Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 1(106)
1998 онд докторийн зэрэг хамгаалсан эрдэмтэд
( Товч мэдээлэл )
 

Батын Эрдэнэчулуун

/горилогч, АУИС/ АУИС-ийн багш, зөвлөх эмч : Батын Эрдэнэчулуун "Хүүхдийн чихний төрөлхийн гажигийн онош, эмчилгээ" сздвээр 1998 оны 1 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалав.

Судлаач өөрийн бүтээлээрээ чихний төрөлхийн гажигтай хүүхдэд гажигийг хэмжих, хэнгэрэгийн төв шугамыгтодорхойлох судалгаа хийж, чихний төрөлхийн гажигийн хэмжээ байрлалыг тогтоож,  мэс засал хийх заалтыг боловсруулжээ.

Энэхүү ажлын өөр нэг ач холбогдол нь төрөлхийн гажигийг мэс заслын аргаар сэргээж, сонсголыг сайжруулах боломжтой болж, чихний төрөлхийн гажигийн бүтэц, үйл ажиллагааны хамаарлыг тогтоосон байна.

Баатарын Баярт

/горилогч, АУИС/

АУИС-ийн багш Б. Баярт нь "\ Насанд хүрсэн Монгол хүний \ дархлааны үзүүлэлтүүд, хэсэг газрын; дархлаа зүгшрүүлэг" сэдвээр 1998 оны 3 дугаар сары н 26-нд \ Улаанбаатар хотноо анагаах ухааны \ докторын зэрэг хамгаалжээ. Судлаач бүтээлээрээ насанд хүрсэн монгол хүний дархлааны үзүүлэлтүүдийн хэвийн лавлагаа хэмжээг тогтоож", дархлаа тогтолцоог үнэлэх иж бүрэн, хурдавчилсан арга"-ын тухай аргачилсан зөвлөмж боловсруулан практикт нэвтрүүлжээ.

Түүнчлэн дархлаа зүгшрүүлгийн шинэ хэлбэр болох лимфокин-заслын туршилтын загварыг боловсруулж, " Аутолимфокин эмчилгээг " өөрийн орны  клиникийн практикт шинээр нэвтрүүлжээ.

Лувсанбазарын Нарантуяа

/горилогч, НЭМХ/

НЭМХ-ийн захирал Л.Нарантуяа нь " Монголын   хөдөөгийн   хүн амын эрүүл   мэнд,   усны   хүчин зүйлээс хамаарах экологи- эрүүл ахуйн асуудлууд" сэдвээр 1998 оны 4 дүгээр сарын  02-нд ОХУ-ын Санктпетербург хотод анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Судлаач Монголд анх удаа усны ерөнхий эрдэсжилт, хатуулаг, кальци, магни, фтор, иод, төмөр, зэс, цайр, марганцийн ионы агууламжаар унд ахуйн усны чанарт экологи-эрүүл ахуйн үнэлгээ өгч усны экосистем нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тогтоон, манай орны нийт газар нутгийг хамарсан хүн ам зүйн үзүүлэлт, усны хүчин зүйлтэй өвчлөлийн байдал, ундны усны найрлагыг харуулсан картограмм зохиож, унд ахуйн усны чанар, хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах эмнэлэг урьдчилан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулжээ.

Судалгаагаар Монгол улсын 337 сум, суурингийн 38.5 хувь нь тус улсын ундны усны стандартын шаардлага хангаагүй, хөдөөгийн хүн амын 80 хувь нь газрын доорх физик, химийн өөр өөр найрлагатай ус хэрэглэж энэ нь тэдний эрүүл мэндэд тодорхой нөлөө үзүүлж байгааг тогтоосон нь цаашид усны хүчин зүйл, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судлахад экологи-эрүүл ахуйн мониторинг явуулах, хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн хэтийн төлөвийг тодорхойлох, эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагын практик үйл ажиллагааг боловсронгуй болгох, усны хүчин зүйлийн нарийвчилсан судалгаа явуулах, анагаах ухааны сургалтад ашиглах зэрэг онол  практикийн ач холбогдолтой юм.

Жанчивын Оюунбилэг

/горилогч, НЭМХ/

Нийгмийн    эрүүл мэндийн хүрээлэнгийн  орлогч  захирал Ж. Оюунбилэг  нь  "Монголд ялгасан гепаднавирусийн  омгуудын эсрэгтөрөгчийн   болон геномын шинж чанар" сэдвээр 1998 оны 5 дугаар  сарын  29-нд Улаанбаатар хотноо биологийн ухааны докторын зэрэг хамгааллаа. Судлаач   бүтээлдээ  монгол   тарваганы сүрэгт шинэ зүйл   гепаднавирусийг   олж   нээн түүний удамшлын мэдээллийг бүрэн тодорхойлж, монгол тарвага нь   гепаднавирусийн эмгэг жам, дархлаа, түүнээс улбаалсан  элэгний  анхдагч  өмөн үүсэх

Бандийн Саранцэцэг

/горилогч, Монос-Фарм XXК/ Монос-Фарм компанийн дэргэдэх эрдэм шинжилгээний төвийн захирал Б. Саранцэцэг нь "Антиоксидант өөхний чөлөөт язгуурт хэт исэлдэлт тогтолцоо, IP түүний эрүүл зүй, эмгзг жам, эм заслын ач холбогдол" сэдвээр 1998 оны 12 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны  докторын  зэргийг хамгааллаа.

Судлаач нь " Антиоксидант- өөхний хэт исэлдэлт" гэсэн "Эрүүл зүй, эмгэг жам -эм засал"-ын бие биеэ нөхцөлдүүлсэн өөр хоорондоо нарийн шүтэлцээтэй гурван гол асуудлыг нэг бүтээлийн хүрээнд судлаж, бие махбоди онцгой байдалд орсон үедээ хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнээ дасал механизмыг судлах шинэ загвар болж болохыг тогтоожээ. Хүний гепаднавирус болои гепатитын В вирусийн /ГВВ/ монгол хүн амын дунд тархсан омгийн дэд хүрээний ба удамшлын хэв шинжийг тодорхойлсны үндсэн дээр нутгийн омогт үндэслэсэн оношлогоо, сэргийлэлтийн бэлдмэл үйлдвэрлэх технологи боловсруулан эмнэлзүйн өмнөх туршилтыг дуусгаж, эмнэлзүйн туршилтыг үргэлжлүүлэн хийж байна. Урьдчилан сэргийлэх бэлдмэлүүд нь В гепатитийн ийлдэсний вакцин, өвөрмөц иммуноглобулин бөгөөд оношлогооны бэлдмэлүүд нь ГВВ түүний эсрэг биеийг илрүүлэх цус шууд ба шууд бус наалдуулах урвал /ЦШБНУ/ , фермент холбоот урвал /ФХУАын цомог ба ГВВ-ийн эсрэг дархан  ийлдэс юм. Зохицлын хариу урвалд ашигладаг, хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн нь тодорхой тоо хэмжээндээ байх утгандаа эрүүл эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг, өөх тосны бодисын хэт исэлдэлт нь хоёр үе шаттайгаар ихэсдэг буюу саногенезийн гэж нэрлэгддэг I үе шатанд эмийн бодисын үйлдэл илүүтэй гзх зэрэг 8 шинэ санаа, концепц дэвшүүлсэн байна.

Уг бүтээлийн хүрээнд элэг, бөөр, ходоодны шархлаа, чихрийн шижин, дархлал дутлын эмгзг загварыг туршлагын амьтдад антиоксидантыг дарангуйлах, эсвэл, хэт исэлдэлтийг зориудаар өдөөх гэсэн 2 хувилбараар үүсгзж болохыг анх удаа туршилт сорилоор баталж, үүний үр дүнд элэг, бөөр хамгаалах "Барбадин", " Силодин", Нефромон", дархлал сэргээх " Салорид", " Ортузин", шүдний тулгуур эдийн үрэвслийг эмчлэх "Дентамон" зэрэг ургамлын  гаралтай 5-6 шинэ эм бүтээжээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 599
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК