1Эрдэнэт үйлдвэрийн их эмч, 2 ЭМШУИС
The purpose of this study is to investigate morbidity of temporary capacity loss among Industrial workers of "Erdenet" Mining Corporation between 2005 and 2007. The data of present study indicated from inpatient and outpatient report of individual workers who get permission to be treated at inpatient and outpatient departments due to temporary capacity loss between 2005 and 2007, collected data transformed to research form. The morbidity rate was higher among workers of mechanical and foundry plant, mining process plant, vehicle transportation organization, open pit mine, and alteration assemble than among other workshop workers. By the employed years, 85.4 cases per 100 workers employed 0-5 years, 66.1 cases among workers employed 6-10 years, 92.3 cases among workers employed 11-15 years, 60 cases among workers employed 21-25 years, 89.6 cases among workers employed more then 26 years. The workers aged 36-45 were higher morbidity and male workers invalided greater than female workers in Erdenet mining corporation. Prevalence of disease among the workers from flotation plant, mechanical and foundry plant was probably associated with working condition of those work shops. The prevalence of respiratory diseases, injury, genito-urinary system disease, acute and chronic hepatitis were higher occurred. Further researches are needed to study association between morbidity of temporary capacity loss and working condition, and develop recommendation for elimination and reduction of the morbidity.
ТОВЧ УТГА
Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр нь нийт 6000 ажиллагсадтай. Үйлдвэрийн гол цөм болсон 4 цехэд баяжуулах фабрик, хүдрийн ил уурхай, авто тээврийн байгууллага, засвар механикийн завод багтдаг. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн ажиллагсдын ХЧТАӨ-ийн тархалтыг судлах зорилгоор уг судалгааг хийв.
Mатepиал,аргазүй
Дескрептив судалгааны аргыг ашиглан судалгаанд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн (УБЭҮ)-ийн сүүлийн 3 жилд ХЧТАӨ-р өвдсөн нийт ажиллагсдын эмнэлгийн хуудаснаас мэдээллийг судалгааны картад буулган авч хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлийн тохиолдол (ХЧТАӨТ), хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлийн хоног (ХЧТАӨХ), хүндрэл буюу нэг тохиолдолд ноогдох дундаж хоног зэргийг судаллаа. Хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлийн тохиолдол болон хоногийг хүн нэг бүрчлэн судлах аргаар тухайн хүний ажил мэргэжил, цех, нас, хүйс, ажилласан жилээр нь 100 ажилтан тутамд бодож тархалтыг гаргав.
УБЭҮ-ийн ажиллагсдын ХЧТАӨ, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн мэдээллийг SPSS 12 програмаар боловсруулж, ХЧТАӨ-ийн тархалт, бүтцийг нас, хүйс, ажилласан жил, ажил мэргэжил, цехээр нь бодож дүгнэв. ХЧТАӨ-ийн тархалт нас, хүйс, ажилласан жил, ажил мэргэжлийн онцлогоос хамаарч ялгаатай байгаа эсэхийг chi-square test, ANOVA тестээр бодож, магадлалыг шалгав.
Энэхүү судалгааны ёс зүйн зөвшөөрлийг ЭМШУИС-ийн ёс зүйн хороогоор хэлэлцүүлж зөвшөөрлийг авсаны дараа судалгааг эхэлсэн (Протокол №64/4) болно. ХЧТАӨ-ийн мэдээллийг эмнэлгийн хуудаснаас цуглуулахдаа судалгаанд хамрагдах боломжтой хүн тус бүрээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар судалгаанд оролцох зөвшөөрлийг авсан. Судалгаа дууссаны дараа мөн ЭМШУИС-ийн ёс зүйн хороогоор хэлэлцэж ёс зүйн зөрчил гаргаагүй гэсэн дүгнэлтийг өгсөн болно (Протокол №70/6).
Судалгааны үр дүн
Дескрептив судалгааны аргыг ашиглан судалгаанд УБЭҮ-ийн сүүлийн 3 жилд хөдөлмөрийн чадвар түр алдсан нийт ажиллагсдын эмнэлгийн хуудаснаас өвчлөлийн судалгааны жагсаалтанд буулган авч хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлийн тохиолдол (ХЧТАӨТ), хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлийн хоног (ХЧТАӨХ), нэг тохиолдолд ноогдох дундаж хоног зэргийг судаллаа. Хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлийн тохиолдол болон хоногийг хүн нэг бүрчлэн судлах аргаар тухайн хүний ажил мэргэжил, цех, нас, хүйс, ажилласан жилээр нь 100 ажилтан тутамд бодож тархалтыг гаргав.
ажиллагсдад 89,6 тохиолдол гарсан байна. ХЧТАӨ-ийн тохиолдол ажилласан жилээрээ ялгаатай байгаа эсэхийг ANOVA сорилоор магадлахад статистик хамааралтай (F=1.599, p=0,023) байлаа.
Тус үйлдвэрийн эрэгтэй 100 ажилчин тутамд ногдох ХЧТАӨ 2005-2006 онд 57,4-59 тохиолдож нэг түвшинд байснаа, 2007 онд 22,4 тохиолдол болж буурсан, харин эмэгтэй ажилчдын ХЧТАӨ 20052007 онд нэг түвшинд байсан байна. 2005-2007 оны дунджаар эрэгтэй ажилчдын ХЧТАӨ 100 ажилчин тутамд 46,2, эмэгтэй ажилчдынх 21,8 байв. 20052007 онд эрэгтэй, эмэгтэй ажилчдын ХЧТАӨ-ийн тохиолдол ялгаатай байж (chi-squire test p=0.053), эрэгтэй ажилчид ХЧТАӨ-р илүүтэй өвчилсөн байна.
ХЧТАӨ-ийн тохиолдол оноос хамаарч ялгаатай байгаа эсэхийг ANOVA сорилоор шалгахад статистик хамааралгүй (F=0.878, p=0,416) байв.
ХЧТАӨ-ийн 3 жилийн дундаж хоног 37610 байсан ба 100 ажилчинд ноогдох дундаж хоног 643,2 байна. 2005-2007 онд тус үйлдвэрийн ажилчид 1-58 хүртэл хоногоор хөдөлмөрийн чадвараа түр алдсан, нэг тохиолдолд ноогдох дундаж хоног нь 8,8 байгаа нь дунд зэргийн явцтай өвчин зонхилон тохиолдож байгааг харуулж байна.
Тус үйлдвэрийн ХЧТАӨ-ийг хүйсээр нь судлахад эрэгтэй 100 ажилчин тутамд ноогдох ХЧТАӨ 20052006 онд 57,4-59 тохиолдож нэг түвшинд байсан бол, 2007 онд 22,4 болж буурсан, харин эмэгтэй ажилчдын ХЧТАӨ 2005-2007 онд нэг түвшинд байлаа. 2005-2007 оны дунджаар эрэгтэй ажилчдын ХЧТАӨ 100 ажилчин тутамд 46,2, эмэгтэй ажилчдынх 21,8 байв. 2005-2007 оны эрэгтэй, эмэгтэй ажилчдын ХЧТАӨ-ийн тохиолдол ялгаатай байж (chi-squire test p=0.053), эрэгтэй ажилчид ХЧТАӨ-р илүүтэй өвчилсөн байна.
УБЭҮ-ийн ажиллагсдын 2005-2007 оны ХЧТАӨ-ийн тохиолдлыг тус үйлдвэрт ажилласан жилээр нь судлахад 0-5 жил ажилласан 100 ажилтан тус бүрд 85,4 тохиолдол, 6-10 жил ажиллагсдад 66,1 тохиолдол, 11-15 жил ажиллагсдад 92,3 тохиолдол, 16-20 жил ажиллагсдад 42,5 тохиолдол, 21-25 жил ажиллагсдад 60 тохиолдол, 26-аас дээш жил УБЭҮ-ийн ХЧТАӨ-р 2005-2007 онд өвчилсөн ажилчдын голч нас 39.2, ажилласан жил дунджаар 11.8 байлаа. Тус үйлдвэрийн ажилчдын 91.6 хувь нь амбулаториор, 8.4хувь нь стационараар эмчлэгдсэн байна.
2005-2007 онуудад ХЧТАӨ-ийн тохиолдол бүх саруудад жигд тархалттай байсан бөгөөд ямар нэгэн улирлын болон сарын онцлогтой холбоотой ихэссэн байдал ажиглагдсангүй (p=0,000).
Тус үйлдвэрийн ажилчдын 2005-2007 оны хоорондох ХЧТАӨ-ийг 100 ажилчин тутамд мэргэжлээр нь судлахад засварчдад 119, мужаанд 95,5, белазын жолооч нарт 93, машинчид 82,3, токарчинд 68,7 тохиолдож өвчлөл хамгийн өндөр байгаа нь тэдний хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой
байж болох юм.
Тус үйлдвэрийн ХЧТАӨ-ийг насаар нь судлахад 18-25 насны 100 ажилчин тутамд ХЧТАӨ-ийн 33 тохиолдол, 26-35 насныханд 69.8 тохиолдол, 3645 насныханд 101.7 тохиолдол, 46-55 насныханд 63.9, 56-60 насныханд 30.1 тохиолдол бүртгэгдсэн байна. ХЧТАӨ-ийн тохиолдол насаараа ялгаатай байгаа эсэхийг ANOVA сорилоор шалгахад статистик магадлалгүй (F=0.401, p=1) байв.
16,7% нь осол гэмтэл, 2070 тохиолдол буюу 16,2% нь яс булчин тулгуур хөдөлгөөний эрхтэний эмгэг, 1848 тохиолдол буюу 14,5% нь бөөр, шээсний замын өвчин, 1578 тохиолдол буюу 12,3% нь амьсгалын тогтолцооны өвчин, 1503 тохиолдол буюу 11,8% нь хоол боловсруулах эрхтний өвчин, 1218 буюу 9,5% нь цусны эргэлтийн тогтолцооны өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдаж эмчлэгдсэн байна.
2005-2007 онд 100 ажилчин тутамд ноогдох ХЧТАӨ-ийн тохиолдлын судалгаанаас харахад тус үйлдвэрийн баяжуулах, засвар механикийн завод, автотээврийн байгууллага, ил уурхайн цехийн ажилчдын дунд ХЧТАӨ өндөр байна. ХЧТАӨ-ийн тохиолдол цех тус бүрээр ялгаатай байгаа эсэхийг ANOVA тестээр шалгахад статистик хамааралгүй (F=0.064, p=1) байлаа.
□ Хоол боловсруулах эрхпэний өвчин
Зураг 2. ХЧТАӨ-ийн бүтэц
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын 2005-2007 оны ХЧТАӨ-ийг оношоор нь судлахад бодит тоогоор 2126 тохиолдол буюу
Хэлцэмж.
ОХУ-ын эрдэмтэн Е.Л.Ноткины ангилалтай харьцуулахад УБЭҮ-ийн ажиллагсдын 100 ажилчин тутамд ноогдох ХЧТАӨ-ийн тохиолдол 2005-2006 онуудад дундаж түвшинд, 2007 онд буурч бага түвшинд хүрсэн байна. Энэ нь тус үйлдвэр өөрийн гэсэн эмнэлэг сувилалтай, нарийн эргэжлийн эмчтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ харьцангуй сайн, ажилчид харьцангуй цалин өндөр тул ажилдаа тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байдаг зэрэгтэй холбоотой байж болох юм.
Тус үйлдвэрийн ажиллагсдын ХЧТАӨ-ийг Л.Оюунтогос нарын (1997) савхин эдлэлийн оёдлын үйлдвэрийн ажиллагсдын ХЧТАӨ-ийн тохиолдол, Ц.Тажаа нарын (1974) арьс шир боловсруулах үйлдвэрийн ажиллагсдын ХЧТАӨ-ийн тохиолдолтой харьцуулахад дундаж түвшинд байна.
Cantuarias, J (1993) нарын судалгаагаар уул уурхайн ажилчдын ХЧТАӨ-ийн хүндрэл буюу нэг тохиолдолд ноогдох дундаж хоног 8,8 өдөр байсан [19] нь бидний судалгаагаар УБЭҮ-ийн ажилчдын ХЧТАӨ-ийн нэг тохиолдолд ноогдох дундаж хоног 8,4-9,4 хоног, 3 жилийн дунджаар 8,8 хоног байсан үр дүнтэй дүйж байна.
УБЭҮ-ийн ажиллагсдын 2005-2007 оны ХЧТАӨ-ийг оношоор нь судлахад бодит тоогоор 2126 тохиолдол буюу 16,7% нь осол гэмтэл, 2070 тохиолдол буюу 16,2% нь яс булчин тулгуур
хөдөлгөөний эрхтний эмгэг, 1848 тохиолдол буюу 14,5% нь бөөр шээсний замын өвчин, 1578 тохиолдол буюу 12,3% нь амьсгалын тогтолцооны өвчин, 1503 тохиолдол буюу 11,8% нь хоол боловсруулах эрхтний өвчин, 1218 буюу 9,5% нь цусны эргэлтийн тогтолцооны өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдаж эмчлэгдсэн байна.
Cantuarias, J (1993) нарын судалгаагаар Австралийн уул уурхайн ажилчдын ХЧТАӨ-ийн шалтгааны 84,3% нь хоол боловсруулах замын өвчин, амьсгалын замын өвчин, осол гэмтэл, яс булчин тулгуур хөдөлгөөний эрхтний эмгэг эзлэж байсан [19] судалгааны дүн, мөн Szubert, Z., T (1999) нарын Польшын уул урхайн салбарын ажиллагсад зүрх судасны өвчин, хавдар, яс булчин тулгуур хөдөлгөөний эрхтний эмгэг, захын мэдрэлийн системийн эмгэг, даралт ихдэх өвчин, амьсгалын замын өвчнөөр хөдөлмөрийн чадвараа түр алдах нь илүүтэй байгаа судалгааны [73] үр дүнтэй бидний судалгаа ойролцоо байна.
Szubert, Z., T (1999) нарын судалгаагаар Польшын ажилчдын ХЧТАӨ-ийг салбар салбараар нь ажлын нөхцөлтэй нь холбон судлаж, уул уурхайн салбарын эрэгтэйчүүд ХЧТАӨ-өөр хамгийн их өвчилж байгааг тогтоосон байна. Бидний энэхүү УБЭҮ-ийн судалгаагаар 2005-2007 оны дунджаар эрэгтэй ажилчдын ХЧТАӨ 100 ажилчин тутамд 46,2, эмэгтэй ажилчдынх 21,8 байсан ба эрэгтэй ажилчид эмэгтэйчүүдээс илүү ихээр ХЧТАӨ (chi-squire test p=0,053)-өөр өвчилсөн судалгааны үр дүнтэй адилхан байна.
2005-2007 оны тус үйлдвэрийн ажиллагсдын ХЧТАӨ-ийн байдлыг тухайн хүний өвдсөн он, цех, нас, ажилласан жилээрээ ялгаатай байгаа эсэхийг ANOVA сорилоор магадлахад ажилласан жил статистик хамааралтай байлаа.
ДҮГНЭЛТ:
1. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын 2005-2007 оны ХЧТАӨ-ийн тохиолдол дундаж (Е.Л.Ноткины критер), ХЧТАӨ хоног нь дундаас доош түвшинд байна. Тус үйлдвэрийн ХЧТАӨ-ийн 16,7% нь осол гэмтэл, 16,2% нь яс булчин тулгуур хөдөлгөөний эрхтний эмгэг, 14,5% нь бөөр, шээсний замын өвчин, 12,3% нь амьсгалын тогтолцооны өвчин, 11,8% нь хоол боловсруулах эрхтний өвчин, 9,5% нь цусны эргэлтийн тогтолцооны өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна.
2. УБЭҮ-ийн 36-45 насны ажиллагсад ХЧТАӨ-р илүү өвлөмтгий, мөн эрэгтэйчүүд илүүтэй хөдөлмөрийн чадвараа түр алдаж байна.
3. Тус үйлдвэрийн баяжуулах үйлдвэр, засвар механикийн үйлдвэрийн ажилчдын өвчлөл өндөр байгаа нь тухайн цехийн хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой байж болох юм.
4. Цаашид ХЧТАӨ-ийг хөдөлмөрийн нөхцөлтэй нь холбон судлаж өвчлөлийг бууруулах иж бүрэн арга хэмжээ авах шаардлагатай байна.
2. Мөнхчулуун Я. Уурхайчдын өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт, урьдчилан сэргийлэлтийн асуудал. НЭМХ-гийн онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. 2002. УБ. х.5-7
3. Оюунтогос Л. Савхин эдлэлийн үйлдвэрийн ажилчдын ХЧТАӨ-ийн судалгаа. Магистрын судалгааны нэг сэдэвт бүтээл. УБ. 1997. х.12-13
4. Тажаа Ц. Хөдөлмөрийн эрүүл ахуй.УБ. 1980. х.93-95
5. Тажаа Ц. Хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлийг судлах арга. УБ.1971. х.12
6. Тажаа Ц. Заболеваемость и медицинское обслуживание рабочих кожевенных заводов промышленного комбината г.Улан-Батора. Диссертация на соискание ученой степени к.м.н, -УБ.1971. 126х.
7. Annalee Yassi et al. Basic Environmental Health. Oxford University Press. 2001. Рр, 54-9
8. Abrams, H. K. (1983). \\\\\\\\\\\\\\\"The worker as teacher.\\\\\\\\\\\\\\\" Am J Ind Med 4(6): 759-68.
9. Agadzhanian, V. V., V. A. Semenikhin, et al. (2002). «[Experience of Health Protection Center on organization of medical care for coal miners in Kuzbass].» Med Tr Prom Ekol(10): 27-30.
10. Allamprese, P., R. Attimonelli, et al. (2005). \\\\\\\\\\\\\\\"[Work-related musculoskeletal diseases: experience of INAIL of the Apulia region 1998-2001].\\\\\\\\\\\\\\\" G Ital Med Lav Ergon 27(2): 176-9.
11. Aronov, V. T. (1976). \\\\\\\\\\\\\\\"[Morbidity with temproary work loss among miners and engineering-technical personnel in the iron ore industry].\\\\\\\\\\\\\\\" Sov Zdravookhr(8): 28-34.
12. Szubert, Z., T. Makowiec-Dabrowska, et al. (1999). \\\\\\\\\\\\\\\"[Health-related absenteeism among workers employed in various work environments].\\\\\\\\\\\\\\\" Med Pr 50(2): 89-118.
- Erdenet mining corporation
- morbidity of temporary capacity loss
- working condition
- industrial workers
- foundry plant
- process plant