Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 51(051)
МОНГОЛ УЛС ДАХЬ НҮҮР-АМНЫ ТУСЛАМЖИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ҮЕЧЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

Б.Гантөмөр, Н.Пүрэвжав

 
Абстракт

 

RESEARCH THE HISTORY OF DENTAL AND FACE MOUTH SERVICE IN MONGOLIA WITH STAGES AND MAKE WHOLE CONCLUSION
 
Background: In 25thOctober, 1925, the first hospital with capacity of 8 patients, where people could find science-based dental service, was founded by Shastin P.N., who was invited from Soviet Union, as a basis of the current State Clinic Central Hospital. After then, number of specialists invited from Soviet Union had served patients with dental and surgery service. The first denture laboratory was founded by Akatov S.L., specialist from USSR, in a hospital in 1933 and then re-organized as a part of the State Hospital No.1 in 1949, to found the start of mouth-research field. The history of health service organizations in our country is considered as a part of the social development. (1973 Tsagaankhuu D.,1986 Demberel B.) Development of Face-Mouth Service in Mongolia has been recording with its specialties through the stages till now. However, there’s just a rare of such materials related to the development of Face-Mouth Service. That’s the reason of us to write this research. The whole database for the development of Mongolian Face-Mouth Service can be created with this research.
 
The purpose of the research: Research the history of dental and face-mouth service in Mongolia with stages and make whole conclusion on it.
 
Methods: Collect the information with the arrangement of the modern dental service history from 1921 to nowadays as date, where, who, place of origin, development status and related organization. 
 
Research on historical writings: this method makes the historical research on materials with arrange of time, to be suited with the research purpose and tasks. 
 
Research method based on the historical writings: Compare revolutionary new ideas with original books to consider and re-arrange with time based arrangement. 
 
Main sources to collect materials for this research are: From these materials: find out orders, directions, appointments, legal acts, rules, regulations, handwritings, memories, reports on scientific meetings, work normative of dentists and technicians and work reports of departments through academic years and make historic arrangement.
Result:Found and researched 340 materials from the archive of Health Branch, historical and archive materials related to the development of dental and face-mouth service in Mongolia. United the materials related to the development of dental and face-mouth service in Mongolia and arranged following stages.
1. Start of dental service: /1921-1956/
2. Established the found of dental service: /1956-1961/
3. Preparation of national specialists: /1961-1989/
4. Face-mouth service in market-based social structure /1990-later/           
Conclusion: We will write dissertation with the stages of the development of dental and face-mouth service in Mongolia and publish handbooks.
Key words:Foundation, Development, Face Service, Periods

 

Үндэслэл: Улсын Клиникийн Төв Эмнэлгийн анхны үүсэл болж 1925 оны 10-р сарын 25-нд Европ эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх газрыг 8 ортойгоор ЗХУ-аас уригдан ирсэн  эмч П.Н.Шастин зохион байгуулж байсан үед шүдний өвчний талаар жинхэнэ анагаах ухааны тусламжийг үзүүлж эхэлжээ. Үүнээс хойш ЗХУ-аас уригдан ирсэн мэргэжилтнүүд мэс заслын өвчнүүдийн хамт шүдний өвчнийг эмчлэх, тусламжийг үзүүлж байв. 1933 онд захын эмнэлэгт ЗХУ-аас ирсэн мэргэжилтэн С.Л.Акатов хиймэл шүдний лаборатори нээн ажиллуулж байгаад 1949 онд 1-р эмнэлэгт нэгдсэнээр нүүр ам судлалын салбар  үүсэн хөгжих эхлэлийг тавьсан юм. Манай улсад эрүүл мэндийн алба үүсч хөгжсөн түүхийг нийгмийн байгуулалын хөгжлийн шат үечлэлтэй холбон судлаж ирсэн байна. (1973 онд Д.Цагаанхүү, 1986 онд Б.Дэмбэрэл). Нүүр амны тусламжийн үүсэл хөгжлийн талаар нэгтгэн гаргасан судалгаа, ном товхимол ховор байгаа нь бидний энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм. Энэ судалгааны ажлыг хийснээр монголын нүүр амны тусламжийн үйлчилгээний хөгжлийн нэгдсэн мэдээллийг боловсруулж нүүр амны тусламжийн хөгжлийн үечлэлийг бий болгож чадна гэж үзэж байна.1
 
Зорилго: Монгол улсын нүүр амны тусламжийн үүсэл хөгжлийн үечлэлийг тодорхойлоход  оршино.
 
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: 1921-с орчин үеийн шүдний тусламжийн үүсэл хөгжлийг хэзээ, хаана, хэн үүсгэсэн, үүсэн бий болсон газар, дэвшин хөгжсөн байдал, салбарбайгууллага гэсэн дээрх дарааллаар мэдээллээ цуглуулав. 
 
Түүхэн зүйн зарчим: Орон зай, цаг хугацаа, хөгжлийн байдал, цэцэглэлт, зүй тогтолд үечлэл гарган гол шалгууруудыг сонгон судалгааг хийв. 
Үечлэлийн шалгуур: Боловсон хүчин, мэргэжлийн байгууллагын үүсэл, материаллаг баазын бэхжилт, тэнхмийн харьяалал, өсөлт хөгжил, оюутны элсэлт, төгсөлтийн байдал, гадаад харилцаа, нарийн мэргэжлийн салбарын байдал хувийн шүдний эмнэлгүүд үүссэн байдал, түүний хөгжил үзэж эмчилсэн өвчтнүүдийн тоо зэргийг оруулав. Эх бичиг, сурвалж бичгийн судлалын арга: Энэ арга нь судалгаанд ашигласан хэрэглэгдэхүүнийг зорилго, зорилтдоо нийцүүлэн амьдарч байсан хугацаагаар нь эрэмбэлэн түүхийн судалгааг хийж,сэтгэлгээний хувьд онцгой шинэлэг эргэлт гарахуйц санааг эх зохиолуудтай харьцуулан шүүн тунгааж цаг хугацааны дараалалаар үечлэлд оруулна.
 
Үр дүн: Монгол улсын нүүр амны тусламжийн үүсэл хөгжилтэй холбоотой түүхийн архивийн материал,  Эрүүл мэндийн салбарын сан хөмрөгөөс нийт 340 баримт материалыг шүүж архивийн материалд цэгцлэлт хийсэн. Монгол улсын нүүр амны тусламжийн үүсэл хөгжлийн үечлэлийн байдал:
1. Нүүр амны тусламжийн голомт үүсэн хөгжсөн үе /1921-1956/
2. Нүүр амны тусламжийн тулгын чулууг тавьсан үе /1956-1960/
3. Нүүр амны үндэсний мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэж нүүр амны төвлөрсөн төлөвлөгөөт тусламж үйлчилгээний бүтэц бий болсон үе /1961-1989/
4. Ардчилал зах зээлийн нийгмийн нүүр амны тусламжийн эрчимтэй хөгжлийн үе /1990-с хойш/
 
Дүгнэлт: “Монгол улсын нүүр амны тусламжийн үүсэл хөгжлийн үечлэл” сэдвээр  бид нэг сэдэвт бүтээл бичиж хамгаалахаас гадна нүүр амны тусламжийн хөгжилтэй холбоотой түүхийн үндсэн баримт бичгүүдийн эмхэтгэлийг бэлэн болгов.
 
Түлхүүр үг: үүсэл, хөгжил, тусламж, үечлэл
 
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 775
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК