Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 1(106)
Хөвсгөл аймгийн 0-5насны хүүхдийнэрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийн хоорондын хамаарлыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

М. Нансалмаа Б. Бурмаа

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын алба, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн

 
Абстракт

A comparative survey to study the pattern of children s morbidity among in and outpatient was conducted in two regions of Khuvsgul aimag. At the end of the study, impact of some meteorological and social factors on children' s health was evaluated from the hygiene point of view.

  1. While studying the influencing degree of rio-teorological factor they were as follows: altitude 54.0 per cent, atmosphere minus temperature 19.5 per cent, pre­cipitation 18.8 per cent, atmosphere humidity 6.8 per cent and wind speed 8.3 per cent. A combined impact of the a bove factors were grouped as follows:

First ver­sion: Altitude, precipitation and atmosphere tempera­ture have a strong direct impact;

Second version: At­mosphere temperature, altitude and precipitation have medium direct impact;

Third version: Atmosphere mi­nus temperature, precipitation and altitude have weak, direct impact on children's morbidity.

  1. Impact of some social factors on the pattern of children' s morbidity were determined too as follows:

First version: Poor living condition 52.7 per cent and low maternal educational status 35.7 per cent;

Second version: Parental alcohol usage 52.24 per cent and unemployment 35.95 per cent;

Third version: Maternal history of complicated pregnancy and delivery 22.4 per­cent, low birth weight and height below the average level 35.3-39.3 per cent and complications of birth 25.8 per cent respectively.

Pp. 10-12, Tables 6, References 6

Хүүхдийн өвчлөл, эрүүл мэндийн байдлыг түүнд нөлөөлөх хүчин зүйлтзй нь холбон судлах нь эрүүл  ахуйн чухал ач холбогдолтой юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж байгаагаар хүн төрөлхтөн бол хүрээлэн буй байгаль орчны салшгүй хэсэг юм гэж тодорхойлоод байгаль орчны өөрчлөлтүүд нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг гэжээ (GunawanNaguroho, 1993).

Хүний эрүүл мэнд олон хүчин зүйлээс хамааралтай нийгэм биологийн нийлмэл үзэгдэл юм. Аливаа хүний эрүүл болон эмгэг байдал түүний илрэх хэлбэр нь уг бодгалийн бие бялдар, оюун санааны удамшмал болон олдмол төрх, хүрээлэн буй байгалийн болон нийгмийн орчноос хамаарна (П. Нямдаваа , 1996).

Нийгмийн эрүүл мэндийн судлаач эрдэмтдийн судалгаагаар хүний эрүүл мэндэд нийгмийн орчин 50-55 хувь, гадаад орчин 20-25 хувь нөлөөлдөг болох нь тогтоогджээ (Б.Дэмбэрэл, 1996).

Судалгааны  арга зүй

Судалгаанд Хөвсгөл аймгийн цаг агаарын хувьд ялгаатай чийглэгдүү сэрүүн /Мөрөн, Их -Уул/, чийглэг хүйтэн /Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Жаргал, Цагаан-Уул/ бүсийн 6 сумыг сонгон авлаа.Эдгээр нь чийглэгдүү сэрүүн бүсийн сумдын 33.3 хувь, чийглэг хүйтэн бүсийн сумдын 23.5 хувийг тус тус эзэлж байна.

Хөвсгөл аймгийн хүүхдийн ерөнхий өвчлөлийн түвшин, хөдлөл зүйг ретроспектив аргаар, хүүхдийн дундах өвчний тархалтыг эмнэлзүй, лбораторийн аргаар судлаж, өвчлөлд нөлөөлж буй хүчин зүйлийг Ус-Цаг Уурын албаны хэмжилтийн дүн, асуумжаар судлан, интенсив, экстенсив, дундаж үзүүлэлт түүний алдааг тооцож, үнэн магадлалыг Стьюдент Л/ шалгуураар тодорхойлжээ.Statgraphics программыг ашиглан хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийн харилцан хамаарлыг корреляци, олон хүчин зүйлийн /моногфакторный анализ/ нөлөөллийг судлах аргаар тодорхойллоо.

Судалгааны дүн

Хөвсгөл аймаг нь хангайн уулархаг бүсэд хамрагддаг, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, чийглэгдүү сэрүүн, чийглэг хүйтэн гэсэн хоорондоо ялгаатай 2 бүсэд хуваагддаг.

Тухайлбал: чийглэгдүү сэрүүн бүс нь далайн түвшнээс дээш 1050-1228 м өргөгдсөн, жилийн дундаж температур нь + 2.0-оос -1.9 хэм, агаарын чийглэг 53- 62 хувь, чийглэг хүйтэн бүс нь далайн түвшнээс дээш 1560-1840м өргөгдсөн, температур нь -2.5- -7.5 хэм,  агаарын чийглэг 59-66 хувь байна.

Хөвсгөл аймгийн хүүхдийн өвчлөл эмнэлэгт ирэлтээр чийглэгдүү сэрүүн бүсэд 1000-д 193.07, чийглэг хүйтэн бүсэд 308.05, эмнэлэгт хэвтэлтээр 88.21, 145.10, эмч нарын бүрдмэл үзлэгээр 250.6,183.9 тохиолдол байгаа нь чийглэг хүйтэн бүсэд өвчлөл их байна Д >2/.

Өвчлөлийн дотор амьсгалын эрхтний өвчлөл 64.0­73.0 хувийг эзэлж байна.Үүнд хүүхдийн дунд амьсгалын эрхтний өвчлөл зонхилж, чийглэгдүү сэрүүн бүсэд 1000-д 60.62-115.91, чийглэг хүйтэн бүсэд 110.72-202.56 байна.Амьсгалын эрхтний өвчлөлийн бүтцээр уушигны үрэвсэл 1000-д 5.1-44.3, бронхит 28.8-33.2, томуу, томуу төст өвчин 23.2-­28.8 байна.

Хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөлийн байдалд цаг агаарын хүчин зүйлийн хавсарсан нөлөөллийг судлахад /хүснэгт 1/ газар нутгийн далайн түвшнээс дээш өргөгдсөн байдал өвчлөлтэй шууд дунд зэргийн, агаарын хасах температур, хур тундас шууд дунд зэргийн, салхины хурд сул, агаарын чийгшил дунд зэргийн хамааралтай байна. Нөлөөлөх хүчин зүйлүүдийн хоорондын хамаарлыг авч үзвэл далайн түвшнээс дээш өргөгдсөн байдал нь агаарын чийгшил салхины хурдтай шууд дунд зэргийн, бусад хүчин зүйлтэй урвуу дунд зэргийн, сул, агаарын темтератур нь бусад хүчин зүйлүүдтэй урвуу хүчтэй, дунд зэргийн, хур тундас нь агаарын чийгшил, салхины хурдтай шууд сул бусад үзүүлэлттэй урвуу дунд зэргийн, сул хамааралтай, агаарын чийгшил нь температуртай урвуу дунд зэргийн, бусад үзүүлэлттэй шууд сул, дунд зэргийн хамааралтай байна. Хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл /у/-д цаг агаарын хүчин зүйлсийн нөлөөлөх байдлыг олон хүчин зүйлийн регрессийн анализын аргаар судалсан дүнгээс   авч үзвэл:

Далайн түвшнээс дээш өргөгдсөн байдал 54.0 хувь, агаарын хасах температур нь 19.5хувь, хур тундас 18.8 хувь, агаарын чийгшил 6.8 хувь, салхины хурд 8.3 хувиар тус тус нөлөөлж байна.

Хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөлд нөлөөлөх цаг ^агаарын голлох хүчин зүйлс нь 1-р хувилбарт далайн түвшнээс дзэш өргөгдсөн байдал, хур тундас, агаарын температур их байдлаас өвчлөл шууд хүчтэй, 2-р хувилбарт агаарын хагас температур, далайн түвшнээс дээш өргөгдсөн байдал, хур тундас ихсэснээс өвчлөл шууд дунд зэргийн, 3-р хувилбарт температур, хур тундас, далайн түвшнээс дээш өргөгдсөн байдал ихсэснээс өвчлөл шууд сул хамааралтай байна.

Дээрхээс харахад хөхөөр хооллолт, өвчлөлийн хооронд урвуу дунд зэргийн, угжаар хооллолт, өвчлөлийн хооронд шууд дунд зэргийн хамааралтай байв.


Х4- амьдралын  баталгаат түвшин доогуур

Х5- эхийн боловсролын түвшин бага

Х6- эцгийн  боловсролын түвшин бага

Х7- эцэг, эх нь архи хэрэглэдэг

Х8- эцэг, эх нь тамхи хэрэглэдэг

Х9- эцэг, эх нь ажилгүй У- эмнэлэгт хэвтэлтээр өвчилсөн байдал Statgraphics   программыг   ашиглан хүүхдийн өвчлөл, түүнд нөлөөлөх амьдралын зарим хүчин зүйлийн хамаарлыг олон хүчин зүйлийн анализын /многофакторный/ аргаар судалсан /хүснэгт4/ дүнгээс харахад   өвчлөл   нь   өрхийн   ам   бүл, хүүхдийн тооноос шууд, дунд    зэргийн ясли цэцэрлэгт хамрагддаг   байдлаас   шууд   сул,   архи, тамхи хэрэглэдэг байдал, ажилгүй, амьдралын баталгаат түвшин доогуур байдлаас хүчтэй шууд хамааралтай байна.

Өвчлөлд нөлөөлж буй дээрх хүчин зүйлүүдийн хоорондын хамаарлыг харахад ажилгүй, амьдралын баталгаат түвшин доогуур, хорт зуршил хэрэглэдэг байдлууд бусад хүчин зүйлүүдтэй шууд дунд зэргийн, хүчтэй, эхийн боловсролын түвшин нь бусад хүчин зүйлүүдтэй дунд зэргийн хүчтэй урвуу хамааралтай байна.

 Эх, хүүхдийн эрүүл мэндийн байдлыг хүүхдийн өвчлөлтэй харьцуулан хамаарлыг судлахад өвчлөл нь эхийн жирэмсний явцаас хүчтэй, хүүхдийн төрөх үеийн жин, өндрийн дунджаас доогуур байдал, төрөх үеийн хүндрэлүүдээс дунд зэргийн шууд хамааралтай байна. Эхийн жирэмсэн үеийн хордлого, хүндрэлтэй төрөлтийн байдлууд нь хүүхдийн эрүүл мэндийн бусад хүчин зүйлүүдтэй шууд хүчтэй болон дунд зэргийн хамааралтай байна.

Дээрх судалгааны дүнгээс үзэхэд хүүхдийн эрүүл мэндэд амьдралын хэвшлийн олон хүчин зүйлүүд нөлөөлдөг бөгөөд амьдралын баталгаат түвшин доогуур, ажилгүйдэл, хорт зуршил хэрэглэдэг байдал, эхийн боловсролын түвшин, эхийн эрүүл мэндийн байдал нь бусад хүчин зүйлүүдээс илүү их нөлөөлж байна.

Х1- өрхийн ам бүлийн тоо

Х2- хүүхдийн тоо /5-аас дээш/

ХЗ- амьдралын баталгаат түвшин доогуур

Х4- эхийн боловсролын түвшин бага

Х5- эцгийн боловсролын түвшин бага

Х6- эцэг, эх нь архи хэрэглэдэг

Х7- эцэг, эх нь тамхи хэрэглэдэг

Х8- эцэг,  эх  нь ажилгүй У- хүүхдийн өвчлөл эмнэлэгт хэвтэлтээр Дээрх    гол хүчин    зүйлүүдийн /хүснэгтб/ нөлөөллийн түвшинг судалж үзэхэд 1-р хувилбар нь   архи   хэрэглэдэг, хүүхдийн тоо олон, эхийн боловсрол   бага,   эцэг,   эх   нь   ажилгүй байдал хавсарсантохиолдолд  хүүхдийн   өвчлөлд шууд хүчтэй   нөлөөлөлтэй, 2-р хувилбар   нь тамхи хзрэглэдэг, амьдралын баталгаат түвшин доогуур, ам бүлийн тоо олон, эхийн боловсролын түвшин бага   нөхцөлд   өвчлөлд   шууд   дунд   зэргийн, 3-р хувилбар нь эцэг, эх нь ажилгүй, эхийн боловсрол бага,   ам   бүлийн  тоо   их нөхцөлд  өвчлөлд шууд сул  нөлөөлөлтэй байна.

Дээрх үзүүлэлтүүдийг дотор нь бүлэглэн нөлөөллийн зэргийг тодорхойлоход 1-р бүлэгт амьдралын баталгаат түвшин доогуур байдал 52.7 хувь, эхийн боловсрол 35.7 хувь, 2-р бүлэгт архи хэрэглэдэг байдал 52.24 хувь, ажилгүй байдал 35.95 хувь, 3-р бүлэгт эхийн жирэмсний, төрөлтийн хүндрэлтэй байдал 22.4 хувь, хүүхдийн төрөх үеийн биеийн жин, өндөр дунджаас доогуур байдал 35.3­39.3 хувь, хүүхдийн төрөх үеийн хүндрэл 25.8 хувиар тус тус хүүхдийн өвчлөлд нөлөөлж байна.

Дүгнэлт

1 .Газарзүй цаг агаарын хүчин зүйлийн нөлөөллийн зэргийг   судлахад   далайн түвшнээс хүчин зүйлийн хавсарсан нөлөөлөл нь 1-р хувилбарт далайн түвшнээс дээш өргөгдсөн байдал, хур тундас, агаарын хасах температур их байх нь өвчлөлд шууд хүчтэй, 2-р хувилбарт агаарын хасах температур, далайн түвшнээс дээш өргөгдсөн байдал, хур тундас их байх нь өвчлөлд шууд дунд зэргийн, 3-р хувилбарт агаарын хасах температур, хур тундас, далайн түвшнээс дээш өндөр өргөгдсөн үед өвчлөлд шууд сул нөлөөлөлтэй байна.

2.Амьдралын хүчин зүйлийг бүлэглэн нөлөөллийн зэргийг тодорхойлоход 1-р бүлэгт амьдралын баталгаат түвшин доогуур байдал 52.7 хувь, эхийн боловсрол 35.7 хувь, 2-р бүлэгт архи хэрэглэдэг байдал 52.24 хувь, ажилгүй байдал 35.95 хувь, 3-р бүлэгт эхийн жирэмсний болон төрөлтийн хүндрэл 22.4 хувь, хүүхдийн төрөх үеийн биеийн жин, өндөр дунджаас доогуур байх нь 35.3-39.3 хувь, хүүхдийн төрөх үеийн хүндрэл 25.8 хувиар тус тус хүүхдийн өвчлөлд нөлөөлж байна

Ном зүй

1.Жамбаажанц Б. Хөвсгөл аймгийн уур амьсгалын эмхэтгэл.1989, х. 5, 9, 167
2.Лхагва Л. Сансрын ба цаг уурын хүчин зүйл хүний биөд нөлөөлөх нь1989, х. 3, 4, 7.
3.Кучма В. Р. Проблемы мониторинга состояния здоровья детского населенич в свяки с факторими окружающей среды.Гигиена санитария.1993, №11, с4, 5, 6.
4.Мөнхцэцэг Ц. Хөвсгөл аймгийн цаг уур. 1980, х 12, 19
5.Нямдаваа П. Шинжлэх ухаан технолопийн дэвшил, орчны эрүүл мэнд Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал1996, х 181, 309, 367, 377
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1258
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК