Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 1(33)
Монгол ардын хувьсгалт намаас ард түмний эрүүл мэндийг хамгаалах талаар явуулсан бодлого амьдралд хэрэгжиж байна.
( Тойм өгүүлэл )

Mo. Шагдарсүрэн (Анагаах ухааны дэд эрдэмтэн)

 
Абстракт

Становление и развитие социалистической системы здравоохранения является одним из замечательных достижений нашего народа. МНРП и народное правительство на разных ступенях развития социалистического строительства принимала многосторонние, систематические мероприятия в области здравоохранения. В статье особо подчеркивается заслуга советских специалистов в развитии и укрепления научной медицины в нашей стране. X съезд МНРП, состоявшийся в 1940 году, констатировал, что научная медицина в нашей стране полностью победила и ее авторитет стал непоколебим. В результате осуществления задач, поставленных в четырех программах МНРП ч области здравоохранения, за короткий исторический период в стране образовалась и успешно развивается социалистическая система здравоохранения. Улучшаются основные показатели обеспеченности медицинской помощью и здоровье населения. В настоящее время на 464 человека приходится один врач, на 10000 населения 105 больничных коек. За прошедший период ликвидированы такие инфекционные заболевания, как натуральная оспа, дифтерия, полиомиелит, общая смертность населения уменьшилась почти в 3 раза, в том числе материнская-более чем в 80, а детская смертность в 8 раз. Население страны увеличилось почти в 3 раза, я средняя продолжительность жизни человека повысилась в 2 раза по сравнению с дореволюционным периодом.

Ардын эрүүлийг хамгаалах явдал бол ардын хувьсгалын үр дагавар, социалист байгуулалтын чухал салбар бөгөөд манай соёлын салшгүй үндсэн хэсгийн нэг мөн. Октябрийн социалист их хувьсгалын хүчирхэг нөлөөн дор 1921 онд алсан ардын хувьсгал нь улс эх орондоо тусгаар тогтнолыг, ард түмэндээ улс төр, нийгмийн эрх чөлөө, аз жаргалыг авч ирсэн билээ. Хувьсгалын өмнөх монгол оронд шинжлэх ухааны эмнэлгийн газар, үндэсний эмч, мэргэжилтэн байсангүй. Тэр үед төрсөн бүх хүүхдийн тэн хагас нь нэг нас хүрэлгүй эндэж, амаржсан эхийн 13,2 хувь нь нас барж байв. Нас баралт өндөр, төрөлт бага байснаас хүн амын нөхөн өсөлт зогсонги байдалд орсон бөгөөд (1862-1918) Манжийн дарлалын үе дэх гадаад монголын хүн ам (4,5 хувиар) хорогдож, зарим судлаачид тэр үеийн монголын хүн амыг «Мөхөж байгаа» хүн ам гэж тэмдэглэж байлаа. Энэ үед дэлхийн анагаах ухааны хөгжлийн түвшингээс хол хоцрогдсон, туршлага сорилд тулгуурласан эртний монгол төвдийн эмнэлэг ноёрхож байв. Монгол ардын хувьсгалт нам байгуулагдсан анхны өдрөөс эхлэн хуучин монгол оронд ардын эрүүлийг хамгаалахын үндэс суурийг цоо шинээр үүсгэн бий болгох, цаашид хөгжүүлэн бэхжүүлэх бодлогыг тууштай баримталж ирсэн юм. Манай нам, ардын төрийг үндэслэн байгуулагч, цэргийн гарамгай жанжин Д.Сүхбаатарын удирдлагын дор 1921 оны VIII сарын 15-нд бүх цэргийн зөвлөл хуралдаж, цэрэг, ардад нэгэн адил тусламж үзүүлэх эмнэлгийн хороо байгуулж улсын эмнэлгийн байгууллагын эх үүсвэрийг тавьжээ. Энэ түүхэн баримт бичиг нь ардын эрүүлийг хамгаалахын хөгжлийн түүхэнд хамгийн чухал хуудас болж үлдсэн билээ. Эрүүлийг хамгаалах байгууллагын 55 жилийн ойгоор БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын хөгжлийг дараахь гурван үе шат болгон тодорхойлов.

Нэгдүгээр үе шат: (1921-1940) эрүүл мэндийг хамгаалах ажлыг төр, улсын хэрэг болгон тунхаглаж шинжлэх ухааны эмнэлэг ялан, ардын эрүүлийг хамгаалах цоо шинээр үүсэн тогтсон үе.

Хоёрдугаар ye шат: (1940-1960) - социалист эрүүлийг хамгаалах систем бүрэлдэн тогтсон үе.

Гуравдугаар үе шат: (1960 оноос хойш) - социалист эрүүлийг хамгаалах системийг улам бэхжүүлэн орчин үеийн анагаах ухааныг эрчимтэй хөгжүүлж байгаа үе.

1921 онд хуралдсан МАХН-ын анхдугаар их хурлаас баталсан намын анхны программ болох эрмэлзэх 10 зүйлд эрүүлийг хамгаалах талаар «Ард амьтныг сувилах, эмчлэх, тэжээх, тэтгэх зэрэг ба аливаа үүргийг шударгаар хөнгөлөх, тэгшлэх мэтийн улс төр, ард иргэнд холбогдох олон зүйл хэргүүдийг чухам хэрхэн шийдвэл зохих явдлыг манай ардын намын газраас нягтлан хянаж, зүйлчлэн бичээд дараа зарласугай» гэж заасан байна. МАХН-ын энэхүү түүхэн баримт бичиг нь ардын эрүүлийг  хамгаалах.системийн үндэс суурийг анх удаа тавьж, эрүүлийг хамгаалахын урьдчилан сэргийлзх чиглэл, нийгмийн шинж чанарыг тодорхойлсон юм. Намын анхны программд заасан энэ заалтыг 1923 онд хуралдсан МАХН-ын II их хурлаар баталсан намын дэлгэрэнгүй программд «Олон ард элдэв зүйлийн халдвартай өвчин, шарх тэргүүтнээзс үлэмж гэмтэл бүхий учир хүний эмнэлгийн явдлыг хүндэтгэн үзэж, тарилга цэвэрлэгээ үнэ төлбөргүй эмнэлгийн орон байгуулах зэргийг эрхэм болгосугай» гэжээ. Ардын хувьсгалын ялалт, 1921-1924 оны гүн гүнзгий өөрчлөлтийн үр дүнд МАХН-ын анхны программын үндсэн зорилт хэрэгжин биелэв. 1924 онд МАХН-ын түүхт III их хурал хуралдаж, их хурал улс орноо хөрөнгөтний бус хөгжлийн замаар цаашид хөгжүүлж социализмд аажмаар шилжих тухай намын жанжин шугамыг боловсруулав. 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлаас батлагдсан БНМАУ-ын анхдугаар үндсэн хуульд «Бүгд найрамдах улсын иргэн бүр эмнэлгийн үнэ төлбөргүй тусламж авах, өвчилсөн ба хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэмж авах эрхтэй» гэж заажээ. Үүгээрээ ард түмний эрүүл мэндийн асуудлыг төрийн гүйцэтгэх үүргийн нэг болгон анх удаа тунхагласан юм. 1926 онд хуралдсан МАХН-ын IV их хурлаас баталсан намын хоёр дахь программд ардын эрүүлийг хамгаалах талаар «Өвчтөнийг эмчлэх газруудыг олшруулж, ард олныг үнэ төлөөсгүй эмчлэхийн тулд боловсон эмч нарыг олж хэрэглэх, хүн ам олонтой газруудыг ариун цэвэр байлгах, олон ардын эрүүлийг сахих аргуудыг нэвтрүүлэн, ард түмний ариун цэвэрч байх тухай цааз дүрэм, заавар батлан гаргах олон нийтийн түгээмэл өвчнүүдийг устгах аргыг эрхлэх монголын жинхэнэ ардын дотроос дотоод гадаадад явуулж өөрийн эмч нарыг бэлтгэхийг заасан байна. 1925 оноос эхлэн улсаас эрүүлийг хамгаалах хэрэгт зориулж, тусгайлан хөрөнгө зарцуулж эмнэлгийн салбарыг өргөтгөхөд онцгойлон анхаарсан юм.1925 оноос 1930 онд эмнэлгийн орны тоо 20 дахин, амбулаторийн тоо 32 дахин, эрүүлийг хамгаалахын төсөв 15 дахин, тус тус өсчээ. Эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх ууган сургууль-хүн эмнэлгийн техникум 1929 оноос эхлэн сувилагч, эх баригч, 1931 оноос бага эмч нарыг бэлтгэдзг болов. Ардын хувьсгалын ялалтын анхны өдрөөс эхлэн тус оронд шинжлэх ухааны эмнэлэг, эрүүлийг хамгаалах ажлыг үүсгэж хөгжүулэх их үйлсэд социализмын ууган орон-Зөвлөлт Холбоот Улсын олон зуун эмч, эрдэмтэд асар их үүрэг гүйцэтгэж мөнхийн гавьяа байгуулсан юм. Зөвлөлт Холбоот Улс 1926 оноос эхлэн манай засгийн газрын хүсэлтийн дагуу эмнэлэг-ариун цэвэр, эрдэм шинжилгээний зкспидецийг өөрийн хүч хөрөнгөөр удаа дараа ажиллуулж ард түмнийг эрүүлжүүлэх, шинжлэх ухааны эмнэлгийг дэлгэрүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгзх, орон нутагт эмнэлгийн салбар шинээр байгуулах, хүн амын өвчлөлийг судлан тогтоож, эрүүлийг хамгаалах ажлыг   цаашид хөгжүүлэх чиг төлөвийг тодорхойлоход үнэлж баршгүй, үлэмж их хувь нэмэр оруулсан билээ. 1935 онд хуралдсан БНМАУ-ын VI их хурлаас зрүүлийг хамгаалах газрыг БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах Яам болгон өөрчлөх, төвд эмнэлгийн арга хэмжээг улсын төсвөөс хасаж энэ талаархи төсвийн заалтыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргажээ. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1938, онд «Ардын эрүүл мэндийг хамгаалах ажлыг сайжруулах тухай» тогтоол гарч, эмнэлгийн ажилчдын анхдугаар зөвлөлгөөн 1939 онд хуралдаж «Ардын эрүүлийг хамгаалах ажлын байдал, цаашдын зорилгын тухай» асуудал хэлэлцсэн нь эрүүлийг хамгаалах байгууллага цаашид шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжихөд чухал нөлөө үзүүлсэн юм. Монгол ардын хувьсгалт намын зөв мэргэн удирдлагын дор эсэргүү, лам нар, шашны худал хуурмаг үзэл, сүсэг бишрэлтэй эвлэршгүй, тэмцлийг явуулж байв. 1940 онд хуралдсан МАХН-ны X их хурал дээр Монгол ардын хувьсгалт нам, ардын төрийн нэрт зүтгэлтэн маршал X. Чойбалсангийн тавьсан Намын Төв Хорооны тайлан илтгэлд тус улсад «Шинжлэх ухааны эмнэлэг ялан дийлж, түүний нэр хүнд нь гуйвшгүй боллоо» гэж дүгнэсэн билээ. 1934 онд хот, хөдөөд эмнэлгийн салбар 35 байсан бол 1939 онд; 350 болж тооны хувьд асар түргэн нэмэгджээ. МАХН-ын X их хурал манай улс орны хөгжлийн бүх явцыг дүгнэж, БНМАУ-д социализмын үндэс байгуулах талаар намаас тавих зорилтыг заасан, МАХН-ын гуравдахь программд эрүүлийг хамгаалах, талаар дараахь зорилтыг дэвшүүлэн тавилаа. Үүнд:

  • Ард түмний дунд ариун цэвэр гэгээрлийн ажлыг өргөнөөр зохион явуулах
  • Тус орны эмнэлгийн газруудыг өргөтгөхийн хамтаар тэдний ажлыг сайжруулах
  • Цаг бусын үхэл ба хүн амын өсөх төрөх явдлыг дорой болгогч нийгмийн өвчнүүдтэй тэмцэхэд хөдөлмөрчин олныг зохион байгуулахыг заав.

1940 онд БНМАУ-ын Сайд нарын  Зөвлөлийн тусгай тогтоолоор улсын ариун цэврийг шалган байцаах алба байгуулагдав. 1942 онд Монгол улсын их сургууль байгуулагдан, анагаах ухааны факультет нээгдсэн нь эмнэлгийн үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд шийдвэрлэх хүчин зүйл боллоо. 1940-1945 онд больницын орны тоо 67, их эмч нарын тоо 25 хувиар тус тус нэмэгдлээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар БНМАУ хөгжил дэвшлийнхээ шинэ шатанд орсон билээ. 1947 онд МАХН-ын XI их хурал хуралдаж, БНМАУ-ын эдийн засаг соёлыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх эхлэлтийг тавьж, улс ардын аж ахуй соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталсан юм. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд эрүүлийг хамгаалахын төсөв 30 хувь, эмнэлгийн байгууллагын тоо 65.5 хувь тэдгээрийн орны фонд 50.9 хувь, бага эмчийн салбарын тоо 30.8 хувь, их эмчийн тоо 37.2 хувь, эм хангамж 2 дахин, эмийн сангийн тоо 27 нэгжээр нэмэгдэж, хүүхдийн яслийн тоо 51.4 хувь, тэдгээрийн ор 45.5 хувиар өсөж, эх нялхаст үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүрэлцээ сайжирч бүх жирэмсэн эмэгтэйчүүдийн 41.6 хувь нь эмнэлэгт амарждаг болов. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1950 онд гаргасан «Тус улсын доторхи эрүүлийг хамгаалах ажлыг үндсээр нь сайжруулах арга хэмжээний тухай» тогтоол нь эмнэлгийн байгууллагын салбар цэгийг олшруулах, хөдөөний хүн амд нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах (Ховд, Архангай, Дорнод аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг аймаг дундын болгон өргөтгөх), боловсон хүчнээр хангах, эрүүлийг хамгаалах ажлын зохион байгуулалтыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой болов. 1954 онд хуралдсан МАХН-ын XII их хурал БНМАУ-ын улс ардын аж ахуй соёлыг 1953-1957 онд хөгжүүлэх II таван жилийн төлөвлөгөөг батлав. Монголын эмч нарын II их хурал 1955 онд болж «Эрүүлийг хамгаалах ба эмчлэн сэргийлэх байгууллагуудын ажиллагаа, тэдний цаашдын зорилтын тухай» үндсэн илтгэл болон эрүүлийг хамгаалахын зохион байгуулалт, эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцэв. II таван жилд эрүүлийг хамгаалахын төсөв 195.7 хувиар өсөж, хүүхдийн яслийн тоо 2 дахин, тэдгээрийн ор 2.5 дахин нэмэгдсэнээс гадна эх барих салбар 2.7 дахин, түүний ор 2.5 дахин өсөж, жирэмсэн эмэгтэйчүүдийн 61 хувь нь эмнэлэгт амарждаг болжээ. 1958 онд хуралдсан МАХН-ын XIII их хурал БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1958-1960 онд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөг батлав. Манай орны хөдөө аж ахуйд улс төр, нийгэм-эдийн засгийн түүхэн ач холбогдол бүхий үндсэн эргэлт гарч, тавиад оны эцсээр ардын хувийн аж ахуйтныг хоршоолж дуусгаснаар БНМАУ-ын нийт улс ардын аж ахуйд социалист харилцаа ялж «Хүн бүр чадлынхаа хирээр хүн бүрт хөдөлмөрлөсний нь хирээр» гэсэн социализмын үндсэн зарчим батжин тогтов. Гурван жилд эрүүлийг хамгаалахын төсөв 59 хувь, их эмчийн салбарын тоо 13 хувь, тусгай мэргэжлийн больниц 10 хувиар, хүүхдийн ясли 77.2 хувь, эх барих тасаг, салбарын тоо 11 хувиар, түүний ор 12 хувиар өссөний үр дүнд 1960 оны эцэст бүх жирэмсэн эмэгтэйчүүдийн 69 хувь нь эмнэлэгт амарждаг болжээ. Манай орны нийт улс ардын аж ахуйд социалист харилцаа ялсны үрээр эрүүлийг хамгаалах ажлыг социалист эрүүлийг хамгаалахын үндсэн зарчмын дагуу зохион байгуулж эрчимтэй хөгжүүлэх, түүний материал-техникийн баазыг бэхжүүлэх нийгэм-эдийн засгийн бодит нөхцөл бүрэлдэв. МАХН-ын X их хурлаас баталсан намын программын заалт амьдралд ийнхүү хэрэгжин биелж, тус улсад шинжлэх ухааны эмнэлэг тууштай хөгжиж эрүүлийг хамгаалах систем бүрэлдэн тогтсон нь манай социалист соёлын хувьсгалын том ялалт болсон юм. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1960 онд «Эрүүлийг хамгаалах ажлын байдал ба цаашид тавих зорилтын тухай» гаргасан тогтоол нь тус улсын эрүүлийг хамгаалах ажлыг эрчимтэй хөгжүүлэх, хот, хөдөөний эрүүлийг хамгаалах системийг бүрдүүлэх, эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, хөдөөний хүн амд нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах (1960 оноос эхлэн сум дундын эмнэлгүүдийг байгуулах) боловсон хүчний хангамжийг дээшлүүлэн, материаллаг баазыг бэхжүүлэхэд нэг чухал шийдвэрлэх алхам боллоо. 1961 онд хуралдсан МАХН-ын XIV их хурал, БНМАУ-д социализм бүрэн байгуулах үеийн нам, ард түмний ойрын ирээдүйн зорилт бол социализмын материал-техникийн баазыг байгуулах явдал мөн гэж тодорхойлоод улс ардын аж ахуй соёлыг 1961-1965 онд хөгжүүлэх III таван жилийн төлөвлөгөөг батлав. 1961 онд анагаах ухааны дээд сургууль биеэ дааж байгуулагдсан бөгөөд БНМАУ-ын Шинжлэх ухааны Академийн бүрэлдзхүүнд анагаах ухааны хүрээлзн байгуулагдсан нь үндэсний дээд мэргэжилтэн олноор бэлтгэх, анагаах ухааныг эрчимтэй хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. 1965 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганаар «Эрүүлийг хамгаалах ажлын байдал, цаашид тавих зорилтын тухай» хэлэлцсэн нь эрүүлийг хамгаалах ажлыг төрийн байгууллагаас удирдах удирдлагыг сайжруулж, бүх нийтийг түүнд улам өргөн оролцуулах, эмнэлэг үйлчилгээний ажилд чанарын өөрчлөлт гаргахад том алхам боллоо. Тус чуулганы шийдвэрт «Монгол ардын хувьсгалт нам, засгаас удаа дараа авч гүйцэтгэсэн тууштай арга хэмжээ, мөн Зөвлөлт Холбоот Улсын үзүүлсэн өгөөмөр тусламжийн ачаар тус улсад шинжлэх ухааны эмнэлгийг хөгжүүлэн, ардын эрүүлийг хамгаалах ажлын олон чухал асуудлыг амжилттай шийдвэрлэж, социалист эрүүлийг хамгаалах бүхэл бүтэн систем бүрэлдэн тогтлоо» гэж дүгнэжээ. III таван жилд хөдөөний хөдөлмөрчдөд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах зохион байгуулалтын шинэ хэлбэр сум дундын эмнэлэг 10 дахин, их эмчийн салбар 29.1 хувиар нэмэгдэв. 1965 оны эцэс болоход тус улсын эмчлэн сзргийлэх нийт орны 89 хувь, их эмчийн 60 хувь тодорхой нарийн мэргэжлээр үйлчлэх болов. 1966 онд хуралдсан МАХН-ын XV их хурал тайлангийн хугацаанд нам, ард түмний үйл ажиллагааны дүнг гаргаж, МАХН-ын шинэ программ, улс ардын, аж ахуй, соёлыг 1966-1970 онд хөгжүүлэх IV таван жилийн төлөвлөгөөг батлав. МАХН-ын шинэ программ социализмын бүрэн байгуулах үеийн МАХН-ын жанжин шугамыг яруу тод тодорхойллоо. МАХН-ын жанжин шугам нь социализмын материал-техникийн баазыг байгуулах үйл явцыг дуусгахын тулд БНМАУ-ыг ойрын ирээдүйд аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болгож хувиргахад чиглэгдэж байна. МАХН-ын XV их хурлаас батлагдсан МАХН-ын дөрөв дзх программд социализм бүрэн байгуулах үеийн эрүүлийг хамгаалах талаар дорхи зорилт тавилаа. Үүнд:

  • Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэхэд тавих анхаарал халамжийг хүчтэй болгож, хөдөлмөрчдийн хөдөлмөр аж байдлын нөхцөлийг эрүүлжүүлэх арга хэмжээ авч биелүүлэх.
  • Өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт. өвчнийг тууштай багасгаж арилгах, ариун цэвэр гэгээрлийн ажлыг, хөгжүүлэн, орчин үеийн анагаах ухааны ололтыг практикт нэвтрүүлэхэд чиглэсзн өргөн арга хэмжээ авах.
  • Эмнэлгийн   байгууллагыг улам бүр олшруулах, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг  ард иргэдэд, ялангуяа хөдөөний хүн амд ойртуулах, хөдөлмөрчдийг эмнэлгээр үйлчлэх ажлын чанарыг сайжруулах.
  • Эх нялхсыг хамгаалах ажлыг эрс сайжруулах, хүүхэд, эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газар, хүүхэд саатуулах газрыг олшруулах.
  • Эмийн сангийн ажлыг сайжруулж тоогий нь олшруулах, эмийн үйлдвэрлэлд, орон нутгийн эмийн ургамал өргөн ашиглах.
  • Амралт, рашаан сувиллын газрын тоог нэмэгдүүлэх, хөдөлмөрчдийн чөлөө цагийг боловсноор өнгөрүүлэх ажлыг сайжруулахаар заав.

IV таван жилд нэгдсэн ба нарийн мэргэжлийн болон сум дундын эмнэлгүүдийн тоо ихээхэн нэмэгдэж, хүүхдийн ясли 22 хувь, их эмчийн салбар 59 хувь, эх барих бага эмчийн салбар 59 хувь өсөж жирэмсэн эмэгтэйчүүдиин 92 хувь эмнэлэгт амарждаг болов. 1970 онд Улаанбаатар хотод хоногт 25000 порц бэлтгэх чадалтай хүүхдийн сүүн хоол тэжээлийн үйлдвэр ашиглалтанд оржээ. МАХН-ын XVI их хурал 1971 онд хуралдаж улс ардын аж ахуй соёлыг 1971-1975 онд хөгжүүлэх V таван жилийн төлөвлөгөө батлав. МАХН-ын Төв Хорооны улс төрийн Товчооноос «Эрүүлийг хамгаалах ажлын байдлын тухай» 1973 онд гаргасан тогтоол нь эрүүлийг хамгаалахын удирдлагын арга барилыг сайжруулах, хүн амын эмнэлэг үйлчилгээг чанаржуулах, эрүүлийг хамгаалах ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгон өрнүүлэхэд чухал арга хэмжээ болов. V таван жилд эмнэлгийн байгууллагын материаллаг бааз бэхжиж, хүүхдийн больниц 3, яслийн 28 барилга ашиглалтанд орж, хүүхдийн орны тоо 4.9 хувь, яслийн тоо 7.5 хувь өссөний дотор 760 ортой ясли-цэцэрлэгийн комбинат 10 нэмэгджээ. Хүүхдийн хэсгийн тоо 86.6 хувиар өсч, түүнд ажиллах эмч, сувилагч нарын тоо олширлоо. Нийт сум нэгдэл, сангийн аж ахуй жирэмсэн ба нялх биетэй эхчүүдийн амрах байртай болж, 1975 оны эцэст жирэмсэн эмэгтэйчүүдийн 97.8 хувь эмнэлэгт амаржиж, бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлэгт бүрэн хамарч төрүүлэх зорилт амжилттай шийдвэрлэгджээ. 1976 онд хуралдсан МАХН-ын XVII их   хурал   улс   ардын аж ахуй, соёлыг 1976-1980 онд хөгжүүлэх VI таван жилийн төлөвлөгөөт баталж, төлөвлөгөөт таван жилд эрүүлийг  хамгаалах байгууллагыг цаашид өргөжүүлж бэхжүүлэх зорилт тавилаа. Намын их хурлын дараагаар хуралдсан Монголын эмч нарын III их хурал «МАХН-ын XVII их хурлын шийдвэрийг биелүүлэхэд эрүүлийг хамгаалах байгууллагын зорилтын тухай» үндсэн илтгэл болон эрдэм шинжилгээний олон тооны илтгэлийг хэлэлцэж, эрүүлийг хамгаалах ажлын цаашдын чиг төлөвийг тодорхойлов. Хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал хүчин зүйл болох БНМАУ-ын иргэний хууль, тэтгэвэр, тэтгэмжийн хууль, гэр бүлийн хууль, хөдөлмөрийн хууль болон 1977 онд хуралдсан БНМАУ-ын Ардын Их Хурлын ээлжит чуулганаар батлагдсан эрүүлийг хамгаалах хууль, манай нийгэм, улс, олон нийт, хоршооллын болон албан, үйлдвэр аж ахуй, соёл үйлчилгээний байгууллага, социалист гэр бүл, иргэдийн харилцаа, эрх үүргийг тодорхойлсон баримт бичгүүд амьдралд хэрэгжиж байна. Монголын анагаах ухаан 100 гаруй доктор, дэд эрдэмтэнтэй болж, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоо ойртож, эрүүлийг хамгаалахын практикт цээжний хөндий, мэдрэлийн мэс засал, харшил судлал, дотоод шүүрлийн болон бөөрний нарийн мэргэжлийн тусламж үзүүлж, сэхээн амьдруулах аргыг эзэмшиж радио-изотоп дархлал судлал, вирус судлал, биохими, эс-нэхдэс судлал, цахилгаан физиологийн шинжилгээний зэрэг оношлогоо-эмчилгээний орчин үеийн нарийн аргыг хэрэглэх болов. Монголын эрүүлийг хамгаалах байгууллага Зөвлөлт Холбоот Улс болон социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай эрүүлийг хамгаалах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагатай хүн амын эрүүл мэндийн чухал асуудлаар 10 гаруй программт ажлыг хамтран гүйцэтгэж байна. МAXH-ын XVII их хурал дээр манай нам, төрийн гарамгай удирдагч, МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал тавьсан илтгэлдээ «Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийн гол гол үзүүлэлтээр манай орон ах дүү социалист орнуудын дундаж хэмжээнд хүрч, хөгжингүй капиталист нилээд олон орноос түрүүлж байна» гэж тэмдэглэсэн билээ. Хувьсгалын өмнөх монгол оронд эмнэлгийн газар, үндэсний нэгч эмчгүй байсан бол одоо 10 мянган хүн ам тутамд 22 их эмч, больницын 105 ор ногдох болов. Манай оронд цагаан цэцэг, сахуу, саа өвчнийг устгаж, урьд нь нийгмийн гэгдэж байсан халдварт өвчнүүд ихээхэн хэмжээгээр буурч, БНМАУ-ын хүн амын тоо хувьсгалын өмнөхөөс бараг 3 дахин өсч, хүн амын ерөнхий нас баралт 3 дахин, түүний дотор эхийн (жирэмсэн ба төрөлттэй холбогдол бүхий) 80 дахин, хүүхдийн нас баралт 8 дахин буурч, дундаж наслалт 2 дахин нэмэгдэв. Одоо манай орны хүн амын 46.7 хувь 16 хүртэлх насны хүүхэд, багачууд эзэлж, тус улсын хүн ам ихээхэн залуужиж байна. Социалист монгол орны хүн амын эмнэлгийн тусламжийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтэд ийнхүү чанарын өөрчлөлт гарсан нь монгол ардын хувьсгалт намаас ард түмний эрүүл мэндийг хамгаалах талаар явуулсан тууштай бодлого амьдралд хэрэгжин биелж байгааг илтгэн харуулж байна. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс, БНМАУ-ын эрүүлийг хамгаалах байгууллагын 55 жилийн ой, Монголын эмч нарын III их хуралд ирүүлсэн баярын бичигтээ эрүүлийг хамгаалах байгууллагын зорилтыг «Социалист эрүүлийг хамгаалахын үндсэн зарчим болох урьдчилан сэргийлэх ажлыг намын XVII их хурлаас дэвшүүлсэн зорилтын хэмжээнд хүргэж, ард иргэдэд үзүүлэх эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, эмнэлгийн бүх талын үйлчилгээний чанарыг сайжруулах, анагаах ухааны сүүлийн үеийн ололтыг эмчлэн сэргийлэх ажилд өргөн нэвтрүүлэх замаар хөдөлмөрчдийн эрүүл энх, урт насалж, эх орондоо үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрах нөхцөлийг улам сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх явдал эрүүлийг хамгаалах байгууллага, нийт эмч, эмнэлгийн ажилтны эн тэргүүн зорилт мөн» гэж тодорхойлов. МАХН-ын программын заалт, нам, засгаас ард түмний эрүүл мэндийг хамгаалах талаар ийнхүү дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх, социалист эрүүлийг хамгаалахын үндсэн зарчмыг цаашид тууштай хэрэгжүүлэхтэй холбогдон эрүүлийг хамгаалах байгууллагын өмнө дараахь үндсэн зорилт тавигдаж байна. Үүнд:

  • Эрүүлийг хамгаалахын удирдлага, төлөвлөлтийг боловсронгуй болгож, 1979 онд явагдсан тус улсын хүн амын ээлжит тооллоготой холбогдуулан явуулж байгаа хүн амын ерөнхий өвчлөлийн судалгааны үндсэн дээр анагаах ухаан, эрүүлийг хамгаалах салбаруудын зохион байгуулалтын бүтцийг сайжруулан хөгжүүлэх, хот, хөдөөний хүн амын эмнэлгийн тусламжийн түвшинг ойртуулах, эмнэлэг үйлчилгээний материал-техникийн баазыг бэхжүүлэх асуудлыг эрүүлийг хамгаалахын ойрын ба хэтийн төлөвлөгөөний үндсэн чиглэл болгон явуулах.
  • Социалист эрүүлийг хамгаалахын үндсэн чиглэл болох урьдчилан сэргийлэх арга барилыг эрүүлийг хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд тууштай нэвтрүүлж, хүн амын диспансерийн үйлчилгээний цар хүрээг өргөтгөж нийт хүн амыг диспансерчлах зорилтыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх.
  • Шинжлэх ухаан, практикийн нэгдэл нь манай социалист эрүүлийг хамгаалахын нэг үндсэн зарчим учир шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог улам бэхжүүлж, анагаах ухааны хүрээлэн, эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, анагаах ухааны дээд сургууль болон бусад байгууллагаас явуулж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажил үр дүнг эрүүлийг хамгаалахын практикт бүтээлчээр нэвтрүүлэх, орчин үеийн анагаах ухааны ололт амжилт болон Зөвлөлт Холбоот Улс, ах дүү бусад орны эмнэлгийн байгууллагын баялаг туршлагаас цуцалтгүй суралцаж, эмнэлэг үйлчилгээний чанар, соёл, гоо зүйг сайжруулан, эрүүлийг хамгаалах байгууллагын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх.
  • Эмнэлгийн дээд, дунд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх системийг улам боловсронгуй болгох эмч ажилтан, ажилчдын хариуцлага, сахилга бат, идэвх санаачлага, үндсэн мэргэжил болон онол, улс төрийн боловсролыг байнга дээшлүүлэх, тэдэнд коммунист энэрэнгүй ёс суртахуун эрхэм нандин чанарыг эзэмшүүлэх.
  • МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1979 онд гаргасан эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах талаар ойрын ирээдүйд хийж гүйцэтгэх нийгэм-анагаах ухааны нөр их арга хэмжээний программчилсан тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх, эх нялхаст үзүүлэх эмнэлгийн тусламжийг чанаржуулж, эх нялхсын өвчлөл, нас баралтыг тууштай, тогтвортой бууруулснаар тус улсын хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийг дээшлүүлэхэд идэвхтэй нөлөөлөх.

Социализм байгуулж дуусгах үед эрүүлийг хамгаалах талаар намаас тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд нэг шийдвэрлэх хүчин зүйл болох ард түмний эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд нам, улс, олон нийт, хоршооллын байгууллага, нийт хөдөлмөрчдийг идэвхтэй оролцуулж, эрүүлийг хамгаалах ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгон өрнүүлэх том зорилт тавигдаж байна.

Ном зүй

1.МАХН-ын Төв Хорооны «МАХН-ын X их хурлын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай» тогтоол «Үнэн» 1980 № 32
2.МАХН-ын Төв Хорооны Монгол Ардын Хувьсгалын 60 жилийн ойн тухай тогтоол. «Үнэн» 1980 № 63
3.МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс БНМАУ-ын Эрүүлийг хамгаалахын 55 жилийн ой, Монголын эмч нарын III их хуралд ирүүлсэн баярын бичиг «Эрүүл мэнд» 1976 № 4.
4.X.Чойбалсан. МАХН-ын X их хуралд тавьсан Намын Төв Хорооны тайлан илтгэл. Илтгэл ба өгүүлэл 11 боть. 1951 хуудас 366-378
5.Ю.Цэдэнбал. МАХН-ын XVII их хуралд тавьсан МАХН-ын Төв Хорооны тайлан илтгэл. Улаанбаатар, 1976.
6.БНМАУ-ын Эрүүлийг хамгаалахын 55 жил (1921-1976) Улаанбаатар. 1977
7.С.Лувсан. БНМАУ-ын Ардын Их Хурлын 5 дахь удаагийн IV чуулганд тавьсан илтгэл. «Эрүул мэнд» 1976 № 1.
8.Д.Ням-Осор. МАХН-ын XVII их хурлын шийдвэрийг биелүүлэхэд эрүүлийг хамгаалах байгууллагын зорилт. «Эрүүл мэнд» 1976. № 4.
9.Л.Буджав. Хотын хүн амын эмнэлгийн тусламжийн хэрэгцээний норматив ба БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын хэтийн төлөвлөлтийн асуудал Дэд эрдэмтний зэрэг горилсон зохиол. Улаанбаатар. 1971
10.Д.Цагаанхүү. БНМАУ-ын эрүүлийг хамгаалах явдал (1918-1966 он) Дэд эрдэмтний зэрэг горилсон зохиол. Москва 1963.
11.Мо.Шагдарсүрэн. Эх, нялхсын байгууллагын хөгжлийн үе шат, эмнэлэг үйлчилгээний шатлалын асуудалд. Олон улсын хүүхдийн жилд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн хураангуй. Улаанбаатар. 1979
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1729
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК