Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 3(125)
Хронофизиологи
( Судалгааны өгүүлэл )

Л. Лхагва, Ж. Энхцэцэг

Эрүүл мэндийн шиижлэх ухааны их сургууль

 

Энэ бүлгийг нарийвчлан судлахын өмнө бид хронобиологи, хронофизиологи, биологийн хэмнэл хэмээх нэр томъёонуудын тухай ойлголттой болох хэрэгтэй юм. Хронобиологи нь биологийн үйл явц цаг хугацаатай ямар зүй тогтолт хамааралтай байдгийг судалдаг шинжлэх ухаан бол Хронофизиологи нь физио-логийн үйл явцын цаг хугацааны хамаарлыг судалдаг шинжлэх ухаан юм. Биологийн хэмнэл буюу био-хэмнэл гэж биомахбодын биологийн янз бүрийн төлөв байдал, үзэгдэл, үйл явц, тодорхой цаг хугацаанд үечлэн давтагдахыгхэлнэ.

Био хэмнэлийн ангилал: Орчин цагт биохэмнэлийг эс, эд эрхтэн, биемахбод, популяцийн түвшинд судалж байгаа боловч, хэмнэлийн тухай бүрэн ангилал хараахан гарч амжаагүй байна. Өдгөө гол төлөв F.Halberg, A.Reinberg (1967) нарын санал болгосон ангилалыг (Хүснэгт 1) баримталж байна. Энэхүү ангилал нь хэмнэлийн үргэлжлэх хугацааг харгалзжээ. Биологийн хэмнэл гадаад хүчин зүйлээс голчлон шалтгаалж байвал идэвхгүй, дотоод гарал шалтгаанаас болж байгаа бол идэвхтэй гэж хоёр хувааж ангилах тал ч бий. Биологийн хэмнэлийн өөр нэг ангилал байдаг бөгөөд энэ нь биосистемийн байгууламжийн түвшинг (эс, эд, эрхтэн, махбод, популяц) харгалзан үзсэн байна. Мөн хэмнэлийг бичил хэмнэл, үлэмж хэмнэл гэж хоёр том үед хувааж, энэ хоёрын хооронд хэмнэл хэрхэн бие биедээ шилжихийг тоймолсон бүдүүвч ангилал бас байна. Тухайлбал ультрадиан хэмнэл нь ультрасепталь, ультраси-нодик, ультраннуаль хэмнэлд шилжинэ хэмээн төсөөлж байна.

Хүснэгт 1.Биохэмнэлийн ангилал (Халберг, Рейнберг нарынхаар)

Цагийн дохиолуур: Биохэмнэлийн гарал, үүсэлд гадаад, дотоод хүчин зүйлийн аль нь шийдвэрлэх нөлөетэй болох талаар судлаачид шинжиж үзээд эдүгээ дотоод гарал шалтгаантай гэж үзэж байна. Гэхдээ гадаад хүчин зүйлийг тохируулагчид эсвэл цагийн дохиолуур (Датчики времени буюу Zeitgeber, synchronize, entrain­ing agent, time-givers) гэж нэрлэж байна. Цагийн дохиолуур гэж хэлбэлзлийн үеийн үргэлжпэл нь 24 цагийн хугацаатай байдаг гадаад орчны хүчин зүйлсийг хэлнэ. Тэдгээрт:

а. радиодолгионы цацраг, нил улаан цацраг, гэрлийн цацраг, нарын хэтягаан цацраг, сарны цацраг болон татах хүч зэрэг, одон орны болон сансарын хүчин зүйл.

б.агаарын даралт температур, чийглэг, хөдөлгөөн, цахилгаанжилт, үүлшил, манан, тундас, агаар мандлын химийн үндсэн найрлага, химийн элдэв хольц гэх мэт агаар, түүнтэй хамсрах хүчин зүйлүүд.

в. өдөр шөнө солигдох, жилийн улирал, дэлхийн цахилгаан ба соронзон орон, газрын татах хүч, гадаргын татах байдал, ургамал, амьтны нөмрөгийн геофизик, геохими, газар зүйн бүсүүд зэрэг газар дэлхийн хүчин зүйлс тус тус ордог ажээ.

Эдгээрийг геофизикийн цагийн дохиолуур гэнэ. Үүнээс гадна нийгмийн цагийн дохиолуур гэж буй. Энэ нь хоногийн 24 цагийн тодорхой нэг хугацаанд давтагдаж байдаг нийгмийн үзэгдлүүд юм. Үүнд хамгийн түрүүнд бидний ажил, амралтын дэглэм /үдийн амралт, хооллох цаг/ өглөөний дасгал, ажилдаа очих, ирэх, телевизийн нэвтрүүлэг үзэх, радиогоор тодорхой цагуудад сүүлийн үеийн мэдээ сонсох, хот газар бол өглөөний хөл хөдөлгөөн ихсэх, орой татрах, үдэш гэрлэн чимэглэл асах, хөдөөд бол мал билчих, хотлох, үнээ мап саах, хурга, ишигялгах цаггэх мэт дохиолуур орно. Эдгээрийн дотроос хүний амьдралын үйл ажиллагаанд хамгийн ихээр нөлөөлдөг дохиолуурын нэг нь хамт олны болон ойр хавьд буй хүмүүсийн унтах сэрүүнбайх хэмнэл юм. Цагийн дохиолуур нь:

  1. Биемахбодын хоногийн хэмнэлийг орчны хэмнэлтэй тааруулах
  2. Нэг зүйлийн хэд хэдэн биемахбодын хэмнэлийг өер хооронд нь нийцүүлж, нэг үелэлд барьж байх
  3. Махбодын хоногийн хэм-нэлийн цагуудыг / хэд хэдэн тийм цаг байгаа бол / өөр хооронд нь тааруулах
  4. Хэмнэлийн үелэлийг таа-руулах үүрэг тус тус гүйцэтгэнэ.

Био хэмнэлийн зохицуулга: Орчин цагт биохэмнэлийн зохицуулгад гипоталамус нэн ялангуяа түүний супрахиазмын бөөм маш чухал үүрэг гүйцэтгэдэг тухай мэдээ баримт хронобиологийн ном зохиолд элбэг тааралдах боллоо. Миллер Жулье Анн “Bioscience” сэтгүүлийн 1989 оны 2 дугаарт нийтлүүлсэн өгүүлэлдээ: “уурагтархины цагийн механизм” супрахиазмын бөөмийн хэсэгт байрладаг. Бие гүйцсэн шишүүхэйн (оготно) тэрхүү хэсгийг гэмтээхэд хоногийн хэмнэл үгүй болжбайв. Өөр амьтнаас уураг тархийг тэр амьтанд шилжүүлэн суулгахад биохэмнэл сэргэж байлаа. Гэхдээ хэмнэлийн үргэлжлэх хугацаа нь донор амьтныхтай адил байв” (75-78 дахь тал) гэж бичжээ. Ийм төрлийн туршилтыг эрвээхзй болон болжмор, харх дээр хийж байжээ. Судлаачдын бүтээлээс үзэхэд супрахиазмын бөөмийг гэмтээсний Дараа цусны сийвэнгийн глюкоз, чөлөөт тосны хүчил, инсулин, глюкагоны хоногийн хэмнэл алга болж байжээ' Дотоод шүүрэл болон бодисын сопилцооны үйл явц хэр давамгайлж байгаагаас хамаарч хоногийн хэмнэлийг 3 үед хувааж болно. Үүний эхнийх нь хэмнэл сэргэх үе бөгөөд унтах мөчлөгийн эхний хагасд тохиолдоно. Удаах нь идэвхтэй үйлд бэлтгэх үе бөгөөд унтах мөчлөгийн сүүлийн хагасд, сэрүүн байх мечлөгийн зхэнд таарна, гуравдахь үе нь идэвхжлийн үе бөгөөд сэрүүн байхын ид үед таардаг байна.

Био хэмнэлийн дотоод бүтэц, зохион байгуулалт: Биохэмнэлийн дотоод гарал шалтгаантай болохыг судлаачид тодруулах гэжчармайсны үр дүнд одоогийн байдлаар гурван төрлийн онол, таамаглал, загвар бий болоод байна. Gonyaulax Polyedra гэгч шилбүүртэнд актиномицин-D антибиотикээр нөлөөлөхөд транскрипцийн үйл явц дарангуйлагдаж, биолюминес- ценцийн хоногийн хэмнэл үгүй болж байжээ. Ийм төрлийн туршилтын үр дүнд үндэслэн хрононы онол буюу таамаглал боловсорчээ. Энэ онолын ёсоор бол хронон нь дезокси-рибонуклейн хүчлийн /ДНХ/ өчүүхэн нэг хэсэг бөгөөд түүнээс нэг чиглэлд, шугаман байдлаар, дэс дараалсан 24 цагийн үечлэл бүхий транскрипци болдог байна. Судлаачдын үзэж байгаагаар бол хрононоос ийнхүү мэдээлэл үечлэн хуулбарлагдах нь биохэмнэл үүсэх үндэс ажээ. Эдүгээ хронон таамаглалын үнэн магад аль хэр бодит байдалд нийцэж байгааг хэлэхэд төвөгтэй байгаа боловч шинжлэх ухааны ном зохиолд биохэмнэлийг биемахбодын геномтой холбож тайлбарласан өөр бас нэгбаримтбий болжээ. Дрозофил ялаа хүчилтөрөгчийг хэрэглэх биохэмнэл нь түүний геномд буй X хромосом болон аутосомын харьцаанаас хамаарч байсныг илрүүлэв. Зарим судлаачид дрозофил ялааны хувьсамж бүхий удамд туршилт хийж байхдаа X хромосомд байрласан ген нь авгалдайнаас ялаа бий болох болон хөдөлгөөний идэвхийг хариуцаж байсныг илрүүлжээ. Тэд хоногийн хэмнэл өөрчлөгдсөн гурван янзын удмын ялаа гарган авчээ. Нэг хэсэг ялаа нь хэмнэл байхгүй, нөгөө хэсэг нь 19 цагийн үечлэл бүхий, гуравдахь нь 28 цагийн үечлэл бүхий хоногийн хэмнэлтэй байжээ. Энэ бүхнээс биологийн хэмнэл генетикийн тодорхой хөтөлбөрөөр хэрэгждэг гэсэн дүгнэлт хийжээ. Гэтэл бас үүнийг үгүйсгэх баримт бий. Тухайлбал: ацетабулярин хэмээх ургамлын хлоропластын үйл ажиллагааны хоногийн хэмнэл түүний бөөмийг авсан үед хадгалагдаж байжээ. Эсийн хэмжээнд биохэмнэл хэрхэн зохицуулагдаж бий болдгийг тайлбарласан хоёрдахь онол /таамаглал/ нь эсийн мембрантай холбоотой бөлгөө. Эсийн мембран ионыг үечилсэн байдлаар нэвтрүүлснээс болж биохэмнэл үүсдэг гэж таамаглалыг баримтлагчид үзэж байна. Гуравдахь залуурзүйн буюу мультосциллятрын загвар юм. Таамаглалыг дэвшүүлэгч нь биохэмнэл биемахбодод буй болохдоо олон тооны осцилляторын харйлцан үйлчлэлийн үр дүнд үүсдэг гэж үздэг. Энэ таамаглалын ёсоор бол олон эст биемахбодод хэмнэлийн хөтлөгч буюу гол пейсмекер байх бөгөөд тэр нь өөрийнхөө хэмнэлийг бусад тогтолцоонд дамжуулдаг ажээ. Энэхүү гол пейсмекерийн зэрэгцээ дод эрзмбийн пейсмекер гэж байх бөгөөд тэр нь гол пеисмекертэй захирагдахын сацуу өөрийнхөө хэмнэлийг доод шатныхаа тогтолцоонд бас дамжуулна. Олон осцилляторт загварын нэг хувилбар нь гол пейсмекер байхгүй, бие биеэ даасан осцилляторын топголцоо юм. Өөрөөр хэлбэл нэг осцилляторт загвар нэг хэлбэлзэл үүсгэгч ганцхан эх үүсвэртэй байдаг бол олон осцилляторт загвар нь хэмнэл хэлбэлзэл үүсгэгч хэд хэдэн эх үүсвзртэй байх бөгөөд тэдгээр нь хэлбэлзэл төрүүлэгч гол эх үүсвэртээ (пейсмекер) захирагдаж байдаг болой. Эдгээрээс гадна бие биеэс хамааралгүй хэмнэл төрүүлэгч эх үүсвэр бүхий олон осцилляторын загвар бий бөгөөд үүнд олон эст биемахбодын хоногийн хэмнэлийн тогголцоог хамааруулж байна.

Десинхроноз: Биемахбодын хоногийн хэмнэлийн тогтолцооны үелэлийн нийлэмж хямарч (харшиж) түүний үр дүнд махбодын үйл ажиллагааны янз бүрийн хямрал (эсвэл өвчин эмгэг) үүсэхийг хэмнэлийн харшаа буюу десинхроноз гэх бөгөөд тэр нь дасан зохицлын түгээмэл хам шинжийн бүрэпдэхүүн хэсэг юм. Десинхронозыг ерөнхийд нь гадаад, дотоод гэж хоер ангилдаг. Биемахбодын хэмнэл, цагийн дохиолуурын хоорондын нийлэмж хямрахаар гадаад десинхроноз, биемахбод стрессийн түгшилийн үед орохоор дотоод десинхроноз болно. Энэ үед махбодын үйл ажиллагааны хоногийн хэмнэлийн үелэлийн нийцэл алдагдаж нойр хямрах, ажиллах чадвар багасах, тэр ч бүү хэл өвчин (ходоодны үрэвсэл, шархлаа гэх мэт) тусна. Гадаад, дотоод десинхроноз болох нь биемахбодын хамгаалах, гэмтэх харьцааны диалектикаас ихээхэн хамаарч, хэрэв хамгаалах нь давамгайлбал биемахбодод дасан зохицлын хам шинжийн түгшилийн үед орж дотоод десинхроноз болдог ажээ. Десинхроноз бий болох үндсэн шалтгааныг дараах байдлаар годорхойлж болно.

  1. Цагийн дохиолуур, биемах-бодын хэмнэлийн зохицол алдагдах

а.   Цагийн бүслүүр солигдох буюу цагийн зөрөө ихсэх (уртраг огтлон нисэх, өргөрөгийн дагуу холд аялах);

б.унтах-сэрүүн   байх мөчлөг орон нутгийн цагийн дохиолууртай удаан хугацаанд зөрчилдөх (орой, шөнийн ээлжинд ажиллах, олон хоног нойргүй явах гэх мэт);

  1. Цаг хугацааны геофизикийн дохиолуур хагас болон бүрэн алга болох (Арктик, Антарктидын нөхцөл сансарын тойрог замын болон гариг хоорондын нислзг, агуй, тусгай бүхээгт туршилт хийх гэх мэт).
  2. Төрөл бүрийн стресс үүсгэгч хүчин зүйлийн үйлчлэл. Ийм хүчин зүйлд эмгэгтөрөгч нян, өвдөлт, цус алдалт, халуун, хүйтэн болон төрөл бүрийн цацраг, сэтгэхүйн дарамт, булчингийн хэт ачаалал гэх мэт орно.

Десинхронозыг хэлбэрийн хувьд цочмог, ужиг, ил, далд, бүрэн, хэсэгчилсэн гэж хувааж болно. Цочмог десинхроноз нь цагийн дохиопуур, биемахбодын хоногийн хэмнэлийн зохицол түргэн хугацаанд, алдагдсанаас үүснэ. Ужиг десинхроноз нь цагийн дохиолуур, биемахбодын хоногийн хэмнэлийн зохицол дахин дахин алдагдахад үүснэ. Ил десинхроноз нь цагийн дохиолуур, биемахбодын хоногийн хэмнэлийн зохицол алдагдсанаас субъектив, болон объектив шинж тэмдэг тод илэрдэг онцлогтой юм. Ил десинхроноз болоход хүний нойр муудах, хоолны дур багадах, цочромтгой болох, ажиллах чадвар буурах, судасны лугшилт, амьсгал, цусны даралт, биеийн халуун зэрэг физиологийн үзүүлэлтүүдийн хэмнэл цагийн дохиолуурын үелэлтэй зөрөх бодит шинж тэмдэг илэрнэ. Ил десинхроноз ньорчны нөхцөлд дасах явцад аяндаа арилна. Ном зохиолд бичсэнээр бол 7-10 хоногийн дотор гол төлөв дасан зохицдог байна. Бие махбодын хоногийн хэмнэл нь дасан зохицох явцад хэсэг-чилсэн болон бүрэн өөрчлөгдөж байгаа тэр үед далд десинхроноз болно. Биохэмнэлийн нийцэл, үл нийцэл нь далд десинхронозын үзэгдлийн тодорхой төлөв байдал юм. Өөрөөр хэлбэл далд дееинхронозын үед унтах-сэрүүн байх мөчлөгийн шинэ горимд буюу цагийн зөрөөнд биемахбодын хоногийн хэмнэ-лийн тогтолцоо бүрэн дасч зохицоогүй байдаг. Дасан зохицлын хам шинжийн түгшилийн шатанд дотоод десинхроноз, харин тэсвэрийн шатанд хэмнэлийн нийцэл, голлох ач холбогдолтой байдагбол далд десинхронозын үед хэмнэлийн үл нийцэл, нийцэл хоёр завсрын байдалтай байх боловч хэмнэлийн харьцаа нь үл нийцлийн талдаа илүү байдаг байна. Бие махбод далд десин-хронозын үед (тэр нь ямар ч гаралтай байсан хамаарахгүйгээр) аливаа тав тухгүй зүйлсийн нөлөөг тэсвэрлэх чанар буурдаг ажээ. Далд десинхроноз нь архагшиж, ээнэгшсэн өвчний дахих, сэдрэх шалтгаан болж болно. Бүрэн десинхроноз нь биемах-бодын хоногийн хэмнэлийн тогтолцоо бүхлээрээ юмуу эсвэл ихэнх хэсэг нь нийлэмжээ алдах төлөв байдал юм. Хэсэгчилсэн десинхроноз гэж биөмахбодын хоногийн хэмнэлийн тогтолцооны хэд хэдэн сэжим нь нийлэмжээ алдсан байхыг хэлнэ. Десинхронозын хамгийн хүнд хэлбэр нь амьдралын үйл ажиллагааны хэмнэлийн нийлэмж бүрэн алдарч, амьдралд ноцтой аюул учруулсан төлөв байдал буюу асинхроноз юм. Сүүлийн үед десинхронозыг эмчлэх боломжийн тухай биологи, анагаах ухааны ном, сэтгүүлд бичих боллоо. Эмчилгээний энэ арга нь анагаах ухаанд хосгүй юм. Эдүгээ десинхронозыг эмчлэх хоёр боломжийг илрүүлээд байна (Ф.И.Комаров ба бусад, 1996). Үүнийэхнийх ньэмийн, удаахь нь физик арга юм. Эмээр эмчлэх нь ихээхэн ирээдүйтэйд тооцогдож байгаа бөгөөд одоо үед зөвхөн мелатониныг энэ зорилгоор хэрэглэж байна.

1958 онд амьтны эпифиз булчирхайнаас мелатониныг нээсэн бөгөөд энэ даавар хоёр үндсэн цүүрэгтэй юм. Үүнд нэгдүгээрт мелатонин биеийн дотоод хэмнэлүүдийн хооронд зуучлагч болдог аж.

Хоёрдугаарт биеийн дотоод хэмнэлийг гадаад орчны хэмнэлд (тухайлбал гэрэл-харанхуйд) тааруулж өгнө.

Үүнээс гадна мелатонин бэлгийн бойжилт, дархлал бий болоход оролцож, хавдрын эсрэг үйлчилгээтэй байдаг нь олон тооны судалгаагаар илэрч байгаа ажээ.

Десинхронозыг эмчлэх хоёр-дахь чиглэл нь хүний биохэмнэлд физикийн аргаар нөлөөлөх арга юм. Энэ аргын үндэс нь “савлуур”-ын зарчим болой. Биохэмнэлийн долгион буюу “савалт” бий болоход дагаж үйлчлэх үү, эсвэл түүнийгтосч үйлчлэх үү гэдэпг энэ аргын онцлог байгаа юм.

Хоногийн хэмнэлийн тухай

Эрүүл хүний хоногийн хэмнэл: Хэмнэлийн нэг үе нь 24 цаг орчим хугацаанд үргэлжилж буй хэмнэлүүдийг хоногийн хэмнэл хэмээнэ. Халберг, Рөйнберг нарын ангилалаар энэ нь дунд давтамжтай хэмнэлд хамаарна. Биохимийн зарим үзүүлэлтийн хэмнэлийг авч үзье.

В.П.Латенков (1985)-ын судалгаанаас үзвэл эрүүл хүний цусны нийт уургийн хамгийн их хэмжээ өглөө 9 цагт, хамгийн бага нь 21 цагт тодорхойлогджээ. Энэ мэтээр илтгэсэн үзүүлэлтүүдийн хүснэгт 2.1-2.4-өөс харна уу. (Ю.Хмелөвский, О.Усатенко, 1987-оос иш татав).

Хүснэгт 2. Уургийн солилцооны хоногийн хэмнэлийн дээд ба доод хэмжээ

Хүснэгт 3.Липидийн солилцоо (Латенков, 1985)-ны хоногийн хэмнэлийн дээд ба доод хэмжээ

Хүснэгт4.Нүүрс усны солилцоо (Латенков, 1985)-ны хоногийн хэмнэлийн дээд ба доод хэмжээ

Даавар (гормон) хоногийн тодорхой хэмнэлтэй байдгийг судалгаагаар тогтоож байна.

Хүснэгт 5. Зарим дааврын дээд ба доод хэмжээ хоногт ажиглагдах цаг

Ренин-альдостерон тогтолцооны идэвхийн хоногийн хэмнэлийг судалсанаас үзвэл ренин, альдестерон шөнө, өглөө эрт их хэмжээтэй ялгарч байна. Тухайлбал: альдостероны дээд буюу их хэмжээ 8 цагт, плазмын рениний идэвхийн дээд хэмжээ 4 цаг 59 минутанд тус тус ажиглагдаж байжээ. Харин альдостероны хамгийн бага хэмжээ эрүүл хүнд өдрийн 20 цагийн орчимд тодорхойлогджээ. (Lightman, 1981, Cugini Р, 1982)

Симпато-адренал тогтолцооны үйл ажиллагааны идэвх бас тодорхой хоногийн хэмнэлтэй байдаг байна. Судалгаанаас харахд шээсээр ялгаран гарах катехоламины их хэмжээ 12-18 цагийн хооронд ажиглагдаж байсан бол хамгийн бага хэмжээ нь өглөөгүүр 4-6 цагийн хооронд ажиглагдсан байна. Цусны плазмд буй норадреналин өглөөний 9 цагт, адреналин өглөө болон үдээс өмнө дээд хэмжээ нь ажиглагдаж байжээ. Бамбай булчирхайн дааврын хоногийн хэмнэлийг судалсан байдлыг тоймлож үзэхэд үр дүн нь өөр хоорондоо нэлээд зөрөөтэй байна. Гэвч зонхилох үр дүнг тоймлон авч үзэж болно. Шээсэнд буй тироксины дааврын дээд хэмжээ 15 цаг 20 минутад ажиглагдаж байжээ. Цусны ийлдэсд буй трийодтиронин болон тироксины дааврын дээд хэмжээ 9 цагт, хамгийн бага хэмжээ 15.00-17.00 цагийн хооронд тодорхойлогдсон байна. Бамбай тэтгэгч даавар буюу тиреотроп дааврын хоногийн хэмжээ ньдараах байдалтай байна. Хамгийн их хэмжээ нь 23 цаг 26 минутаас 01 цаг 35 минутын хооронд хамгийн бага хэмжээ нь өдрийн 12 цагт тодорхойлогджээ.

Соматотропин дааврын хамгийн их хэмжээ шөнийн 0 цаг 16 минутаас 2 цаг 36 минутын хооронд тодорхойлогдсон байна. Цусны ийлдэсний тестостерон дааврын хамгийн йх хэмжээ 7.00-11.00 цагт, хамгийн бага хэмжээ 20.00- 24.00 цагт тус тус ажиглагджээ. Хүний физиологийн зарим үндсэн үзүүлэлтийн хоногийн хэмнэл тухайлбал цусны эритроцит (улаан эс)-ийн хамгийн их хэмжээ 11-12ц, лейкоцитынх (цагаан эс) 21-23 цагт гэх мэт янз янзын цагт ажиглагдана.

Монгол хүний физиологи, биохимийн үндсэн үзүүлэлтүүдийн хоногийн хэмнэлийг судалсан үр дүнгээс хүснэгт 6-д толилуулав.

Хүснэгт 6. Монгол хүний физиологи, биохимийн үндсэн үзүүлэлтийн хоногийн хэмнэлийн үелэл (ЛЛхагва, 1994)

Монгол хүний биохэмнэлийн хэв шинж буюу хронотип Хүний хоногийн хэмнэлийн тогтолцооны хэв шинжээс бие махбодын үйл ажиллагааны байдал тухайлбал түүний ажиллах чадвар ихээхэн хамаардаг. Хүний биохэмнэлийн төлөв байдлын нэг чухал онцлог нь түүний ажиллах чадварын дээд хэмжээ хоногиш аль нэгэн үед ажиглагддагт байгаа билээ. Үүнээс шалтгаалж хүмүүсийг дотор нь биохэмнэлийн гурван хэв шинжэд: тухайлбал өглөөний хэв шинж буюу "болжмор” маягийн, оройн хэв шинж буюу “ууль” маягийн, завсрын хэв шинж буюу “тагтаа” маягийн гэж хуваадагбүлгээ.

Өглөөний хэв шинжид хамаарах хүмүүсийн ажиллах чадвар нь өглөөгүүр, завсрын хэв шинжид хамаарах хүмүүсийнх өдөр дунд, эсвэл өдөр турш, оройн хэв шинжийн хүмүүсийн ажйллах чадвар үдэш ’ шөнө тус тус дээд хэмжээндээ байдаг ажээ. Бидний судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн дотор өглөөний хэв шинж 44.25 хувь, оройн хэв шинж 10.21 хувь, завсрынхэв шинж 45.53 хувь тус тус илэрчээ (Л.Лхагва, 1994).

Эрүүл хүний улирлын биохэмнэл Биологийн хэлбэлзлийн нэг үе нь жилийн хугацаатай (цирканнуал) үргэлжлэх хэмнэлүүдийг улирлын хэмнэл хэмээн нэрлэдэг бөгөөд энэ хэмнэл нь жилийн улирал даган өөрчлөгдөж байгаа гадаад орчиы нөхцөлд биемахбодыг дасан зохицуулахад оршдог бөлгөө. Улирлын биохэмнэл нь биемах-бодын бүхий л үйл явцад байх бөгөөд хүний эрүүл мэнд, ажиллах чадварт чухал нөлөө үзүүлнэ.

Улирлын хэмнэлийг едгөө мөн л дотоод гарал шалтгаантай хэмээн үзэжбайна. Гэвч гаднын шалтгаан буюу улирлын цагийн дохиолуур бий билээ. Тэдгээр нь үндсэндээ улирал дагаж өөрчлөгдөх гэрэл гэгээ, халуун хүйтэн болон геосоронзон орон юм. Нар жилийн улиралд хир өндөрт мандаж байгаагаас (нар наашлах, буцах г.м) болж өдөр уртсах, богиносох нь улирлын хэмнэлд чухал нөлөөтэй ажээ. Амыдыг судалсан байдлаас үзэхэд гэрэл нь тэдгээрийн үржлийн үйл ажиллагаанд үр нөлөөтэй зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг байна. Өдөр уртсахад (туршилтын хувьд яривал өдрийн гэрэлтэй цагийг ихэсгэх үед) үржил сайжирч, өдөр богиносохоор муудаж байжээ.

Дундад болон хойт өргөрөгийн хувьд улирал даган өөрчлөгдөж байдаг гадаад орчны нэг гол хүчин зүйл нь халуун, хүйтэн юм. Орчны температур буюу халуун хүйтэн өөрчлөгдөхөд хүний биеийн улирлын хэмнэл мөн нэг адил өөрчлөгдөнө. Харин халуун бүсийн оронд халуун, хүйтний улирлын хэлбэлзэл байхгүй учир гадаад дохиолуурын үүргийг тэр болгон гүйцэггэж чадахгүй юм.

Чийгшил нь мөн улирал даган өөрчлөгдөх боловч, халуун, хүйтэнтэй урвуу хамааралтай байдаг. Харин муссон уур амьсгалтай газар энэ зүй тогтол өөрчлөгддөг ажээ.

Агаарын даралт, салхи, улирал даган өөрчлөгдөх нь тийм их биш боловч, дэлхийн газар зүйн бүсээс хамааран янз бүр байж болно. Тухайлбал Монгол нутаг хавар, салхи, шуурга ихтэй байдаг билээ. Геосоронзон орон мөн ч улирал даган өөрчлөгддөг. Улирлаас хамаарч түүний хоногийн хэлбэлзэл нь янз бүр байдаг.

Тухайлбал хоногийн хэлбэлзэл нь өвлийн цагт зуныг бодвол дунджаар дөрөв дахин бага байдаг. Геосоронзон шуурга апь ч улиралд шуурч болох боловч гурав ба дөрөвдүгээр cap, найм ба ёсдүгээр сард мэдэгдэхүйц ихэсдэг байна. Геосоронзон оронтой хамт нарны идэвхжилийн хагас жилийн үечлэл бас ажиглагддаг юм. Агаар мандлын цахилгаан соронзон хэлбэлзэл өвлийн цагт эрс багасдаг билээ. Ер нь улирлын байдлаас шалтгаалж агаар мандлын цэнэгжилт, цахилгаан дамжуулалт, иойчлол, озоны хэмжээ өөрчлөгддөг.

Одоо эрүүл хүний улирлын биохэмнэлийн тухай тодруулж үзье. Хүний биеийн халууны зохицуулга химийн ба физикийн гэж хоёр янз байдаг билээ. Гэвч бас микроценозын дулаан зохицуулга (Ж.Шагж, 1973) байгааг хүлээн зөвшөөрсөөр байна. Эдүгээ дундад өргөрөгийн оршин суугчдын биеийн халууны химийн ба физикийн дулаан зохицуулгын үндсэн магадлуурын рХэлбэлзэл нэлээд их байгааг судалжээ. Тухайлбал 'арьсаар дамжин дулаан алдах нь өвлийн цагт бага, зуны цагт их байжээ. Зуны цагт хүн хөлөрч дулаанаа алдах явцад хөлстэй хамт өөх тослогийн бодис ялгарч, хөлсний pH багасдаг байна.

Энергийн солилцооны тухайд гэвэл жилийн хүйтэн улиралд хүчилтөрөгч хэрэглэх хэмжээ нэмэгддэг байна. Ер нь энергийн солилцоо бамбай булчирхайн үйл ажиллагаатай шууд хамааралтай байдаг билээ. Биемахбод өвөл, зуны цагт даарах, халахад биеийн дулаан зохицуулгын хариу урвал харилцан адилгүй байдаг байна.

Халууныг даах нь зуны цагт нэмэгддэг ажээ. 18-26 настай эрэгтэйчүүдийг судалсан байдлаас үзэхэд дулааны ачаалалд биеийн дулаан зохицуулга хариу үзүүлэх нь улирлын ялгаатай байжээ. Өвлийн цагт өгсөн дулааны ачаалал нь зуныг бодвол шулуун гэдэсний дулааныг ихээр нэмэгдүүлж байв. Зуны цагтхүн хөлрөх нь их байдаг учир дулааныг даах чадвар нэмэгддэг гэж үзэж байна. Ийм үед хөлсөнд буй натрийн хэмжээ багасдаг байна. Халуун хүйтэнд дасан зохицох нь булчингийн биоэиергитэй үлэмж холбоотой билээ. Хүйтэн улирал буюу өвлийн цагт булчингийн ажлын энерги зарцуулалт нэмэгддэг байна. Өвлийн цагт биеийн ачаалал ихтэй байсан буюу зориудын ачаалал өгч судалгаа хийхэд зүрхний үйл ажиллагаа идэвхжиж, түүнтэй нэгэн адил хүчилтөрөгч хэрэглэх хэмжээ нэмэгдэж байжээ.

Бодисын солилцоо хоол, тэжээлтэй салшгүй холбоотой билээ. Халуун ба хүйтэн улиралд хэрэглэх хоол хүнсний бүтээгдэхүүний байдлаас шалтгаалж, улирал бүрт энерги зарцуулалт өөр өөр байдаг байна. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд авч үзвэл намар, өвлийн цагт хоолоны ерөнхий илчлэг нэмэгддэг байна. Өвлийн цагт өөх идэх нь нэмэгдэж өвлийн адаг, хаврын эхэн сард дээд цэгтээ хүрдэг бол нүүрс ус хэрэглэх нь зуны цагт дээд хэмжээндээ хүрдэг ажээ. Өвөл, зуны улиралд хүүхдийн өсөлт харилцан адилгүй байдаг нь хоол тэжээлийн хэрэглээний улирлын хэмнэлтэй холбоотой аж. Зуны цагтхүүхдийн өсөлт нэмэгддэг нь энэ үед хоол тэжээлийн хэрэгцээ ихэддэгтэй холбоотой байна. Хүүхдийн жин дөрвөн долоо хоногийн дотор хэрхэн нэмэгддэгийг судлахад хавар, зуны эхэн саруудад дээд хэмжээндээ, өвлийн саруудадхамгийн багабайжээ. Эмэгтэйхүүхэд, эрэпгэй хүүхдээс хурдан өсч байсан байна.

Хүний биеийн биохимийн үзүүлэлтүүд ч гэсэн улирлын тодор-хой хэлбэлзэлтэй байна. Энэ нь өвчний оношлолд чухал ач холбогдолтой юм. Өөх тослог бодисын солилцоо улирал дагаж өөрчллөгддөг байна. Өвлийн цагт голдуу цусны ийлдсийн нийт липид, триглицөрид, чөлөөттосны хүчил ихэсч байжээ. Өвлийн цагт цусны сийвэнгийн фосфолипидийн этанол агуулсан бүлэглэл ихэсч, фосфатидилсерин, дифосфо- глицерин, фосфатидилинозитын хэмжээ багасч, харин улаан эсийн дотор үүний эсрэг байдалтай өөрчлөлт болж байжээ. Судалгаанаас үзэхэд эрүүл эрэгтэй хүний шээсээр ялгаран гарч буй кальци 7-9 дүгээр сард, шээсний хүчил,, фосфатболон кали 11-12 дугаарсард, оксалат 7-12 дугаар сард тус тус их хэмжээтэй ажиглагдаж байжээ. Шээсний хүчиллэг чанар 2-3 дугаар сард хамгийн их байсан байна.

“D” аминдэм болон түүний бодисын солилцооны бүтээгдэхүүнүүд ордог бодисын хэмжээ 1-3 дугаар сард хамгийн бага, 7-9 дүгээр сард хамгийн их байна. Хүний нөхөн үржихүйн зарим үйл ажиллагаа жилийн хугацаанд тодорхой хэлбэлзэл, хэмнэл бүхий зүй тогтолтой байдаг. Асуултын аргаар судалсан судалгааг харахад эрэгтэй хүний бэлгийн идэвхжил өвлийн сүүлчээр буурдаг ажээ.

Энэ үед амьдрах чадваргүй бэлгийн эс хамгийн их хэмжээтэй байдаг. Ийм эсийн тоо хаврын эхэн буюу 3- 4 дүгээр сард дээд хэмжээндээ хүрдэг ажээ. Зарим судлаачдын үзэж байгаагаар эмэгтэйчүүдийн төрөх чадвар сүүлийн хагас жилд нэмэгддэг байна. Симпато-адренал тогтолцооны үйл ажиллагаа өвлийн цагт идэвхждэг байна. Энэ нь өвлийн цагт зүрхний агшилтын үелзлэл-олшрох, шүлсэнд буй натрийн хэмжээ багасч байгаагаар дам нотлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл шүлсэнд байх натрийн хэмжээ нь шүлсний булчирхайн симпатик мэдрэлжүүлэлттэй холбоотой учраас тэр юм.

Үүний нөгөө талаар адреналин норадреналины хэмжээ энэ улиралд ихэсч байгаа нь дээрхи үзүүлэлтүудэд нөлөөлж байна. Ургал мэдрэлийн парасимпатик хэсгийн идэвхжлийг цусны ийлдсийн холиноэстераза ферментээр төлөөлүүлэн судалсныг үзвэл энэхүү ферментийн идэвх намар хамгийн бага, өвөл хамгийн их байжээ.

Индоламины солилцооны хөдлөл зүй төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хэмнэл бүхий хэлбэлзлийг тусган харуулдаг байна. Эрүүл хүмүүст цусны ийлдэсний мелатониныг тодорхойлсоноос үзвэл энэ бодисын хэмжээ нэг ба долоодугаар сард хамгийн их хэмжээтэй ажиглагджээ. Харин цусны тромбоцит (ялтас эс)-д буй серотонины хэмжээ дөрев ба арван хоёрдугаар сард хамгийн их хэмжээтэй байжээ.

Эрэгтэй хүнд фолликуп тэтгэгч даавар, шар бие тэтгэгч дааврууд өвөл, зун хамгийн бага хэмжээтэй ажиглагдаж бэлгийн үйл ажиллагаа тэтгэгч дааврын идэвх гурав, дөрөвдүгээр сард дээд хэмжээндээ хүрч байсан ажээ.

Тестостерон дааврын агууламж зуны сүүл cap, намрын эхэн сард нэмэгддэг байна. Бөөрний дайвар булчирхайн үйл ажиллагааны улирлын хэмнэлийн тухайд нэлээд судалгаа хийгдсэн боловч үр дүн нь хоорондоо зөрөөтэй байна.Гэвч ихэнх судлаачид бөөрний дайврын глюко-кортикоидын идэвх дундад өргөрөгийн хүмүүст зуны цагт бага хэмжээтэй байдаг гэж үзжээ. Энэ дааврын их хэмжээ нэг бол намар, нэг бол өвөл, эсвэл хавар тохиолдож байжээ.

Ренин-ангиотензин-альдостероны тогтолцоо хаврын цагтхамгийн их идэвхтэй байдагажээ. Энэ үөд цусны ренины идэвх, шээсээр ялгарах альдостероны хэмжээ нэмэгддэг байна. Иод шингээлтийн байдлаар бамбай булчирхайн идэвхийг үнэлж үзэх юм бол тэр нь өвлийн цагт бусад улирлаас илүү байжээ. Харин тироксины дааврын хэмжээгээр бамбай булчирхайн идэвхийг үнэлж үзэх юм бол арай өөр цаг хугацаа гарч байна. Эрүүл хүмүүст энэ дааврын хамгийн их хэмжээ зуны сүүлч, намрын эхэнд ажиглагддаг байна.

Эрүүл хүмүүсийн зүрхний ажиллагааны үелзлэл, артерийн даралт, зүрхний булчингийн агших үйл ажиллагаа, цусны эргэлтийн минутын хурд өвлийн цагт хамгийн их хэмжээтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл цусны эргэлтийн үйл ажиллагааны идэвхийн улирлын хөдлөл зүй нь энергийн солилцооны хэлбэлзэлтэй таарч байна. Цусны улаан эсийн хэмжээ өвлийн цагт олширч байна. Цусны лизоцим, гетерогемаг-глютинин, гетеропизин, ерөнхий цус задлах явц нь өвлийн цагт их хэм кээтэй, зун бага байжээ. Донорын цусанд хийсэн шинжилгээнээс үзвэл цусны А ба В бүлгийн эсрэг төрөгчийн эсрэг биений хэмжээ гуравдугаар сард дээд хэмжээндээ байжээ. Цусны Тба В лимфоцит нь намар, өвлийн цагт нэмэгдэж байна. Өвөл шээсээр ялгарах натри, кали, хлорын их хэмжээ 09-15 цаг, бага хэмжээ 21-06 цагт байсан бол зун хамгийн бага хэмжээ нь 06-09 цагт, кальци өвөл (1 cap) зуныхаас (7 cap) бага, түүдгэнцэрийн шүүлт зуныг бодвол өвөл их байжээ. 4 сартайгаас аваад 14 нас хүртэлх хүүхдэд кератинины улирлын хэмнэлийг тодорхойлсон байдлыг үзэхэд хаврын цагт өвлийг^ бодвол бага, зуны цагт цус, шээсэнд нэмэгдэж, ^ түүдгэнцэрийн шүүлт буурч байсан бол намар цусны кератинин багасч, түүдгэнцэрийн шүүлт нэмэгддэг байна. Монгол хүний улирлын хэмнэлийн судалгааны зарим үр дүнг "Биохэмнэл судлал” (1998) номоос дэлгэрүүлэн үзэж болно.

Ном зүй

1. Алякринский Б.С. Основы научной организаци труда и отдыха космонавтов, М; Медицина, 1975, с 206
2. Алякринский Б.С. Биологи-ческие ритмы и организация жизни человека в космосе, М. Наука, 1983, 246с
3. Биологические ритмы /Под. ред. Ю.Ашоффа/ том
4. II, Москва, Мир, 1984, 9-53(1), 164-179 (II)
5. Деряпа И.З. Мошкин М.П. Посный B.C. Проблемы медицинской биоритмологии. М; Медицина, 1985, 166-172, 182
6. Паунггер И, Поппе Т. Собственными силами | \\\\\\\"Весь\\\\\\\", Санкт-Петербург, 2002. с. 220-231
7. Комаров Ф.И. Рапопорт С.И. Хронобиология “Хрономедицина /второе издание/М.: Триада-Х, 2000. -400 с
8. Л.Лхагва Ердийн болон онцгой нөхцөлд байгаа хүний хронофизиологийн судалгаа. Анагаах ухааны докторын зэрэг горилсон бүтээл, Улаанбаатар, 1994, 291 х
9. Л.Лхагва Биохэмнэл судлал, Улаанбаатар 1998, 71, 92- 152
10. Лэмберг. Л. Ритмы тела. Вече-Аст, Москва. 1998. 412 с.
11. Степанова С.И. Биорит-мологические аспекты проблемы адаптации М; Наука, 1986, 244 с
12. Хронобиология и хрономе-дицина /Под ред. Ф.И. Комарова/ М; Медицина, 1986, 400 с
13. Patricia J ба бусад. Physiology of the circadian system in animals and Humans. Journal of clinical neuropysiology, 1996, p. 2-16
14. Smolensky M; Lamberg L. The bogy clock guide to better health. Henry holt and company, New-York, 2001 p.3-56
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор Б.Бурмаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3939
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК