Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 1(110)
Ясны идээт үрэвсэлтэй өвчтөнүүдэд HLA антигенийг тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

Г.Батбаатар, Б.Баярт, Б.Гоош

 Анагаах Ухааны Их Сургууль

 

НLА (Human leucocyte antigen) I ба II ангийн антигений биологийн үүргийн тухай сүулийн үеийн ойлголтыг Brodsky L Lem (1996) нар нэгтгэн НLА I ангийн антиген эсийн, НLА II ангийн антиген шингэний дархлааг зохицуулах сонгомол үүрэгтэй болохыг тодорхой тайлбарлажээ. НLА молекулын ендөр полиморфизмаас улбаалан харийн антигений эсрэг үүсэх дархлааны хариу урвалын эрчим хувь хүний НLА генотипээс, хамаарч харилцан адилгүй байдаг (5). Сүүлийн үед НLА антигенүүдийг терөл бүрийн өвчинтэй холбон судлах болон НLА антигений тархацыг тодорхойлох, шинэ антиген эрж хайх популяцийн генетикийн судалгаа эрчимтэй хөгжиж байна.

Манай оронд аутоиммун зарим эмгэг ба НLА системийн уялдаа холбоог тогтоох ажил нэлээд хийгдэж байгаа ч (1,2) ясны идээт үрэвслийн, (ЯИҮ) өвчлөл нь НLА генүүдтэй холбоотой эсэхийг тодорхойлсон судалгаа хараахан хийгдээгүй байна. Бидний энэхүү судалгааны зорилго бол ЯИҮ ба НLА системийн уялдаа холбоог тогтоох байлаа.

Судалгааны материал, аргазүй. Судалгаанд ЭНЭШТ-ийн мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн, онош нь лаборатори, эмнэлзүйн шинжээр батлагдсан, ЯИҮ-тэй 0-16 насны эрэгтэй, эмэгтэй монгол 20 өвчтөн, Сөүл хотын Severance-ийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан 16-24 насны 11 солонгос өвчтөн хамрагдлаа. Судалгаанд хамрагдсан монгол өвчтөнүүдэд НLА- А, В, С локусын антигенийг, солонгос өвчтөнүүдэд НLА-А, В, С, DR, DQ антигенүүдийг лимфоцит хөнөөх 2 үе шаттай уламжлалт бичил урвалаар (9) тодорхойллоо.

Монгол, солонгос эрүүл хүмүүст  НLА I ба II ангийн антигенийг тодорхойлсон дүнг хяналт болгон авсан болно (1.4).

НLА ба өвчний хооронд илэрсэн давтамжийн бодит ялгааг Х2-ийн шалгуур, Yate-ийн загвар, Fisher-ийн цэгнүүрээр авч үзэхэд учир дутагдалтай тул бид магадлалын арай илүү төвшинд үзэх зорилгоор сүүлийн үед НLА ба өвчин судлалд өргөн хэрэглэх болсон тооцооны аргыг хэрэглэсэн юм. Үүнийг бид монголоор утгачилан "нарийвчлагдсан магадлалын төвшин" хэмээн нэрлээд Рс (corrected p value) гэсэн тэмдэглэгээг хэрэглэлээ (8).

Судалгааны үр дүн, хэлцэмж: ЯИҮ-тэй Монгол өвчтөнүүдэд илэрсэн НLА-А, В, С локусын антигенийг хяналтын бүлэгтэй харьцуулж зураг 1-д үзүүлэв.

НLА-А локус. НLА-А локусын хүрээнд тодорхойлсон антитенүүдээс өвчтөний бүлэгт НLА-А2, А7 хамгийн өндөр давтамжтай (тус бүр 35%), НLА-АЗ хамгийн нам давтамжтай (15%) илэрлээ. Хяналтын бүлэгт ендөр давтамжтай илэрсэн (37%) НLА-А2 антиген өвчтөний бүлэгт ойролцоо давтамжтай (35%) илэрчээ. НLА-А11 антигений давтамж хяналттай харьцуулахад 35% хүртэл өссөн боловч ЯИҮ-тэй эерэг холбоотой нь батлагдсангүй ( p>0.05) HLA-A31 антиген ЯИҮ-тэй сөрөг холбоотой болох нь Fisher-ийн цэгнүүрээр батлагдсангүй ( p>0.05). HLA-A25 антиген хяналтын бүлэгтэй харьцуулахад 20% хүртэл өндөрссөн нь (хяналт HLA-A25 0.7%, RR-28.0, EF- 0,192, ( p>0.01) энэ антиген ЯИҮ-тэй эерэг холбоотой болохыг харуулж байна (Хүснэгт1).

Тайлбар: Босоо тэнхлэг HLA антигенүүдийн хяналт болон өвчтөний бүлэгт илэрсэн давтамж (хувиар). Хэвтээ хэнхлэгт HLA I ангийн антигенүүд, I- өвчтөний бүлэг, II- хяналтын бүлэг

НLА-В локус. НLА-В локусын хүрээнд өвчтөний бүлэгт НLА-В17, В27 антигенүүд тодорхойлогдсон. НLА-В17 антигений давтамж өвчтөний бүлэгт 20%, хяналтын бүлэгт 25% байсан бол НLА-В27 антиген өвчтөний бүлэгт 10%, хяналтын бүлэгт 7.1% тус тус илэрлээ. НLА-В27 илэрсэн 2 өвчтөний нэг нь сүүжний ЯИҮ-тэй байв. Эдгээр антигенүүд ЯИҮ-тэй эерэг болон сөрөг холбоотой нь батлагдаагүй (р>0.05) бөгөөд НLА В17-В27 гетерозигот өвчтөний 5%-д илэрсэн.

НLА-С локус. НLА-С локусын хүрээнд өвчтөний бүлэгт зөвхөн НLА- СW3 антиген илэрсэн (65%) ба хяналтын бүлэгт 44.3%-ийн давтамжтай илэрсэн байна. НLА-Сw2 антигенийн давтамж хяналтын бүлэгт 8.6% илэрсэн бол өвчтөний бүлэгт тодорхойлогдсонгүй. Харин НLА-Сw7 өвчтөний бүлэгт илрээгүй бол хяналтын бүлэгт 29.3% өндөр давтамжтай илэрсэн байлаа. Иймд энэ антигенийг ЯИҮ-тэй сөрөг холбоотой хэмээн үзэж болох (НLА-Сw7 р<0.01, ОК-0.1, х2-4.21) ба энэ нь нарийвчлагдсан магадлалын төвшингөөр батлагдлаа (Рс<0.01) (хүснэгт 1).

ЯИҮ-тэй солонгос өвчтөнүүдэд илэрсэн НLА-А локусын антигенийг хяналтын бүлэгтэй харьцуулан зураг 2-т үзүүлэв. Өвчтөний бүлэгт НLА-А локусын хүрээнд нийт 8 антиген илэрлээ. Эдгээрээс НLА-А2, А25 хамгийн өндөр давтамжтай (Тус бүр 36.8%) илэрсэн бол НLА-А24, А30 антигенүүд хамгийн нам давтамжтай (тус бүр 9.1%) байна. Өвчтөний бүлэгт илэрсэн НLА-А23, А25 антигенүүд хяналтын бүлэгт илэрсэнгүй (зураг 2). Энэ локусын хүрээнд хяналт болон өвчтөний бүлгийн хооронд давтамжаараа бодит ялгаатай дараах антигенүүд илэрлээ. Үүнд: НLА-А3 антиген өвчтөний бүлэгт 18.2% давтамжтай илэрсэн бол хяналтын бүлэгт харьцангуй нам 2.6% давтамжтай (RR-6.75, ЕF-0.153, р<0.05) байгаа нь энэ өвчинтэй эерэг холбоотойг: НLА-А24 өвчтөний бүлэгт 9.1% давтамжтай илэрсэн бол хяналтын бүлэгт 40.4% байгаа нь сөрөг холбоотойг (RR-0.23, РF-0.09, р<0.05): НLА-АЗЗ өвчтөний бүлэгт илрээгүй ба хяналтын бүлэгт 28.1% өндөр давтамжтай илэрч байгаа нь энэ эмгэгтэй мөн сөрөг холбоотойг (OR-0.1 р<0.05) харуулах авч нарийвчлагдсан магадлалын төвшингөөр дээрх антигенүүдийн бодит ялгаа арилсан (Рс>0.05) юм. Харин НLА-А23 антиген өвчтөний бүлэгт 18,2% давтамжтай, НLА-А25 антиген 36.3% өндөр давтамжтай илэрсэн ба эдгээр нь хяналтын бүлэгт илрээгүй нь ЯИҮ-той эерэг холбоотой болохыг харуулж байгаа НLА-А23 ОR-87.1, Рс<0.01; НLА-А-25 ОR-67.3, Рс<0.01) бөгөөд нарийвчлагдсан магадлалын төвшингөөр давхар батлагдлаа (хүснэгт1).

НLА-В локус. Энэ локусын хүрээнд өвчтөний бүлэгт илэрсэн 12 антиген бүгд хяналтын бүлэгт тодорхойлогджээ.

Өвчтөний бүлэгт НLА-В13, В27 антигенүүд хамгийн өндөр (тус бүр 27.3%), В14, В38, В44, В49 антигенүүд хамгийн нам (тус бүр 4.6%) давтамжтай тохиолдсон байна.

НLА-В27 антиген өвчтөний бүлэгт 27.3%, хяналтын бүлэгт 5.7% давтамжтай тодорхойлогдсон (RR-4.43, ЕF-0.212, р<0.05) нь ЯИҮ-тэй эерэг холбоотойг харуулах авч нарийвчлагдсан магадлалын төвшингөөр энэхүү ялгаа нь батлагдсангүй (Рс>0.05) (зураг 3).

НLА-С локус. Энэ локусын антигенээс өвчтөний бүлэгт 5 антиген илэрсэн ба хяналтын бүлэгт нам давтамжтай байсан НLА-Сw4, Сw6, Сw7 антигенүүд өвчтөний бүлэгт илрээгүй байна. НLА-Сw5 өвчтөний бүлэгт хамгийн өндөр (54.5%), Сw2 хамгийн нам давтамжтай (9.1%) байна (зураг 4).

НLА-С локус. Энэ локусын антигенээс өвчтөний бүлэгт 5 антиген илэрсэн ба хяналтын бүлэгт нам давтамжтай байсан НLА-Cw4, Сw6, Сw7 антигенүүд өвчтөний бүлэгт илрээгүй байна. НLА-Сw5 өвчтөний бүлэгт хамгийн өндөр (54.5%), Сw2 хамгийн нам давтамжтай (9.1%) байна (зураг 4).

 

 

Тайлбар: Босоо тэнхлэгт - НLА антигенүүдийн хяналт болон өвчтөний бүлэгт илэрсэн давтамж (хувиар), Хэвтээ тэнхлэгт – НLА антигенүүд, I - өвчтөний бүлэг, II  хяналтын бүлэг

Өвчтөний бүлэгт хяналтын бүлгээс давтамжаараа бодитой ялгаатай нь НLА-Сw5 (RR-35.45, ЕF-0.524, р<0.01), Сw8 (ОR-137.1, р<0.01) юм. НLА-Сw8 өвчтөнд 18.2%, харин хяналтын бүлэгт илрээгүй, НLАСw5 өвчтөний бүлэгт 54.5% бол хяналтын бүлэгт 1.5% нам давтамжтай илэрсэн ба эдгээр антигенүүд ЯИҮ-тэй эерэг холбоотой болох нь батлагдлаа (Рс<0.01). НLА-Сw7 өвчтөний бүлэгт илрээгүй бол хяналтад 23.8% давтамжтай (р<0.05) илэрсэн боловч энэ өвчинтэй хүчтэй сөрөг холбоотой нь батлагдсангүй (Рс>0.05).

ЯИҮ-тэй Солонгос өвчтөнүүдэд илэрсэн НLА-II ангийн антигенийг хяналтын бүлэгтэй харьцуулан зураг 5-д үзүүллээ.
НLА-DR локус. Энэ локусын хүрээнд өвчтөний бүлэгт нийт 9 антиген тодорхойлогдсоноос бүгд хяналтын бүлэгт илэрчээ. Өвчтөний бүлэгт хамгийн өндөр давтамжтай илэрсэн нь НLА-DR11 (45.5%,) ба НLА-DR7, DR13, DR16 антигенүүд хамгийн бага давтамжтай (тус бүр 9.1%) байна.

НLА-DRЗ антиген өвчтөний бүлэгт 27.3%, хяналтын бүлэгт 4.6%  илэрсэн (р<0.05) боловч энэ эерэг холбоо нарийвчлагдсан магадлалын төвшингөөр батлагдсангүй (Рс>0.05). Харин НLА-DR11 антиген өвчтөний бүлэгт 45.5%, хяналтанд 5% байгаа нь энэ антиген ЯИҮ-тэй хүчтэй эерэг холбоотой болох нь (Рс<0.01) тогтоогдлоо.

НLА-DQ локус. Энэ локусын 6 антиген бүгд өвчтөний бүлэгт илэрсэнээс DQ7 хамгийн өндөр (36.4%), DQЗ, DQ5 хамгийн бага давтамжтай (тус бүр 9.1%) байна. НLА-DQ1 антиген өвчтөний бүлэгт 18.2%, хяналтын бүлэгт 64.2% илэрсэн учир энэ антиген ЯИҮ-тэй сөрег холбоотой нь тогтоогдлоо (RR-0.28, РF-0.798, Рс<0.05). НLА-DR5 өвчтөний бүлэгт 9.1%, хяналтын бүлэгт илрээгүй нь эерэг холбоотой байж болохыг харуулах (р<0.05) авч нарийвчлагдсан магадпалын төвшингөөр энэ ялгаа арилж байна (Рс>0.05).

Өвчтөн болон хяналтын бүлгийн хооронд илэрсэн HLА-АЗ, А24, АЗЗ, В27, DRЗ, DQ1 антигенүүдийн бодит ялгаа нарийвчлагдсан магадпалын төвшингөөр арилсан хэдий ч эдгээр антигенүүд ба өвчний хооронд илэрсэн сул холбоог үгүйсгэж болохгүй юм. Учир нь энэ ялгаа дараа, дараагийн судалгаагаар бодитой болохыг үгүйсгэх аргагүй бөгөөд тухайн өвчний үүсэл, эмгэг жамд тодорхой нөлөөтэй байгааг анхаарууштай.

ЯИҮ-тэй монгол, солонгос өвчтөнүүдэд харьцуулан хийсэн судалгаанаас харахад монгол өвчтөнүүдэд НLА-А25 хүчтэй эерэг (Рс<0.01), НLА-Сw7 хүчтэй сөрөг холбоотой (Рс<0.01), солонгос өвчтөнүүдэд НLА-А25 хүчтэй эерэг (Рс<0.01), НLА-Сw7 сул сөрөг холбоотой (Рс<0.05) гэсэн ижил үр дүн гарсан нь эдгээр антигенүүд ЯИҮ-тэй эерэг болон сөрөг холбоотой болохыг улам бүр үнэмшилтэй болгож буй үр дүн юм. Гадаадын зарим судлаачдын тогтоосноор НLА-В27, В8, В13 антиген ЯИҮ-тэй хүчтэй эерэг мөн НLA-В27 сул эерэг холбоотой (3.6.7) байсан нь манай судалгааны дүнтэй тэр бүр дүйхгүй байгаа юм.

Улс үндэстэн бүрд НLА ба өвчний холбоо харилцан адилгүй илэрч байдаг нь тухайн популяцийн оршин тогтнож буй экологийн орчин, байгаль, цаг уур, ёс заншил, өвөрмөц түүхтэй нь холбоотой бүрэлдэн бий болсон өвөрмөц НLА тогтолцоотой холбоотой (8.10) болов уу.

 

Дүгнэлт 1. Монгол өвчтөнүүдэд ЯИҮ-тэй HLA-А25 хүчтэй эерэг, НLА-Сw7 антигенүүд хүчтэй сөрөг холбоотой нь тогтоогдлоо.

2. Солонгос өвчтөнүүдэд НLА-А23, А25, Сw5, Сw8, DR11, антигенүүд хүчтэй эерэг, НLА-DQ1 антигенүүд хүчтэй сөрөг холбоотой болох нь тус тус тодорхойлогдлоо.

Ном зүй

1.Аюуш Д (1999) Монгол хүмүүст элбэг тохиолдох зарим өвчин ба НLА тогтолцооны уялдаа холбоо. АУ-ы дэд докторын зэрэг горилсон бүтээлийн хураангуй.
2.Чимгээ Н (1997). Монголын хүн ам дахь НLА системийн зонхилох генүүдийн тархалтын онцлог. Биологийн ухааны докторын зэрэг горилсон бүтээл.
3.Фищенко В.Яь Дизик Г.М (1988) Состояние иммунитета у больных гематогенным остеомиелитом позвоночника и бедра. Ортопед. Травмат. Протез. (9) 29.32
4.11th international Histocompatibility Workshop. Data Ananysis Воок II 1991. 436-437
5.Вгоdsку FМ, Lem L еt аl. (1996) Аntigen ргосessing and ргеsentation. Tissue antigens 47; 464
6.Маria М, Fгеj F, Тimo U, Arvi T. (1983). Immunollgical features of patients with chronic selerosing osteomyelitis of the mandible.Int. J. Oral Surg. 12;6-13
7.Nazirov РКh, Роspelov LЕ (1991) НLА аntigen in Patients with osteoarticular tuberculosis and chronic hematogenous osteomyelitis. Orthoped. Traumat. Protezov. (10); 26-9
8.Svejgaard а, lars Р, Ryder (1994). НLА аnd diseasis associatians; Dеtecting the strongest associatian. Tissue antigen 43: 18.27
9.Теrasaki РI аnd МсСlelland JD (1964). Мicrodroplet of human serum sytotoxine, Nature. 204:998-1000
10.Тhorsby Е (1997) НLА-аssociated disease. Нuman Immunology 53;1-11
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Н.Мөнхтүвшин


Нийтлэлийн нээгдсэн тоо: 683
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК