Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 4(105)
Хөвсгөл аймгийн хүүхдийн өвчлөлийг эмнэлэгт хэвтэлтээр судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

М.Нансалмаа

Хөвсгөл аймаг, Мэргэжлийн хяналтын алба

 
Абстракт

The result of the study shows that morbidity rate of the res pi ratiory diseases very high in Huvsgul aimag.

88.8-1193.2 cases of the respiratory diseases per 1000 children ages of 0-1 years, by hospitalisation. However, children aged 4-5 years have a significantly lower rate morbidity (6.5-115.8 cases per 1000).

In the structure of morbidity high rate of pheumonia and bronchitis.

Pp. 6-8, Picture 1, References 3

Дэлхийд хүүхдийн нас баралт, өвчлөлийн үндсэн шалтгаан нь суулгалттай нэгэн адил амьсгалын замын хурц халдвар юм.5 хүртэлх насны хүүхдийн нас баралт нь хөгжиж буй орнуудад хөгжилтэй орнуудынхаас 30-50 дахин өндөр байна.Иймд хөгжиж буй орнуудын 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтыг бууруулах талаар ДЭМБ хөтөлбөр дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Нас баралтын гол шалтгаан нь уушгины хатгалгаа өвчин юм. (N.KumaraRai, 1989)

Оросын судлаач Е.Г. Журков, Е.К. Власова (1989) нарын судалснаар сургуулийн өмнөх насны ялангуяа 2-3 насны хүүхдийн дунд өвчлөл их байгаа ба бүх өвчлөлийн 75-80 хувь нь амьсгалын замын вирусийн хурц халдвар эзэлж, улмаар уушгины архаг үрэвсэл үүсгэх шалтгаан болж байна.

Уушгины хурц хатгалгаа нь хүүхдийн өвчлөл, үхлийн бүтцэд зонхилох байрыг эзэлдэг бөгөөд уг өвчнөөр хүүхэд эндэх явдал хөдөөд хотынхтой харьцуулахад 2 дахин их байдаг төдийгүй, үхлийн I шалтгаан юм. (Г.П. Панкова нар, 1990)

Зорилго: Хөвсгөл аймгийн хүүхдийн ерөнхий өвчлөлийн түвшинг тогтоож, динамикийг судлах, өвчлөлийн бүрэлдэхүүн зонхилж байгаа өвчнүүдийг тодорхойлох.

Судалгааны материал, арга зүй

Судалгаанд ретроспектив аргыг ашиглан хүүхдийн өвчлөлийг эмнэлэгт хэвтэлтийн байдлаар судалж, интенсив, эктенсив үзүүлэлтүүд тодорхойлох статистикийн аргууд ашиглан материалд боловсруулалт хийж, өвчлөлийн түвшин, бүтцийг тус тус гаргасан

Судалгааны үр дүн, хэлцэмж

Хөвсгөл аймгийн 6 сумдын 1991-1997 онд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн өвчлөлийг эмнэлэгт хэвтэгсдийн 10850 түүхийг хамруулах судалж үзэхэд 0-5 насны хүүхдийн эмнэлэгт хэвтсэн тохиолдол 1000 хүүхэд тутамд Мөрөнд 171.95-393.33, Рэнчинлхүмбэ суманд 135.0-485.64,Цагааннуур сумын хүүхдийн 9.4­21.5 хувь, Их-Уул сумын хүүхдийн 23.9-54.9 хувь, Жаргал сумын хүүхдийн 8.8-13.4, Цагаан -Уул сумын хүүхдийн 9.1-17.7 хувь нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бөгөөд хэвтэж эмчлүүлсэн тохиолдол Рэнчинлхүмбэ, Их-Уул сумдад их байна.

Өвчлөлийг ор хоногоор авч үзвэл 1991-1997 онуудад 1000-д Мөрөн суманд 1806.9-4818.8,

Рэнчинлхүмба 1049.9+2913.5, Цагааннуур суманд 701.9-1751.0, Жаргаланд суманд 573.6-1176.9, Их-Уул суманд 1874.5-4426.9, Цагаан-Уул суманд 576.2-1086.2 байна. Мөрөн суманд нэг өвчтэй хүүхдийн дундаж ор хоног жилдээ 10.2-12.1, Рэнчинлхүмба суманд 6.6­5.9, Цагааннуур суманд 7.5-8.2, Жаргал суманд 6.5­7.4, Их Уул суманд 7.4-8.1, Цагаан уул суманд 5.9­7.7 өдөр байна.

Үүнээс үзэхэд Мөрөн, Их-Уул сумдад бусад сумдаас 1000-д 1233.3-1905.3 промилээр өндөр байна (t>2)

Өвчлөлийг бүтцээр нь авч үзвэл: 1991-1997 онд Мөрөнд амьсгалын эрхтний өвчин 56.25-78.35 хувь, халдварт паразитын өвчин 7.83-22.91 хувь, хоол боловсруулах системийн өвчин 5.73-15.09 хувь, арьс халимын өвчин 0.8-7.9хувь, мэдрэлийн системийн өвчин 1.53-3.12 хувийг, дотоод шүүрлийн системийн өвчин 0.69-2.38 хувийг тус тус эзэлж байхад Жаргал суманд амьсгалын эрхтний өвчин 65.3-85.5 хувь, хоол боловсруулах систөмийн өвчин 3.7-8.7 хувь, шээс бэлгийн замын өвчин 1.8-5.6 хувь, арьс халимын өвчин 0.9-4.1 хувь, дотоод шүүрлийн системийн өвчин 0.9­1.9 хувь, халдварт паразитын өвчин 0.7-2.8 хувийг эзэлж байгаа гэх мэтээр сум сумдаар судалж дүгнэлт өгөхөд нийт сумдад амьсгалын эрхтний өвчлөл зонхилон тохиолдож байна. Зонхилон тохиолдож буй амьсгалын эрхтэний өвчлөлийг дотор нь ав үзвэл Мөрөн суманд 1000 хүүхдэд уушгины үрэвсэл сүүлийн 7 жилд 53.6-126.3, бронхит 0.6-111.2, томуу 7.9-20.7, Жаргалд бронхит 89.4-231.1, уушгины хатгалгаа 32.9­133.2, томуу 3.9-27.2, Цагаан -Уулд уушгины хатгалгаа 29.2-76.8, бронхит 2.3-35.9, томуу 8.1-34.7, Рэнчинлхүмбэ суманд бронхит 25.5-192.3, уушгины хатгалгаа 36.0-80.1, томуу 1.4-24.6, Цагааннуур суманд томуу 29.8-46.8, уушгины хатгалгаа 19.5-90.1, бронхит 15.6-42.9 байна.

Үүнээс харахад нийт сумдад уушгины хатгалгаа их байгаа боловч хөдөө сумдад томуу, томуу төст өвчин, бронхит өвчний тохиолдол харьцангуй өндөр байна.

Мөрөн суманд зонхилон тохиолдож буй халдварт паразитын өвчлөл дотроос 1000 хүүхдэд халдварт шар өвчин 3.4-34.9, бусад халдварт өвчин 10.5-21.4 байна.

Судалгаанаас үзэхэд хамгийн их өвчлөл 0-1 насанд 1000-д 88.8-1193.2 тохиолдол, 4.5 настай хүүхдэд өвчлөл хамгийн бага6.5-115.8 тохиолдол байна. (Р<О.05)

Өвчлөлийг сараар авч үзвэл : Мөрөн суманд 1991онд 3 сард 25.5 хувь, 1, 2 дугаар сард 11.7-11.5 хувь, 1992 онд 4 дүгээр сард 18.4 хувь, 3 дугаар сард 15.6 хувь, 1, 2 дугаар сард 9.4-9.0 хувь, 1993 онд 3 сард 13.7, 1 дүгээр сард 13.4, 4, 5 дугаар сард 13.1-12.9,

  1. онд 1 дүгээр сард 15.5, 3 дугаар сард 13.3,
  2. онд 11-р сард 15.6 хувь гэх мэтээр сум сумдаар судалж үзэхэд нийт сумдад 1, 2, 3 дугаар саруудад өвчлөл харьцангуй олон тохиолдож байна.

Сумдын өвчлөлийн динамикийн судалгаанаас (зураг 1) харахад: Мөрөн суманд 1992, 1994, 1997 онуудад 62.1-221.4 тохиолдлоор цөөрч (t>2), 1993, 1995, 1996 онуудад 8.3-104.1 тохиолдлоор илүү байхад тухайн онуудад өвчилсөн ор хоног 2778.7-957.0-оор цөөрч, 842.0-411.9 тохиолдлоор илүү байна.

Их-Уул суманд 1992, 1993, 1996 онуудад 85.3­45.6 тохиолдлоор буурч, 1994, 1995, 1997 онуудад 14.0-61.2 тохиолдлоор нэмэгдэж, ор хоног нь 1992, 1993, 1994, 1997 онуудад 1448.4-98.6-аар буурч, 1995,

1996    онуудад 421.6-247.7-оор нэмэгдсэн байна.
Рэнчинлхүмбэ суманд 1992, 1993, 1995, 1996, 1997
онуудад 302.4-10.8 тохиолдлоор буурч, 1994 онд 28.4 тохиолдлоор нэмэгдсэн байна. Харин ор хоног нь 1994 онд 359.4-өөр нэмэгдэж, бусад онуудад 1648.4-46.4-өөр буурсан байна.

Жаргал суманд 1992, 1993, 1995, 1997 онуудад, Цагааннуур суманд 1992, 1994 онуудад, Цагаан-Уул суманд 1992, 1995-1997 онуудад, Цагаан-Уул суманд 1992, 1995-1997 онуудад өвчлөл 10.1-60.6 тохиолдлоор буурч, бусад орнуудад 42.8-581.2 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Дүгнэлт:

1. Нийт сумдад амьсгалын эрхтний өвчлөл зонхилон тохиолдож байна. Зонхилон тохиолдож буй амьсгалын эрхтний өвчлөлийг дотор нь авч үзвэл Мөрөн суманд 1000 хүүхдэд уушгины үрэвсэл сүүлийн 7 жилд 53.6-126.3, бронхит 0.6-111.2, томуу 7.9-20.7, Жаргалд бронхит 17.1-72.2, уушгины үрэвсэл 18.2­369.2, томуу 3.6-66.3, Их-Уулд бронхит 89.4-231.1, уушгины үрэвсэл 32.9-133.2, томуу 3.9-27.2, Цагаан -


Уулд уушгины хатгалгаа 29.2-76.8, Бронхит 2.3-35.9, томуу 8.1-34.7, Рэнчинлхүмбэ суманд бронхит 25.5­192.3, уушгины хатгалгаа 36.0-80.1, томуу 1.4-24.6, Цагааннуур суманд томуу 29.8-46.8, уушгины хатгалгаа 19.5-90.1, бронхит 15.6-42.9 байна.

  1. Амьсгалын эрхтний өвчлөл дотор нийт сумдад уушгины хатгалгаа их байгаа боловч хөдөө сумдад томуу, томуу төст өвчин, бронхит өвчний тохиолдол харьцангуй их байна.
  2. Сумдад 1, 2, 3 дугаар саруудад өвчлөл харьцангуй их тохиолдож байна.
  3. Өвчлөл 0-1 насанд хамгийн их 1000-д 88.8­1193.2 тохиолдол, 4.5 настай хүүхдэд өвчлөл хамгийн бага 6.5-115.8 тохиолдол байна. (Р>0.05)
Ном зүй

1.Журков, Е.Г, Власова Е.К. Снижение заболеваемости детей в ведомственных дошкольных учреждениях. Советское здравоохранение. 1989, №3 с.14
2.Панкова Г.П. Сорокина Е.П. Острая пневмония У детей раннего возраста. Медицинская сестра №3. 1990 г. с.22
3.Kumara Rai Острый респираторные инфекций у детей Всемирный форум здравоохранения №2, 1989 с 70, 73
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 423
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК