“Монос-Фарм” компаний Эрдэм шинжилгээний төв, “Монос” дээд сургууль
Цул эрхтэн бөөрийг Түвд, Монголын уламжлалт анагаах ухаанд бадган голлосон хүйтэн чанартай эрхтэн хэмээн (2,9) илэрхийлдгийн мембраны механизмыг тодруулах заадаар бөөрний өвчний эгзэг жамын төрх, бөөрний “антиоксмдант- хэт исэлдэлтийн” тогтолцооны бусад эрхтнээс ялгагдах онцлогийг тогтоож эмчилгээ- оношлогооны шинэ зарчим боловсруулах, бөөр хамгаалах үйлдэлтэй шинэ эмийн бодис гаргах авах асуудал судлаачдын анхаарлыг ихээхэн татсаар байна (4,5). Үүнтэй холбоотойгоор бид туршлагын амьтдад өдөөгдсөн бөөрний үрэвсэлт өвчний үед бөөрний эсийн мембраны задрал эрчимжих байдал, түүнд Нарийн навчит цахилдаг ургамлын полифенольт нэгдлийн үзүүлэх нөлөөг судалсан юм.
Судалгааны ажлын хэмжээ, арга зүй
1. Бөөрний өвчний эмгэг загварыг 2.5-3.0 кг жинтэй эр туулайд 1%-ийн сулемагийн (НдС12) уусмал 0.7 мл/кг тунгаар 4 едөр дараалан арьсан дор тарих аргаар үүсгэв (М.А.Ангарсхая 1965). Бөөрний өвчний эмпэгжам, хүндрэлийг цусны ийлдэст агуулагдах малондиальдегид (МДА), цусны улаан эсийн мембранд агуулагдах МДА, мембраны тэсвэрт чанар, цусны ийсдэлт агуулагдах мочевин, креатинины тоо хэмжээ зэрэг үзүүлзлтззр харьцуулан судлав.
2. Ийлдэст агуулагдах креатинин, мочевиныг тодорхойлж судалгаа “Human diagnostic Germany” биотесг ашиглан явуулж үүссэн нэгдлийг 492,578 нм-т “Huroalyzer” багажаар тодорхойлов.
3.Ийлдэст агуулагдах УДА-ыг тодорхойлохдоо ггемолизод ороогүй 0.5 мп ийлдэс дээр 2.5 мм 0.67%-ийн тиобарбитурын хүчил (15%- шш 3 флорт цууны хүчилд уусгасан) нэмж сайтар сэгсэрсний дараа усан бан дээр 15 минут буцалгаад, огцом хөргөн “Speco!“ дээр 532 ит, 580 иы-т тус тус хэмжиж, зкстинкцийн зөрүүг 1000-аар үржүүлж, 156- д хуваан, 2-ор үржүүлэн н.мольл нзгжззр илэрхийлж гаргав.
4. Цусны улаан эсийн мембранд агуулагдах
МДА-ын хэмжээг тогтоохдоо гемолизын эрчим тодорхойлсон хуруун шилтэй хөвмөлийг нэрмэл усаар 4-5 удаа угааж хурилдуулдах замаар улаан эсийн мембраныг ялгаж. ялгасан хэсгээ трис HCL буферт хийн, ttacKopбаT+Fe2+B-ээp өдөөгдөж үүссэн хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнийг тиобарбитурын хүчилтэй урвалд оруулан тодорхойлое (М.П.Петрова ш др 1978) /6/.
5. Гистоморфологийн судалгаа; Судалгаанд авагдсан бөөрний эдийг 10%-ийн саармаг формаяикд бэхжүүлсний дараа угаах, усгүйжүүлэх, тосгүйжүүлэх, парафинд цутгах» блок бэлтгэх зэрэг дамжлагуудыг явуулж, микротомоор зүслэг хийн, зүслэгийг гематоксилин- зозынаар будах аргыг хэрэглэв.
Судалгааны ажлын үр дүн:
МУАУ-ы томьёоллоор . ,.бөөр бол бадганы орших орон„ дур урвасан бадганы гүйх мөр болно. Нөгөөтээгүүр бөөр нь усан махбодтой, усны үйлийг үйлдэнэ. Бөөрний өвчний урвалт нь голдуу бадганаар шалтгаалж, хүйтэн чанартай өвчин болдог..гэж илэрхийлэгддэг (2,8).
Бидний ажиглалтаар намрын улиралд бөөрний эсийн мембрант байгууламжинд өндөр температурын нөлөөллийн дор ӨХИП өдөөгдөх эрчим элэгнээс 1.12- 1.13 дахин сул байсан атлаа хаврын улиралд уг үзүүлэлт элэгнээс 1,19-1.36 дахин (зарим тохиолдолд Р < 0.05) ихэссэн нь бөөр нь дулааны үйлдлийн дор мембрандаа ханасан хүчлээ, хүйтний үйлдлийн дор ханаагүй хүчлээ нэмэгдүүлэн, дасан зохицох чадварын хувьд бусад цул эрхтэнээс онцлог ялгаатай эрхтэн болохыг харуулж байна (4*5).
Бөөрний эсийн мембрант байгууламжийн химийн найрлага, физик төлөвийг холестерин, ханаагүй хүчлээр (наранцэцгийн тос) өөрчлөх үед (хавар, өвлийн улиралд) шээс, шингэн ялгаруулах үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөх байдлыг харьцуулан судалсан бидний ажиглалтаар бөөрний үйл ажиллагааны цаг улирлын болон идээ ундааны нөлөөллийн талаарх МУАУ-ы томьёололтой шууд холбогдохуйц зүй тогтол байгаа нь илэрсэн юм. Өвлийн улиралд хаврын улиралтай харьцуулахад эрүүл амьтдын шээс, шингэн ялгаруулах үйл ажиллагаа эрс нэмэгдэн, ялгарах нийт шээсний хэмжээ 1.4-1.8 дахин ихэсч (Р < 0.05) байгаа нь МУАУ-ы “...өвлийн цаг тусан махбод дэлгэрч бөөрний судал гүйнэ... ”, “...хүйтэн тослог идээ ундаагаар бөөрний бадган хүйтэн ихэсч,шээс элбэгшдэг...” гэсэн томьёололтой тохирч байгаа бөгөөд түүний цаад мөн чанар нь өвлийн хүйтэнд бие дэх илүүдэл шингэнээ хурдан ялгаруулж, дасан зохицдог амьд бие махбодын хариу урвалын илрэл гэж үзэж болох ба үүний цаад мөн чанарыг “бөөрний эсийн мембраны бетта төлөвийн нэмэгдэлт- натри, кали- АТФ-аза ферментийн идэвхийн сулралт - натри, кали ионы шимэгдэлт буурах” гэсэн шүтэлцээгээр тайлбарлах боломжийг өгч байгаа юм (4,5).
Бөөрний олонх өвчний үед эсийн мембранд өөхний хэт исзлдзлтийн процесс эрчимжин, холестерин, тосны ханасан хүчил хуримтлагдан, зуурамтгай чанар нзмзгдзх эмгэг үзэгдэл явагддаг тухай гадаадын эрдэмтдийн судалгаа (С.И.Рябов
1997) /3/ болон бидний дззрхи ажиглалтын дүнгүүд нь ургамлын гаралтай антиоксидант, мембран бэхжүүлэх, мембраномодулятор үйлдзлтзй нзгдлүүдззр бөөрний хурц, архаг өвчнүүдийг змчлзх боломжтойг харуулж байгаа бөгөөд энэ дагуу бид Монголын уламжлалт анагаах ухаанд бөөрний өвчний үед голлон хэрэглэгддэг уламжлалтай байсан Нарийн навчит цахилдаг ургамлын (Iris tenufolia) бөөр хамгаалах үйлдлийг нарийвчлан судлах зорилт тавилаа.
Туулайд (п=26) мөнгөн усны дихлоридаар (НдС12) үүсгэсэн бөөрний эдийн хурц, архаг үрэвслийн үед өөхний хэт исэлдэлтийн процесс өдөөгдөн, мембраны тэсвэрт чанар суларснаас бөөрний эсийн үйл ажиллагаа алдагдан, цусны ийлдсзнд креатинин, мочевин зэрэг хорт бүтээгдэхүүн хуримтлагдахад хүргэдэг эмгэг жамын онцлогтойг тогтоосон өөрсдийн судалгаан дээр үндэслэн (Б.Саранцзцзг, М.Амбага 1996,1997) бөөрний өвчний үед зндоген альфа- токоферолын үйлдлийг орлохуйц идэвхтэй полифенольт нэгдэл агуулсан, ӨХИП дарангуйлах антиоксидант үйлдэлтэй нь бидний урьдчилсан судалгаагаар тогтоогдсон Нарийн навчит цахилдаг (Iris tenuifoiia) ургамлын бөөр хамгаалах үйлдлийг “АБО-ХИ” тогтолцоонд гарах өөрчлөлттэй холбон судлахдаа уг ургамлын 50% спиртэн хандны хуурайшуулсан бэлдмэлийг 40 мг/кг тунгаар уулгаж хэрэглэсэн юм. Уг бэлдмэлийн хорон чанарыг тогтоосон судалгаагаар 18-21 г жинтэй цагаан хулгана дээр хурц хорон чанар LD50 амаар тогтоогдоогүй бөгөөд харин LD50 судсаар 21 г/кг байлаа. Харьцуулсан судалгааны явцад Нарийн навчит цахилдагт давамгайлан агуулагдаж, фармакологийн идэвхийг нөхцөлдүүлдэг гол үйлчлэгч бодис нь полифенольт нэгдэл болох нь тогтоогдсон юм (Б.Саранцэцэг 1996-1998).Нөгөөтэйгүүр Японы эрдэмтэдтэй манай судлаачдын хамтран явуулсан фитохимийн судалгаагаар (Г.Пүрэвсүрэн, Ө.Пүрэв 1996,1997) уг ургамалд өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдэн тогтоогдож байгаагүй 5-6 шинэ флавоноид илэрсэн байна (7).Мөнгөн усны дихлоридаар үүсгэсэн бөөрний хурц үрэвслийн дараах 3 дахь хоногт ийлдэст агуулагдах МДА-ийн хэмжээ эрүүл амьтадтай харьцуулахад 4.18 дахин (Р<0.05), 14 дэхь хоногт 3.23 дахин (Р<0.05), 28 дахь хоногт 4.32 дахин нэмэгдэж байсан бол уг үзүүлэлт Нарийн навчит цахилдагийн бэлдмэлийн (ННЦБ) (40 мг/кг) нөлөөгөөр хяналтын бүлэгтэй харьцуулахад судалгааны 3 дахь хоногт 2.0 дахин (Р<0.05) , 28 дахь хоногт 2.38 дахин (Р<0.05) багасч, ННЦБ нь бөөрний хурц үрэвслийн үед өдөөгдсөн ӨХИП-ыг дарангуйлах антиоксидант идэвхтэй нь илэрсэн юм (Хүснэгт № 1). Туулайд үүсгэгдсэн 28 хоногтой бөөрний үрэвслийн загвар дээр ННЦБ нь бөөрний эдэд агуулагдах МДА-ын хэмжээг эмчлээгүй хяналт амьтадтай (0.16±0.45 ед, 0.12±0.03 ед) харьцуулахад 2.1 дахин ( Р<0.05, 0.076+0.0042 ед, 0.1+0.005) бууруулж байсан нь уг бэлдмэл нь бөөрний өвчний эмгэг загварын үед хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүний концентрацийг “бөөрний эсийн мембран- цус, ийлдэсний шингэн орчин” гэсэн шатлалаар багасгадаг болохыг харуулж байна.Нарийн навчит цахилдагийн бэлдмэл бөөрний эдийн хурц, хурцдуу , архаг үрэвслийн үед хэт исэлдэлтийг дарангуйлах антиоксидант үйлдлийн механизмаар бөөр хамгаалах үйлдэл үзүүлдэг болох нь судалгааны 3,14,28 дахь хоногуудад цусны ийлдэст агуулагдах МДА 1.64-4.17 дахин (Р<0.05) багасах тутам ийлдэст креатинины хэмжээ 1.88-3 дахин(Р<0.05) , мочевины хэмжээ 1.19-1.86 дахин (Р<0.05) буурсантай зэрэгцэн нөхцөлдөж явагдаж байснаас буюу эмчилгээ явуулсан туршилтын нөхцөлд ийлдэсний МДА-ийлдэсний креатинины бууралтын хооронд г= +0.726 шүтэлцээ, ийлдэсний МДА- ийлдэсний мочевины багасалтын хооронд г= +0.82 шүтэлцээ байгаагаас харагдаж байна.Бөөрний хурц, архаг үрэвслийн үед бөөрний эд, цусны ийлдэст МДА зэрэг хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүн ихэсч бие махбодын мембрант байгууламж, тухайлбал бөөрний эсийн мембрант бүтцийг гэмтээх, задлах үйлдэл үзүүлж байгаа нь туршилтын нөхцөлд цусны улаан эсийн мембраны тэсвэрт чанар эрс бууран, нэвчимтгий чанар нэмэгдэж, мембранд агуулагдах МДА эрс ихэссэнээс харагдсан
(Хүснэгт №1) бөгөөд харин Нарийн навчит цахилдагийн бэлдмэл нь антиоксидант үйлдлийн механизмаар эмгэг жамын дээрхи үзэгдлийг дарангуйлах идэвхтэй нь тогтоогдоо."Туулайд сулемагаар үүсгэсэн бөөрний эдийн хурц үрэвслийн дараах 3 дахь хоногт цусны улаан эсийн мембраны тэсвэрт чанар (ЦУЭМТЧ) эмчлэгдээгүй хяналт амьтдад эрүүл амьтадтай харьцуулахад 3.31 дахин (Р<0.05), ажиглалтын 28 дахь хоногт 1.15 дахин (Р<0.05) буурч байсан бол ННЦБ -ийн нөлөөгөөр өвчин үүсгэсний дараах 3 дахь хоногт ЦУЭМТЧ 1.15 дахин (Р<0.05), 14 дэхь хоногт 1.48 дахин (Р<0.05) , 28 дахь хоногт 2.9 дахин (Р<0.05) нэмэгдэж байгаа нь илэрсэн юм. ННЦБ-ийн нөлөөгөөр ЦУЭМТЧ нэмэгдэх үзэгдэл нь мембранд гидрофиль чанартай, кластер идэвхтэй хорт бүтээгдэхүүн МДА багассантай шүтэлцэн явагдаж байгаа нь бөөрний хурц үрэвслийн дараах 3 дахь хоногт ЦУЭМ-д агуулагдах МДА эмчлээгүй хяналт амьтдад эрүүл амьтадтай харьцуулахад 1.36 дахин (Р<0.05) , 28 дахь хоногт 2.0 дахин (Р<0.05) нэмэгдэж байснаа ННЦБ-ийн нөлөөгөөр мембранд агуулагдах МДА судалгааны 3 дахь хоногт 1.5 дахин (Р<0.05), 14 дэхь хоногт 1.54 дахин (Р<0.05) , 28 дахь хоногт 1.69 дахин багасч байгаагаас ажиглагдлаа.
Хүснэгт 1. Мөнгөн усны дихлоридаар {Hg CS2) туулайд загварчилж үүсгэсэн нефрит өвчний үед ӨХИП өдөөгдөж, бөөрний үйл ажиллагаа алдагдах байдал, түүнд Нарийн навчит цахилдагийн {Iris tenuifolia) үзүүлэх нөлөө
*- Хяналтын булгийн амьтдын үзүүлэлтийг эрүүл үеийн узүүлзлттэй харьцуулахад Р<0.05
*#- Нарийн навчит цахилдагийн бэлдмэлээр эмчилсэн амьтдын үзүүлэлтийг хяналтынхтай харьцуулахад Р<0.05
Нарийн навчит цахилдагийн бөөр хамгаалах үйлдэл “ӨХИП өдөөгдөлт сулрах- мембранд агуулагдах МДА; ШС багасах- мембраны тэсвэрт чанар дээшлэх” гэсэн шатлалаар явагдаж байгаа нь эмчилгээ явуулсан амьтдад ЦУЭ мембраны нэвчимтгий чанарын багасалт- ийлдэсний креатинины бууралтын хооронд г=+0.74 шүтэлцээ, ЦУЭ мембраны нэвчимтгий чанарын багасалт- ийлдэсний мочевины бууралтын хооронд r= +0.71 шүтэлцээ,ЦУЭ мембрант агуулагдах МДА-ны багасалт- ийлдэсний креатинины бууралтын хооронд г=+0.63 шүтэлцээ, мембраны МДА-ын багасалт- ийлдэсний мочевины бууралтын хооронд г= +0.39 шүтэлцээ, мембраны УДА-ын багасалт- ийлдэсний бууралтын хооронд г=+0А4 шүтэлцээ илэрснээс харагдаж байна.Нөгөөтэйгүүр бидний судалгаагаар Iris tenuifolia-ийн полифенольт нэгдэл агуулсан спиртэн ханд нь шээс хөөх үйлдэлтэй буюу туулайд үүсгэсэн бөөрний хурц үрэвслийн үед хяналтын эмчлээгүй амьтадтай харьцуулахад шээс-ялгаралтыг 1.2-1.3 дахин (Р<0.05) ихэсгэж байгаа нь тогтоогдсон юм.Нарийн навчит цахилдагийн бэлдмэл хэт исэлдэлтийг дарангуйлах, антиоксидант үйлдлийн механизмаар бөөр хамгаалах идэвхи үзүүлж байгаагийн гистоморфологи төрх нь бэлдмэлийн нөлөөгөөр бөөрний түүдгэнцэр, сувганцрын эсүүдийн гэмтэл багасч, хэвийн бүтэц харьцангуй сайн хадгалагдаж, эсийн үхжил буурч, баллон дистрофийн шинж тэмдэг арилж, үрэвслийн эсийн нэвчдзс багасан, бөөрний эсүүд тод харагдаж байгаагаар илэрч байлаа.Ийнхүү бидний судалгаагаар МУАУ-д хэрэглэж ирсэн Нарийн навчит цахилдагийн полифенольт нэгдэл зонхилон агуулсан бэлдмэл нь бөөрний эдийн үрэвслийн үед эмгэг жамын гол хүчин зүйл болон сэдээгддэг өөхний хэт исэлдэлтийг дарангуйлах, антиоксидант тогтолцоог идэвхжүүлэх» мембраны задралыг багасгах үйлдлийн механизмаар бөөр хаадгаалах идзвхи үзүүлэн бөөрний эсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, креатинин, мочевины хэмжээг бууруулах, бөөрний эсийн үхжил, гэмтлийг бууруулах үйлдэлтэй нь тогтоогдож, “Нефромон” шинэ эм гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.
2. Лүндэг Дандар Ца-дан гал -до та-жод
3. Рябов С.И. Лечение хронической почечной недостаточности, М., 1997, с.368.
4. Саранцэцэг Б, Амбага М, Бөөрний үрэвсэлт өвчний змгэг загвар үүсгэх асуудалд, АУИС-ийн багш нарын зрдмийн чуулган- 38, 1996, х. 348- 350
5. Саранцэцэг Б, Болормаа П., Амбага М,Бөөрний хүйтэн өвчний тухай МУАУ-ы ойлголтыг мембраны өөрчлөлттэй холбон тайлбарлах нь. “Мал эмнэлэг ” сэтгүүл, 1995, №1, х,10-12.
6. Петрова М.П,Сербинова Т.А., Васильев F1C. Методика получения мембран эритроцитов, “Вопр. Мед. химии”, 1978, №8,с.503-505
7. Пүрэвсүрэн Г, Оюун 3, Пүрэв Ө,Саранцэцэг Б, Нарийн навчит цахилдагийн (I Ris Tenulfolia) фитохими, фармакологийн судалгаа. “Монголын анагаах ухаан”, 1996, №2, х.14-19.
8. Чойжамц Он-цар-га-дон-дэр-зод