Анагаахын Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Корпораци
In Mongolia has described four species of Lonicera Altaica (Caprifoliaceae). Their habitats are Khubsugul, Khangai Khentei, Khobdo, Mongolian Altai, and Depression of Great Lakes, Mongol Daguur and the Gobi-Altai (Three beauty of Gobi) region of the country.
The Tibetan medicine named berry Phan-ma'i bra'i bu (Lonicera Altaica) was used for vitality and energy supplier. In some medical texts, the berry was described to be used for longevity.
Lonicera Altaica in Mongolian Traditional medicine is reputed for its treating liver, stomach and cardiac disorders, moreover, it is known for rejuvenation action.
The Lonicera Altaica Lonicera altaica is found to be abundant among all other species. It s a black blue color berries, with bitter taste.
In Lonicera Altaica Pall was determined that ash no more than 5%, moisture 5% and organic and mineral ingredient 0.5%.
The quantity of flavonoid of fruits, seeds on Lonicera Altaica Pall was 5.598% by a method of spectrophotometry.
Үндэслэл:
Далан хальс нь Манай орны Хэнтий, Хангай, Монгол дагуур, Хөвсгөл орчим, Монгол Алтай, Ховд, Их нууруудын хотгор зэрэг ургамал газар зүйн муж нутгаар ургадаг [2].
Монгол оронд 4 зүйлийн далан хальс ургадгаас эмийн түүхий эд болгон хэрэглэх боломжтой зүйл нь Алтайн далан хальс юм гэж судлаачид үзсэн байдаг.
Алтайн далан хальсыг уламжлалт анагаах ухаанд тамир тэнхээг дээрдүүлэх, насны шим авахуулахад хэрэглэнэ гэж заасан байдаг бол нутгийн ардууд элэг, цөс өвдөх, ходоод, гэдэс хямарч, хоолны шингэц муудах, хзвзгнзх, цусны даралт ихсэх, зүрх, судасны үйл ажиллагаа сулрах үед .хэрэглэсээр иржээ [1, 2, 3].
Бидний өмнө нь явуулсан фитохимийн судалгаагаар жимсэнд 14 төрлийн элемент байгаагийн дотор Кали хамгийн өндөр агууламжтай байна.
Мөн үр жимсэнд тосны нийлбэр 18%, ханаагүй тосны хүчлийн хэмжээ 97.78% агуулагдаж байгаагийн дотор линолын хүчил (C18:2) 85.99%-иар зохилж байна [4, 5, 6].
Фармакологийн судалгаагаар Алтайн далан хальсны бэлдмэл нь зохиомлоор үүсгэсэн асептик үрэвслийн үед гадаргууг нөхөн төлжүүлэх, харханд СС「4-өөр үүсгэсэн элэгний архаг үрэвсэл, циррозын үед элэгний эсийн задралыг бууруулах, эсийн нөхөн төлжилтийг хурдасгах нөлөөтэй байна
[4, 5].
Зорилго:
Алтайн далан хальсны үр жимсэнд эмийн түүхий эдийн стандартын судалгаа явуулах
Зорилт:
1. Стандартын шаардлагын дагуу үр жимсэнд
морфологийн судалгаа
явуулах
2. Үр жимсний хими, физикийн үзүүлэлтүүдийг тогтоох
3. Биологийн идэвхит үндсэн бодисыг таних чанарын болон тоон тодорхойлолтыг явуулах
Материал арга зүй:
Судалгааны дээжийг 2007-2009 оны 08 сарын дунд үед Завхан аймгийн Булнайн нуруунаас түүж бэлтгэлээ. Судалгааг орчин үеийн сонгомол аргуудаар стандартын шаардлагын дагуу явуулсан.
Үр жимсний морфологийн судалгаа хийхийн тулд дээжийг 24 цаг фиксацлаж зүсмэг хийгээд бичил бэлдмэл бэлтгэнэ. Бичил бэлдмэлийг "МБР-1" микроскопын тусламжтайгаар харна. Дүрсийг "РА-4" аппаратын тусламжтайгаар томруулж буулгана.
Үр жимснйи нийлбэр флавноидыг тодорхойлохдоо дээжнээс 1.0 г-ийг жинлэн авч 100мл-ийн бөөрөнхий ёроолтой колбонд хийж, 50 мл 700 этанол нэмээд эргэх хөргөгчтэй холбон 700С-д 1 цаг хандална. Хандаа хөрсний дараа шүүгээд үлдэгдлийг дахин 50 мл 700 этанолоор 1 цаг хандална. Дараа нь хөргөж шүүгээд шүүгдсийг 100 мл-ийн хэмжээст колбонд нэгтгээд хэмжээс хүртэл 700 этанолоор дүүргэнэ (А уусмал).
А уусмалаас 3мл-ийг авч 25 мл хэмжээст колбонд хийж, дээр нь 3 мл нэрмэл ус, 1 мл 5% NaNO2 уусмал нэмээд сэгсэрч 6 минут байлгаад 1 мл 10% Al(NO3)3 нэмж дахин 6 минутын дараа 10 мл 4% NaOH уусмал хийж хэмжээс хүртэл усаар дүүргэнэ. Ингэхэд уусмалын өнгө улаан болно. 15минутын дараа 500 нм долгионы уртад спектрофотометрээр усны эсрэг хэмжинэ.
Дээжинд физик, химийн үзүүлэлт болон биологийн идэвхит бодисын судалгааг хийтээр хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн сонгомол аргуудаар стандартын шаардлагын дагуу явуулсан.
Судалгааны ажлын үр дүн: 1. Морфологи шинж төрх
Алтайн далан хальс нь 1-2 м өндөр ургадаг ургамал юм. Навч нь хар ногоон өнгөтэй, 2.5-4.5 см урт, 0.5-3 см өргөн, нүцгэн гонзгойвтор зуувандуу бөгөөд шаантгархуу дугуй суурьтай, мохоо оройтой байна. Цайвар шаргал өнгөтэй цэцэг навчны өвөрт хоёр хоёроор байрлана. Дохиур нь дэлбээтэйгээ тэнцүү юмуу ялимгүй өндөр, үр боловсрох орны багана илэрхий дээш гарч цухуйдаг Жимс 7-18 мм урт зууван, бөөрөнхий хар хөх өнгөтэй, хосоороо байрлана. Заримдаа 20 мм хүртэл урт ургадаг. Үр нь 2-2.5 мм урт, жижиг хавтгайвтар зууван дугуй хэлбэртэй.
Хос хромосомтой: 2门=36
Микроскоп шинжилгээ:
Эсийн хана жигд бус зузаарсан паренхим маягийн эсээс бүрдсэн, эпидермийн эсийн дотор талд гадаргын паренхимтэй. Нимгэн ханатай гадаргын паренхим болон зузаан ханатай голч паренхимийн дунд үр байрлана. Үрийн бүрхүүлд дотор талын давхраа болох эндосперм оршино.
Паренхимдээ их хэмжээний нөөц бодисыг агуулдаг (Зураг 2, 3).
2. Нимгэн үеийн хроматограммын
шинжилгээ: Үр жимснээс 1г-ийг авч 10 мл 700 этилийн спиртэнд 30 мин сэгсэрч хандлан шүүгээд, шүүгдсээс силуфол ялтсан дээр дусааж хлороформ-метанол (8:2) уусгагч системд НҮХ явуулж хатаасны дараа 5%-ийн хөнгөнцагааны хлоридын спиртэн уусмалаар шүршин 105°С-д халааж, УФ-254 нм долгионы урттай гэрэлд харахад нимбэгэн шар флуоресценци бүхий толбонууд илэрнэ (Флавоноид).
3. Алтайн далан хальсны үр жимсэнд нийлбэр флавноидыг рутины жиших муруйгаар харьцуулан тооцон тодорхойлох
4. Алтайн Далан хальсны үр, жимсэнд физик, химийн үзүүлэлтүүдийг бактерийн тоо, хөгц мөөгөнцөр, чийглэг, үнслэг, эрдэс хольц, биологийн идэвхит бодис зэрэг үзүүлэлтээр судлахад дараах үр дүн илэрлээ. Алтайн далан хальсны үр жимсэнд агуулагдаж байгаа флавоноидын агууламжийг спектрофотометрийн аргаар тодорхойлоход нийлбэр хэмжээ 5.598% байна.
Дүгнэлт
1. Алтайн далан хальсны үр жимсэнд морфологийн судалгааг явуулж чийглэг 5%-иас ихгүй, үнслэг мөн 5%-иас ихгүй, эрдэс хольц 0.5%-иас ихгүй болохыг тогтоолоо.
2. Дээжний нийлбэр флавоноидын хэмжээг стандарт бодис болох рутинээр жиших тахирмаг байгуулж, үүссэн өнгөт уусмалыг спектрофотометрийн багажаар 500 нм-т хэмжин тодорхойлоход 5.598%-ийн агууламжтай байна.
2. Лигаа. У нар. \\\"Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй\\\" УБ, 2005 он, х. 153
3. Хайдав Ц., Төмөрбаатар Н., Цэнд-Аюуш Г \\\"Монгол Төвд анагаах ухаанд хэрэглэдэг мод үрийн эмийн зүйлс\\\" УБ,1996 он, х.131
4. \\\"Монголын анагаах ухаан\\\" УБ, 2009 он, №2(148), х. 42-45
5. Study of vegetative, growing and economic character of genus Lonicera subsect caerulea rend. Proceedings of 9th In¬ternational Conference of horticulture. 2001. Lednice. Czech Republic. Vol 1, p 130-13
6. Ariunaa Z, Khaidav Ts, \\\"Chromatographic analysis of the es¬sential oils from fruits of Lonicera altaica pall\\\" 6th International symposium on chromatography of natural products (ISCNP). Abstracts 2008, Lublin (Poland)