Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 4(105)
Этанолын мэдрэлийн эсэд үйлчлэх нөлөө
( Лекц )

Л.Эрдэнэбаяр

Сэтгэцийн эмгэг судлалын төв

 

12%-иас дээш этилийн спирт агуулсан архины төрлийн ундаа нь хүний биед согтууруулах нөлөө үзүүлдэг бөгөөд этилийн спиртийн химийн нэр нь этанол (С5 Н5 ОН) юм. Этанолын молекул жин 46.07, буцлах цельсийн хэм 78.4 С бөгөөд уг бодис нь усанд уусдаг, өнгөгүй шингэн юм. Этанол хүний биед нэвтрэн ороод алкогольдегидрогеназ ферментийн нөлөөгөөр ацетальдегид ба цууны хүчил болон задарна.

Этанолын анхдагч буюу хоёрдогч бодисууд нь мэдрэлийн эсийг хордуулж төв мэдрэлийн системд мансууруулах нөлөө үзүүлдэг байна. Этанолын нөлөөгөөр уураг тархины мэдрэлийн эсийн завсрын солилцоо, дамжуулах систем ба хүчилтөрөгчийн хангамж өөрчлөгдөн мэдрэл сэтгэцийн хэвийн ажиллагаа алдагддаг байна. Эдүгээ судлаачид этанолын мэдрэлийн эсэд үйлчлэх нөлөөг молекулын болон молекулын доод түвшинд судлан тогтоожээ. Этанолын хордуулах нөлөө нь эсийн мембранаас эхлэх боловч судлаачдын үзэж байгаагаар этанолыг өндөр тунгаар авсан үед ч уг бодис нь эсийн мембраны бүтцийг өөрчилдөггүй байна (4).

Мембраны бүтэц алдагддаггүй юм бол мэдрэлийн эс ямар замаар хордох вэ гэдэг асуудал сүүлийн үед судлаачдын сонирхлыгулам татах болжээ. Гэтэл саяхан судлаачид этанол нь мэдрэлийн эсийг хордуулахдаа өвөрмөц уургийн бүтэц бүхий медиатраар дамжин үйлчилдэг болохыг нээсэн байна (4).Тэрхүү медиатрууд нь гамма-амин тосны хүчил, глицин зэрэг аминхүчлүүд болно (3).Тэдгээр нь эсийн гаднах мэдээллийг авч эсийн дотор дамжуулах (3) бөгөөд эсийн доторх 2 дахь дамжуулалтанд G уураг чухал үүрэгтэй аж (4).Этанол нь ийнхүү химийн урвал явуулан мэдрэлийн эсийг хордуулахаас гадна архины тодорхой тунгийн түвшинд эсийн мембран дээр ионы туйлшрал явагдан биоэнергийн хүч суларч эс мэдээгүй болдогийг судлаачид нээжээ (8).

Архины хордлогын үөд өвдөхийг мөн хүйтнийг мэдрэхгүй болж5мэдрэхүй алдагдахын зэрэгцээ биеийн халуун нэмэгддэг бөгөөд этанол нь эсийн мембраныг шингэрүүлж биеийн халууныг цельсийн 2 хэмээр нэмэгдүүлдэг болохыг судлаачид баталсан байна.

Этанолын нөлөөгөөр уургийн нийлэгжилт идэвхгүйждэг болохыг судлаачид 1970-аад онд нээсэн юм.Түүнэзс 10-аад жилийн дараа архины хордлогын үед тархины эсийн аденилциклаз ферментийн идэвхи нэмэгддэг болох нь тогтоогджээ (1).Ферментийн идэвхи нэмэгдэх шалтгаан тодорхойгүй байсан боловч судлаачид уг асуултанд хариу өгөх туршилтыг 1990-ээд оны эхээр хийсэн юм.Тэр нь G рецепторыг ашиглан уургийн нийлэгжилтэнд үйлчлэх туршилт байлаа. Туршилтын мембран дээр этанол нь гуанидин-3-фосфат (СТР)-ын оролцоотойгоор цАМФ-ыг ихэсгэдэг болох нь батлагдсан байна. (2)

Үүний зэрэгцээ этанол нь адрено рецепторын идэвхийг бууруулах замаар уг цагирагт нэгдлийг ихэсгэдэг болохыг судлаачид илрүүлсэн байна.

Харин G рецепторын тухайд судлаачид нилээд маргаантай үзлийг баримталж байгаа бөгөөд судлаачCaumo нар этанолыг G рецепторт нөлөөлөхгүй гэж үзэж байхад Баучи нар уг рецептороор дамжин нөлөөлнө гэдэг үзлийг баримталдаг байна (1).

Архины хордлогын улмаас нас барах үед ЦАМФ буюу цагирагт аденизин монофосфатын ЗЬ уураг ихсэн уургийн фосфоржилт эрч буурдаг болохыг судлаачид баталжээ (5).

Мэдрэлийн эсийн медиатруудын нийлэгжин задрах үйл ажиллагаанд этанолын үйлчлэх нөлөөг судлах асуудал ялангуяа катехоламины тухайд туршилтын анагаах ухааны тулгамдсан зорилтын нэг бөгөөд энэ нь клиникийн чухал ач холбогдолтой сэдэв юм. Саяхан судлаачид уртавтар тархи ба дунд тархин дээр эсийн дотор архины үйлчлэх нөлөөг судлаад этанолын дасан зохицох шинж чанарыг нээжээ.

Этанол ба бага тархины үйл ажиллагааг судлах нь архины согтууруулах үйлчилгээг нээхэд чухал ач холбогдолтой бөгөөд судлаачид сүүлийн 10 жилд энэ сэдвийг нилээд сонирхож байгаа ажээ. Хэрвээ этанолыг тогтмол хэрэглээд байх юм бол мэдрэлийн эсийн төвд тэмүүлэх идэвхи нь Пуркины эсийн эсэргүүцэлтэй нэгдэн саармагжиж улмаар тархины болон хөдөлгөөний үйл ажиллагаа нь синапсын түвшинд сэргэж



 


чадахгүйгээр дүлийрдэг байна. Ийм учраас архинд согтсон хүн тэнцвэрээ алдан гуйвж дайвдаг байна. Эсийн гаднах цахилгаан орны идэвхи этанолын нөлөөгөөр 70-80% ихэсдэг учраас архины хурц хордлогын үөд тухайн хүн хэт мэдрэмтгий болдог ажээ.Үүнээс гадна этанол нь өнчин тархинд дарангуйлах нөлөө үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон бөгөөд хэрвээ этанолыг байнга хэрэглэх юм бол тархины цахилгаан бичлэгийн амплитуд мэдэгдэхүйц өсч саатлын үеийн турш ионы туйлшрал явагдан соматостатин-14(SS-14)хэмээх амин хүчлийн бүлэг ялгардаг байна.Энэхүү ялгарах, ихсэх байдал нь этанолыг тарьсны дараа 10-15 минут үргэлжлээд 60-80 минут болоход эргэж хэвийн байдалд ордог байна. Харин этанол нь серотинины тухайд мэдэгдэхүйц саатуулах нөлөө үзүүлдэггүй байна.

Этанолын харилцан адилгүй тунгаар үүсгэгдэх хордлогын үед зарим рецепторын идэвхи нэмэгддэг байхад заримынх буурдаг байна. Жишээ нь: этанолын бага тунгаар (1.7-8.6Мт) цочрооход N-метил D-аспартат ацидын (NMDA)-ын түвшин ихэсдэг бол их тунгаар (5-50 Mm) цочрооход түүний түвшин буурдаг байна. Ийнхүү этанол нь өнчин тархины рецептор тус бүрд сонгомол үйлчилгээ үзүүлдэг учраас архийг ямар тунгаар ууснаас шалтгаалж хурц хордлогын эмнэл зүй харилцан адилгүй илэрдэг байна (4).

Гамма амин тосны хүчил (GABA)ба этанолын судалгаа нь мэдрэлийн эсэд архины үйлчлэх механизмыг тайлбарлах зангилаа асуудлуудын нэг юм.Этанолын өчүүхэн бага тунгаар үйлчлэхэд л гамма амин тосны хүчил ихэсдэг болохыг судлаачид 1980-аад оны эхэнд нээсэн байна.Гэтэл судлаач Сиггенз, Манциллас нар этанолын бага тун нь GABA-r ихэсгэх шалтгаан болдог боловч дараагийн шатанд түүнийг саатуулдаг болохыг тогтоожээ (6).Тэрхүү дараагийн шатны үйлчилгээ нь архи ууснаас хойш 3 цагийн турш эргэж хэвийн байдалд ордоггүй байна.Гэтэл АсН ба SS 14-ын хариу урвал нь 1-2цагийн дотор эргэж хэвийн байдалд ордог байна.

Судлаачид этанолын нөлөөн дор гамма амин тосны хүчлийн (GABA) эсрэг СА-1 хэмээх пирамид эсийн үзүүлэх хариу урвалыг судлаад эсийн дотоод жолоодлогын хүчээр GABA-гийн дамжуулалт дэмжигддэг бөгеөд синапсын арын саатлын процөсс харьцангуй удаан үргэлжилдэг болохыг тус тус баталжээ.

Этанолын үйлчлэх механизмыг нээхээс өмнө архи бол усанд уусдаг бодис учраас эсийн гадна дотор орших шингэнд уусах замаар эсийг хордуулна гэж судлаачид бичдэг байжээ. Токсикологийн салбарт биофизикийн техник хөгжихийн хамт этанолын ионы солилцоонд үйлчлэх механизмыг судлаж эхэлсэн нь дээрх үзэл баримтлалыг өөрчлөхөд хүргэсэн байна. Этанолын үйлчлэх мөханизмыг молекулын түвшинд авч үзвэл мэдрэлийн эсийн мембраны өвөрмөц рецептортой холбогдсон жижиг молекулууд нь мөмбран дээр 2үе шат бүхий замаар эсийн дотор нэвтрэн ордог байна.Хлор ба кальцийн ионы сувгаар этанол хэрхэн үйлчлэх талаар судлаачид багагүй зүйл хийсний дотор гамма амин тосны хүчлийн орчинд бензодиаземины рецептор нь этанолын нөлөөгөөр хлорын ионы шилжилтийг сэдээж өгдөг болохыг баталсан Суздак нарын (7) ажил томоохон суурийг эзлэж байгаа ажээ.Харин имидазобезодиазепин (R 15-4513) нь хлорын ионы суваг дээр зтанолын эсрэг үйлчилдэг байна (7).Зарим судлаачид R 15^4513-ыг сонгомол эсрэг үйлчилгээтэй бодис гэж тэмдэглэжээ.

Эдгээрээс үзвэл янз бүрийн эмийн бодисыг ялангуяа сэтгэц нөлөөт эмийн бэлдмэлийг архитай хамт хэрэглэх үед этанолын үйлчилгээ еөрчлөгддөг байна.

Архины цочмог хордлогын үед хлорын ионы солилцоо идэвхждэг бол кальцийн ионых сааталд ордог ажээ. Өерөөр хэлбэл эсийн доторхи кальцийн ионы хэмжээ ихсэж эсийн гадна түнмй хэмжээ буурдаг байна(7).Үүний зэрэгцээгээр архины цочмог хордлогын үед синапси дахь чөлөөт кальцийн түвшин ихсээд дараа нь буурдаг гэж зарим судлаачид үздэг.

Этанолын хордлогын улмаас үүсэх сэтгэцийн үйл ажиллагааны хямралын шалтгааныг зөвхөн эсийн түвшинд тайлбарлах нь төдий л хангалттай биш ажээ. Этанол нь бусад мэдээ алдуулагч эмийн бодисуудыг бодвол физмологийн болон химийн нарийн үйлчилгээтэй бөгөөд түүнийг мөмбраны молекулын түвшинд тайлбарлах юм бол архины цочмог хордлогын үе дэх мэдрэл сэтгэцийн өөрчлөлтүүдийг илрүүлэх боломжтой. Этанол нь барбитурын болон бензодиазепины эмийн бодисууд шиг нойрсуулах үйлчилгээтэйгээс гадна тайвшруулах, таталтын эсрэг, түгшүүр намдаах, сэтгэл санааг хөөргөн баясгах зэрэг олон талын үйлчилгээтэй.

Хэрвээ этанолыг нойрсуулах эмийн бодистой хамт хэрэглэх юм бол уг эмийн үйлчилгээ 2 дахин нэмэгддэг байна (5).Судлаач М.Я. Михельсон нарын үзэж

байгаагаар этанол нь холин-эстеразыг дарангуйлдаг бөгөөд түүний бага тун нь сэрлийг өдөөж их тун нь төв мэдрэлийн системийг дарангуйлдаг ажээ. Харин архины архаг хордлогын үед серотонины хэмжээ байнга ихэсдэг байна. Архины цочмог хордлогын үед шээсээр ялгарах адреналины ялгаралт багасдаг болохыг судлаачид баталсан бөгөөд архины цочмог хордлогын эхний үед адреналины ялгаралт ихсэх боловч сүүлдээ түүний идэвх сулардаг байна (2).

Энэ нь этанолын нөлөөгөөр дээд мэдрэлийн үйл ажиллагаа эхний шатанд идэвхжиж дараагийн шатанд сааталд оруулдгийг харуулж байна. Ийнхүү судлаачид этанолын мэдрэлийн эсэд үйлчлэх нөлөөг клиник фармакологийн болон клиник-физиологийн аргаар судалсаны үндсэн дээр уг бодис нь мэдрэлийн эсийг хордуулах нөлөөтэй болохыг олон талаас нь баталжээ.

Ном зүй

1. Bauche F. et al. Ethanol alters the adenos¬ine receptor Ni mediated adenylatecyclase inhibi¬tory response in rat brain cortex in vitro. 1987. FEBS
Lett 219-300
2.Bode DC, Molinoff РВ. Effects of ethanol in on the beta adrenegic receptor-coupled adenylatecyclase system. J. Pharmacol EXP Ther 1988, 246.
1040-1047
3.Hoffman PL, Saito T. Selective effects of ethanol on neurotransmitter receptor-effector cou¬pling systems in different brain areas. Ann NY 1987, AcadSci 492. 396-397
4.Mueller GC et al. Synthesis of phosphatidylethanol-a potencial marker for adult males at risk for alcoholism. 1988. Proc Nat AcadSci USA 85. 9778-9782
5.erdahl E et al. Protein 3, a neuron-spe¬cific phosphoproteinNeurobehavToxicolTeratol 6. 425-431
6.Siggins GR et al. Electrophysiological evalu¬ation of acute ethanol effects on transmitter resposes in central neurons. In NIAAA Research monograph. Keystone, Colorado, pp. 197-232
7.Suzdak PD et al. Ethanol stimulates gamma-aminobutyric acid receptor mediated chloride trans¬port in rat brain synaptoneurosomes. 1986 Proc Nat Acad Sci. USA. 8364071-4075
8.Lilly J.C. In electrical studies on the Brain. Rumay E.R. O\'Doherty D S eds N Y 1990.


 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1991
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК