Анагаах ухааны хүрээлэн
Тодорхойлолт: Ходоод, дээд гэдэсний мэдрэл шингэний зохицуулга алдагдан, эдгээр эрхтэний шүүрэл, хөдөлгөөний үйл ажиллагаа хямарч, салст бүрхүүлийн хэсэг газрын тэжээлийн доройтлын улмаас шархлаа үүсдэг, олон дахилттай, мөчлөг явцтай, даамжрах хандлагатай архаг эмгэгийг шархлаа өвчин гэнэ.
Шархлаа: Шархлаа өвчний шалтгаан бүрэн төгс тодорхой бус боловч хеликобактери, сэтгэлийн хүчтэй хямрал, удамшил, архи, тамхи, эмийн зэрэг хүчийн зүйлийн нөлөөгөөр үүсгэгдэж болно. Ходоодны шархлааны үед хеликобактери 60-70%, дээд гэдэсний шархлааны үед 85-100% илэрч байгаа нь шархлаа өвчин үүсэхэд хеликобактери онцгой нөлөөтэйг харуулж байна.
Эмгэг жам: 2 үндсэн хүчин зүйлээр тайлбарлаж байна.
- Ходоод, дээд гэдэсний хамгаалах чадвар сулрах
- Салс бүрхүүлийн цусан хангамж
- Муцин ялгаралт
- Шүлтжих чадвар
- Хучуур эдийн нөхөн төлжилт
- Простагландины нийлэгшил
- Ходоод, дээд гэдэсний салст бүрхүүлийг гэмтээгч хүчин зүйлийн нелөелөл ихсэх
- Ходоодны хүчил ялангуяа чөлөөт хүчил
- Пелсин
- Цөсний хүчил
- Изолейцин
- Хеликобактери
- Зарим эм /аспирин, лреднизолон/
Ангилал:
Байрлалаар нь:
- Ходоодны амсрын
- Ходоодны бага махианы
- Ходоодны их махианы
- Ходоодны ёроолын
- Ходоодны нугалуурын
- Дээд гэдэсний булцуу^ы
- Ар ханын
- Урд ханын
Явцаар нь:
- Хурдан явцтай
- Удаан явцтай
Эмгэг бүтэц зүйгээр:
- Өнгөц
- Гүн
Дахилтаар нь:
- Цөөн дахилттай
- Олон дахилттай
Шархны хэлбэрээр нь:
- Зөв хэлбэрийн
- Зөв бус хэлбэрийн
- Зүсэгдсэн шарх
- Олон шарх
- Нүүсэн шарх
Хундрэл:
- Шарх цоорох
- Шарх нэвтэрсэн
- Шархнаас цус алдах
- Шарх хавдарших
- Нугалуур нарийсах
- Булцуу хэсгийн хэлбэр алдагдах
Эмнэл зүй: Шархлааны байрлал,явд хүндрэлээс хамаарна.
Зовиур: Шархлаа өвчний үндсэн зовиур нь өвдөлт юм. Өвдөлтийн байрлал ходоодны шврхлааны үед аюулхай орчймд, дээд гэдэсний шархлааны үед аюулхай хүйс хоёрын дунд хэсэгт байрлана. Голдуу хорсож өвдөх ба өвдөлт дамжихгүй, хооллолттой ихээхэн хамааралтай. Ходоодны дээд хэсгийн шархлааны үед хоол идсэний дараа 1/2-1 цагий.н дотор /эрт үеийн евдөлт/ ходоодны доод хэсгийн шархлааны үед хоол идсэний дараа 2-3 цаг болоод /хожуу үеийн өвдөлт/, дзэд гэдэсний шархлааны үед хоол идсэний дараа 5-6 цаг болоод /өлөн үеийн өддөгпг/ илэрнэ.
Шархлаа өвчний өвдөлтийн нэг онцлог бол "үечлэл юм. Гурван янзын үечлэл байна /хоногийн, улирлын, үечлэлийн үечлэл/. Шархлаа өвчний өвдөлт үдээс хойш, хавар, намрын улиралд заримдаа гэнэт өвдөх үечлэлтэй байна. Ходоод, гэдэсний хямралын хам шинжээс өвчтөн голдуу хоолны дуршил ихтэй байх ба заримдаа өвдөлтөөс айсны улмаа.с хоол идэхээс татгалзаж / citofbia/ болно. Гэдэс, ходоодны сөргөөний улмаас цээж гашуу оргих, гашуунаар гэхрэх ба хүндрэлийн үед огиулж бөөлжинө.
Харж ажиглах мэдрэхуйн үзлэгээр: Хэлний уг цайвар шар өнгөтэй, захаараа жижиг тууралттай байдаг. Хүндрэлийн үед хэл хуурай, зузаан өигөртэй байна.
Хурэлцэх мэдрэхуйн үзлэгээр: Гурвал шинж илэрнэ. Үүнд: шархлаа байгаа хэсэгт тогших ба дарахад цэгчилсэн өвдөлт, илрэнэ.
Шинжилгээ:
- Рентгөн шинжилгээгээр шууд ба дам шинжийг илрүүлнэ. Шууд шинжид ухлаадсын шинж буюу эд хасах, бари нэмэх шинж, шархлааны бул хүрээ, салст бүрхүүлийн хуниасны сорвижилт, дам шинжид ходоод, дээд гэдэсний булчингийн агшилт хэсзг газар ихсэх буюу хурууны шинж, гурвэлзэх хөдөлгөөн ихсэх, нугалуурын агщилт.^ходоодны агуулагдахууны нүүлт өөрчлөгдө/шивжүүд орно.
- Уян дурангаар шархлааны байрлал, тоо хэмжээ, гүн, явц, хэлбэр, хүндрэлийг нарийвчлан тогтооно. Дурандах үедээ бипсй авч эмгэг бүтэц зүйн шинжилгээ хийх явдал чухал ач холбогдолтой.
- Хеликобактерй тодорхойлж эмчилгээний үр дүнг шууд хянах боломжгой байдаг.
Оношийн загвар:
- Шархлаа өвчйн, ходоодны бага махианы дагуу урд хананд байрлалтай, өнгөц, анх оношлогдсон, 1.5-1.2 см хэмжээтэй зөв бус хэлбэрийн, хурдан явцтай, хүндрэлгүй.
- Дээд гэдэсний булцуу хэсгийн арын хананд байрлалтай гүн, олон дахилттай, удаан явцтай, 0.5-5 см 5 см хэмжээтэй нүүсэн, булцуу хэсгийн хэлбэр алдагдсан шархлаа өвчин
Эмчилгээ.
Дэглэм: Архи, тамхи, ходоод, гэдэсний салстыг цочроох зм үл хэрэглэх, хоолны дэглэм сахих,
Хоолны-эмчилгээ: Шархлаа өвчний үед 1а, 16,1, 2- р хоолыг хэрэглэх ба аажмаар 5, 15-р хоолонд шилжина 1 а хоолны найрлагадц хэт хурц өөх тос, давс, халуун ногоо, шарж хайрсан зүйл зэрэг ходоодны салстад цочирол үзүүлэхгүйгээр бэлтгэгдсэн 80 гуураг, 80-1 ООг өөх тос, 200-300Г нүүрс ус, 6г орчим давсыг агуулсан 2100-2200 ккал илчлэгтэй шингэи ба хагас шингэн хүнс байдаг. Ийм хоолыг бага хэмжээгэзр 2-3 цаг тутамд хэрэглэвэл зохино. Давс ихтэй өтгөн цай, кофе зэргийг хязгаарлаж^рхи, айргийг хориглоно. 1а хоолыг/2-3 хоног/ хзрзглээд 1-р.хоолонд шилжинэ. 1-р хоолны найрлаганд уураг/ЮОг, өөх тос ЮОг, нүүрс ус 400г орох ба 2600-2800 ккал илчлэгтэй байна. Үүнд: төмс, лууван зэрэг ногоотой шөл, шинэтараг, өндөгний шар уураг, хүүхдийн будуу, өөх багатай мах зэргийг жигнзх буюу уураар болгож хэрэглэнэ. Цаашид аажмаар 1, 5, -15-р хоолонд шилжинэ.
Эмийн эмчилгээ: Шархлаа өвчний үед дараах эмүүдийг хэрэглэнэ. L Хеликобактерийг устгах змүүд 1 буюу 2-4 эмийг хавсруулан хэрэглэнэ. Үүнд:
- Де-нол 1 шахмалаар өдөрт 3 удаа хоолны өмнө / хооллохоос 30 минутын өмнө/ба унтахын өмнө нийтдээ 4-6 долоо хоног
- Метронидазол /трихопол/ 250 мг-аар хоногт 3-4, удаа 14 хоног
- Амоксициллин, аритромицин, метациклин, доксоциклин, тетрациклин зэрэг антибиотик 250-500 мг- аар хоногт 3-4 удаа, 7-10 хоног
- Омепразол 40 мг-аар өглөөний хоолны өмнө 4-6 хоног ууж хэрэглэнэ. Нзг зм хэрэглэхэд 20-45%-ийн, 2 эм хавсран хэрэглэхэд 50-80%-ийн, 3-4 эм хавсран хэрэглэхэд 80-97%-ийн үр дүнтэй байна.
- Ходоод, гэдэсний шүүрийн ихсэлтийн эсрэг эмүүд
2.1. М-холинолитик эмүүд
- Сонгомол бус М-холинолитик эмүүд
“Атропин 0.1%-ийн уусмалыг 5-10 дуслаар уулгах буюу 0.5-1 мл-ээр хооллохоос 30 минутын өмнө ба унтахын өмнө арьсан дор тарина.
-Метацкш 2jvir-aap өдөрт 3 удаа хооллохоос 30 минутын өмнө 4 мг-аар унтахын өмнө |улгах буюу 0.1 %- 1-2 мл уусмалыг өдөрт 1-3 удаа арьсрн дор тарина.
-Платифиллин 3-5 мг-аар өдөрт ^-4 удаа хоолны өмнө уулгах буюу 0.2%-1-2 мл уусмалшгөдөрт 2-3 удаа . арьсан дор тарина. Гуахатны ханд 15fw-aap өдөрт 3-4 удаа хоолны өмнө уулгана. Мөн бе^ладон агуулсан бакербон, белластезин, белмет зэрэГ эмийг хэрэглэж болно.
- Сонгомол М-холинолитик эмүүд
-Гастроцепин /пирензөпин/ ходоодны шархлааны үед 25-50 мг-аар өглөөний хоолны өмнө 50 мг-аар унтахын өмнө 4-6 долоо хоног уулгана.
Дээд гэдэсний шархлааны үед 50 мг-аар өглөөний хоолны өмнө 100 мг-аар унтахын өмнө 3-4 долоо хоног уулгана.
-Телензепин, гастрозелинээс 10-25 дахин илүү идэвхтэй байдаг. 15-20 хоног судсанд тарьж хэрэглзнз. Мөн 3-5 мг-аар өглөөний хоолны өмнө ба унтахын өмнө уулгаж болно.
- Н2-гистамины хүлээн авуур /рецөптор/-ыг хориглогч эмүүд
-Циметидин /гистодил, беломет, тагамет, ацилокi I үөийн бэлдмэл юм. 200 мг-аар өдөрт 3 удаа хоолны дараахан 400 мг-аар унтахын өмнө 4x6x7 долоо хоног уулгах ба цаашид 400 мг-аар унтахын өмнө удаан хугацаагаар /6-12 сар/ уулгаж болно.
-Ранитидин /ранисан, ацилок Е, зантак, ранигаст/ II үеийн бэлдмэл. I үеийн бэлдмэлээс 4-5-19 дахин хүчтэй. 150 мг-аар өглөөний хоолны дараа, 300 мг-аар унтахын өмнө ууж хэрэглэнэ.
-Фамотидин /ульфамид, пепсид/ III үеийн бэлдмэл ранитидээс 9 дахин, циметитидинээс 32 дахин хүчтэй. 20 мг-аар өглөө, 20-40 Мг-аар орой буюу унтахын өмнө нийт 4-6x7 хоног уулгана.
-Низатидин /аксид/ IY үеийн бэлдмэл 150 мг-аар өдөрт 2 удаа буюу 300 мг-аар унтахын өмнө уулгана. Шархлаа өвчнөөс, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 150 гр-аар оройд 1 удаа уулгаж болно. 4-6x7 хоног хэрэглэхэд шархлаа өвчний эдгэрэлттэй байдаг ажээ. „
-Рексацидии Ү үеийн бэлдмэл 75 мг-аар орой ба унтахын өмнө, эсвэл 150 мг-аар унтахын өмнө уулгаж хэрэглэнэ,
- Н+К+АТФ-ыг хориглогч эмүүд
Омепразол /лосек, тимопразол, омез/ 20-40 мг-аар өдөрт 1-2 удаа хоолны өмнө уулгана.
- Гастрины хүлээн авуур /рецептор/-ын эсэргүүцэгч эмүүд пр.оглумид /милид/ 200-400 мг-аар өдөрт 3-5 удаа 4 долоо хоног.
- Хүчилжилтийн эсрэгУантацид/ эмүүд
- Уусдаг антацид
-Гидрокарбонат натри 500-1000 мг-аар хоолны дараа 1-3 цагт, унтахын өмнө уулгана.
-Магнийн оксид
-Магнийн карбонат
2.5^2/Уусдаггүй антацид /Хүчилжилтийн эсрэг бүрхэгч эмүүд/
-Алмагель 1-2 хоолны халбагаар өдөрт 3-4 удаа хооллохоос 30 минутын өмнө буюу хооллосноос 1-1.5 цагийн дараа уулгана.
-Фосфалюгель 1-2 бэлтгэгдсзн боодлыг хагас аяга буцалгаж хөргөсөн усаар даруулан хооллохоос 30 минутын өмнө буюу хооллосноос 1.5-2 цагийн дараа унтахын өмнө уулгана.
-Гастал 1-2 шахмалаар хооллосноос 1 цагийн дараа өдөрт 4-6 удаа уулгана.
-KoMneHciaH 1 шахмалыг хооллосноос 1-1.5 цагийн дараа 3-4 удаа хэрэглэнэ.
-Алюгастрин 1-2 хоолны халбагаар хоолны өмнө буюу хойно 1 цагийн хугацаанд буцалгаеан бүлэзн усаар даруулж ууна.
-Маалокс /маалоксан/1-2 бэлтгэгдсэн боодол буюу шахмалыг хооллосноос 1 цагийн дараа унтахын өмнө ууна.
-Гавискон бэлтгэгдсэн боодлыг 100 мл буцалсан усаар найруулж өдарт 4-6 удаа 2 хоолны хооронд уулгана.
-Гелюсил-лак 1 шахмалыгхооллосноое 1.5-2 цагийн дараа ба унтахын өмнө ууна.
-Пее-хоо 2 шахмал буюу 16 мл-ээр хооллосноос 1.5 цагийн дараа өдөрт 4 удаа бүгд 20-30 хоног уулгана.
2.5.3 Шингээгч антацид
-Викалин 1-2 шахмалаар өдөрт 3 удаа хагас аяга буцалсан усаар даруулж ууна.
Викаир викалинтай адил хэрэглэнэ.
- Ходоодны эсийг хамгаалах эмүүд
-Мизолростол /цитотек, сайтотик/ 0.2 мг-аар өдөрт 4 удаа хоолны дараа 40-50 хоног уулгана.
-Карбеноксолон натри /биогастрон/ эхний 7 хоногт 100 мг-аар 3 удаа 5x7 хоног уулгана.
-Сукралфат /вентер/ 1000 мг-аар хооллохоос 40 минутын өмнө өдөрт 3-4 удаа 4-8x7 хоног ууна,
- Ходоод, дээд гэдэсний булчингийн хөдөлгөөнийг зохицуулагч эмүүд
-Церукал /метоклопрамид, реглан/ 5-10 мг-аар хоолны өмнө өдөрт 4 удаа уух буюу 10 мг-аар өдөрт 2 удаа булчинд тарина.
-Домперидон /мотилиум/10 мг-аар өдөрт 3 удаа 3- 4x7 хоног
-Сульпирид /эглонил, догматил/ эхний үед 100 мг- аар өдөрт 2-3 удаа булчинд тарих ба 7-15 хоногийн дараа 1 -2 ширхэгээр өдөрт 3 удаа 2-7x7 хоногийн турш ууна.
-Агшилтын эсрэг Но-шпа болон папавариныг 2%- 2мл-ээр өдөрт 1-2 удаа булчинд тарих, мөн уулгаж болно.
- Нөхөн төлжүүлэх эмүүд
-Солкосерил эхний үед 2 мл-ээр өдөрт 2-3 удаа шархлаа нөхөн төлжих хүртэл цаашид 2-4 мл-ээр өдөрт
- удаа 2-3x7 хоногбулчинд тарина. Мөн уян дурангийн тусламжтайгаар 3-8 удаа шууд шархлааны тойронд тарьж болно.
-Чацарганы тос S хоолны халбагаар өдөрт 3 удаа 3-4x7 хоног ууна.
-Этаден 10 мл-ээр өдөрт 1 удаа 4-10 хоног булчинд тарина.
-Камфлон 100-200 мг-аар өдөрт 3 удаа хоолны дараа 3-4x7 хоног уулгана.
-Оксиферрискорбон натри 30-60 мл-ээр өдөрт 1 удаа булчинд тарина. 30 хоног хэрэглэнэ.
-Гастрофарм 2500-5000 мг-аар өдөрт 3 удаа хооллохоос 30 минутын өмнө уулгана. 1 cap хэрэглэнэ.
-Ретаболил 5%-1 мл-ээр 7 хоногт 1 бүгд 2-3 удаа булчинд тарина.
-Метандростенолон 5 мг-аар өдөрт 2-3 удаа 3-4x7 хоног хэрэглэнэ.
Ходоодны дээд хэсэгт байрлалтай шархлааны үед нөхөн төлжүүлэх эм М-холинолитик
- Төвийн үйлчилгээт эмүүд
-Тайвшруулах эм /диазепам, элениум, седуксен, промедол/-ийг хүндэрсэн болон их өвдөлтийн үед хэрэглэнэ.
Хүчилжилтийн эсрэг эмийн бэлдмэлийг ходоодны доод хэсэгт байрласан болон дээд гэдэсний шархлааны үед хеликобактери устгах, Н2-гистамины хүлээн авуурт хориглогч, хүчилжилтийн эсрэг эмүүдийг хавсран хэрэглэх ба бусад бүлгийн эмийг эмнэл зүйн шинжээс хамаарч хэрэглэнэ.
Физик эмчилгээ. Үрэвслийн эсрэг, өвчин намдаах, ходоод ба дээд гэдэсний шүүрэл, булчингийн хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор голдуу өвчний
намжилтын үед хийгдэнэ.
Рашаан эмчилгээ: Өвчний намжмал үед ходоодны шүүрэл ихэссэн архаг гастритын үеийн рашаан эмчилгээний зарчмаар хэрэглэж болно.
Мэс заслын эмчилгээ: Хүндрэлийн үед мэс заслын эмчийн зөвлөлгөөний дагуу зохих мэс заслын эмчилгээ хийж болно.
Сэргийлэлт:
- Хоолны дэглэм сахих
- Архи, тамхийг хориглох
- Хоногт 9-10 цагаас доошгүй унтаж амрах
- Ээлжийн болон шөнийн ажил, олон дахин удаан хугацааны томилолтын ажлаас чөлөөлөх
- Өвчнийг аль болох эрт илрүүлж, жилд 2-оос доошгүй урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, шаардпагатай сэргийлэх эмчилгээ хийх
- Ариун цэвэр, гэгээрлийн ажил, ухуулга сурталчилгаанд тогтмол оролцуулах
- Амны хөндийн болон дагалдах өвчнүүдийг цаг тухайд нь төгс эмчлэх
- Сэтгэл засал хийх
- Шаардлагатай /хүндрэлийн/ үед хөдөлмөр зохицуулалт хийнэ.
2. Богер М.М. Язвенная болезнь, Новосибирск: Наука, 1986__ с.256.
3. Василенко В.Х., Гребенев А.Л., Шептулин А.А, Язвенная болезнь /соверменные представления о патогенезе, диагностике, лечении/, М: Медицина, 1987, с.287.
4. Григорьев П.Я. Диагностика и лечение язвенной болезни желудка и двенадцатиперстной кишки, М:Медицина, 1986, с.224.
5. Рригорьев П.Я, Яковенко Э.П. Диагностика и лечение болезней органов пищеварения, С.-Петербург: Сотис, 1997, с.515.
6. Златкина А.Р. Фармакотерапия хронических болезней органов пищеварения, М:Медицина, 1998, с.288.
7. Комаров Ф,И., Калинин А.В., язвенная боле^нь II Руков.По гастроэнтерол. В. 3-хт., М:Медицина, 1995, Т-1, с.456-534.
8. Куртяну Б.Н., Шептулин АА,, Язва желудка, Кишинев: Штиинца, 1990, с.248.,
9. Передерий В.Г. /ред/ Язвенная болезнь или пептическая, Киев, 1997, с.158.
10. Фишзон-Рысс Ю.И., Рысс Е.С., Гастродуоденальные язвы, Л:Медицина, 1978, с.232.
11. Фролькис А.В., Заболевания желудочно- кишечного тракта и наследственность, С-Петербург: Спецлитература, 1995, с.288.
12. Циммөран Я.С. Очерки клинической гастроэнтерологии, -Пермь: Пермск.Ун-т, 1992, с.336.
13. Циммеран Я.С. Гастродуоденальная патология и Helicobacter pylori: точка зрения // Клин.фармакол, и тёр, 1999, №2, с.37-40.
14. Циммерман Я.С., Белоусов Ф.В., Психосоматическая медицина и проблема язвенной болезни /обзор/ //Клин.мед, 1999, №8, с.9-15
15. Циммерман Я.С., хронический гастрит и язвенная болезнь, Пермь, 2000, с.104.
16. Axon A.T.R. Treatment of Helicobacter pylori: fu¬ture therapeutic and prophylactic perspectives // Gut, 1998, Vol.43 /Suppl. 1/p.70-73
17. Blaser B. J. Helicobacter pylori and gastric disease Brif. Ned. J, 1998, Vol.316, p.1507-1510.
18. Ivanusha M. Drug treatment of ulcer disease // Krka Med. Farm 1996, №16/28/, p.5-21.
19. Megraud F. Resistance of Helicobacter pylori to antibiotics // Aliment. Pharmacol. Ther, 1997, №11 / Suppl.1/ p.43-53.
20. Mignon M. /coord/gastroenterologie, Paris: Ellipses, p,704.
21. Piper D.W. Peptic ulcer// Austr. N, Z. Med, 1988, Vol. 18, №3, p,237-244.
22. Richardson C.T. Pathogenetic factors in peptic ul¬cer disease // Amer. J.Med, 1985, Vol.19, №2, p.1-7.
23. Richter J., Falk G., Valzi M. Helicobacter pylori and gastroesophageal reflux disease: the bug may not be all bag // Am.J. Gastroenterol, 1998, Vol.93, №10, p. 1800- 1802.
24. Tytgat G.N.J. Treatment of peptic ulcer // Diges¬tion, 1998, Vol.59, №5, p.446-452.