Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 51(051)
Ходоодны биж хамшинж илэрсэн ӨвЧтӨнд H.pylori - ийг илрҮҮлсэн уреазийн сорил, эмгэг бҮтэц зҮй, молекул биологийн оношлогооны аргуудыг харьцуулан судалсан Үр дҮн
( Судалгааны өгүүлэл )

А.Энх-Амар

 

 

Бид судалгаандаа цусанд H.рylori - ийн  эсрэг бие-IgG илэрсэн 68 өвчтөнийг хамруулж, H.рylori -ийн халдварын зэргийг тодруулах зорилгоор уреазийн сорил, амьд сорьцын эмгэг бүтэц зүй, молекул биологийн шинжилгээ хийж, дээрх оношлогооны аргуудыг харьцуулан үзлээ. 
 
H.pylori -ийг илрүүлсэн уреазийн сорилын дүн
 
Уян дурангийн шинжилгээ хийх явцад ходоодны эд авч, уреазийн уусмалд  дүрэн өнгөний хувирлаар  H.pylori - ийн халдварын байдлыг үнэлсэн. Нийт 68 өвчтөний 40(58.8%)-д нь уреазийн сорил эерэг гарсан (Зураг 16). 
Зураг 16.  Ходоодны салстаас  авсан эдэд уреазийн сорил тавьсан байдал
Уреазийн уусмалд ходоодны сорьцыг хийснээс хойш  1 цагийн дотор өнгөний хувирал өгсөн, H.pylori -ийн халдвар өндөр (+++) илэрсэн 24(60%) тохиолдол, 1-3 цагийн хооронд өнгөний хувирал өгсөн,  H.pylori - ийн халдвар дунд зэрэг (++) илэрсэн 11(27.5%) тохиолдол, 3-6 цагт өнгөний хувирал өгсөн, H.pylori - ийн халдвар сул (+) илэрсэн 5(12.5%) тохиолдол байсан.
                                                    
Хүснэгт 8
Уреазийн сорилын үнэлгээ
 
 +++H.pylori -ийн халдвар өндөр 
   ++H.pylori - ийн халдвар дунд 
     +H.pylori - ийн халдвар сул 
 
H.pylori -ийг илрүүлсэн амьд сорьцын эмгэг бүтэц зүйн
оношлогооны дүн
 
Бид H.рylori - ийн халдварыг илрүүлэх “Алтан стандарт” арга болох ходоодны амьд сорьцын  эмгэг бүтэц зүйн шинжилгээ хийж үзэхэд нийт судалгаанд хамрагдсан 68 хүний 50 (73.5%) тохиолдолд  H.pylori - ийн халдвар илэрсэн. 
Зураг 17.   Эмгэг бүтэц зүйн шинжилгээнд H.pylori - ийн  илрэл (%)
 
Сиднейн аргачлалын дагуу ходоодны амьд сорьцон дахь H.рylori - ийн халдварын зэргийг тогтоолоо. H.рylori + илэрсэн 50 тохиолдлын 44%-д H.рylori - ийн халдварын 1-ээр зэрэг, 36%-д халдварын 2-аар зэрэг, 20%-д халдварын 3-аар зэрэг тус тус илэрсэн (Зураг 18).
Зураг 18. Эмгэг бүтэцзүйн шинжилгээнд илэрсэн
H.pylori - ийн халдварын зэрэг (%)
 
Эмгэг бүтэц зүйн шинжилгээ H.рylori - ийг  тоон үзүүлэлтээр илрүүлэхээс гадна ходоодны салстын эмгэг бүтэц зүйн өөрчлөлтийг нарийвчлан тогтоодгоороо давуу талтай (Зураг 18, 19).
                                 
Зураг 19. Ходоодны архаг үрэвсэл, Н.pylori -ийн илрэл
Өвчтөн А 42 настай, эм
А. Крипт дэх Н.pylori 
Б. Салст бүрхүүлийн дан бортгон хучуур эд
Будаг: Романовский- Гимза х 1000
Зураг 20.  Идэвхитэй шархны өнгөр хэсэг ба бүрхүүлийн хучуур эпител эсүүд (▲), салс (Ү1),  H.pylori (­) салс ба өнгөр дотор, хучуур эсийн оройн хэсгээр хуралдсан, бага зэрэг эрчлээтсэн маягтай хөх ягаанаар будагдсан     Өсгөлт х 100, будаг Гимза
 
H.pylori - ийг илрүүлсэн молекул биологийн оношлогооны дүн
Бид дараагийн шатанд молекул биологийн аргаар UreC праймер ашиглан H.pylor - ийг илрүүлэх шинжилгээ хийсэн. Энэ оношлогоогоор судалгаанд хамрагдсан 68 өвчтөний 64.7% (44/68) уг H.pylori - ийн халдвартай нь тогтоогдсон (Зураг 21 ). 
Зураг 21.  H.pylori-ийн UreC ген илэрсэн байдал  51 сорьц, 52, 53, 54, I-1, 2-1, 2-2, 2-р сорьцонд
 
 
H.pylori - ийг илрүүлсэн уреазийн сорил, эмгэг бүтэц зүй, молекул биологийн оношлогооны аргыг харьцуулан судалсан үр дүн 
 
Хүснэгт 9
Уреазийн сорил, эмгэг бүтэц зүй, молекул биологийн шинжилгээгээр Н.pylori  - ийн халдварыг илрүүлсэн дүн
Хүснэгт 9-өөс   харахад уреазийн сорил, эмгэг бүтэц зүй, молекул биологийн   шинжилгээгээр Н.pylori - ийн халдварын илрэлт 58.8%, 73.5%, 64.7% байгаа нь  зөвхөн цусанд H.рylori - ийн  эсрэг бие-IgG тодорхойлсноор H.рylori -ийн халдвартай гэж оношлох боломжгүйг харуулж байна. H.рylori - ийг илрүүлэх эмгэг бүтэц зүйн оношлогооны аргыг  уреазийн сорилтой харьцуулан, H.рylori - ийг илрүүлэх эмгэг бүтэц зүйн оношлогооны аргын мэдрэг ба өвөрмөц чанар, тэдгээрийн нийцлийг “2 х 2” аргаар тодорхойллоо (Хүснэгт 10).
Хүснэгт 10
H.pylori - ийн  илрэлийг эмгэг бүтэц зүй болон Уреазийн сорилтой харьцуулсан үзүүлэлт
Энэхүү харьцуулсан судалгаанаас харахад ялангуяа уреазийн сорилд сөрөг буюу сул идэвхижилтэй илэрсэн тохиолдолд эмгэг бүтэц зүйн шинжилгээгээр H.pylori  илүүтэй оношлогдож байсан бөгөөд энэ нь эмгэг бүтэц зүйн шинжилгээний мэдрэг ба өвөрмөц чанар илүү  оношлогооны алтан стандарт арга болохыг баталж байсан(хүснэгт 11). 
 
Хүснэгт 11
H.pylori -ийг илрүүлэх эмгэг бүтэц зүйн шинжилгээ ба уреазийн  сорилын үр дүнгийн харьцуулалт
Мэдрэг чанар = 90%
Өвөрмөц чанар = 77.8%
PV + = 72%
PV - = 77.8%
TY1 = 73.5%      бодит нийцэл
TY2 = 0.4            боломжит нийцэл
Каппа = 0.73     Дунд зэргийн нийцэлтэй 
H.рylori - ийг илрүүлэх эмгэг бүтэц зүйн оношлогооны аргыг  уреазийн сорилтой харьцуулахад оношлогооны мэдрэг чанар 90%, өвөрмөц чанар 77.8%, PV+ эерэг үр дүнгийн үзүүлэлт 72 хувь, PV- сөрөг үр дүнгийн үзүүлэлт 77.8 хувь,  каппа нийцэл  k=0.73  дунд зэрэг байлаа. 
Бид H.рylori - ийг илрүүлэх амьд сорьцын эмгэг бүтэц зүйн болон
молекул биологийн шинжилгээний (UreС) үр дүнг харьцуулж үзлээ (Хүснэгт 12)
 
Хүснэгт 12
H.рylori - ийн  илрэлийг эмгэг бүтэц зүйн болон молекул биологийн шинжилгээний (UreС) үр дүнгээр харьцуулсан үзүүлэлт 
Хүснэгтээс харахад эмгэг бүтэц зүйн шинжилгээгээр H.рylori  илрээгүй 11 тохиолдолд UreC илэрсэн, эмгэг бүтэц зүйн шинжилгээгээр H.рylori  + илэрсэн 22 тохиолдлын 50%-д, ++ илэрсэн 18 тохиолдлын 66.7%-д UreC илэрсэн байв. 
H.рylori - ийг илрүүлэх эмгэг бүтэц зүйн оношлогооны аргыг  молекул биологийн оношлогооны аргатай харьцуулан, мэдрэг ба өвөрмөц чанар, тэдгээрийн нийцлийг “2 х 2” аргаар тодорхойллоо (Хүснэгт 13)
 
Хүснэгт 13 
H.pylori илрүүлэх эмгэг бүтэц зүйн шинжилгээ ба эдэд UreC  илрүүлсэн молекул биологийн шинжилгээний үр дүнгийн харьцуулалт
Мэдрэг чанар = 75%
Өвөрмөц чанар = 38.9%
PV + = 66%
PV - = 38.9%
TY1 = 58.8%      бодит нийцэл
TY2 = 0.4           боломжит нийцэл 
Каппа = 0.6      Дунд зэргийн нийцэлтэй 
H.рylori - ийг илрүүлэх эмгэг бүтэц зүйн шинжилгээний аргыг  молекул биологийн шинжилгээний аргатай харьцуулахад оношлогооны мэдрэг чанар 75%, өвөрмөц чанар 38.9%, PV+ эерэг үр дүнгийн үзүүлэлт 66 хувь, PV- сөрөг үр дүнгийн үзүүлэлт 38.9 хувь,  каппа нийцэл  k=0.6 дунд зэрэг байлаа. 
Дээрх харьцуулсан судалгааг дүгнэж үзэхэд H.рylori - ийн халдварыг илрүүлэх эмгэг бүтэц зүйн оношлогоо нь уреазийн сорил, молекул биологийн оношлогоотой харьцуулбал мэдрэг чанар өндөртэй (90%, 75%), харин өвөрмөц чанар нь 75%, 40%-тай, оношлогооны хоорондын нийцэл дунд зэрэг байна.  Бүх өвчтөнд цусанд H.рylori - ийн  эсрэг бие-IgG тодорхойлогдсон боловч, уреазийн сорил, эмгэг бүтэц зүй, молекул биологийн оношлогоогоор 100 хувь батлагдсангүй, энэ нь цусанд H.рylori - ийн эсрэг бие-IgG илрүүлэх оношлогоо нь зөвхөн H.рylori  -ийн халдвар авсныг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд харин тухайн цаг мөчид H.рylori  ийн халдвартай гэж оношлох боломжгүйг харуулж байна. 
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1481
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК