Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 1(106)
Элэгний архаг үрэвслийн эмгэг жамд эргэлдэгч дархан бүрдлийн (ЭДБ) оролцоо
( Судалгааны өгүүлэл )

М. Мөнхзол, Д. Малчинхүү, Б. Баасанхүү

Анагаах   Ухааны Их Сурууль, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

 
Абстракт

 Problem statement Number of cases of the ChH among the children is increasing year by year. There is important for childrens health care to define more pre­cisely some aspects of pathogenesis of ChH.

Objective To study the correlation between serum level of CIC and pathogenetic and clinical features of ChH.

Design Retrospective analysis of several outcome measures.

Participants Overall in 157 patients /107 patients with chronic active hepatitis /ChAH/, 50-with chronic persis­tent hepatitis /ChPH/, were determined the serum level of CIC and compared with that of 33 children of control group.

Outcome measures1. Definetion of relation between serum level of CIC and disease course. 2. Determina­tion of the significance of CIC of course, prognosis and treatment of diseases.

Results We revealed, that serum level of CIC was 129.7+6.3 unit in children with ChAH, 68.2+3.3 unit with ChPH. These results are 1.2-2.4 times higher than in children of control group.

Conclusions The increases of the CIC serum level expresses the activity of liver inflammation process, this CIC determine pathogenetic and clinical features in ChH and have significance for therapeutic choise.

Pp. 5-7, References 17

Манай оронд 10000 хүнд ноогдох элэгний вируст үрэвслийн өвчлөл Европын орнуудынхаас 6-8 дахин их, хүн амын өвчлөлд элэгний архаг үрэвсэл / ЭАҮ/, элэгний анхдагч өмөнгийн эзлэх хувь сүүлийн 20 жилд 4 дахин өссөн байна. Хүн амын 85-90% нь А вирусийн эсрэг бие /ЭБ/,40-45% нь HBs эсрэгтөрөгч /ЭТ/, 15-20 %нь С вирусийн эсрэг бие (ЭБ) хадгалагч болох нь тогтоогджээ. Цусанд НВз-ЭТ тодорхойлогдсон өвчтөний 46,5%нь мөн дельта вирусийн ЭТ тээгч байжээ121.ЭАҮ хүүхэд насанд Цбөнгүй тохиолдож буйгаас гадна хоол боловсруулах эрхҮний эмгэгийн тасагт эмчлүүлэгчдийн 14,5-15,6%-ийг ЭАҮ эзэлж байна /3,14/.

ЭАҮ-ийн үед эмгэг процессийн идэвжлийг тодорхойлох, эмчилгээ сонгох түүний үр дүнгтооцоход дархлаа тогтолцооны үзүүлэлтүүд үнэтэй мэдээлэл өгдөг. ЭТ-ийг биеэс зайлуулахад чиглэсэн дархан бүрдэл ДБ үүсэх нь бие махбодын хэвийн урвал учраас цусны ийлдсэнд ДБ тодорхой хэмжээгээр тодорхойлогдох ба эрүүл хүүхдийн 3-13 %-д цусны ийлдсэнд ЭДБ илэрдэг ажээ /15,6/.

Хэвийн үед үүсч буй ДБ хавсрага тогтолцоог сонгомол идэвхжүүлэн, хавсрагын С-Зв бүрдэлтэй холбогдсоноор цусны улаан эс, нэг бөөмт эс, В лимфоцит, мөхлөгт цагаан эсийн гадарга дээр илүү тархсан байдаг CRI хүлээн авуурт бэхлэгдэн, цусаар эргэлдэж цаашид уг бүрдлийг элэгний залгиур эс /ЗЭ/ залгиснаар биеэс зайлуулагдана. Ингэхдээ зөвхөн залгиур эс дээр байдаг С-ЗЫ (CR3), C3d (CR2)хүлээн авуурууд нь ДБ -ийг залуу лимфойд В эс дээр нэгдүүлж авдаг ажээ.ДБ-ийг ингэж гадагшлуулахад эсийн гадаргын өвөрмөц хүлээн авуураасаа хамааран элэг, дэлүүний ЗЭ-нүүд гол үүрэгтэй ажээ. ЭДБ ихсэх нь юуны өмнө түүний хэт үүссэнээс, хоёрдугаарт түүнийг устгаж зайлуулах дархлалын механизмын дутагдлаас болдог /1,5,10,11,12/.

Хэвлэлийн тоймоос үзэхэд элэгний вируст үрэвслийн үед ДБ-ийг судалсан ажил сүүлийн үед нэлээд бичигдсэн /8,13,17/ боловч хүүхдийн ЭАҮ -ийнүед ДБ-ийг судалсан ажил хомс байна. Судэлгаанаас үзэхэд элэгний зогсонги архаг үрэвслийн /ЭЗАҮ/ үед ДБ-ийн хэмжээ элэгний идэвхтэй архаг үрэвсэл /ЭИАҮАтэй хүүхдүүдийнхээс 3 дахин бага байжээ.ЭИАҮ-ийн HBs эсрэгтөрөгч агуулсан тохиолдлуудад ДБ илэрсэн ба ер нь түүний түвшин өндөр байжээ /3,9/. Е.Н. Хохлова /1988/ нарын судалснаар ЭЗАҮ-ийн үед ийлдсийн ДБ-ийн түвшин хяналтын бүлгийнхээс 1,6 дахин, ЭИАҮ-ийн үед 2 дахин ихэссэн ба HBsЭТ тээгчдэд 1,3 дахин их байжээ /3/.

Хэвлэлийн материалыг нэгтгэн дүгнэвэл ЭАҮ -ийн идэвхжил өндөр үед ийлдсийн ДБ-ийн түвшин ихсэх нь эмчилгээ сонгох заалт болох ба эмчилгээний явцад түүний хэмжээ буурч байваас өвчний явц тавилан сайн, харин ДБ-ийн түвшин буурахгүй удаан эргэлдэж байвал түүний эмгэг нөлөө ихсэж улмаар эрхтний гэмтэл үргэлжлэн өвчний тавилан муудах хандлагатай ажээ. Манай оронд злэг, бөөрний үрэвсэл, судасны цусархаг үрэвслийн үед ийлдсийн ДБ-ийг тодорхойлсон судалгааны ажлууд байгаа /3,6,7/ боловч түүний эмгэг жам, эмнэлзүйн ач холбогдлыг уялдуулан судлах талаар хомс байгаа нь уг ажлыг гүйцэтгэх үндэслэл боллоо.

Судалгааны  зорилго, зорилтууд

ЭАҮ-тэй хүүхдийн ийлдсийн ДБ-ийн түвшинг тодорхойлон түүнийг өвчний эмгэг жам, эмнэлзүйтэй уялдуулан судлах зорилгоор бид:

  1. Элэгний /идэвхитэй, зогсонги явцтай/ архаг үрэвсэлтэй өвчтөний ийлдсийн ДБ-ийн түвшинг тодорхойлох
  2. Ийлдсийн ДБ-ийн түвшин, өвчний явц, хэлбэрийн хоорондын хамаарлыг судлах
  3. Өвчний явц, тавиланг тогтоож эмчилгэз сонгоход ийлдсийн ДБ-ийн ач холбогдлыг тогтоох зорилтуудыг шийдвэрлэв.

Судалгааны арга, ажлын хэмжээ

Судалгааг ЭНЭШТ-ийн хүүхдийн клиникийн хоол боловсруулах эмгэгийн тасаг, нэгдсэн лабораторт 1996-1997 онд хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд элэгний үйл ажиллагааны сорилуудаас трансаминаза -АлАТ, АсАТ-ыг Райтман-Френкелийн аргаар, сулемийн сорилыг Моклагоны аргаар, уураг түүний фракцийг электрофорезийн аргаар, ийлдэснийlg A, М, G-ийг Манчины иммуно-диффузийн аргаар , HBsAg, HBcAg-ийгОХУ, Хятад, Японд үйлдвэрлэсэн оношлуур ашиглан иммуноферментийн аргаар шинжилсэн ба ийлдсийн ДБ-ийг Ю.А.Гриневич, А.И Альферовын аргаар хийсэн. Энэ арга нь мэдээлэх чадвар сайтай, өртөг багатай энгийн арга бөгөөд эрүүл хүний цусанд хэмжихэд олонхид нь (Х±т)54,24±2,03 байсан ба хэлбэлзэл нь 50-60 нзгж байсан. Бүх хүүхдийн   элгийг   (цуллаг   эрхтнийг ) Hitachi -450 чанд авианы аппаратаар шинжилж, судалгааны материалд боловсруулалт хийв. Түүнчлэн үзүүлэлтүүдийг мэдрэг чанар /SE/, өвөрмөц чанар /SP/, эерэг дүйсэн оношлох магадлал /PVP/, сөрөг дүйсэн оношлох магадлал /PVN/, оношлогооны өгөөж /DE/ зэргийг Bayes -ийн 2x2 хүснэгт ашиглан, томьёонуудыг цахим тооцоолуурын Windows-95, Excel программд оруулан бодож гаргасан.

Хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 33 хүүхэд авч, ийлдсийн ЭДБ-ийн түвшинг тодорхойлсон ба судалгааны бүлэгт ЭИАҮ оношлогдсон 7 сараас 16 насны эр 69, эм 38 бүгд 107 өвчтөн, ЭЗАҮ-тэй эр34, эм 16 нийт 50 бүгд 157 хүүхэд хамрагдсан.

Судалгааны үр дүн, хэлцэмж

Хяналтын бүлэгт ийлдсийн ДБ-ийн түвшин дунджаар 53 ± 1,6 нэгж /хэлбэлзэл 44,1-1-61.9/ байсан тул судлагааны бүлэгт ЭДБ 44 нэгжээс бага бол багассан, 62 нэгжээс их бол ихэссэн, харин 44­62 нэгжийн хэлбэлзлэлд хэвийн гэж тооцсон нь гадаадын судлаачдын үзүүлэлттэй ойролцоо байна.

ЭИАҮ-тэй 107 өвчтөнд ЭДБ-ийн түвшин дунджаар 129±6,3 нэгж / хэлбэлзэл 35-350 / байснаас өвчтөний 4,7 %-д /п=5/ багассан /39±1,8 нэгж, р<0,001 /, 93 %-д /п=10/ хэвийн /56 ±1,2 нэгж, р<0,05 /, харин 86% -д нь /п=92/ ихэссэн /157,7±9,6 нэгж, р<0,01/байв. Энэ ихсэлт хяналтын бүлгийнхээс 2,4 дахин их байгаа нь Е. И. Хохловын /1988/ судалгаатай ойролцоо12дахин/ байна.

ЭДБ -ийн түвшин ихэссэн 92 тохиолдолд ихсэлтийн түвшин харилцан адилгүй байсан учир бид ихсэлтийг 3 зэрэгт зориудаар хувааж 65-100 нэгжийг I зэрэг, 105-195 нэгжийг II зэрэг, 200 ба түүнээс дээш нэгжийг III зэрэг гэж үзсэн. ДБ-ийн түвшин I зэргээр ихэссэн 28 өвчтөнд дунджаар 79,6±2,3 нэгж/р<0,01 /, II зэргээр ихэссэн 49 хүүхдэд дунджаар 143,9±3,8 нэгж /р<0,001 / , III зэргээр ихэссэн 15 өвчтөнд дунджаар 249,7±12,9 нэгж / р<0,001/ байсан ба ДБ-ийн түвшин II-III зэргийн ихсэлттэй 64 өвчтөнд /59,8%/ хяналтын бүлгийнхээс 2,7-4,7 дахин өндөр байгаа нь В. П. Родионовын / 9/ судалгаатай дүйж байна. Ийнхүү ЭИАҮ-ийн үед олонхи тохиолдолд /86%/ ДБ-ийн түвшин ихсэж буй нь уг өвчний идэвхжлийн зэрэг, явцыг илтгэх чухал үзүүлэлт болж байна.

ЭИАҮ-ийн үед ЭБД-ийн эмгэг жам, эмнэлзүйн холбогдлыг тогтоохын тулд элэгний үйлийн сорил (трансаминаза АлАТ, сулемийн сорил) болон гаммаглобулиныг сонгон судлахад АлАТ дунджаар 2,72± 1,52 мкмоль/л (1,82-6,12 мкмоль/л-ийн хэлбэлзлэлтэй), АсАТ 1,87±1,04 мкмоль/л (хэлбэлзлэл нь 1,2-4,82 мкмоль/л), сулема 1,4±0,008 мл (хэлбэлзлэл нь 20-32 %) байсан нь элэгний эсийн гэмтэл идэвхтэй явагдан, түүний үйл хямарч буйг гэрчилж байна. ДБ-ийн түвшин, ийлсдийн гаммаглобулин хоорондоо шууд, дунд зэргийнI] = 0,4р<0,01/   хамааралтай    нь үнэн магадтай нотлогдсон бол ДБ, Сулемийн сорилын үзүүлэлттэй урвуу, дунд зэргийн хамааралтай ч /j = 0,4/ үнэн магадтай  нь нотлогдсонгүй.

ЭЗАҮ-тэй 50 өвчтөнд ЭДБ-ийн дундаж түвшин 68,2 ± 3,3 нэгж (хэлбэлзлэл 25-10) байснаас хяналтын бүлэгтэй харьцуулахад ЭДБ-ийн түвшин 16 %-д /п = 8/ багассан /32,5± 1,9 нэгж, р<0,001/ байлаа. ЭЗАҮ-ийн үед ДБ-ийн түвшин ойролцоогоор өвчтөний тал хувьд нэгдүгээр зэргийн хэмжээнд / 65-100/ нэгж ихэссэн байна. Ийнхүү ДБ-ийн ихэссэн дундаж түвшин ЭИАҮ-ийн үеэс 1,9 дахин бага, хоёр, гуравдугаар зэргийн ихсэлтээс 1,7-2,9 дахин бага байгаа нь Е.Н. Хохлов , В. Д. Родионов нарын судалгааны /9,13/ дүнтэй дүйж байна. Энэ нь эмгэг явцын идэвхжил, элэгний үйл ажиллагааны дутал харьцангуй бага, өвчин зөөлөн явцаар явагдаж буйг илтгэж байна. Үүнийг мөн трансаминазын идэвх (АпАТ-0,87± 0,08 мкмоль/л, АсАТ-0,86± 0,07 мкмолт/л, сулема 1,7+0,03 мл, ийлдэсний гаммаглобулины хэмжээ 21,5± 0,8%) зэрэг үзүүлэлтүүд баталж байна. ЭЗАҮ-ийн үед ДБ-ийн түвшин гаммалобулины хэмжээтэй шууд, сул /j = 0,3р< 0,05/, сулемын сорилтой урвуу, сул /j = -0,1 р<0,05/ хамааралтай байна.

Ийлдсийн иммуноглобулины түвшинг тодорхойлоход зөвхөнlgM-ийн хэмжээ ЭМАҮ-ийн үед нэлээд нэмэгдсэн /р<0,05/ боловч иммуноглобулин A, G эрүүл хүүхдийн хэмжээнд байсан. Харин ЭЗАҮ-ийн үед ийлдсийн иммуноглобулины хэмжээ хэвийнхээс өөрчлөгдөөгүй байна.

ЭИАҮ-тэй өвчтөний 43 % нь, ЭЗАҮ-тэй хүүхдийн 18% нь гадаргуугийн HBs ЭТ тээгчид байсан ба тэд нарт ЭДБ-ийн түвшин илүү өндөр байлаа. ЭАҮ-ийн үед ийлдсийн ДБ-ийн түвшинг тодорхойлох нь ялангуяа ЭИАҮ-ийн эмгэг жам, өвчний идэвхжлийг тодруулахад мэдрэмж, оношлох чадамж сайтай /ЭИАҮ-ийн Se =85,9%, Sp = 65,9 %, PVP =95,8%, PVN = 65,9% DE = 86,4%, ЭЗАҮ-ийн үед Se =56%, SP = 56,9%, PVP =87,5%, PVN = 56,8%, DE = 67,7%/ үзүүлэлт учир үүнийг харгалзан эмчилгээ сонгох боломжтой юм.

Дүгнэлт

  1. ЭАҮ идэвхжих тусам элэгний ЗЭ -ийн үйл хямарч, ЭДБ-ийн түвшин нэмэгддэг нь ЭАҮ-ийн эмгэг жам, эмнэлзүйд ДБ-ийн оролцоог харуулж байна.

Хүүхдийн ЭАҮ-ийн үе дэх ДБ-ийн түвшин нь үрэвслийн идэвхи өндөр ЭИАҮ-ийн үед хяналтын бүлгийнхээс 2,4 дахин ЭЗАҮ-ийнхээс 1,7 дахин их байгаа нь өвчний идэвхжлийг үнэлэх, эмчилгээг сонгох нэг шалгуур болж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 894
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК