Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 1(5-1)
Сормууст метаплази хэмээх хавдрын бус өөрчлөлт нь ходоодны өмөнгийн урьдал болох нь
( Судалгааны өгүүлэл )

Д. Эрдэнэцогт1, Л. ГалцогPh.D.

1-Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Био анагаахын сургууль, 2-Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхим

 
Абстракт

Background

Gastric carcinoma continues to dominate as a leading cancer in common 5 types of cancer in Mongolia. Abroad studies showed that proximal gastric carcinomas were associated with non-neoplastic histologic changes (cells with ciliated metaplasia, large and small vacuoles, intramucosal glandular cysts, and intestinal metaplasia) in the gastric mucosa.

Methods
In the present work, these mucosal changes were searched for in surgical specimens carrying a carcinoma of the cardia. A total of 30 archival histologic sections by the gastrectomy in National Cancer Research Center, were analyzed.
Results
Of the specimens with cardia carcinoma seen (n=30) 63.3% contained intestinal metaplasia, 46.6% ciliated metaplastic cells, 15.0% large vacuolated cells, 13.3% small vacuolated cells, 53.3% intramucosal cysts.
Conclusions
The study shows that higher prevalence of the ciliated metaplasia among Mongol patients with gastric carcinoma than among European. The possibility of these changes might be evoked by environmental and genetic factors both in Mongolia.
Удиртгал
Өнөө үед ходоодны өмөнгийн тохиолдол дэлхий нийтэд нэн ялангуяа Ази номхон далайн бүс нутагт хавдраас шалтгаалах нас баралтыг тэргүүлсээр байгаа билээ. Манай орны хувьд ч энэ үзүүлэлт сүүлийн үеийн мэдээгээр хорт хавдрын тохиолдолд эхний 2т бичигдэж байгаа бөгөөд, түүний урьдчилан сэргийлэлт-эрт оношлогооны асуудал хурцаар тавигдаж байна. Мөн барууны орнуудад ходоодны өмөнгийн тохиолдол буурч байгаа хэдий боловч байршил зүйн хувьд авч үзвэл амсар хэсгийн өмөн давшингуй өсөж байгаа нь тэмдэглэгдсэн байна.2 Сүүлийн үеийн судалгаануудаар ходоодны орох хэсгийн өмөн нь шалтгаан эмгэг жамын хувьд их бие болоод гарах хэсгийн өмөнгөөс ялгаатай байгааг олж тогтоосон байна.2 Үүнтэй холбогдож манай оронд тохиолдож байгаа ходоодны орох хэсгийн өмөнд эмгэг бүтэц зүйн дүн шинжилгээг сүүлийн үеийн олон улсын судалгаануудтай уялдуулан гаргаж ирэх нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ удаагийн судалгаагаар монгол хүн амын дунд тохиолдож байгаа ходоодны амсрын өмөнгийн тохиолдлыг түүвэрлэн авч үзэхэд хавдрын бус хажуугийн өөрчлөлтүүд (сормууст метаплази,1 жижиг болон том вакуольт эсүүд,2 гэдэсжих хувирал,3 шиллэг сийвэнт эс4) европын хүн амтай харьцуулахад нилээд өндөр хувиар тохиолдож байна. Манай орны хувьд ходоодны амсрын өмөнгийн шалтгаан эмгэг жамд гадаад орчны хүчин зүйлс тухайлбал хоол хүнс гэх зэрэг зүйлсийн нөлөө их байж болох нь эмгэг бүтэц зүйн онцлогоос харагдаж байна.
Судалгааны ажлын үндсэн зорилго ходоодны амсрын өмөнгийн хажуугийн өөрчлөлтийг өөрийн орны хувьд судлан тогтоож гаргаж ирэх явдал юм. Эдгээр өөрчлөлтүүд өмөн хавдар гадаад орчны нөлөөллөөс өмөнгийн урьтал болон үүссэн байдаг нь нэгэнт нотлогдсон1 тул эрт оношлогоо болон хавдрын мофогенезийн онцлогийг хүн амд судлахад өндөр ач холбогдолтой байх болно.
Аргазүй
2007 оны эхний хагаст ХСҮТ-д ходоодны өмөнгийн улмаас тайрагдсан ходоодны архивын материалаас зөвхөн амсар хэсгийн хавдрын материалыг сонгон авч нэхэн судлах (ретроград) аргаар судалгааг явуулав.
Авсан материалаас өмөнгийн бус өөрчлөлтүүдийг Гемотоксилин Эозины ердийн будгийн арга болон Гримелиусын гистохимийн аргуудаар тус тус будаж илрүүлэв.

Grimelius-Pascual-ын модификаци хийсэн аргирофил сормууст метаплази илрүүлэх гистохимийн арга

Энэхүү арга нь бичил долигооны зуух ашиглан бэлдцийг Ag+ нэгдэл бүхий эерэг ба сөрөг уусмалуудаар дарааллан үйлчлэх журмаар мөнгө шингээгч мөхлөгийг илрүүлэх арга юм. Өмөнгийн байршлыг архивын хөтлөх бүртгэлд тэмдгэлэгдсэн баримтыг ашиглан тогтоов. Ходоодны амсар хэсгийн хавдрыг Олон улсын ходоодны өмөн судлаачдын хоёрдугаар их хурлын “Siewert”-ийн ангиллыг баримтлан үнэлэв.

Өмөнгийн бус хажуугийн өөрчлөлтүүдийг үнэлсэн байдал

Хучуурын доторх уйланхай ба гэдэсжих хувирлыг Discuss программт дижитал микроскопын бага өсгөлтөөр буюу 4Х обьективээр, харин сормууст метаплазитай болоод жижиг ба том уйланхайцарт эсүүд мөн шиллэг сийвэнт эсүүдийг их өсгөлтөөр буюу 100Х обьективээр тус тус үнэлж тодорхойлсон болно. Судалгааны үр дүн өгөгдлүүдийг StartView Version 4.5, программ хангамжаар гүйцэтгэсэн болно.

Үр дүн

Хэлцэмж

Судалгааны үр дүнгээс харахад манай оронд тохиолдож байгаа ходоодны амсар хэсгийн өмөн хавдар морфолог бүтцийнхээ хувьд өмөнгийн бус хажуугийн гистолог өөрчлөлтүүдтэй уялдаатай байгаа нь харагдаж байна.

Бидний судалгаагаар гарсан үзүүлэлтүүд Швед, Японы энэ чиглэлийн судлаачдын гаргасан үр дүнгээс харьцангуй хэлбэлзэлтэй гарч байгаа нь ажиглагдсан.
Тухайлбал Шведийн судлаач Rubio AC нарын 2005 оны Номхон болоод Атлантын далайн бүс нутгийн хүн амын дунд тайрагдсан ходоодны 3406 тохиолдлын материалд сормууст метаплази илрүүлэх судалгааны үр дүнг харьцуулахад сонирхолтой үр дүнд хүрсэн байдаг. Энэхүү цогц судалгаагаар Номхон далайн бүс нутгийн хүн амд сормууст метаплазын өөрчлөлт(дундаж илрэл 29%) Атлантын далайн бүс нутгийн(дундаж илрэл 5%) тохиолдлоос 5-6дахин өндөр үзүүлэлттэй гарсныг судлан тогтоосон.6,7

Манай орны хувьд газарзүйн байршлаар онцлог тухайлбал Евро-Азийн завсрын бүс нутагт ордогтой холбогдож дээрх метаплазын өөрчлөлтүүд нь энэ 2 бүс нутгийн аль алиний онцлогийг давхар агуулсан байдлаар илэрч гарч байгааг илрүүлсэн юм (15%).

Эдгээр өөрчлөлтүүд эдэд хамтран орших нь цөөнгүй ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь тодорхой онцлог зүй тогтлыг хадгалж байгааг харуулж байна. Иймд цаашид манай улсын хэмжээнд тохиолдож буй ходоодны өмөнд фенотипын судалгааг иммуногистохимийн аргаар нарийвчлан хийх нь зүйтэй юм.Ингэснээр өөрийн оронд тохиолдож байгаа ходоодны өмөнгийн зонхилох хэлбэр хийгээд гарал үүслийн талаар тодорхой мэдээлэлтэй болох боломжтой юм.
Ном зүй

1. Rubio CA, Kato Y, Ciliated metaplasia in the gastric mucosa 1986;77;282
2. Rubio CA, Kato Y, Classification of vacuolated cells in the gastric mucosa 1997;34
3. Ming SC, Cellular and molecular pathology of gastric carcinoma and precursor lesion;
4. Rubio CA, Owen D, A comparative study between the gastric mucosaof Western Canadians and other dwellers of the Pacific Basin 2001;18
5. Б. Сувд , Ходоодны эрт үеийн өмөн түүний урьтал эмгэгийн бүтэцзүйн оношлогоо 2006
6. C A Rubio, G Nesi, G C Zampi, P A de Ruiz, J Jessurun, J Jуnasson, R Hojman, Z Kogan, D Antonioli, M L Miller, T Hirota, T Itabashi, K Mandai, T Kitagawa, H Sugano1, Y Kato, A King, R Pisano, D Owen , Gastric ciliated metaplasia. A study of 3406 gastrectomy specimens from dwellers of the Atlantic and the Pacific basins 2005,
7. Chan W, Hui P, Leung K, et al. Gastric adenocarcinoma with ciliated tumor cells. Hum Pathol 1993;
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 810
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК