Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 2(5-2)
Study of some pharmacological action of robinine, which isolated from oxytropis muricata (pall) dc on kidney function
( Судалгааны өгүүлэл )

D.TUNGALAGTAMIR1, P.BATKHUYAG1, S.TSETSEGMAA1, G.NARAN1, S.KHISHGEE2, B.KHURELCHULUUN1, E.UYANGA1

1-Health Science University, 2-State Central Hospital

 
Абстракт

BACKGROUND

Oxytropis muricata (Pall) DC is widely used in traditional Mongolian medicine 'Health Siences University, which spread in Khubsugul, Kentei, Mongolian Dauria, and Gobi Altai geographical 2State Central Clinical hospital, plant zones. Purpose of our study consists of studying and establishing of some "Precilab" laboratory pharmacological effects of main biological active substances Robinine contained Oxytropis muricata (Pall) DC.

METHOD

Herb of Oxytropis muricata (Pall) DC collected in blossom time from the territory of Khankh sum, Khubsugul was isolated as study robinine. For the Pharmacology we used 54 white mice and 12 rabbits. Was established diuretic effect of the isolated robinine was introduced per orally to white mice by Tredlenburg method in condition of water and salt load. For the identification Na+ and K+ we used PERKIN ELMER apparatus in institute of Physical technology and to identification CL" used Mor method in institute Chemical technology.

RESULTS

The 4 mg/kg dose of robinine increases the diuretic effect in the experimental animals by 20.6%. Were determined in urine amount of Na+ K+ and CI" ions. Amount of Na+ increased from 0.31±0.078 mg/1 to 1,28±0.0029 mg/1, K+ increased from 1.326±0.098 mg/1 to 1.371±0.01 mg/1, CI" increased from 0.367±0.099 mg/1 to 0.69+0.076 mg/1. For studying of robinine's action on the level of creatinine in blood we choosed 8 chinchilla strain rabbits were taken for the experiment, and a pathologic model was produced in the kidney of those rabbits by injecting subcutaneous 0.7ml/kg daily dose of 1% HgCI2 solution for 5 days. The robinine reduces the level of creatinine in the blood of experimental animals by 19.5% in comparison with the control group animals.

CONCLUSION
We had conclusions that pure isolated Robinine from Oxytropis muricata (Pall) DC. increases animal urine excretion by 20.6 percent. The robinine relieves the kidney poisonous toxic inflammation, and has a treating effect to reduce the level of creatinine in blood.
 

УДИРТГАЛ

Зөөлөн өргөст Ортууз (Oxytropis muricata (Pall)DC) нь буурцагтны овгийн (Fabaceae) Ортуузын төрлийн олон настай өвслөг ургамал бегөөд Монгол орны ургамал газар зүйн Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Говь Алтайн тойрогт чулуу, хайргатай хээр бүхий энгэр газар тархан ургана.1,ЗА6,9,11'16
Зөөлөн өргөст ортуузыг Дорно дахины анагаах ухаанд "Дагша-нагбо" нэрийн дор шээс хөөх, шарх анагаах, цус тогтоох, нянг нядлах, хордлого тайлах зорилгоор хэрэглэж байжээ.1,6'10'16
Орчин үеийн судалгаагаар Зөөлөн өргөст ортуузын хуурай ханд ба идээшмэл нь цөс хөөх үйлдэлтэйг судлаачид тогтоосон байна.13,16
Манай орны судлаачид тухайлбал С.Цэцэгмаа (1992) Зөелөн өргөст ортуузаас,7'816 С.Пүрэвсүрэн (2002) Хуурмаг булчирхайт ортуузаас5 тус тус робинин хэмээх биологийн идэвхт бодисыг цэврээр нь ялган авч бүтэц байгууламжийг нь тогтоожээ. Робинин нь флавоноидын гликозид юм. Тэрээр C33H40019 найрлагатай 250-252°С-д хайлдаг метанол, этанол, хлороформд уусдаг, гександ муу уусдаг, цагаан шар өнгийн аморф бодис юм.515,16

Мана​й оронд бөөрний үрэвслийн улмаас бөөрний үйл ажиллагааны дутмагшилд орох эмгэг элбэг тохиолддог бөгөөд дээрх эмгэгийн үед хэрэглэх эх орны түүхий эдээс гарган авсан эм хэрэглэвэл илүү их ач холбогдолтой байх нь мэдээж юм. Энэхүү үндэслэлээр бид уг судалгааны сэдвийг сонгон авсан болно.

ЗОРИЛТ

Бидний судалгааны үндсэн зорилго нь Зөөлөн өргөст Ортууз [Oxytropis WMncato(Pall.)DC]-aac гарган авсан Робинины бөөрний үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдлийг судлах явдал байлаа.
Зорилт:
1. Зөөлөн өргөст Ортуу зын [ Oxytrop is muricata (Pall.)DC] өвснөөс гарган авсан Робинины шээс хөөх үйлдлийг судлах
2. Зөөлөн өргөст Ортуу зын [ Oxytrop is muricata (Pall.)DC] өвснөөс гарган авсан Робинины цусны креатининд нөлөөлөх үйлдлийг судлах зэрэг болно.
Судалгааг ЭМШУИС-ийн Эм зүйн сургуулийн Эмийн хими ургамал судлал, Эм судлал, Биоанагаахын сургуулийн эмгэг судлалын тэнхимд болон Физик технологийн хүрээлэнгийн лаборатори, Хими технологийн хүрээлэн, УКТЭ-ийн "Прецилаб" лабораториудад гүйцэттэв.
Робининыг ялган авсан Зөөлен өргөст ортуузыг Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрээс 2002 оны зун ид цэцэглэлтийн үед нь түүж бэлтгэсэн.
Судалгааг нийт 54 цагаан хулгана, 8 туулайнд явуулсан бөгөөд дараах арга, аргачлалуудыг хэрэглэсэн болно.

АРГАЗҮЙ

1. Робинины шээс ялгаруулах үйл ажиллагаанд үзүүлэх нелөөг усны болон давсны ачаалалтай нөхцөлд Трендленбургийн аргаар цагаан хулганад бэлдмэлийг дотуур уулгаж, ялгарах шээсийг тодорхой завсарлагатайгаар тосон авч хяналтын бүлэгтэй харьцуулан судлав.
2. Шээсэн дэх Na, К-ийн хэмжээг Физик технологийн хүрээлэнгийн лабораторт атомын шингээлтийн СФМ-ийн аргаар PERKIN ELMER 5000 аппаратын тусламжтайгаар,
3. CI ионы хэмжээг Хими технологийн хүрээлэнд эзлэхүүний анализын арга болох Аргентометрийн Морын аргаар тодорхойлов.
4. Робинины цусан дахь креаганины хэмжээнд нөлөөлөх байдлыг судлахдаа туршлагын туулайд HgCl2-bir 0,7 мл/кг тунгаар 5 өдөр дараалан арьсан дор нь тарих замаар бөерөнд эмгэг загвар үүсгэн (В.А.Ангарская, 1965) цусан дахь креатинины хэмжээг тодорхойлж, робининыг эмчилгээний журмаар 14 хоног дотуур уулгаж эмчилгээний 7, 14 дэх хоногт цусан дахь креатинины хэмжээг тодорхойлж, 14 дэхь хоногт турпшагын амьтны бөерөнд гистологи шинжилгээ хийв.

ҮР ДҮН

А. РОБИНИНЫ ШЭЭЛГЭХ ҮЙЛДЛИЙН СУДАЛГАА

Туршилтын бүлэг хулганад туршиж буй робининыг 4 мг/кг тунгаар, хяналтын бүлэг хулганад зөвхөн бэлдмэлтэй адил хэмжээний нэрмэл усыг тус тус уулгаж нэг ижил хугацаанд ялгарсан шээсний хэмжээг харьцуулан судалгааг явуулахад хяналтын бүлэг хулганы шээсний хэмжээ дунджаар 1 цагийн дараа 0,53±0.03; 2 цагийн дараа 0,96±0,06; 3 цагийн дараа 1,1±0,15; 4 цагийн дараа 1,16±0,14мл шээс ялгарсан. Бэлдмэлийг 4 мг/кг тунгаар тооцон туршихад туршилтын бүлэг хулганы шээсний хэмжээ 1 цагийн дараа 0,86±0,07; 2 цагийн дараа 1,24±0,05; 3 цагийн дараа 1,36±0,04; 4 цагийн дараа 1,4±0,04 мл шээс ялгарсан (Хүснэгт 1).
Туршилтын бүлгийн хулгануудын 4 цагийн турш ялгарсан шээсний хэмжээг хяналтын бүлэгтэй харьцуулахад туршилтын бүлгийн хупганы шээсний хэмжээ 20,6%-иар нэмэгдсэн болно. Шээсэн дэхь Na, К-ийн хэмжээг тодорхойлоход хяналтын бүлэг хулганы шээсэнд Na ионы хэмжээ 0.31±0.078 мг/л байхад туршилтын бүлэг хулганы шээсэнд 3 дахин их буюу 1.28±0.029 мг/л болж, К ионы хэмжээ хяналтын бүлэгт 1.326±0.098 мг/л байхад туршилтын бүлэгт 1.371±0.01 мг/л болсон бөгөөд CI ионы хэмжээг Аргентометрийн Морын аргаар тодорхойлоход хяналтын бүлэг хулганы шээсэнд 0.367±0.099 мг/л байхад туршилтын бүлэг хупганы шээсэнд даруй 2 дахин ихэссэн буюу 0.69±0.078 мг/л болсон байна (Хүснэгт 2).
Робинины бэлдмэл хэрэглэсэн бүлгийн хупганы шээсэнд натри, кали, хлорын ионы хэмжээг тодорхойлж үзэхэд натрийн ионы хэмжээ хяналтын бүлгийнхээс 3 дахин ихсэж, CI ионы хэмжээ хяналтын бүлгийнхээс 2 дахин их болсон байна.
Дээрх туршилтын үзүүлэлтээс үзэхэд робинин нь бөөрний сувганцраар Na ба С1-ын ионы эргэн шимэгдэлтийг дарангуйлах замаар шээс ялгаралтыг нэмэгдүүлдэг байж болох юм.

Б. РОБИНИНЫ ЦУСАН ДАХЬ КРЕАТИНИНЫ ХЭМЖЭЭНД НӨЛӨӨЛӨХ ҮЙЛДЛИЙН СУДАЛГАА

Туршилтын дүнгээс үзэхэд хяналтын бүлэгтэй харьцуулахад робинин нь туршлагын амьтны цусан дахь креатинины хэмжээг 19,5%-иар бууруулж байгаа нь ажиглагдсан. (Хүснэгт 3). Энэ нь робинин агуулсан эмийн бэлдмэлийг бөөрний үйл ажиллагааны дутагдлын эмчилгээнд хэрэглэх боломжтойг харуулж байгаа болно.
В. БӨӨРНИЙ ЭДИЙН ГИСТОМОРФОЛОГИЙН СУДАЛГАА

Судалгаанд авагдсан бөөрний эдийг 10%-ийн формалины саармагжуулсан уусмалд 24 цаг бэхжүүлсний дараа угаах, усгүйжүүлэх, тосгүйжүүлэх спиртэн дамжлагад дамжуулж, лаанд цутган царцааж блок бэлттэж, микротомоор зүсмэг хийн зүсмэгийг гематоксилин-эозины будгаар буцаж гэрлийн микроскопоор 40, 100, 200 дахин өсгөж харсан.

HgCl-oop бөөрний хордпогот үрэвсэл үүсгээд эм хэрэглээгүй бүлэгт бөөрний эдийн завсрын голомтот үрэвсэл сувганцрын хучуур эсийн уургийн гүн хувирал болсон байна (Зураг 4). Харин туршилтын бүлэг буюу HgC^-oop бөөрний хордлогот үрэвсэл үүсгээд робининоор эмчилсэн бүлэгг түүдгэнцрүүд болон ихэнх сувганцрууд хэвийн гистологи зураглалтай. Бөөрний эдийн маш жижиг голомтот үрэвсэл, үрэвслийн дараах голомтот сорвижил, судасны цус дүүрэлттэй байна. Өөрөөр хэлбэл бөөрний эдийн эдгэрч буй явц нь маш жижиг голомтот үрэвсэл, үрэвслийн дараах голомтот сорвижилттой зураглалаар харагдаж байна.
 
Флавоноидууд ялангуяа робинин, леспедин, диоробин, гиперозид нь цусан дахь азотын X э м ж э э г бууруулдаг б о л о х ы г судлаачид тогтоо сон байдаг.
О р о с ы н эрдэмтэд Astragalus falcatus. Lam-аас түүний найрлаганд зонхилон агуулагддаг робининыг ялган авч Фларонин гэдэг нэртэй э м и й н б э л д м э л гарган авсан нь цусны үлдэгдэл азот, мочевин, креатинины хэмжээг бууруулан бөөрний азот ялгаруулалтын үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ шээс ялгаралтыг нэмэгдүүлдэг байна.12
Судалгааны үр дүнгээс харахад эх орны түүхий эдийг ашиглан фларонинтай төстэй цусан дахь креатинины хэмжээг бууруулах, бөөрний дутагдлын үед хэрэглэх эм бэлтгэх боломжтой байгаа нь харагдаж байна.

ДҮГНЭЛТ

1. Робинин нь туршлагын амьтны шээсний ялгаралтыг 20.6%-иар ихэсгэж байгаа нь ажиглагдлаа.
2. Цусан дахь креатинины хэмжээг бууруулах эмчилгээний нөлөө үзүүлэх боломжтой байгаа бөгөөд тэрээр бөөр хамгаалах үйлдэлтэй болох нь гистоморфологийн судалгаагаар нотлогдож байна.

 

Ном зүй

1. Данзанпунцаг Эмийн хир үгүй болох эрих. ӨМШУТМХХ., Улаанхад, 2001, т:356-357.
2. Дүнгэрдорж Д. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Зарим зүйл ортуузын фитохимийн урьдчилсан судалгаа \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"//АУ.-УБ.:1990.№2.х.50-53
3. Өлзийхутаг Н. Монгол орны ортуузын төрлийн ургамал /Ангилал зүй, тархац, экологи, түүхэн хөгжил, аж ахуйн ач холбогдол/ БНМАУ-ын ургамлын аймаг, ургамалжилтын суд алгаа. Тэргүүн боть. УБ.:1979.
4. Өлзийхутаг Н. БНМАУ-ын бэлчээр, хадлан дахь тэжээлийн ургамал таних бичиг. УБ.: 1985.X.319-326.
5. Пүрэвсүрэн С. Ардын эмнэлэгт хэрэглэж ирсэн Түмэн навчит ортууз (Oxytropis myriopilla (Pall) DC) ба Хуурмаг булчирхайтортууз(Охуйор18р8еи^1ап^1о8а Gontsch ex Grub) ургамлуудын фитохимийн судалгаа. Эмзүйн ухааны докторын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт ажил.УБ.2002.
6. Хайдав Ц., Чойжамц Д. Монголын анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн зарим ургамлын нэр томьёо. /орос-Монгол-Түвд-Латин хэлээр/. Улсын нэр томьёоны комиссын мэдээ.№61 .УБ.: 1965.Х.65-66.
7. Цэцэгмаа С., Батсүрэн Д., Дүнгэрдорж Д. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Зөөлөн өргөст ортуузын дигликозид\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\'7/Эх орны эмийн үйлдвэрлэл, эмийн хэрэгцээ, хангамж, эмийн ургамлын судалгаа сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуй-УБ.:1990.х.20-21.
8. Цэцэгмаа С., Батсүрэн Д., Дүнгэрдорж Д., Даваасамбуу Г. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Зөөлөн өргөст ортуузын флавоноидын судалгаа\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"//АУ.-УБ.: 1990.№2. х.13-17.
9. Цэцэгмаа С., Батсүрэн Д., Дүнгэрдорж Д., Шийрэвдамба Ц. Эмийн түүхий эд. Зөөлөн өргөст ортуузын өвс MNS 4627:98
10. Гаммерман А.Ф., Семичев Б.В. Словарь тибетско-латино-русских названий лекарственного растительного сырья, применяемого в тибетской медицине. Улан-Удэ, 1963,№456.
11. Грубов И.В.\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Определитель сосудистых растений Монголий\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\".: Ленинград.: 1982.C.
12. Машковский М.Д. Лекарственные средства. Том II. Москва.: 2000.
13. Николаев С.М., Хунданова Л.Л., Убашеев И.О и др. Поискжелчегонных средств из арсенола индо-тибетской медицины // Материалы 4-ого всерос. Съезда фармацевтов-Воронеж.: 1981 .с.502-503:
14. Халматов X.X. Растения Узбекстана с диуретическим действием. Ташкент.: 1979. с.45-56.
15. ЦацинаН.В. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Биологически активные вещества растительного происхождения\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" TomII. Москва.: 2001
16. Цэцэгмаа С. Фитохимическое изучение некоторых видов Остролодочника (Oxytropis DC), применяемых в народной медицине Монголий. Дисс.Фарм. Наук. УБ.: 1992.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2210
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК