Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 3(149)
Бүлэглэн шаталж найруулсан зарим уламжлалт эмийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Ч.Чимэдрагчаа, Б.Дагвацэрэн, Т.С.Варламова, Ц.Ханджав, В.Даръя 

УАШУТҮК

 
Абстракт

It became clear from our latest research that the module- hierarchical principle is followed to compound the multi - ingredient drugs in traditional medicine.

This time we have compared some pharmacological actions of the drugs: Gurgem-3, hepatic Gurgem-7, large in­testine Gurgem-7.

Model index of drugs ability to reduce khii, shar, badgan was estimated by count method.

Study was done on mice and rats using some general,special and elective pharmacological methods. Unnatural pathology such as hyperthermia, diarrhea, enterocolitis was conceived on animals afterwards recipe's action was studied .

According to the research all these three drugs reduce fever, relieve pain and have actions against inflammation. But comparing the hepatic Gurgem-7 with the other drugs, it has tendency to precipitate the coagulation and in­crease the bilirubin, cholesterin and the bile acid secretion.

Intestine Gurgem-7 has a tendency to prevent from and treat the gastrointestinal activity disorder more than oth­ers.

Preconceptional investigation showed that the module - hierarchical principle of the compounding traditional drugs is proved to be a new scientifically well-founded method.

Уламжлалт анагаах ухаанд цөөн болон олон найрлагатай эм танг найруулахдаа бүлэглэн шатлах зарчмыг өргөн ашигласан байдаг. Уламжлалт анагаах ухааны онол арга зүйн үндсэн ухагдахууныг тогтолцооны ерөнхий онол арга зүй хандлагын үүднээс задлан шинжлэж үзэхэд бүхэнд түгэх ерөнхий 101өвчнийг эрхмийн үүднээс ялгах нь тогтолцооны онолын изоморфизмын түгээмэл хуулийн дагуу, цөөн ба олон найрлагатай эм танг, амт чадлаар найруулах арга нь полиморфизмын хуулийн дагуу хэрэгждэг болох нь харагдсан юм (Б. Дагвацэрэн).

Изоморфизм ба полиморфизмын шинжтэй юмс үзэгдлийн хоорондын хамаарал, шилжилт хувиралт нь бүлгийн онолын дагуу хэрэгждэг байна.

Энэ нь бүлэглэн шаталж эм найруулах уламжлалт анагаах ухааны зарчмын онолын үндэслэл болж өгдөг буюу уг зарчим нь жам ёсны зүй тогтолтой болохыг харуулдаг.

Энэ удаа бид уламжлалт анагаахын бүлэглэн шаталж эм найруулах зарчмын онцлогийг цөөн тооны бүлэглэн шаталж найруулсан эмийн жорын үйлдлийн онцлого болон төстэй талыг судлах замаар тодруулах зорилт тавьж ажилласан.

Материал, арга зүй:

Судалгаанд талхан эмийн аймгийн бүлэглэн шаталж найруулсан Гүргүм-7 цуврал жороос голлогч гурав (Гүргэм + Жуган + Гиван), элэгний халууны Гүргүм-7 (ЭХГ-7), гэдэс олгойн халууны Гүргүм-7 (ГОГ-7) эмүүдийг сонгож авсан.

Эмүүдийн хий, шар, бадганыг дарах чадлыг жишиг итгэлцүүрийг нь тооцох аргаар (Б.Дагвацэрэн 1994, 1996) үнэлсэн.

Туршилтын судалгаа явуулахад хулгана, харх зэрэг амьтан оролцуулан ерөнхий, өвөрмөц ба сонгомол зарим фармакологийн аргуудыг ашигласан болно. Амьтан дээр зохиомлоор зарим эмгэг (гипертерми, үрэвсэл, суулгалт, энтероколит зэрэг) загвар үүсгэн жоруудын үйлдлийг судлав (4-23).

Судалгааны үр дүн:

АУДҮ-д бичигдсэн тангуудын найрлагын бүтцийг задлан шинжлэхэд бүлэглэн шатлах зарчим нь 2 үндсэн хэлбэртэй байна. Жишээлбэл Гавар - 1, 3, 5, 7, 9; Гүргүм-7, Зандан-8, Гавар-9 эсвэл Цагаан тан, Норов-7, Аржутан г.м нэг хэсэг буюу бүлэг эмт бодис дээр шатласан байдлаар дараагийн бүлэг эмт бодисыг нэмэх замаар эм найруулсан байна.

Бүлэглэн шатлах зарчмын өөр нэг хэлбэр нь хэвтээ (хөндлөн) шатлал юм. Жишээлбэл өвсөн Гүргүм-7 ийн 27 янзын найрлага байна. Юман, Даль, Чацаргана, догшин жонш дөрвийг голлогч болгон түүнийхээ дээр өвчний орон, байдлыг харгалзан бусад 3 зүйл эмт бодисыг нэмэх замаар 27 янзын найрлагыг гарган авсан байна.

Тэгвэл талхан эмийн аймагт Гүргүм-7 ийн 41 янзын найрлагыг дээрх зарчмын дагуу найруулсан байдаг.

Эхлээд Гүргэм, Жуган, Гиван 3ыг голлогч болгон сонгож аваад дээр нь эрхтэн, орон, байдлыг харгалзан өөр дөрвөн эмт бодисыг нэмж элэгний бөөрний, дэлүүний, олгойн г.м Гүргүм-7 ийн 41 янз найрлагыг бүтээсэн байна.

 

Эхлээд бид судлаж буй жоруудын найрлаганд орсон эмт бодисууд (Хүснэгт-1), Гүргэм-3, элэгний Гүргүм-7 (ЭХГ-7), гэдэс олгойн Гүргүм-7 (ГОГ-7) ийн хий, шар, бадганыг дарах жишиг итгэлцүүрийг тооцоолж харьцуулан шинжилсэн (Хүснэгт-2, 3, 4).

Хүснэгтээс үзэхэд: Бүх эмт бодис нь ямар нэгэн хэмжээгээр шарыг дарах нөлөөтэй

Үүнээс:

-      Гүргэм,  Гадүр  нь дангаар  шарыг дарах нөлөөтэй

-      Жуган, Гиван, Удвал нь - хий шарыг дарах хавсарсан нөлөөтэй

-      Башага, Барагшун, Дүгмонүн, Балега, Бонгар нь - шар бадганыг дарах хавсарсан нөлөөтэй

-      Бриянгу - хий, шар, бадгана гурвуулыг дарах хавсарсан нөлөөтэй байна.

 

Ажиглалтаас үзвэл Гүргэм, Жуган, Гиван гурав шарыг илүүтэй дарж бадганд нөлөөгүй болох нь харагдсан.

Харин ЭГ-7 ба ГОГ-7 гэмүүдийг дарах чадал ойролцоо байна. Тэгэхдээ бүгд шарыг илүүтэй дардаг байна.

Дараагийн шатанд судлаж буй бүлэглэн шаталсан найрлагатай жоруудын амьтны биеийн ерөнхий төлөв байдалд болон тодорхой эрхтэн системд үзүүлэх фармакологийн үйлдлийг тодорхойлох зорилт тавьж ажилласан.

Хорон чанарыг нь Прозоровскийн аргаар тодорхойлоход:

ГЖГ- DL50 = 25.8 (24-32) г/кг ЭХГ-7 DL50 = 8.9 (7.8-10.2) г/кг ГОГ-7 DL50 = 41.0 (35-47) г/кг

тус тус байсан нь хорон чанар багатай болохыг харуулж байна.

Төв мэдрэлийн системд үзүүлэх ерөнхий үйлдлийг нь мединалын фон дээр туршихад ГЖГ, ЭХГ-7, ГОГ-7 унтуулах нууц үеийг 36.8; 18.4; 23.6% тус тус богиносгож, харин нойрслын хугацааг 26.4; 25.8; ба 12% -иар тус тус уртасгаж байв. Бүгд мединалын унтуулах үйлдлийг дэмжиж байсан боловч ГЖГ арай илүү идэвхи үзүүлж байна.

Шээс хөөх үйлдлийг нь туршиж үзэхэд ГЖГ диурезийг 32.5%, ЭХГ - 11.7% ихэсгэж байсан бол харин ГОГ-7 21.4%-иар багасгаж байсан.

Гэдэс суллагдах хурдад буюу өтгөнөө гадагшлулах хугацаанд (скорость опрожнения кишечника) үзүүлэх нөлөөг нь судлаж үзэхэд ГЖГ -77%-иар, ЭХГ-7 16.9%-иар тус тус хурдасгаж байсан бол харин ГОГ-7 24.7%-иар удаашруулж байлаа.

Гипотермийн нөлөө. Эм бэлдмэлүүдийн биеийн дулаанд үзүүлэх нөлөөг судалж үзэхэд бүгд биеийн дулааныг бууруулж байсан. ЭХГ-7 илүүтэйгээр гипотермийн нөлөө үзүүлж байв.

Пирогенал, 2.4- динитрофенолоор өдөөж халууруулах үед бүх эм халууныг буруулах үйлдэл үзүүлж байсан.

Өвдөлт намдаах нөлөө. Халуун усаар цочроон өвдөлт үүсгэхэд ГЖГ-26%-иар, ЭХГ-7 - 28%-иар, ГОГ-7 - 31%-иар тус тус өвдөлт мэдрэх хугацааг уртасгаж байсан.

Химийн цочролоор өвдөлтийн загвар үүсгэхэд

ГЖГ- 39.6%, ЭХГ-7 - 45.9%, ГОГ -7 41.0%-иар тус

тус өвдөлтийг намдааж байсан.

Үрэвслийн эсрэг нөлөө. Үрэвслийн загварыг амьтны сарвуунд үүсгэж туршихад ГЖГ - 55.1%, ЭХГ-7 - 38.2%, ГОГ -7 -33.7%-иар тус тус үрэвслийг намдааж байв.

Цусны бүлэгнэлтэнд үзүүлэх нөлөөг туршсан

дүнгээс үзвэл ГЖГ - 21.1%, ЭХГ-7 - 49.2%, ГОГ-

7 - 7.1% тус тус цус гоожих хугацааг багасгаж цус бүлэгнүүлэх үйлдэлтэй байв. ЭХГ-7 бусдаасаа илүү идэвхтэй байсан.

Диаррея (зохиомлоор үүсгэсэн суулгалт) -д үзүүлэх нөлөө. Тремориноор өдөөсөн суулгалтыг ГЖГ - 38.6%, ЭХГ - 51.50%, ГОГ-7 - 61.9%-иар тус тус багасгаж байна. Харин серотониноор үүсгэсэн диарреяг ГЖ厂-34.9%, ЭХГ-7 - 46.9%, ГОГ-7 - 42.5% тус тус багасгаж байна.

Карбохолиноор үүсгэсэн спазмыг ГЖ厂一 50%, ЭХГ-7 - 66.6%, ГОГ-7 66.6% тус тус тавиулж байсан.

Ходоод гэдэснийй гүрвэлзэх хөдөлгөөнд үзүүлэх нөлөөг нүүрсний сорилоор шалгахад хяналтын бүлэгтэй харьцуулахад ГЖ厂一 4%, ЭХГ-7 - 37.3%, ГОГ-7 - 15%-иар тус тус багасгаж байна.

Мөн хлортбарийн (BaCg фон дээр сорил тавьж шалгаж үзэхэд агчил болсон гэдэсний хөдөлгөөнийг ГЖ「 - 14.4%, ЭХГ-7 - 23.4%, ГОГ-7 - 22.3%-иар тус тус багасгаж байна.

Цөсний ялгаралтанд үзүүлэх нөлөө

ялгаруулалтыг ихэсгэж байна. Гэхдээ ЭХГ-7ийн нөлөөгөөр цөсөн дэх билирубин, холестерин, цөсний хүчил арай илүү ялгарах хандлагатай байна.

Энтороколитын загвар үүсгэн туршсан дүнгээс үзвэл амьтны биеийн жингийн алдагдал хяналтын болон бусад бүлгийн хулгана-д 15.2% - 23.3% илэрч байсан ба ГОГ-7 уулгасан амьтны биеийн жингээ 11%-иар алдаж байсан онцлог ажиглагдсан.

Мөн ГОГ-7 хэрэглэсэн амьтанд гэдэсний үйл ажиллааганы хямрал харьцангуй бага илэрч байсан бөгөөд ГХГ-7, ГОГ-7 уулгасан амьтад амьд үлдсэн байна.

Хэлцэмж:

Бүлэглэн шатлах зарчмыг баримтлан найруулсан уламжлалт Гүргүм-7 ийн голлогч болох Гүргэм, Жуган, Гиван (ГЖГ) түүн дээр барагшун, башиг, удвал, бриянгу нэмсэн элэгний халууны Гүргүм-7 (ЭХГ-7), мөн тэмээн хөх, балиг, мэхээр, бонгар нэмсэн гэдэс олгойн Гүргүм-7 (ГОГ-7) эмүүдийн харьцуулсан судалгаанаас үзэхэд уг зарчим зохих үндэслэлтэй болох нь нотлогдсон байна. дээрх 3  эмүүд  бүгд  зохиомлоор үүсгэсэн (пирогенал, динитрофенол) халууныг бууруулж, өвдөлт намдааж, биеийн дулааныг багасгаж, үрэвслийн эсрэг идэвхи үзүүлж, цусны бүлэгнэлтиййг нэмэгдүүлж зохиомлоор өдөөсөн (треморин, серотониноор) суулгалтыг багасгаж, гэдэсний гөлгөр булчингийн агчилыг тавиулах цөсний ялгаралтыг нэмэгдүүлэх зэрэг харилцан адилгүй боловч төстэй үйлдэл үзүүлж байна.

Харин ГОГ-7 ийн хувьд бол эергээр шээсний ялгаралтыг багасгаж гэдэс суллагдах (гэдэснээс өтгөн гадагшлах) хугацааг багасгаж, энтероколитын эмгэг загварын үед гэдэсний үйл ажиллагааны хямралыг багасган амьтныг үхэхээс сэргийлэх зэрэг өвөрмөц онцлог үйлдэл үзүүлж байна.

Нөгөө талаар ЭХГ-7ийн нөлөөгөөр цусны бүлэгнэлт илэрхий түргэсч, цөсөн дэх билирубин холестерин цөсний хүчлийн ялгаралтыг илүү нэмэгдүүлж байна.

Дүгнэлт:

Ийнхүү судалгааны урьдчилсан дүнгээс үзэхэд Уламжлалт анагаахын бүлэглэн шаталж эм найруулах зарчим нь тухайн өвчний орон эрхтэн системийн онцлогийг харгалзсан бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй болох нь харагдаж байна.

Ном зүй

1. Анагаах ухааны дөрвөн үндэс. Улаанхад хот. 1993
2. Б. Дагвацэрэн. Монгол Төвд анагаах ухааны онол арга зүйн үндэс. УБ. 1996
3. Б. Дагвацэрэн. Эм, эмт бодисын амтын чадлын хувь хэмжээг тооцох үндсэн хоёр арга. МАУ. 1994. №4 х.35-42
4. Большой практикум по физиологии человека и животных. Под ред. Кудряшова М.П. Москва. Высшая школа. 1989.
5. Витовская Г.А. Фармакология и токсикология. 1974. 5
6. Гацура В.В. Методы первичного фармакологического исследования биологичбски активных веществ. М.Наука. 1974.
7. Дроговоз Г.М. Автореферат дис. д.м.н. Харьков. 1971
8. Западнюк И.П. нар. Лабораторные животные. Киев. Высш. Школа. 1983. 285
9. Карбач Я.И. Биохимия. 1961. №2 х. 305-307
10. Карбач Я.И. Лаб.дело. 1967. №2 х. 104-106
11. Кудрин А.Н. нар. Экспериментальная фармакология. Медицина. Москва. 1990
12. Кушманова О.Д. Практикум по биохимии. 1987
13. Колб В.「, Камышников В.С. Справочник по клинической химии. Минск. 1982. х.366
14. Николаев М.П. Экспериментальная фармакология. Медгиз.1942
15. Пидевич И.Н. 1977
16. Прозоровский В.Б. Фарм. И токс. 1978.2
17. Рогова Л.С. Бюл. Эксп. Биол. и Мед. 1972. 3. 123
18. Романов Ю.А. нар. Атеросклероз- новые участники. М. 2002. х.19-30
19. Скакун, Олейник. Фарм. И токс. 1967. №3. х.334-337
20. Стрелков А.Б. Быстрые методы статической обработки. 2001. Новосибирск
21. Сыров. нар. ФиТ. 1986. №3. х. 100-103
22. Титов В.Н. Тер.архив. 2001. №12. х.78-82
23. Штакельберг Н.А. К вопросу о механизме лихорадки. 1990.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1633
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК