Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 2(5-2)
Доод мөчний артер венийн судасны эмгэг сүлжээрлийг бөглөж эмчилсэн нь
( Судалгааны өгүүлэл )

З.Лхагвасүрэн1 M.D, Б.Батчулуун1 M.D. Ph.D., Н.Эрдэнэхүү2 M.D. Ph.D., Х.Мөнгөн-Өлзий1 M.D. M.Sc

1-H. Шастины нэрэмжит төв эмнэлэг angiolhagva@yahoo.com 2-ЭМШУИС

 
Абстракт

INTRODUCTION

More attention is paid recently following the increase in vascular diseases which is affecting the disability rate of the population at working age. Arteriovenous malformation can occur at any place of human body and cause different levels of complaints and disability.

OBJECTIVE
Main goal was to make complete diagnosis of the AVM of lower extremity and to identify necessary coil for the treatment after to analyze the treatment result after the procedure.
 
METHOD
The treatment procedure of Lower extremity AVM was accomplished on 29 year old female at Angiography department of Shastin's Central Hospital. AVM was created by the anastomosis made between a. glutea superior, a.glutea inferior, a.obturatoria dextra and v.glutea superior, v.glutea inferior, v.obturatoria dexstra which have created pulsatile, pain at m.gluteus major et minor level.
In control picture after the M.Coli embolization treatment the filling of the malformation have disappeared expressing the successful result.
CONCLUSION
Having previous experience of M.Coli embolization of brain vessel malformation we need to improve the skill and perform the procedure for different caliber vessels of the brain.
It is preferable that we perform embolization treatment prior to surgical treatment and analyze the result.
УДИРТГАЛ
 
Орчин үед судасны эмгэгийн шалтгаант өвчин ихсэж ид хөдөлмөрийн насандаа тахир дутуу болж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал төдийгүй мэс заслын болон ангиолог эмч нарын анхаарал татсан асуудал болж байна.
Артер венийн малформаци (АВМ) нь хүний бие эрхтэний аль ч хэсэгт тохиолдож болох бөгөөд зовиур, шинж тэмдэг нь түүний байршил болон хэмжээнээс хамаарна. Энэ эмгэгийн шалтгаан тодорхойгүй, төрөлхийн байдлаар тохиолдох ба олдмол тохиолдолд ихэнх нь гэмтлийн дараагаар шууд илэрч, зарим тохиолдолд гэмтлийн дараа олон жилийн хойно үүсэж болдог байна.(3,6)
Малформацийн талаар хийгдсэн олон тооны судалгааны ажлууд нь судасжилтын хүчин зүйлийг тодруулахад чиглэгдсэн байдаг бөгөөд энэ нь уг өөрчлөлтийн эмгэг үйл ажиллагааг тодорхойлж эмчилгээний арга барилыг төгс болгоход зориулагдсан байна
Нэг жилд 100,000 хүнд 19 судасны гаж хөгжил тохиолддог (Brown. R 1996) бөгөөд АВМ-ийн тохиолдох магадлал 100,000 хүнд 10.3 ба үүнээс оношлогдож байгаа нь 0,94 гэж судалжээ (Berman.M.F et al. 2000). 2003-2006 онд тархины ангиографийн шинжилгээ хийгдсэн 800 өвчтөний 45(5,6%)-д нь гавлын гаднах болон доторх тараагуур хураагуур судасны эмгэг сүлжээрэл илэрсэн байна (2).
Артер венийн судасны эмгэг сүлжээрэл ангиографийн шинжилгээгээр бүрэн төгс оношлогдох ба флебографи, допплерогафи, компьютерт томографи, соронзон үелзүүрт томографи зэрэг шинжилгээнүүдээр түүний орчны эдүүдийн холбоо харьцааг нарийн тодорхойлох боломжтой гэж үздэг судлаачид байхад зарим судлаачид малформацийн ихэнх өөрчлөлт нь тархмал шинжтэй байдаг тул дээрх шинжилгээнүүд нь оношлогооны ач холбогдол багатай гэж үздэг байна (3,4,5).
Манай оронд анх мэдрэлийн мэс заслын практикт 1989-1991 онд тархины судасны эмгэг сүлжээрлийг 3, каротид-кавернозын цүлхэнд 6, тараагуур судасны цүлхэнд 1 удаа бөглөх эмчилгээг хийжээ (1).
Бид өөрийн орны анагаах ухааны практикт анх удаа доод мөчний артер венийн судасны малформацийг орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологи болох судсан дотуурх мэс заслын эмчилгээний бөглөх аргыг хэрэглэн микроколиор малформацийн салаа тус бүрийг бөглөх боломжийг олж харахыг хичээсэн юм.
 
ЗОРИЛГО
 
1. Доод мөчний артер венийн малформацийг ангиографийн аргаар төгс оношлож түүний байрлал, хэлбэр хэмжээ, салаа, салбарлалтыг тогтоон бөглөлт хийх судасны түвшин, хэрэглэгдэх колийн хэмжээ, тоог тогтоох;
2. АВМ-ийг Микро колиор бөглөх эмчилгээний үр дүн, давуу талуудыг судлах;
 
АРГАЗҮЙ
 
Бид доод мөчний артер венийн судасны эмгэг сүлжээрлийг ангиографийн аргаар оношлож түүнийг микро колиор бөглөх эмчилгээг 2007 оны 7-р сард өвчтөн " А" 29 настай эмэгтэйд П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн Ангиографийн оношлогоо эмчилгээний тасагт "Polydiagnost С-2" digital subtraction телевизийн системт ангиографийн аппаратыг ашиглан амжилттай хийсэн. Уг өвчин анх 2000 оноос эхлэн мэдрэгдэж анхны жирэмсэн болоход өвдөх зовиур өгч хэмжээгээрээ томорч лугшилттай болсон ба 2 дахь жирэмслэлтийн үед баруун талын өгзгөнд 10x15 см том болж чинэрэлт, лугшилттай, өвдөлттэй, хөдөлгөөнтэй болсон.

ҮР ДҮН

Артериографийн шинжилгээнд илэрсэн ангиосемиотик өөрчлөлтүүд: 
Хийгдсэн ангиограммаар артерийн үндсэн тэжээгч судас нь A.iliaca interna dextra-таас салаалсан a. glutea superior, a. glutea inferior, a. obturatoria dextra-vmm үндсэн судсууд нь v. glutea superior, v. glutea inferior, v. obturatoria dextra-тш олон нэмэлт судсаар холбогдон,
баруун өгзөгний ард m.gluteus major et minor-ийн түвшинд судасны эмгэг сүлжээрлийг үүсгэсэн байв.
Микро колиор бөглөлт хийсэн нь:
Өвчтөнийг ангиографийн хөдөлгөөнт ширээн дээр нуруугаар нь хэвтүүлэн 2 талын цавины нугалаасны орчимд хэсэг газарт талбайг ариутган, ариун даавуугаар тусгаарласны дараа хэсгийн мэдээ алдуулалтын дор зүүн талын гуяны өнгөц тараагуур судсыг Сельдингерийн аргаар хатгаж 6Р-ийн хавхлагат дамжуулагч гуурсыг тавьсан. Уг гуурсаар 6:Г-ийн Cobra 1 сэтгүүрийггол суд асны бифуркацаар дамжуул ан залан явуулж A iliaca interna dextra-тт салаанд оруулаад рентген тодосгогч бодис урографины 76%-10 мл бодис шахан видео бичлэг хийж, малформацийн үндсэн салаа судас түүний салбарлалт судасны тоо, диаметрийг тогтоон эмгэг сүлжээрэлд холбогдсон судасжилтыг тогтоов. Сэтгүүрээ a.glutea inferior dextra- ийн салаанд сонгомол аргаар оруулаад 35-5/10 мм нэг колийг a. glutea superior dextra-д 35-4/8 mm нэг колийг a. obturatoria dextra-д 35-5/5 mm нэг колийг тавиад, сэтгүүрээ ухраан татаж a.glutea superior dextra-mm салаанд оруулан 38-8/5 мм-ийн колиор бөглөлт хийгээд сэтгүүрээ A.iliaca interna dextra-mm үндсэн салааны амсарт оруулаад арай том хэмжээтэй 38-8/6 мм колиор салаа тус бүрт бөглөлтийг хийв.
Бөглөлтийн дараа хяналтын видео бичлэг хийхэд артер венийн малформацийн зэрэг хүчтэй дүүрэлт тодрол арилсан, капилляр болон венийн бага зэргийн хожуу үеийн тодрол a.glutea inferior dextra-mm судасны эмгэг сүлжээрэлд бүдэг тодорч байв. Бид үүнийг онолын дагуу нэмэлт бөглөлт хийх шаардлагагүй микро колийн сахал дээр фибрины хальс үүсэн ялтас сууж аажимдаа хаагдана гэж үзээд сэтгүүрээ авч даралттай ариун боолт хийж бөглөх эмчилгээг дуусгав.

ХЭЛЦЭМЖ

Ном, сэтгүүл, интернетийн материалаас үзэхэд дотор эрхтэний судсанд байрлалтай АВМ маш ховор тохиолдсон байх ба уушги, бөөр, гарын алганд тохиолдож мэс заслын аргаар эмчилж байсан бол бидэнд гуяны судсанд тохиолдож микро колиор бөглөх эмчилгээ хийсэн нь магадгүй олон улсад анхдагч тохиолдол байхыг үгүйсгэхгүй юм.
АВМ-ийгэмчлэхдээ мэс заслын эмчилгээтэй хавсруулан хийвэл зүйтэй гэж үздэг ба мэс заслын эмчилгээний өмнө бөглөх эмчилгээг хийх нь уг эмгэгийн үндсэн судасны тогтоцыг эмчлэхэд дөхөмтэй байдаг гэж үздэг бөгөөд мэс заслын дараа бөглөх эмчилгээ хийхэд анхны судасны бүтцэд эмх замбраагүй өөрчлөлт орсонтой холбон тайлбарладаг байна.
Мөн санал болгоход бөглөх эмчилгээнд хэрэглэгдэх нарийн сэтгүүр, янз бүрийн хэмжээтэй микро коль, спиралуудаар хангаж өгөх талаар эмнэлгийн захиргаа анхаарах цаг нь нэгэнт болжээ.

ДҮГНЭЛТ

1. Тархины судасны эмгэг сүлжээрлийг бөглөж байсан өмнөх туршлагаа баяжуулан микрокопиор бөглөх эмчилгээг тархины янз бүрийн диаметрийн судсанд хийх хэрэгтэй байна.
2. Мэс заслын эмчилгээ хэзээ ч оройтохгүй учир эхлээд заавал бөглөх эмчилгээг хийж үр дүнг нь харах хэрэгтэй.
 
 

 

Ном зүй

1. Б.Батчулуун, Ж.Хайрулла, П.Дондов \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Судсан дотуур мэс заслын ажилбар хийх эмчилгээний арга, түүний практикийн ач холбогдол\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Залуу эмч нарт зориулсан клиникийн III эмнэлгийн эмч нарын онол практикийн багахурлын илтгэлүүдийн хураангуй 1991 он х. 6
2. Б.Оюун, Р.Болдбат, Р.Ганбаатар, Г.Амаржаргал \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Тархины тараагуур хураагуур судасны эмгэг сүлжээрлийг ангиографийн шинжилгээгээроношлох асуудалд\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Монголын мэдрэлийн мэс заслын алба 40 жил илтгэлийн хураангуй 2006.x. 42-44.
3. Devid. A Connel et al \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Contrast enhanced MR angiography ot the hand\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"
4. Radiographics 2002; 22; 583-589
5. Rak KM, Vakes WF, Ray RL et al. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"MR imaging of symptomatic peripheral vascular malformations\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\". AJR 1992; 159:107-112.
6. Yung BC, Loke TR.Chan YL.Angiomatosis of the hand demonstrated by C-E MRA. Australas Radiol 2000; 2:198-200.
7. DJ Allison, Anne Kennedy \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Peripheral arteriovenous malformations\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\". British medical j ournal. 1191-1193
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1674
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК