Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 3(112)
Агаарын бохирдлоор ялгаатай хот суурингийн хүүхдийн бие бялдрын өсөлтийг судалсан дүн эрүүл ахуйн үнэлгээ
( Судалгааны өгүүлэл )

Б.Бурмаа, Ш.Энхцэцэг, Э.Эрдэнэчимэг, Б.Ичинхорлоо

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

The paper is the result of the study on effects of air pollution on physical growth of children residing in cities Ulaanbaatar, Mandalgovi, Arvaikheer with differ­ent levels of air pollution. Investigation covered 1000 children 4-11 years of age.

During the study the basic indices such as height, weight and chest circumference were measured and hygienic assessment was done. The results of the study show that percentage of children with higher indices of height and weight is bigger in Uaanbaatar than in other cities. We compared the physical growth indices with the same indices of other studies con­ducted 1994, 1998 in Mongolia. The result of the study shows that air pollution of the Ulaanbaatar city may have an influence on weight and chest circumfer­ence of children.

Pp.14-17, Tables 4, Figures 3, Literature 17.

Хүрээлэн буй орчны бохирдол нь хүүхдийн өсөж хөгжиж буй махбодын бүтэц, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, бие бялдрын өв тэгш хөгжил нь алдагддаг бөгөөд орчны бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах нэг шалгуур болгох нь зүйтэй гэдгийг олон судлаачид тэмдэглэсэн байна. /1,5,6,7,8,15,16,17/

Монголын хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдар, мэдрэл сэтгэцийн хөгжилт, тэдний гадаад орчин, сургалтын дэглэмд дасан зохицох чадварыг судлах талаар нэлээд судалгаа явуулж, эдгээр ажлуудад ихэвчлэн Улаанбаатар хотын хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдрын өсөлт, сэтгэхүйн хөгжил, түүний зүй тогтол, эрүүл мэндийн байдлыг байгаль газар зүй, нийгэм ахуй, сургалт хүмүүжлийн байгууллагын эрүүл ахуйн нөхцөлтэй холбон судалжээ. 12, 3, 9, 10, 11, 14/. Судлаач Ш.Оросоо /12/ 4-7 насны хүүхдийн бие бялдрын өсөлтийн үндсэн үзүүлэлтүүдийг Улаанбаатар хот, бүс нутгийн хэмжээнд харьцуулан судалж, Ш.Уранчимэг /13/ хүүхдийн өсөлт, хөгжилтийг хотжилтын байдалтай холбон судалсан байна.

Зорилго. Агаарын бохирдлоор ялгаатай хот суурингийн хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийг судлан эрүүл ахуйн үнэлгээ өгөх.

Судалгааны материал, арга зүй. Судалгаанд Улаанбаатар хот, Мандалговь, Арвайхээр хотын 4­11 насны 1000 хүүхдийг хамруулан, бие бялдрын өсөлт /өндөр, жин, цээжний тойрог/-ийг эрүүл ахуйн шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэдэг арга / А.В.Ставицкая, Д.И.Арон, 1959/-аар судалж, өөрийн орны зарим судлаачдын /Ч.Цолмон, 1994, Ш.Оросоо, 1998/ судалгааны дүнтэй харьцуулан, сигма хэлбэлзлийн аргаар эрүүл ахуйн үнэлгээ өглөө.

Судалгааны дүн, хэлцэмж Судалгаа явуулсан Улаанбаатар хотын агаарт хүхэрлэг хий ЗДХ-ээс 1,8 дахин, азотын давхар исэл 2,2 дахин,-хүхэрт устөрөгч 16,2 дахин илүү, Дундговьд хүхэрлэг хий 16,7 дахин бага, /ЗДХ 0,15/, азотын давхар исэл 11,5 дахин бага /0,04/, хүхэрт устөрөгч 1,3 дахин бага /ЗДХ 0,008/ , Өвөрхангайд хүхэрлэг хий 8,33 дахин бага, азотын давхар исэл 1,7 дахин их, хүхэрт устөрөгч ЗДХ-нд байсан ба судалгаанд хамрагдсан хотуудыг хооронд нь харьцуулж үзэхэд Мандалговь, Арвайхээр хотод хүхэрлэг хийн хэмжээ Улаанбаатараас магадлал бүхий бага /t>2/, хүхэрт устөрөгч магадлал бүхий илүү /t>2/, азотын давхар ислийн хувьд статистикийн үнэн магадтай ялгаа ажиглагдаагүй.

Агаарын бохирдлоор ялгаатай эдгээр хотуудын хүүхдийн өсөлт хөгжлийг судалсан дүнг 1, 2, 3 дугаар хүснэгтэнд тус тус харууллаа. Хүснэгтээс харахад нас ахих тутам бие бялдрын үндсэн үзүүлэлтийн дундаж хэмжээ нэмэгдэх, бие бялдрын дундаж үзүүлэлт эрэгтэй хүүхдэд эмэгтэй хүүхдээс илүү байх зүй тогтол ажиглагдаж байна.

Судалгаанд хамрагдсан хотуудын хүүхдийн өсөлт хөгжлийн үзүүлэлтийг хэмжилт хийсэн үндсэн үзүүлэлтээр харьцуулан судлахад Улаанбаатар, Дундговь, Өвөрхангай аймгийн хүүхдүүдэд статистикийн магадлал бүхий ялгаа ажиглагдаагүй.

Харин хүүхдийн биеийн өндрийн үзүүлэлтийг судлаачдын /12,14/ тогтоосон стандарт дундаж, хэмжээтэй харьцуулан үнэлгээ өгөхөд /Зураг 1/

: Улаанбаатар хотод дундажаас дээгүүр /М + 15-ЭЭС+М25; +М25-ээс дээш/ өндөртэй эрэгтэй /40.34%/, эмэгтэй /29,8%/ хүүхдийн эзлэх хувь Дундговь /27,92%, 23.68%/, Өвөрхангай /12.61, 20.33%/ аймгаас илүү, дундаж, /M-15-ээс +15/ үзүулэлттэй хүүхэд Улаанбаатарт /43.78%, 54,2%/ бага, Дундговь / 59.30%, 60.53%/, Өвөрхангайд /52.25%, 51.22%/ ойролцоо, дунджаас доогуур /М-18-ээс-М25; M-28-ээс доош/ үзүүлэлттэй хүүхэд Улаанбаатарт /15.87%, 15.94 %/ Дундговьд /13.74%,15.79%/ бага, харин Өвөрхангайд /35.14%, 28.45%/ илүү байна. Өөрөөр хэлбэл өндрийн үзүүлэлтээр дундаас дээш ангилалд орох хүүхэд Улаанбаатарт бусад аймгаас илүү байна.

Биеийн жингийн үнэлгээгзэр: дунджаас дээгүүр үзүүлэлттэй хүүхэд Улаанбаатарт /35.95, 19.75/ бусад /8.77, 10.0, 18.26, 11.50/ аймгуудаас илүү, дундаж үзүүлэлттэй хүүхдийн эзлэх хувь ойролцоо /51.0, 63.7, 56.14,61.40, 59.13, 46.90/, дунджаас доогуур үзүүлэлттэй хүүхдийн эзлэх хувь Улаанбаатарт /15.2, 16.1/ бага, бусад /35.09,26.32, 22.61, 41,59/ аймгуудад илүү /t>2/ байна. /Зураг 2/. Энэ нь Улаанбаатарт хүүхдүүд таргалах хандлагын илрэл бөгөөд нэг талаас өрхийн нэг гишүүнд ногдох орлого илүү нөгөө талаас агаарын бохирдол ихтэй орчинд липидийн солилцоо хямарснаас хүүхэд таргалах хандлагыг нэмэгдүүлдэг гэсэн судлаачдын /7/ дүнтэй санал нэг байна.

Цээжний бүслүүрийн үнэлгээгээр: Дундажаас дээгүүр үзүүлэлттэй хүүхдийн эзлэх хувь , хотуудад ойролцоо /эрэгтэй: 13.67, 14.91, 15.46, эмэгтэй 19.04, 11.39, 12.73/, дундаж үзүүлэлттзй эмэгтзй хүүхдийн эзлэх хувь Улаанбаатарт бага /59.9/, бусад аймагт илүү /70.17, 71.82/, дунджаас доогуур үзүүлэлттэй хүүхдийн эзлэх хувь Улаанбаатарт илүү /21.1/, бусад аймагт ойролцоо /18.42, 15.46/ байлаа. /Зураг 3/.

Цээжний бүслүүрийн үзүүлэлтээр Улаанбаатарын хүүхдүүд бусад хотуудын хүүхдээс доогуур байна.

Бидний судалгааны дүнгээс харахад төвлөрсөн сууринд хүүхдийн бие бялдрын өсөлтийн зарим үзүүлэлт Улаанбаатарт илүү байгаа боловч өв тэгш хөгжил алдагдах хандлага ажиглагдаж байна. Энэ нь Б.Бурмаа нар /4/, Ш.Уранчимэг /13/, хотжилтын түвшин нийгэм-эдийн засгийн хөгжлөөр ялгаатай хот суурингийн хүүхдийн бие бялдрын өсөлтийн үндсэн үзүүлэлт нь хотоос хөдөөгийн чиглэлд буурах хандлагатай гэсэн дүгнэлттэй нийцэж гэж үзэж байна.

Хүүхдийн биеийн өндөр нь агаар дахь хүхрийн хоёрч исэл, азотын давхар исэл, тоос хүхэрт устөрөгч шууд дунд хамааралтай;

Биеийн жин хүхрийн хоёрч исэл, азотын давхар исэл, хүхэрт устөрөгчтэй шууд хүчтэй, тоостой шууд сул хамааралтай;

Цээжний бүслүүр хэмжээ нь хүхрийн хоёрч исэл, азотын давхар исэл, хүхэрт устөрөгчтэй шууд дунд, агаар дахь тоосны хэмжээтэй хамааралгүй байна.

Дээр өгүүлснээс харахад бие бялдрын өсөлтийн үзүүлэлтээс биеийн жин нь нөлөөлөгч хүчин зүйлээс илүү их хамаардаг нь харагдаж байгаагийн зэрэгцээ Улаанбаатарт дунджаар дээгүүр жинтэй хүүхдийн эзлэх хувь илүү байгаа нь агаарын бохирдолтой холбоотой гэсэн бидний судалгааны дүнг бататгаж байна.

Хүүхдийн биеийн өсөлтийн үзүүлэлт нь дээр судалсан хүчин зүйлүүдтэй шууд хамааралтай байгаа нь Оросын судлаач З.А.Зайкова нарын /1999/ судалгааны дүнтэй тохирч байгаа бөгөөд өсөлтийн үзүүлэлт нь нийгэм, биологийн хүчин зүйлээс гадна орчныг бохирдуулагч хүчин зүйлүүдээс хамаардгийг харуулж байна.

Дүгнэлт.

  1. Хүүхдийн биеийн өндөр, жин, цээжний бүслүүр хэмжээ нас ахих тутам нэмэгдэх, эрэгтэй хүүхдэд эмэгтэйгэзс илүү байх нийтлэг зүй тогтол ажиглагдаж байна.
  2. Агаарын бохирдлоор ялгаатай хот, суурингийн хүүхдийн бие бялдрын өсөлтийн үзүүлэлтийг хооронд нь харьцуулж үзэхэд бие бялдрын өсөлт, хөгжлийн үндсэн үзүүлэлтээр зарим нас, хүйсийн хүүхдэд статистикийн магадлал бүхий ялгаа ажиглагдавч нийтлэг зүй тогтол ажиглагдахгүй байна. Бие бялдрын өсөлтийг хүухэд бүрээр сигма хэлбэлзлийн аргаар үнэлгээ өгөхөд Улаанбаатарт хүүхдийн биеийн өндрийн үзүүлэлт харьцангуй илүү байгааг энэ үзүүлэлтэнд агаарын бохирдлыг бодвол амьдралын таатай нөхцөл илүү нөлөөлдөг, харин хүүхдийн биеийн жин, цээжний бүслүүр хэмжээнд хүрээлэн буй орчин ялангуяа агаарын бохирдол сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.
Ном зүй

1.Баранов А.А, Цымлякова Л .М.Медико-экологические проблемы охраны здоровья матери и ребенка. Педиатрия. /1991/. No2, с.7.
2.Батчулуун Д.Физическое развитие детей от 1-го месяц до 17 лет и некоторые гигиенические вопросы акцелераций развития школьников г.Уланбатора. Автореферат дисс,... на соискание уч. к.м.н., Уланбатор, /1981/
3.Бурмаа Б.Гигиеническая оценка условий обучения и показатели здоровья подростков, осваивающих базовые профессии металообработки в МНР Автореферат дисс. ... на соискание уч. ст. к.м.н, Москва /1992/
4.Бурмаа Б, Татъяна С. Хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийг харьцуулан судалсан дүнгээс. Эрүүл хот-сайхан амьдрал. Онол практикийн бага хурлын материал. УБ, /1996/, х.27-28.
5.Зайкова З.А, Комкова Л.Г. Физическое развитие детей г.Иркутска как один из критериев медико-экологической экспертизы. Региональныг экологические проблемы и здоровья населения. /Материалы нацчно-практической конференций/, Ангарск, /1999/, с.43-44.
6.Ильиченко И.Н, Прокопелько Ю.И, Ильин В.П, Заикин Е.В. Результаты изучения эколого-зависимых отклонений в состоянии здоровья детей дошкольного возраста. Педиатрия, /1999/ No 3, с.88-93.
7.Карпов Е.Г, Архиреева В.А, Скачкова М.А, Куксанов В.Ф, Сурначева Р.Н, Тарасенко Н.Ф, Лаптева Н.М. Здоровье детей дошкольного ьозраста в городах с разным уровнем загрязнения окружающей среды. Гигиена и Санитария. /1998/. No6, с.35-37.
8.Лешенко Я.А., Голубев В.Ю, Размуцева Г.А, Гимова И.А, Пилуи Т.В, Верешагина Н.В. Комплексная оценка состояния здоровья детей до школьного возрста, проживаюших промышленных городах Байгальского регмона. Педиатрия, /1999/ No3, с.83-88.
9.Отгон Г. Физическое развитие и некоторые функциональные показатели детей г.Улаанбаатара, проживаюших районах с различной экологической ситуацией. Автореферат дисс... . на соискание уч.ст.к.м.н, 1996. с.27
10.Оросоо Г.Физическое развитие и некоторые функциональные паказатели детей г.Уланбатора. Автореферат дисс... . на соискание уч.ст. к.м.н, Уланбатор, /1990/.
11.Оросоо Ш.Сомато-психическое развитие и особенности адаптации детей от года до трех лет жизни города Уланбатора. Автореферат дисс... . на соискание уч. Ст. к.м.н, Уланбатор, /1994/
12.Оросоо Ш.Улаанбаатар хот, бүс нутгийн 4-7 насны эрүүл хүүхдийн бие бялдрын хэвийн хэмжээ. Монголын анагаах ухаан, /1998/, N3, с. 16-19.
13.Уранчимзг Ш. Особенности физического развития детей Монголий в услсвиях урбанизаций. Автореферат дис. ... на соискание уч.ст.канд. биол.наук, Улаанбаатар, /2000/
14.Цолмон Ч. Состояние здоровья школьников ряда регионов Монголии с учетом факторов его определяющих. Автореферат дисс.к.м.н, Москва /1994/
15.Сергев Д, Недева Н, Скопаклава К, Божанов А, Петрова М, Бирчева Е.Влияние загрязненного атмосферного воздуха на физическое развитие и состояние здоровья детей и подростков. Гигиена и санитария, /1981/, No12, No.42-44.
16.Сычев А.А. По поводу нового подхода к оценке физического развития детей и подростков. Гигиена и Санитария, /1983/, No3, с.66-67
17.Шандала М.Г, Звиняцковский Я.М.Окружающая среда и здоровье населения., Киев, /1988/, с. 5-41.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Л.Нарантуяа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1985
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК