Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 3(125)
Монгол хүний тархины судасны допплерографийн хэвийн үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

П. Алтанцэцэг, Ж. Сарангэрэл , Д Баасанжав

 

Судалсан байдал, үндэслэл Тархины судасны эмгэгээс шалтгаалсан нас баралт, өвчлөл дэлхийн олонхи улс оронд өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд хүн амын нас баралт ба тахир дутуу болох гол шалтгаануудын нэг болж байна. Хэт авианы допплерографийн аргаар захын артери судаснуудын гемодинамийг 1970-аад оноос, улмаар 1982 оноос хойш гавлын суурь хэсгийн артери судаснуудыг шинжилж эхэлсэн байна. Допплерографийн оиошлогоо нь Допплер эффект дээр үндэслэдэг ба үүнд, аппаратаас цацагдсан хэт авиа урсаж буй цусны эсүүдэд очиж ойход хэт авианы давтамжийн зөрүү үүснэ. Энэхүү давтамжийн зөрүүнээс цусны урсгалын хурд ба чиглэлийг тодорхойлох боломжтой байдаг байна. Хэмжигдэх цусны гүйдлийн хурд нь судасны тэнхлэг болон хэт авиа цацах үүсгэн бүртгэгчийн (датчик) чиглэл хоёрын хоорондын өнцөгөөс хамаарна. Уг өнцөг нь аль болох бага байвал (үүсгэн бүртгэгчийг судсан дээрээ аль болох налуу байрлуулвал) тэдийчинээ хэмжих хурд цусны гүйдлийн жинхэнэ хурдтай ойртоно. Тархины судасны допплерографийн (ТСД) шинжилгээ нь тархины судасны эмгэгийг эрт үед нь (харвалт болоогүй байхад г.м.) илрүүлж оношлох, улмаар хүн амын үзлэгээр тархины судасны эмгэг өөрчлөлтүүдийг илрүүлэхэд ашиглаж болох хялбар; оношлогооны мэдээллийн үнэ цэнээр өндөр, орчин үеийн шинжилгээний арга болон хэрэглэгдэж байна. ТСД нь гавал тархины дотор болон гаднах магистраль артери судас бүрийг тэдгээрийн байрлал болон гемодинамийн онцлогоор ялгадаг, эмгэг хэлбэрүүдий, (атеросклероз, нарийсал, беглерөл, гаж хөгжил г.м.) тогтоон оношлодог, олон дахин давтан шинжилж хянах боломжтой, хямд төсөр, инвазив бус (цусгүй), эрүүл мэндэд хоргүй аргуудын нэг юм. Гэвч тархины цусны эргэлтийн гемодинамийн өерчлөлтийг аль болох эрт илрүүлж мэдэхэд юуны урд түүний лавлагаа үзүүлэлт буюу норм хэмжигдхүүнийг нарийвчлан тогтоох нь онол практикийн чухал ач холбогдолтой юм. Энэ талаар хийгдсэн судалгаа харьцангүй цөен байна. Гадаадын зарим судлаачид (Aaslid et al. (1982) [1], Arnolds and von Reutern (1986) [2], Harders and Gilsbach (1985) [3] .Lindegaad et al. (1985) [4] нар) ТСД-ийн шинжилгээгээр тархины цусны урсгалын хурдын хэвийн хэмжээг судалсан. Эдгээр судлаачдын тогтоосноор тархины дунд артери дахь (A. cerebri media) допплерын спектрын дундаж хурд 62±12 -аас (1) 65±17 см/секундын (3) дотор, тархины өмнөд артери дахь (A. cerebri anterior) дундаж хурд 50±13 -аас (3) 51±12 см/секундын (1) дотор, тархины арын артери дахь (A. cerebri posterior) дундаж хурд 40±9 -аас (3) 44±11 см/секундын (1) дотор, суурийн артери дахь (A. basilaris) дундаж хурд 39±9 см/ | секундын (3) дотор тус тус хэлбэлзэлтэй байна.

Судалгааны зорилго: Тархины судасны эмгэггүй эрүүл монгол хүмүүст хэт авиан допплерографийн шинжилгээ хийж, түүний хэвийн үзүүлэлтүүдийг тогтооход оршино.

Судалгааны арга зүй, материал: Бид 20-40 насны 180 эрүүл монгол хүний тархины судсан дахь цусны эргэлтийн үзүүлэлтүүдийг Герман Улсын DWL MultiDop Р 1500 маркийн-хэт авиан допплерографийн аппаратаар хэмжиж статистик боловсруулалтанд оруулж дүгнэв. Судалгаанд тархи болон зүрх судасны тогтолцооны эмгэггүй, мөн ТСД-ийн шинжилгээгээр тархины судасны гемодинамийн эмгэг өөрчлелтгүй хүмүүсийг сонгон уг шинжилгээг хийж гемодинамийн үзүүлэлтүүдийг хэмжив. ТСД-ийн аргаар гавлын гаднах хэсэгт A. carotis interna, гавлын дотор хэсэгт A. cerebri media, A. cerebri anterior, A. cerebri posterior, A. vertebralis болон A. basilaris г.м. судсуудыг шинжлэв. Судас бүрт гемодинамийн дараахи үзүүлэлтүүдийг хэмжиж дүгнэсэн. Үүнд: зүрхний агшилтын үеийн хамгийн ендөр хурд (S), зүрхний сулралтын үеийн хамгийн бага хурд (D), допплерын спектрын дундаж хурд (mean), лугшилтын (PI) ба эсэргүүцлиин (RI) индексүүдийг тодорхойлов.

Давтамжийн спектрийн дундаж хурд нь зүрхний агшилтын үеийн хамгийн өндөр ба зүрхний сулралтын үеийн хамгийн бага хурдтай харьцуулахад артерийн тогтолцооны гемодинамийн шинжчанарыг илрүүлэхэд зарим давуу талтай (Зураг 1). Учир нь, зүрх судасны төвийн хүчин зүйлсээс (артерийн даралт, пульс, зүрхний нэг удаагийн агшилтын үеийн цусны эзэлхүүн г.м.) бага хамаардаг байна.

Жич: f - давтамжийн зөрүү, t - хугацаа, S - зүрх£шй агшилтын үеийн хамгийн өндөр хурд, D - зүрхний сйулралын үеийн хамгийн бага хурд, Mean - допплерын спектрын дундаж хурд Артери судасны гемодинамикийн үзүүүлэлтүүд нь цусны гүйдлийн хурднаас гадна мөн захын эсэргүүцлийн үзүүлэлтүүдээр тодорхойлогдоно. Арьс болон булчингийн артери судсуудад захын эсэргүүцэл өндөртэй бөгөөд диастолийн үеийн цусны урсгал удаарширдаг бол, тархи болон бусад цуллаг эрхтэн хангадаг артери судасуудад захын эсэргүүцэл багатай бөгөөд диастолийн үеийн цусны урсгал харьцангуй өндөр байдаг байна. L. Pourcelot захын эсэргүүцлийг систоли, диастолийн үеийн хурдтай харьцуулан энгийн | аргаар тодорхойлсон бол (үүнийг эсэргүүцлийн индекс буюу resistance index, Pourcelot index гэж нэрлэнэ) R.G. Gosling хурдны спектрын анализыг ашиглан дундаж хурдыг оролцуулан тодорхойлсон байна (үүнийг лугшилтын индекс буюу pulsatility index, Gosling index гэнэ) [7,8]. Хүснэгг 1«. д цул эрхтэн болон булчингийн артери судасны захын эсэргүүцлийн индексийг  үзүүлэв.

Хүснэгт 1.Захын эсэргүүцлийн индексүүдийн хэвийн үзүүлэлт

Судалгааны үр дүн: Бид тархины суурь артери судаснуудад хэмжсэн цусны гүйдлийн хөдлөл зүйн (гемодинамийн) үзүүлэлтүүдийг (S, D, Mean, PI, RI) хүснэпг 2-д харуулав.

Хүснэгт 2. Тархины артери судаснуудын гемодинамийн үзүүлэлтүүд

Тайлбар: S -зүрхний агшилтын үеийн хамгийн өндөр хурд, D -зүрхний сулралтын үеийн хамгийн бага хурд, mean - допплерын спектрын дундаж хурд, PI - лугшилтын индекс, RI - эсэргүүцлийн индекс. Хурдны хэмжээг см/сек ± стандарт хэлбэлзэлээр үзүүлэв.

Тархин доторхи артери судаснуудаас тархины дунд артери судасны хурдны үзүүлэлтүүд хамгийн ендер байна. Энэ нь уг судасны диаметр бусдаасаа ерген байдаг болон цусаар хангах тархины эдийн талбай их байдагтай холбоотой юм. Мөн гүрээний системийн артери судаснуудын цусны урсгалын хурд суурь- нурууны артери судасны системийн хурдтай харьцуулахад илүү өндөр байна. Бидний судалсан артери судаснуудын захын эсэргүүцлийн үзүүлэлтүүд Gosling болон Pourcelot нарын заалтуудтай нийцэж байна.

Дүгнэлт

  1. 20-40 насны эрүүл монгол хүний тархины цусны гүйдлийн дундаж хурд тархины дунд артерид 68±14 см/сек, тархины өмнөд артерид 60±13 см/сек, тархины арын артерид 40±8 см/сек, нурууны артерийн интракраниаль хэсэгт 40±11 см/сек, суурийн артерид 49±11 см/сек тус тус лавлагаа хэмжигдхүүнтэй (норм) байна.
  2. Тархины судасны хэт авиан допплерографийн шинжилгээгээр Монгол хүний тархины дунд артерийн дундаж хурдыг тодорхойлоход гадаадын судлаачдынхтай ойролцоо буюу ижил байна.
  3. Дээрх тогтоосон үзүүлэлтүүд нь тархины судасны эмгэгийг эрт илрүүлэхэд болон, мөн тархины судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг хянах зэрэг ангионеврологийн практикт чухал ач холбогдолтой.
Ном зүй

1. Doppler С: Ueber das farbige Licht der Doppelsterne und einiger anderer Gestirne des Himmels. Abhandl Konigl Bohm Ges Wiss, 2:465-482, 1843
2. Aaslid R: Transcranial doppler sonography. Springer-Verlag Wien New York, pp 23-28, 1986
3. Aaslid R, Markwalder T-M, Nornes H: Noninvasive transcranial doppler ultrasound recording of flow velocity in basal cerebral arteries. J Neurosurg, 57: 769-774, 1982
4. Arnolds BJ, von Reutern G-M: Transcranial doppler sonography. Examination technique and normal reference values. Ultrasound Med Biol, 12:115-123,1986
5. Harders A, Gilsbach J: Transcranial doppler sonography and its application in extracranial-intracra- nial bypass surgery. Neuro Res, 7: 129-141, 1985
6. Lindegaard K-F, Bakke SJ , Grolimund P, Aaslid R, Huber P, Nornes H: Assessment of intracranial hemo¬dynamics in carotid artery disease by transcranial doppler ultrasound. J Neurosurg, 63; 890-898, 1985
7. Pourselot L et al: Diagnostic ultrasound of cere¬bral vascular disease. In: Donald I, Levi S (eds) Present and future of diagnostic ultrasound. Kooyker, Rotterdam, pp 141-147, 1976
8. Gosling RG, King GT: Continuous wave ultra¬sound as an alternative and complement to X-rays in vas¬cular examinations. In Reneman RE (ed) Cardiovascular applications of ultrasound. North-Holland, Amsterdam, pp. 266-282, 1974
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1829
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК