Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 1(106)
Монголын уламжлалт анагаах ухаанд гуравтын зарчмыг нотолсон нь
( Судалгааны өгүүлэл )

Г.Сүхбат

Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

On having discussed a literature materials about the basic theories of Mongolian traditional medicine and it's diagnoses and treatment principles we recovered the triple principle in this oriental medicine. This conclu­sion is one of maintaining of our conception so called "Triple principle of human development".

Монгол төвдийн удамжлалт анагаах ухаан нь (УАУ) Аюурвед эмнэлгийн язгуурт багтах бөгөөд онол арга зүйн үндсэн баримтлал ойлголт нь эртний Энэтхэгийн гүн ухааны урсгалуудаас уламжлагдан ирсэн түүхтэй. (3, 8, 19, 22, 28)

Эртний Энэтхэгт гүн ухаан, сэтгэл судлалд бодит ертөнцийн эхлэл гэж үзэх таван махбодын зэрэгцээ хүний биеийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж гадаад орчинтой зохистой хөг аялгуунд нэгтгэгч Прана (сэтгэлийн хүчний энерги) байдаг гээд эдгээр нь биед төвлөрөх цэгийг7-9 хүрдээр авч үзэж өөр хоорондоо арга, билэг, төвийн гурван судсаар холбоотой байдаг гэжэз. Иогийн дасгал сургуулилалт хийх замаар сэтгэлийн энерги хүчийг бөөгнөрүүлж энэ гурван сувгаар урсган ертөнцтэй ижил хөг аялгууны цууриалалд орох бололцоотой гэжээ (11, 15, 18 26).

Ухамсарыг анхны түвшин, дотоод ухамсар, дээд ухамсар хэмээн гурав хувааж, Иогийн гол зорилго нь хорвоогийн амжилт бүтээлээр хязгаарлагдахгүй, өөрийн сэтгзл ухаанаа хязгааргүй тэлж, улмаар дээд оюун санаатай нэгдэн нийлэх явдал гэж үзэж байна. (1)

Тухайн үеийнхээ дэлхийн улс орнуудын анагаах ухааны их нэгтгэл болсон "Дөрвөн үндэс" VIII зуунд зохиогдсоноосоо хойш онол арга зүйн үндсэн асуудлууд нь үндсэндээ өөрчлөгдөлгүй явж иржээ (15).

"Дөрвөн үндэс"-д хүний биеийг энергийн гурван төрлийн буюу хий, шар, бадган, эдийн 7 түвшин буюу7 тамир, 3 хир, сэтгэхүйн гурван хүчин зүйлст зэрэг шаталсан3 түвшинд орших өөрийгөө зохицуулах, нийлмэл тогтолцоонд авч үзнэ (19) гэсэн бол3 махбодын онол нь одоо үеийн системийн онол, мэдээллийн онол, удамшлын онолын агуулгатай нэлээд талаар адилавтар байгаа (9,8) тухай дүгнэлтэд судлаачид хүрсэн байна.

Бүхлээс хэсэгт шилжих зарчим нь 5 махбодыг хий, шар, бадган гуравт хураангуйлан гаргаж ирэхдээ ус, шорооноос-бадган, хийнээс хий, галаас-шарыг тэдгээрийг зөвхөн амьд биемахбодын тогтолцоог авч үзэхэд л ашиглажээ. Энэхүү хий, шар, бадган гурвын шалтгаан бол тачаангуй, урин, мунхаг 3 дараалан болох ёстой, мөч чанар нь тэгш халуун, сэрүүн 3 магад болох, үлгэрлэвэл гэрчлэгч, эсзргүүцэгч, эсэргүүцэгдэгч гуравтай адил, үр нь хий, шар, бадган гурван гэмийг үүсгэнэ. Ерөндөгийн магад тоо бол шороо, ус, гал ийм гурав буй... Эсвэл хүнд, сэрүүн, хөнгөн 3 байж дүр урвасан үрийг дарна (17) гэж бичсэнээс үзвэл хий, шар, бадган нь сэтгэл санааны болон материаллаг хүчин зүйлсийн   алиных   нь   ч   нөлөөлөлд орж оршин өөрчлөгдөх боломжтой, хоорондоо арга билгийн харьцаатай байдаг гэжээ (7,12).Таван махбодыг чанар, эрдэм, үйл гэсэн 3 шинжээр нь тодорхойлсон байдаг.Аюурведын анагаах ухаанд шар, төрхийн хүнд симпатик мэдрэлийн тонус, катехоламины нийлэгжилт харьцангуй их, бадган төрхийн хүнд парасимпатик мэдрэлийн тонус, холестрины хэмжээ өндөр, таргалах хандлагатай гэжээ (25). МУАУ-ы судар бичигт "нялх балчирт бадган, идэр залууст шар, хөгшин настанд хий давамгайлна" хэмээн нэгэн биеийн хөгжилтийн бүтэц үйл ажиллагаанд гарах хөдлөл зэргийг өгүүлжээ.

МУАУ-ны" хий, шар, бадган, био объект тогтолцооны анхдагч элемент буюу анхдагч түгээмэл чанарыг томъёолсон ойлголт гэж үзсэн (12) нь бий. Хий, шар, бадган- нь хүн амьтны биед харилцан бие биеэ нөхцөлдүүлэн өөр хоорондоо маш нарийн уялдаа холбоотой явагдаж байдаг, бүтэц үйл ажиллагааны цогц үзэгдлийг томъёолон илэрхийлсэн хийсвэр ухагдахуун. Амьд биеийн махбодын мембрант байгууламжийн бүтэц үйл ажиллагааны харилцан уялдаат, харилцан эсрэг тэсрэг чанартай гурван ундсэн төлөв буюу зуурамтгай чанар... үйл ажиллагааны өндөр идэвхи бий болгодог альфа шингэн төлөв нь шарын, зуурамтгай чанар ихтэй гадны үйлдэлд тэсвэртэй хатуу бетта төлөв нь бадгана сэрэмтгий мембранд голлон байрладаг, альфа-бетта төлөвийн дундаж гамма тогтворгүй төлөв нь хийн харьцангуй хийбвэр ойлголтбг нөхцөлдүүлдэг болохыг тогтоосны үндсэн дээр билиг, чанар, хүний нас, авир төрх, хоног, цаг улирал, таван цул эрхтэн, идээ ундааны талаархи хий, шар бадганы илэрхийлэлийг мембран гэсэн нэг бүтэцтэй шүтэлцүүлэн тайлбарлаж, хэт таргалалт, эрт хөгшрөлт зэрэг эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, эмчлэх шинэ зарчим боловсруулах үндэслэлийг гаргасан (2) байна.

Сакьяа тоотны гүн ухааны номлол нь ертөнцийн хөгжпийг оюун санаа (Пуруша) ба анхдагч мөн чанар (Пракриги)-ын харилцан хамаарлын дүнгээр нөхцөлддөг гээд пракриги нь " саттва" ,"раджас", "тамас" хэмээх тэгш хэмт шинжтэй гурван эрдмийн (гүн) харьцаа хамаарлаар тодорхойлогдоно үзжээ (16,20,26).

Хий, шар, бадганы ухагдахуун нь биемахбодод энерги үүсэх, зарцуулагдах, хадгалагдах, ерөнхий зүй тогтлыг харуулсан томъёолол болох нь илэрхий, ийм шинж гагцхүү мембраны байгууламжинд заяагджээ (2,9,10). Термодинамикийн үүднээс: Мембрант бүтэц нээлттэй систем бөгөөд түүний найрлага бүтцийи гурван үндсэн хувилбар нь (альфа, бетта, гамма) экерги зарах ажил гүйцэтгэх, дулаан үүсэх байдал давамгайлсан   альфа   хэлбэрээр   эсвэл түүнийг хадгалах нөхцөл байдал давамгайлсан бетта хэлбэр тэдгээрт дундаж байдал гамма хэлбэрийг бий болгодогоороо МУАУ-ын шар, бадган, хий ухагдахууныг ямар нэг хэмжээнд нөхцөлдүүлэх чадварын тогтолцоо (2,9,10) гэсэн дүгнэлтэд судлаачид хүрсэн байдаг.

"Өвөрчөл, судас, шээс"-ний өөрчлөлт нь нэг нэгдмэл мөн чанарын хүрээнд явагддагбуюу шарын өвөрчлөл-халууны судас -шарын шээсний илрэл нь мембранд альфа төлөв давамгайлж өөхний хэт исэлдэлтийн процесс (ӨХИП) эрчимжин, мембраны нэвчимтгий чанар нэмэгдсэн үзэгдэл дээр бадганы өвөрчлөл -хүйтний судас-бадганы шээсний илрэл нь мембранд бетта төлөв давамгайлж ӨХИП сулран мембраны нэвчимтгий чанар багассан үзэгдэл дээр суурилан явагддагийг тогтоосон байна (5,8). Мөн дорнын анагаах ухааны шээсний оношлогооны асуудлыг хийн шээс, гарын шаас, бадганын шээс хэмээх ойлголтыг шээс шинжлэх 3 цаг 9 ёсны уламжлалт аргаар одоо хийгдэж буй лабораторийн шинжилгээтэй харьцуулан судлаж уламжлалт арга нь шээсэнд чанарын тодорхойлолт хийж болно хэмээн үзжээ (24).

Ийнхүү дэлхийн анагаах ухаанд түүний дотор дорны анагаах ухаанд тодорхой хувь нэмэр оруулсан МУАУ-д хүний биеийн бүтэц үйл ажиллагааны онолын үндсийг авч үззхдээ түүний ерөнхий зүй тогтолд тулгуурласан олон онол таамаглал ангилал дэвшүүлсний ихэнх нь гуравтын зарчимд суурилжээ. Энэ нь чухамдаа "Хүний биемахбод өөрөөр ерөөсөө гуравтын зүй тогтолтой" хэмээх (21) бидний таамаглалтай холбоотой байж болох юм.Үүнийгээ батлах зорилгоор Дорнын анагаах ухааны ноён оргилын нэг "Анагаах ухаан дөрвөн үндэс" ном, түүний холбоо бүхий бүтээлүүдэд (20.23), (4) бие махбодыг мөн өвчин үүсэх шалтгаан, эмгэг жам, оношлох, эмчлэх зарчмыг хэрхэн авч үзсэнийг толилуулъяа.Энэхүү судар бичигт биемахбодыг ургаа модтой зүйрлэн гурван үндэс, 9 мод, 47салаа, 224 навч, 2цэцэг,3 үр хэмээжээ. Үүнд навч цэцэгээс бусад нь бүгд гуравты н зүй тогтолоор илэрхийлэгджээ. Энэхүү гуравтны зарчим эхийн хэвлийд үр тогтохоос үүдэлтэй ажээ. Хүний хөгжлийн эхийн хэвлий дэх үеийг бие тогтох ёсон хэмээн нэрлэж: бие тогтох шалтгаан, бойжих нөхцөл, нярайлах тэмдэг гэж 3 зүйлээр тодорхойлжээ. Тогтох шалтгааныг нарийвчлан авч үзвэл гуравтын зүй тогтол давтагдана. Эмэгтэй хүн 12-51 насны хооронд сарын хиртэй байна гэжээ. Үүний эхлэл төгсгөл нь гуравтын 4 ба 17-н давтагдал бөгөөд эмэгтэй хүний амьдралын 39 жил буюу 3 жил 13 удаа давтагдах хугацаа. Эмэгтэйн сарын мөчлөгийн 12 хоногт л хүүхэд олдох бүр тодруулбал үүнээс 3-9 хоногт л үр тогтоно. Хэрвээ үр тогтчихвол 9 cap эхийн хэвлийд өсөж торнино. Биеийн бэлэг чанар хэмээх ойлголтод гэм, тамир, хир 3 нь хоорондоо харилцан шүтэлцэх харьцаатайгаар тогтон оршиж эдрэхийн үндэс болдогтул энэ гуравтын хамтарсныг бие гэжээ. Бие бүтэх ёс нь: биеийг бүтээгч дусал цусанд хий, шар,  бадган оршиж байдаг хэмээжээ.

Биеийн үйлийг: бие, хэл, сэтгэхүйн үйл гэж 3 ангилжээ. Энэ үйлээ сайн, муу, дунд үйл хэмээн мөн 3 ангилжээ. Биеийг нас, чанар, махбодоор 3 төрөл болгож ангилсан, чанар: нь эрэгтэй, эмэгтэй, саармаг : нас нь багачууд, идэрчүүд, өтлөгсөд боловч мөн чанартаа дан, хавсарсан, хурсан хэмээн 3 хуваажээ. МУАУ эрүүл биеийн бүрдэлийг гэм, тамир, хир гуравын цогц гэж үзэн. Гэм нь: Хий, шар, бадган-3

Тамир нь: Тунгалаг, цус, өөх, мах, яс, чөмөг, дусал-7

Хир нь: Баас, шээс, хөлс-3 гэж томъёолсон нь мөн л гуравтын зарчимтай бөгөөд цус тунгалаг, мах өөх, яс-чөмөг хэмээх бүтцийн үндсэн 3 хэсэгтэй харин дусал нь бол үндсэн бүтэц биш шүүрэл гэж үзвэл тамир нь мөн л гурвал болж байна. Өвчтэй биеийг өвчний шалтгаан, нөхцөл, орох үүд, орших орон, гүйх зам, хөдлөх цаг, үр дүн, урвах шалтгаан, товч утга гэж 9 зүйлээр үзүүлсэн нь эхлэл, өрнөл, төгсгөл хэмээх 3 ухагдахуунаар багтаасан болох нь харагдаж байна.

  1. Өвчнийг үүсгэх шалтгаан нь: хий, шар, бадгана 3 -
  2. Нөхцөл нь: цаг элдэв нөхцөл, идээ ундаа, явдал мөр 4 болно гэжээ. Гэхдээ орон зай цаг хугацаа, идээ ундаа, явдал мөр хэмээх 3 хэсэг хэмээн ойлгож болно.
  3. Өвчин орох үүд: Арьсанд тархах, маханд дэлгэрэх, судсанд гүйх, ясанд шунах, цулд буух, саванд унах гэж6 хуваасан нь өвчин үүсгэгч арьс салстаар ороод цусанд орж эд эсэд хүрэх замын гурван үндсэн хэсгийг 6 болгон буулгажээ.
  4. Гэмийн орших орон: хий бол биеийн доод, шар бол биеийн дунд, бадган бол биеийн дээд хэсэгт оршино, өөр хэлбэл 3 гэм биеийн гурван хэсэгт оршино гэж үзжээ. Мөн хий, шар, бадгана 3 өөр замуудаар гүйнэ гэжээ. Үүний зэрэгцээ өвчин хөдлөх цагийг нас, орон цаг гэсэн гурван хувилбараар авч үзсэн. Нас нь өтлөгсөд бол хий, идэрчүүдэд шар, хүүхдэд бадган, дийлэнхүй байна. Орон нь жавартай хүйтэн бол хий, халуун хуурай бол шарын, услаг чийгтэй бол бадганы орон гэжээ. Цаг нь: зуны цаг, үүрцайх, үдээс хойшхийн, намрын цаг, өдөр, шөнийн дунд-шарын, хаврын цаг ба үдзэс өмнө бүрий бол бадганы хөдлөх цаг болно хэмээжээ. Үр дүн нь: буюу үхэлд хүрсэн өвчинг

 

  • амьдрах хүчин барагдсан
  • махбод харилцан дайсагнасан
  • ерөндөг нь буруудсан
  • оньсонд буусан
  • цагаас хэтэрсэн хий амин голыг тасалсан
  • халуун нь оргилоос давсан
  • хүйтэн нь ёроолд живсэн
  • тамир нь эм заслыг даахгүй болсон

♦       гэнэтээр хөнөөгдсөн гэж 9 ангиалсан нь дээрхи  гурвалуудтай холбоотой бизээ.

Амарласан ба эс амраласан хий, шар, бадган харилцан хоёр хоёроор урваад 12 болох ажзэ. Энэ нь чухамдаа жарны тоололын мөчлөг болох хүний   жил   орох   нэн   сонирхолтой   үйл явцын биологийн үндэс байж болох юм. Өвчлөх ёсны үндэс нь ихэндээ мөн л гуравтын зарчимд тулгуурлэжээ: хий, шар, бадган 3нөхцөл нь: түргэн түгэх, хуран хөдлөх, хөдөлгөх 3, төрөн түгэх нь: цаг, эрхтэн, үйл явдал гурваар дутуудах, илүүдэх, буруудахаар замаар өвчнүүд үүсэх ажээ. Цагт: хуучин цаг, хүйтэн цаг, хурын цаг 3 Дутуудах нь: халуун, хүйтэн, хур буух 3 Илүүдэх нь асар хэтрэх, буруудах, огт үгүй болохыг хэлнэ гэжээ. Хурах, хөдлөх, амарлах: Үүнд шалтгаан, чанар, цаг гэж3 буй. Өвчний бэлэг чанар нь: нэмэгдэх хасагдах, хямрах гэж 3байна. Нэмэгдэх, хасагдах нь гэм , тамир, хир 3 болно. Хямрах гэдэг: хий, шар, бадган 3 өөр өөрийн шинжтэй хямарна. Өвчний ялгал нь9 шалтгаан, нас, чанар, зүйлийн үүднээс 3 төрөл байна.Үйл явдлын оронд өвчнийг анагаах ерөндөг болох үргэлжийн явдлын бүлэг гэж 3 хуваажээ.Өвчнөө анагаах засалаа зөөлөх, шируүн, хатуу засал гэж 3 хуваажэз. Зөөлөн засалд: Жин засал, дэвтээх засал, түрхэх засал 3: Ширүүн засалд: ханах, төөнөх, хатаах; Хатуу засалд: хагалах, огтлох, хусах, гаргах 4.Энэ нь үндсэндээ хагалах, огтлох, авах 3 юм. Эрүүл байхыг номлохдоо үйл явдал, идээ, эм гурвыг тэнцүүлж чадвал өвчингүй байж чадна гэжээ.

Гэмийг бодитой үнэлэхдээ (шинжлэхдээ) хөдлөх шалтгаанаар нь, бэлэг чанараар нь туслах хорлохоор нь гурван хэлбэрээр шинжлэхийг номложээ. Шинжлэх ёсондоо үзэх, хүрэлцэх, асуух гурваар шинжил гэжээ, анагаах ёсоо; ерөнхий анагаах, тус бүр анагаах, ялгавартай анагаах ёс гэж3 хуваажээ. Ерөнхий анагаахыг : яаж анагаах, юугаар   анагаах,  эдгээх гурваар;

Тус бүр анагаахыг: эс шингэсэнтэй хавсарсан, өөрийн үндэсний дан өвчин, бусдын үндэсний давхарласан өвчинг анагаах ёс гэсэн гурваар

Ялгавартай анагаахыг есөн зүйлээр авч үзсэн.

Ийнхүү МУАУ-д биемахбодь эрүүл орших зүй тогтол, өвчлөх жам түүнийг онсшлох, эмчлэн эдгээх ёс нь үндсэндээ гуравтын зарчимд тулгуурлажээ. Энэ бүгд нь хүний биемахбодийн үүсэл хөгжил гуравтын зүй тогтолтой хэмээх бидний таамаглалын нэгэн  баталгаа болж байна.

Ном зүй

1.Агарьяа Анадамитра Далд ухамсраас чанагш УБ. 1996.х.78
2.Амбага.М Хий, шар, бадганы онол ба мембрант байгууламж Анагаах ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиолв УБ.1994.302.х
3.Амбага.М, Саранцэцэг Б, Болд Ш Дорно дахины анагаах ухааны гүн, ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны үндэслэл. УБ.1996.116 х.
4.Анагаах ухааны дөрвөн үндэс УБ.1991 .х734 б.Баавгай Ч Болдсайхан - Б. Монголын уламжлалт анагаах ухаан УБ.\"Улсын хэвлэлийн газар\" 1990 х.7-47 6.Болд Ш. Халуун, хүйтэн судасны илрэлийн талаархи МУАУ-ы онолын мөн чанарыг судлах асуудалд. Анагаах ухааны дэд докторын зэрэг горилсон бүтээл. УБ.1998.151 х
7.Болдсайхан Б. Уламжлалт анагаах ухааны онол, арга зүйн уламжлал, шинэлэлийн зарим асуудал. Анагаах ухааны дэд докторын зэрэг горилсон
нэг сэдэвт зохиолын хураангуй. УБ. 1996. 22 х.
8.БираШ. К изучению традиционных индо-монгольских историографических взаимосвязей. Монгол ба Энэтхэг эмхэтгэлд. УБ. 1989. х 37-47
9.Ванчиг Хий, шар, бадганы онолын тухай \"Монгол эм эмнэлэг\" 1987 №3.х. 7-11
10.Владимиров Ю.А, Рощупкин Д.И., Потапенко А.Я и др. Биофизика. М., Медицина,1983. с. 272
1 1. Гримак Л.П. Магия биологии: энергоинформационное лечение М. \"Республика\" 1994. с. 448
12. Б.Дагвацэрэн. Монгол, Түвдийн уламжлалт анагаах ухааны онол, аргазүйн үндэс, зүй тогтол.
Анагаах ухааны докторын зэрэг горилсон нзг сэдэвт зохиол. УБ. 1995. х. 229
13.Данзанжамц Далай лам. Бурхан багшийг шүтэхийн учир. УБ. \"Соёмбо\" 1991. х.16
14.Жигачёв И.В, Цукерман А.И, Каплан Э.Я, Внешний путь окисления НАДН и вязкость митохондриальных мембран. \"Биохимия\" 1983, №2, с. 254-259
15.Еремеев В.Е. Чертеж Антропокосмоса 2-е
изд. Доп. М. \"АСМ\" 1993. с. 366
16.Жүгдэр Ч. Агваанбалдангийн гүн ухаакы үзэл. УБ. \"ШУА-ийн хэвлэл\" 1978. х. 84
17.Лувсанчойдог Дармаа маарамба (XVII зуун). Алтан хадмал дээд, доод дэвтэр. Хөх хот. \"Ардын хэвлэлийн хороо\" 1984. 1264 х.
18.Батанджал Классическая иога. \"Иога-сутры Патанджал\" и \"Вьяса-бхашья\" пер. Санскрита введ и реконструкция системы. И.Островской и В.И.Рудого. М. \"Наука\" 1992. /
19.Пупышев В.Н. Некоторые особенности структуры \"Чжуд-Ши\" В кн: Пульсовая диагностика тибетской медицины. Новосибирск. \"Наука\" 1987. с. 14-73
20.Санчир Ч. Дөрвөн үндэс бүтсзн түүх буюу үлгэр домгоос үүдсэн бодлын хэлхээ. \"ШУА-ийн мэдээ\" 1992. №2. х. 59-65
21.Сүхбат Г. Хүний үүсэл хөгжлийн 3 зарчим. Эрдмийн чуулган (АУИС) УБ. 1997. Ш 59-61.
22.Хайдав. Ц. Дорно дахины анагаах ухааны судар бичгийн тойм. УБ. 1975. х.122
23.Тажод. Анагаах ухааны дөрвөн үндсийн тайлбар оршвой. Хөх хот. ШУТМ мэдээллийн хороо. 1996. х. 456
24.Төмөрбаатар. Н, Цэрэндагва. Д Дорно дахины анагаахухааны шээсний оношлогооны асуудалд
Эрдмийн чуулган-39. (АУИС) УБ. 1997. 316-318 х.
25.G.KrishnaKundalim. The secret of yoga. New Delhi. UBC. Publ. Ltd 1967. P 20-50
26.L.Raboy. The origin and brouth of medicine in Tibet Tibetan medicine 1981. N 3. p3-20
27.Science and physiology of indian medicine edited by K.N. Udupa 1978. 301p
28.Vaidya. Concept of Tridosa in principles of ayurved1978. p.p.123-138
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2518
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК