгааны дүнг үндэслэн 6-С-глюкозиллютеолин буюу изоориентин байж болохыг урьдчилсан байдлаар тодорхойлов.

Ном зүй

1. Болдсайхан Б. Монгол орны эмийн ургамлын нэвтэрхий толь. УБ 2004. х. 233
2. Грубов В. И. Определитель сосудистых растений Монголий. (Монголын цоргот ургамал таних бичиг) Ленинград. 1982. с.68-69
3. Кирхнер Ю. Тонкослойная хроматография. Том 1. Москва 1981.
4. Кирхнер Ю. Тонкослойная хроматография. Том 2. Москва 1981.
5. Лигаа У. Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор. Тэргүүн боть. УБ. 1996.
6. Лигаа У. Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор. Дэд дэвтэр. УБ. 1997. х.249-250
7. Лигаа У., Даваасүрэн Д., Нинжил Н., Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй, УБ, 2005, х.281
8. Purev O., Purevsuren G., Atta-ur-Rahman. Pive new peetogy-noids from underground parts of Iris bungei. Chem.pharm.bull. 49(10) 2001, 1295-1298
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1133
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК