Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 1(5-1)
Япон улсад тэтгэлэгтэйгээр суралцах боломж
( Товч мэдээлэл )
 

Гадаадын бусад орнуудтай харилцах, Япон улсын гадаад харилцааг бэхжүүлэх, харилцан найрсаг харилцааг дэмжихийн зэрэгцээ гадаад орнуудын боловсон хүчинг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор Япон улсын Засгийн Газрын тэтгэлэгт их сургуулийн үндсэн оюутныг хилийн чанадын улсуудаас бүх мэргэжлийн чиглэлээр жил бүрийн 6 сард шалгаруулан авдаг. Үүнээс:

- Эм зүй
- Нийгмийн эрүүл мэнд
- Сувилахуй
- Био-технологи
- Нүүр ам судлал, Анагаах ухаан гэсэн байгалийн ухааны салбарт шалгалтанд тэнцэж болзол хангасан оюутныг тоо харгалзахгүй элсүүлдэг.
Нүүр ам судлал, Анагаах ухааны салбарт 7 жил, байгалийн ухааны бусад салбарт суралцагсад нь 5 жил (хэлний бэлтгэлийг оруулаад) Япон улсын нэр хүнд бүхий их сургуулиудад 1 сард 134.000 иений тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой. Сургалтын төлбөр болон хэлний бэлтгэлийн хугацааны байрны зардлыг Япон улсын засгийн газар хариуцана. Байгалийн ухааны салбарт элсэхийг хүсэгчдээс математик, англи хэл, хими, биологи, япон хэл (япон хэлний шалгалтын оноо ерөнхий дүнд хамаарахгүй)-ний шалгалт авдаг.
Элсэгчдэд тавигдах шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг:
Монгол дахь Японы элчин сайдын яамны вэб хуудас болох http://www.mn.emb-japan.go.jp- аас лавлана уу.
2006 оны Япон улсын засгийн газрын тэтгэлэгт Судлаач оюутан элсүүлэх журам:
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь мөн дээрхийн адилаар жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Анагаах ухаан, Нүүр ам судлал, Эм зүйч мэргэжлээр магистрантур, докторантур, докторын зэрэг хамгаалсан ч Японд эрдмийн зэрэг хамгаалахыг зорилго болгосон хүмүүсээс 3 шат бүхий шалгаруулалтыг авдаг байна. Шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн суралцах хугацаа 1.5-2 жил, тэтгэлгийн хэмжээ сард 172.000 иен байдаг. Тус шалгаруулалтын үндсэн шаардлага:
- Монгол улсын иргэн байх
-Японд очих жилийнхээ 4 дүгээр сарын 1-ний байдлаар 35-аас доош настай байх
- Их сургууль төгсөөд зэрэг авсан мэргэжлийнхээ дагуу 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх
- Голч дүн 3.2-оос дээш байх (4-тийн системээр бодоход)
- Урьд өмнө нь Япон улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан хүн эх орондоо буцаж ирснээс хойш 3-аас дээш жил судалгааны ажил хийсэн буюу мэргэжлийнхээ дагуу ажилласан байх
- Цэргийн алба хашиж байгаа болон цэргийн байгууллагад харьяалалтай хүмүүс шалгалт өгөх боломжгүй.
- Японы засгийн газрын бусад байгууллагаас тэтгэлэг авч байгаа хүн оролцох боломжгүй.
- Японы их дээд сургуульд суралцаж байгаа хүн оролцох боломжгүй.
- Бие сэтгэцийн хувьд эрүүл байх.
Монгол дахь Японы элчин сайдын яамны вэб хуудас болох http://www.mn.emb-japan.go.jp- аас лавлана уу.
Япон улсын засгийн газрын тэтгэлэгт Залуу удирдагч хөтөлбөр (YLP)
Ирээдүйн үндэсний удирдагч бэлтгэхэд чиглэсэн энэхүү хөтөлбөр нь эрүүл мэндийн удирдлагыг оролцуулаад олон салбар чиглэлээс 1 жилийн хугацаатай суралцагч элсүүлдэг.
Тэтгэлгийн хэмжээ -1 сард 258.000 иен
Ерөнхий болзол:
- Монгол улсын иргэн байх
- Японд очих жилийн 10-р сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх
- Их, дээд сургуулийг сурлагын өндөр дүнтэй төгссөн.
- Англи хэлний чадвар: TOEFL-PBT 550 оноо, эсвэл TOEFL-CBT 213-аас дээш оноо авсан буюу түүнтэй дүйцэхүйц англи хэлний чадвартай байх
- Цэргийн алба хашиж байгаа болон цэргийн байгууллагад харьяалалтай хүмүүс шалгалт өгөх боломжгүй.
- Бие сэтгэцийн хувьд эрүүл байх.
Уг шалгаруулалтын хувьд тухайн улсад нэр дэвшүүлэгч байгууллагын тодорхойлолт, ярилцлага болон зохион бичлэг зэрэгт тулгуурлан сонгон шалгаруулалтаа хийдэг бөгөөд Эрүүл мэндийн салбарын нэр дэвшүүлэгч байгууллага нь Эрүүл Мэндийн Яам юм. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг нэр дэвшүүлэгч байгууллага болох Эрүүл Мэндийн Яамнаас лавлана уу.
Азийн хөгжлийн банк- Японы сургалтын тэтгэлэгт хөтөлбөр:
Азийн хөгжлийн банкны тэтгэлэгт хөтөлбөр нь Япон улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр 1988 оны 4 сараас хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр нь Азийн хөгжлийн банкны орнуудад зориулан эх орондоо эдийн засгийн болон нийгмийн хөгжлийг дэмжих чадвартай мэргэжилтнүүдэд төгсөлтийн дараах боловсрол олгох зорилготой. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсад нь 2 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай эдийн засгийн ухааны мастер, тээврийн менежментийн мастер, олон улсын нийгмийн эрүүл мэндийн мастер, инженерийн (иргэний, хими, механикийн) ухааны мастерын зэрэг хамгаалах боломжтой Азийн Хөгжлийн банкны гишүүн орнуудын иргэн байх шаардлагатай (гадаадад амьдарч, сурч буй дээрх орнуудын иргэд шалгаруулалтад оролцох боломжгүй).
www.adb.org/jsp/- аас лавлана уу.

Төгсөлтийн дараах судалгааны олон улсын тэтгэлэгт хөтөлбөр

Австрали улсын Куртин Их Сургуулийн Бизнесийн сургууль, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн сургууль, Шинжлэх Ухаан болон Инженерийн сургуулиуд төгсөлтийн дараах судалгаа, шинжилгээний ажлаар эрдмийн зэрэг хамгаалах сонирхолтой гадаадын оюутнууд сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах боломжийг олгож байна. Эдгээр сургуулиудад:

1. Био-Анагаах ухаан
2. Эрүүл мэнд, амьдралын ухаан
3. Эрүүл мэнд, наслалт
4. Нийгмийн ажил, нийгмийн хамгаалал
5. Спорт, амьдралын хэв маяг зэрэг чиглэлүүдээр суралцан судалгааны ажил хийх 8 хүртэлх тооны оюутнуудыг шалгаруулан авах юм байна.
Материалыг хүлээн авах хугацаа: 2008.06.01-2008.08.31
Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсдын магистрын зэргийн 2 жилийн, докторын зэргийн 3 жилийн сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг Куртин Их Сургууль хариуцна. Мөн шалгаруулалтад эхний 2 байранд орсон оюутны амьдралын зардлыг хариуцна.
Австрали улсын энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан магистрантурын (2 хүртлэх жилийн), докторантурын (3 хүртлэх жилийн) суралцах хугацааны бүх зардлыг хариуцах бөгөөд хүссэн чиглэлээрээ судалгааны буюу курсын ажил хийх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг
Шуудангийн хаяг: Office of Research & Development
Curtin University of Technology PO Box U1987 PERTH
WA 6845
Вэб хаяг:http://scholarships.curtin.edu.au/international
Утас: (08) 9266 4905
Факс: (08) 9266 3793
E-mail: scholarship@curtin.edu.au

Хавдрын судалгааны олон улсын тэтгэлэгт хөтөлбөр

Хавдартай тэмцэх олон улсын холбооны үйл ажиллагааны нэг гол чиглэл болох “Хавдрын судалгааны олон улсын тэтгэлэгт хөтөлбөр” нь хавдар судлалын салбарт ажилладаг судлаач, эмч, сувилагч, нийгмийн ажилтан, сайн дурын ажилтнуудын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.

Хавдартай тэмцэх олон улсын холбоо 1961 онд байгуулагдсанаасаа хойш сайн дурын дэмжигч, ивээн тэтгэгчдийн дэмжлэгтэйгээр 6000 гаруй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг тэтгэлэгт хөтөлбөртөө хамруулсан байна.
Хавдартай тэмцэх олон улсын холбооноос зохион байгуулдаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн нэг болох хавдар судлалын арга технологи солилцох 1 сарын сургалтад урьж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хавдрын чиглэлээр эрдмийн ажил хийж буй судлаачид, эмч нар, нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд хамрагдах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрт жилийн аль ч үед хамрагдах боломжтой.
Хавдартай тэмцэх олон улсын холбоо болон уг тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг:www.uicc.org вэб сайтаас авна уу.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 8514
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК