Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 51(051)
Хэвийн зуулттай эмэгтэй хҮний эгц урдаас авсан телерентген зургийн дундаж ҮзҮҮлэлт
( Судалгааны өгүүлэл )

 

П.Сандагсүрэн, Б.Амарсайхан
 
 

 

 Товч утга
18-22 настай эмэгтэй хүний  эгц урдаас авсан телерентген зургийн дундаж үзүүлэлтийг тодорхойлоход энэхүү судалгааны гол зорилго агуулагдаж байна.
Судалгаанд хэрэглэгдэх эгц урдаас авсан телерентген зургийг НАС-ын сургуулийн Нүүр Амны Дүрс Оношлогооны тасгийн архиваас 2010 оны 04 сараас 2010 оны 05 сар хүртэл түүвэрлэсэн. 
Телерентген зургийг түүвэрлэхдээ эрүү нүүрний дэлгэмэл рентген зураг болон хажуугийн телерентген зургийг үндэслэн доорх шалгуур үзүүлэлтээр эрэгтэй хүний 30 эгц урдаас авсан телерентген зургийг сонгон авав.   Телерентген зургийг түүвэрлэсэн шалгуур үзүүлэлт:
Бүрэн шүдтэй (агт араа ургаагүй байж болно)
Шүд цооролгүй байх эсвэл цөөн тооны бүрэн эмчлэгдсэн шүдтэй байх.
Энглийн 1-р ангилалын зуулттай байх
Сонгогдсон телерентген зургуудыг Winceph8.0 программруу шилжүүлж телерентген зураг бүр дээр 9 хос 6 дан нийт 24 цэгийг байгалийн гэрэлтэй нөхцөлд нэг судлаач байрлуулж Ricketts-ийн аргаар 17 үзүүлэлтийг тодорхойлсон.
Хэвийн зуулттай эмэгтэй хүний эгц урдаас авсан телерентген зурагт Ricketts-ийн аргаар хэмжилт хийхэд эрүүний өргөн 83.13±4.1, хоншоорын өргөн 61.68±2.8, хацарын өргөн 125.38±4.59, хамрын өргөн 33.35±2.4, байна.
Түлхүүр үг: эгц урдаас авсан телерентген, дундаж үзүүлэлт
 
Удиртгал 
Судалгааны ажлын үндэслэл
Телерентген зургийн шинжилгээг нүүр амны гажгийг оношлох, эмчилгээний төлөвлөгөө боловсруулахаас гадна эмчилгээний явц, үр дүнг тооцох, хүүхдийн эрүү нүүрний өсөлтийг хянахад хэрэглэдэг.1,2,3,5 
Эгц урдаас авсан телерентген зураг нь нүүр амны хөндлөн чиглэлд үүссэн гажигийг оношлоход чухал ач холбогдолтой шинжилгээний арга юм.1-6
Судлаачид судалгааны үр дүндээ үндэслэн нэг үндэстэн, угсаатны телерентген зургийн дундаж үзүүлэлтийг өөр үндэстэн угсаатны нүүр амны гажиг заслын болон нөхөн сэргээх мэс заслын эмчилгээнд лавламж хэмжээ болгон ашиглах нь тохиромжгүйг тэмдэглэжээ. Дээрхи байдлыг харгалзан үзэж тодорхой нэг үндэстэн угсаатан  дунд тохиолдох нүүр амны гажиг заслын болон эрүү нүрний нөхөн сэргээх мэс заслын эмчилгээг тэдгээрийн онцлог шинж байдалд тохируулан хийх шаардлагатай юм.1
 
Судалгааны ажлын зорилго
Хэвийн зуулттай 18-22 насны эмэгтэй, хүний  эгц урдаас авсан телерентген зургийн дундаж үзүүлэлтийг тодорхойлоход энэхүү судалгааны гол зорилго агуулагдаж байна.
 
Судалгааны ажлын шинэлэг тал
Монгол хүний эгц урдаас авсан телерентген зургийн дундаж үзүүлэлтийг анх удаа гаргасан.
 
Судалгааны хэрэглэгдэхүүн арга зүй
Хэвийн  зуулттай 18-22 настай эмэгтэй хүний гавал, нүүрний хатуу эд болон шүдний байдалыг эгц урдаас авсан телерентген шинжилгээний аргаар тодорхойлох энэхүү судалгаа нь агшингийн судалгааны аргаар хийгдсэн болно.
Судалгааг  ЭМШУИС-ийн НАС-ын сургуулийн Нүүр Амны Согог Гажиг заслын тэнхим, Нүүр Амны Дүрс Оношлогооны тасагийг түшиглэн явуулав.  
Судалгаанд хэрэглэгдэх эгц урдаас авсан телерентген зургийг НАС-ын сургуулийн Нүүр Амны Дүрс Оношлогооны тасгийн архиваас түүвэрлэсэн. 
Телерентген зургийг түүвэрлэхдээ эрүү нүүрний дэлгэмэл рентген зураг болон хажуугийн телерентген зургийг үндэслэн доорх шалгуур үзүүлэлтээр эмэгтэй 30 эгц урдаас авсан телерентген зургийг сонгон авав.   Телерентген зургийг түүвэрлэсэн шалгуур үзүүлэлт:
Бүрэн шүдтэй (агт араа ургаагүй байж болно)
Шүд цооролгүй байх эсвэл цөөн тооны бүрэн эмчлэгдсэн шүдтэй байх.
Энглийн 1-р ангилалын зуулттай байх
 
Сонгогдсон телерентген зургуудын хэмжээний өөрчлөлтөөс үүсэх алдаанаас зайлсхийхийн тулд 10мм-ийн хэмжээг зааж өгсөн шугамыг зураг бүхэнд оруулж өгсөн.
Үүний дараа Ceph өргөтгөлтэй зургуудыг Winceph8.0 программруу шилжүүлж телерентген зураг бүр дээр 9 хос 6 дан нийт 24 цэгийг байгалийн гэрэлтэй нөхцөлд нэг судлаач байрлуулж Ricketts-ийн аргаар 17 үзүүлэлтийг тодорхойлсон.
 
Судалгааны ажлын статистик боловсруулалт
Судалгааны статистик боловсруулалтыг SPSS-17 программ ашиглан гүйцэтгэв. Эрэгтэй, хүний эгц урдаас авсан телерентген зургийн үзүүлэлтүүдийн хамгийн их, хамгийн бага утга, дундаж утга, стандарт хазайлт зэргийг тодорхойлоход Descriptive Statistic- ийг ашиглав. Монгол хүний эгц урдаас авсан телерентген зургийн үзүүлэлтүүдийг бусад улсын дундаж үзүүлэлттэй харьцуулахад One simple t test ашиглав.
 
Үр дүн
Хүснэгт.1
18-22 насны эмэгтэй хүний шүдний төлөв байдалд Ricketts-ийн аргаар хийсэн хэмжилт
Хүснэгт 1 –д Ricketts- ийн аргаар тодорхойлсон эмэгтэй хүний эгц урдаас авсан телерентген зургийн шүдний төлөв байдлын хамгийн их, хамгийн бага, дундаж утга ба стандарт хазайлт зэргийг харууллаа.
 
Хүснэгт.2
18-22 насны эмэгтэй хүний эрүү нүүрний төлөв байдалд  Ricketts-ийн аргаар хийсэн хэмжилт
Хүснэгт 2 –д Ricketts- ийн аргаар тодорхойлсон эмэгтэй хүний эгц урдаас авсан телерентген зургийн эрүү нүүрний  төлөв байдлын хамгийн их, хамгийн бага, дундаж утга ба стандарт хазайлт зэргийг харууллаа.
 
Хэлцэмж 
Ricketts- ийн тодорхойлсноор хамрын өргөн дундажаах 33мм байдаг бол бидний судалгаагаар Монгол эмэгтэй хүний хамрын өргөн дунджаар 33.3мм, Турк хүний хамрын өргөн 33.91 байсан ба статистик ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй. Эрүүний өргөн бидний судалгаагаар 83.13мм байсан бол Турк хүний эрүүний өргөн 95.21мм буюу Монгол хүнийхээс дунджаар 12.08мм ээр өргөн байна. Ricketts эрүүний өргөнийг цагаан арьстануудад дундажаар 91.2мм байдаг гэж тодорхойлсон байна. Хоншоорын өргөн бидний судалгаагаар 61.68мм байсан бол Турк хүний хоншоорын өргөн 63.81мм буюу Монгол хүнийхээс дунджаар 2.13мм ээр өргөн байна.
 
Дүгнэлт
Ricketts- ийн аргаар тодорхойлсон эмэгтэй хүний эгц урдаас авсан телерентген зургийн эрүү нүүрний  төлөв байдлын хамгийн их, хамгийн бага, дундаж утга ба стандарт хазайлт зэргийг тодорхойлов. JL-FFP үзүүлэлт дунджаар 11.15мм, JR-FFP үзүүлэлт 11мм, хамрын өргөн 33.35мм, хоншоорын өргөн 61.68мм, эрүүний өргөн 83.13мм, шанааны өргөн 125.38мм байна.
Талархал
Энэ судалгааны ажлыг удирдаж үнэтэй зөвлөгөө өгч байсан удирдагч багш АУ-ы доктор, дэд профессор Б.Амарсайхан болон Нүүр Ам Судлалын Сургуулийн нийт багш нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 
Ном зүй
Tancan Uysal, Zafer Sari. Posteroanterior cephalometric norms in Turkish adults. American Journal of Orthodontics and Dentofacial Orthopedics.volume 127, number 3, 324-332. 2005
Cortella S, Shofer FS, Ghafari J. Transverse development of jaws: Norms for the posteroanterior cephalometric analysis. American Journal of Orthodontics and Dentofacial Orthopedics. volume 122, number 5, 519-522. 1997
Snodell SF, Nanda RS, Currier GF. A longitudinal cephalometric study of transverse and vertical craniofacial growth. American Journal of Orthodontics and Dentofacial Orthopedics. Volume 104, number 5, 471-483. 1993
Athanasiou  AE, Miethke RR, Van Der Meij. Random errors in localization of landmarks in  posteroanterior cephalograms. British Journal of Orthodontics, volume 26, 273-283. 1999
Tin-Hsin Hsiao, Hong-Po Chang, Keh-Min. A method of magnification correction for posteroanterior radiographic cephalometry. The Angle Orthodontist, volume 67, number 2. 1997
Ghafari J, Cater PE, Shofer FS. Effect of film-object distance on posteroanterior cephalometric measurements: Sugestions for standardized cephalometric methods. American Journal of Orthodontics and Dentofacial Orthopedics. Volume 108, number 1, 30-37. 1995
 
Posteroanterrior cephalometric norms in women between 18 and 22 years of age
 
Purpose: The aims of this study were to establish cephalometric norms from posteroanterior cephalograms for Mongolian women, compare Mongolian norms with the norms of other groups, and identify possible correlations between all investigated transverse linear measurements. Material: The subjects included 30 Mongolian women aged between 18-22. Each subject had ideal occlusion and a well-balanced face. The program Winceph8.0 was used for analyses and seventeen measurements were determined on each radiograph. For each variable, the arithmetic mean, the standard deviation, and the minimum and maximum values were calculated. For statistical evaluation, difference of Mongolian and Turkish men tested by an one-simple t test was performed. 
Results: Statistically signi cant  differences were found in Mongolian and Turkish women in the Maxillary width(р= 0.00), Mandibular width(р= 0.00), Facial width(р= 0.00), the JL-FFP and JR-FFP distances(р= 0.00). 
Conclusions: These Mongolian posteroanterior cephalometric norms can be used in the treatment of Mongolian patients.
Key word: Posteroanterior cephalometry,  norms

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1271
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК