Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 1(110)
А Аминдэм дутлын үр дагавар
( Лекц )

Э.Эрдэнэчимэг, Б.Бурмаа

Нийгмийн зрүүл мэндийн хүрээлэн

 

Дэлхий дахинд жил бүр таван зуун мянган орчим хүүхэд А Аминдэмийн Дутлын (ААД) улмаас сохорч, одоогоор 250 гаруй сая хүүхэд ААД-д өртөх эгзэгтэй нөхцөлд амьдарч байгаа бөгөөд 1991 оны байдлаар сургуулийн өмнөх насны барагцаалбал 14 сая хүүхэд (3/4 нь Зүүн Өмнөд Азид) ААД-ын улмаас нүд нь гэмтжээ. /7, 14, 29, 35, 41/.

ААД-аас улбаалсан эмгэг болон нас баралтыг устгах дэлхий нийтийн хөдөлгөөн сүүлийн арван жилд эрчимжлээ. "Хүүхдийн эсэн мэнд өсч бойжих нөхцлийг хангах, хамгаалах, хөгжуүлэх тухай" 1990 оны дэлхийн дээд хэмжээний уулзалтын тунхаглалд 159 орны Засгийн газар нэгдэж, "ААД-ыг 2000 он гэхэд бүрмөсөн устгана" хэмээн тунхагласан билээ /14, 29/.

ААД-ын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй ч гэсэн А аминдэмийн нөөцгүй болсон хүүхдийн дархлалын тогтолцоо алдагдаж зарим халдварын улмаас нас барах магадлал ихэссэн байдгийг сүүлийн үеийн судапгаанууд харуулж байна. Тухайлбал ААД-ын улмаас суулгалт, улаан бурхан, уушгины үрэвсэл зэрэг өвчнөөр өвчлөн улмаар хөгжиж байгаа орнуудын 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгааны 25 хувийг эзэлж байна /12, 21, 26, 27, 29, 42/

Халдварт, суулгалт өвчний үед хоол тэжээлээр авч байгаа А аминдэмийн шимэгдэлт буурахад бие махбодийн өсөн нэмэгдэж байгаа бодисын солилцооны хэрэгцээг хангахад элгэн дэх А аминдэмийн нөөц хангалттай байх нь чухал /12, 29/.

Хөгжингүй орны төгөлдөр хоол хүнс хэрэглэж байгаа хүүхдүүдийн элгэн дэх А аминдэмийн нөөц нь хангалттай байдаг нь тэдний цусны ийлдсэн дэх ретинолийн агуулга (1.0-1.мкмоль/л ба үунээс ч илүү)-аас тодорхой харагддаг байна. Бага нөөцтэй тохиолдолд ийлдсийн ретинолийн хэвийн
түвшинг барьж чадахгүйд хүрэх, зсвэл физиологийн хэвийн
үйл ажиллагаа алдагддагийг судлаачид тогтоосон байна /14, 22/.

Харанхуйд дасан зохицох чадвар алдагдах, нүдний салст бүрхэвчийн хучуур эдийн эмгэгшил нь ийлдсэнд агуулагдах ретинолийн хэмжээ 1мкмоль/л-ээс бага, ялангуяа 0.7 мкмоль/ л-ээс бага тохиолдолд илэрнэ гэж үздэг. Ийлдсийн ретинол / 0.35 мкмоль/л-ээс бага байхад ксерофтальм хүнд хэлбэрээр илэрдэг байна /33/.

А Аминдэмийн Дутал (ААД) бие махбодын эд эсийг бүхэлд нь гэмтээдэг системийн өвчин. Хучуур эдийн бүтэц өөрчлөгддөгөөс үүсэх эмгэгийг "кератины метаплази" хэмээн нэрлэдэг ажээ. Өвчний харьцангуй эрт үед амьсгал, шээс ялгаруулах, хоол боловсруулах замын хучуур эдүүдэд кератины метаплази явагдах бөгөөд энэ нь нүдэнд янз бүрийн өөрчлөлт илэртэл явагдаж болох юм. Эдгээр нүдний биш шинжүүд нь үндсэндээ ААД далд хэлбэрээр явагдаж буйг илэрхийлэх агаад эмнэл зүйн онош тавихад үндэслэл болж чаддаггүй байна. Тиймээс улаан бурхан, амьсгалын замын өвчин, суулгалт, уураг-илчлэгийн дуталтай хуүхдүүдэд А аминдэм дутаж болох тул эмчилгээндээ анхаарвал зохино гэж судлаачид үзжээ /10, 11,12, 13, 14/.

Биемахбод дахь А аминдэмийн агууламж, түүнтэй холбоотойгоор бие махбодод гарах өөрчлөлтийг: дутал, бага, хэвийн, их, хэт их гэж 5 зэрэглэлд ангилан үздэг. Дутлын үед эмнэл зүйн шинж нэлээд эрт илэрдэг бол бага үед эмнэл зүйн шинж илрэхгүй байж болох боловч нөөц багасч эмгэг үүсэхэд нөлөөлж, өвчлөл, эндэгдлийг нэмэгдүүлнэ. Хоол тэжээлийн харилцан үйлчлэл нь эдгээр нөхцлийг тодорхойлдог. Жишээлбэл: хүүхдэд А аминдэмийг өгснөөр төмрийн хангамжийг сайжруулж, өсөлт хөгжлийг нэмэгдүүлнэ /4, 16, 34/.

А аминдэмийн нөөц багасахад өвчин хүндэрч шөнийн харалган, нүдний салст бүрхэвчийн ксероз, Битогийн толбо, эвэрлэг бүрхэвчийн ксероз, эвэрлэгийн шархлаа /кератомаляци/ үүснэ. Энэ бүх байдал А аминдэмээр хурдан сайн эмчлэгдэх ба хөнгөн хэлбэр нь ямар нэгэн ноцтой үр дагаваргүйгээр арилдаг байна. Гэвч шархлааны дүнд үүссэн эвэрлэгийн гүнзгий гэмтэл нь сорвижилт, бүдэгшилд хүргэх талтай байдаг ажээ /3, 5, 9, 14, 40/.

Ксерофтальмийг шинж тэмдгээр нь дараах байдлаар ангилдаг байна /хүснэгт 1/.

тохиолдох ба энэ үеийн үргэлжлэх хугацаа нь биен дэх А аминдэмийн хангамжийг алдагдуулагч янз бүрийн хүчин зүйлийн харилцаа холбоо, хүндрэлийн зэргээс хамаардаг байна. Жишээ нь: Дэлхийн олон бүсэд халуун хуурай улиралд А аминдэмийн эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас улаанбурхан, суулгалт өвчин өргөн тархдаг. Азид ксерофтальмийн улмаас хараагүй болох явдал 25-30% байсан бол Африкт бүр ч илүү тохиолдох боломжтой /17,28/. Цаашилбал улаанбурхан өвчин нь хүүхдийн нас баралтын үндсэн шалтгаан болдог. ААД-ыг А аминдэмээр эмчлэх ба урьдчилан сэргийлэх замаар нас баралтын үзүүлэлтийг нэлээд ихээр бууруулж болно гэж үздэг байна. /20,25,30,37,44/

ХN. Шөнийн харалган. Ретинол нь гэрэлтүүлэг бага үед мэдрэхүйн хүлээн авагч савханцар эс дэх родопсинийг нийлэгжүүлдэг тул А аминдэм дутагдахад энэ процесс алдагдаж шөнийн харалган үүснэ. Шөнийн харалган ихэвчлэн ААД-ын хамгийн эрт илэрдэг шинж ба энэ нь хурц гэрлийн үед стрессийн дараа жишээлбэл нартай өдөр цаасан шувуугаар тоглох үед ажиглагдана. Шөнийн харалгантай хүүхдүүд гэртээ чөлөөтэй явж чадахгүй ялангуяа бүрэнхийд явж чадахгүй, ямар нэгэн бөглүү буланд суухыг илүүд үзэх, ихэвчлэн өөрийн тоглоом, хоолоо олдоггүй байна /14,15,40/.

Х1А. Х1В. Нүдний салст бүрхэвчийн ксероз, Битогийн толбо. ААД-ын үед нүдний салст бүрхэвчийн хучуур эдийн бортогон эсүүд олон давхар хавтгай эсүүд болсноос хундган эсүүд алга болон мөхлөгт эсийн давхар үүсэх ба гадаргуу нь хуурайшин эвэршинэ. Эдгээр өөрчлөлтийн үеийн эмнэл зүйн шинж нь нүдний салст бүрхэвч илт хуурайшиж, чийглэг бус, гэмтсэн хэсэг нь гөлгөр, гялтганасан бус жижигхэн дусал ба цэврүүнүүд бүхий барзгар харагдана. Нүдний салст бүрхэвчийн ксероз эхлээд чамархай талын хэсэгт зуйван юм уу, гурвалжин хэлбэрийн толбо зовхи хоорондын завсрын лимба руу нийлсэн байдалтай үүснэ. Энэ нь ихэвчлэн хоёр нүдийг гэмтээнэ. Зарим тохиолдолд хуурайшсан гадарга дээр кератин ба сапрофит нянгууд хуримтлагдаж хөөс шиг эсвэл царцсан өөх маягийн толбо үүсдэг. Үүнийг Битогийн толбо гэдэг. Толбо нь амархан хуурах ба олон янзын суурь бүхий өөр өөр хэмжээтэй байна. А аминдэмийн хүнд хэлбэр төдийгүй хөнгөн хэлбэрийн дутлын үед ч нүдний салст бүрхэвчийн хамар талын хэсэгт Битогийн толбо ажиглагдана. Битогийн толбыг амархан таньж болох бөгөөд хүн амын ААД-ыг үнэлэхэд үнэт шалгуур болж өгдөг / 1,14,15,40/.

Битогийн толбыг насанд хүрсэн хүний нүдний салст бүрхэвчийн хамар талын хэсэгт үүсдэг шаравтар өнгийн зузаарсан хэсэгтэй андуурч болохгүй /14/.

Х2. Эвэрлэгийн ксероз. ААД-ын эхний шатанд эвэрлэгийн өөрчлөлт эхлэх ба үүнийг дурангүйгээр харж болно. Шөнийн харалгантай ихэнх хүүхдийн /нүдний салст бүрхэвчийн ксерозгүй/ эвэрлэгийн хамар талын доод хэсэгт өнгөц цэгэн толбууд тод харагддаг. Өвчний эхний шатанд эдгээр толбууд зөвхөн нүдийг биомикроскопоор харахад ажиглагдана.

Өвчлөл нилээн хүндэрсэн тохиолдолд эдгээр цэгчилсэн толбууд олширч эвэрлэгийн төв рүү шилжин, эвэрлэг хавагнана. Сонгомол хэлбэрийн эвэрлэгийн ксерозын үед эвэрлэг булингартсан, бүдэг, хуурайшсан өөрчлөлтүүд эвэрлэгийн доод ирмэгт мэдэгдэхүйц харагдана. Эвэрлэгийн гадарга зузаарч, Битогийн толбын адил кератины толботой байх ба ихэвчлэн зовхины хоорондох хэсгээр нилээд нягтарсан байдаг. Эвэрлэгийн эдгээр толбонууд эмчилгээний дүнд гуужиж, заримдаа өнгөц улайлт үлдээх ба энэ нь хурдан эдгэнэ / 14,34/.

Хоёроос тав хоногт А аминдэмээр эмчилэхэд эвэрлэг эдгэрч эхлэх бөгөөд 1-2 долоо хоногийн дараа бүрэн хэвийн байдалд ордог байна/14/.

ХЗА. ХЗВ. Эвэрлэгийн шарх /кератомаляци/. Дутал улам даамжрах тутам нүдний эвэрлэг бүрхэвчийн бүтэц өөрчлөгдөж, дугуй зуйван хэлбэртэй гүн болон өнгөц шарх үүснэ.

Шарх нь хэд хэд байж болно. Жижигхэн шархууд бараг ихэнхдээ эвэрлэгийн захаар, ялангуяа түүний доод ба хамар талын хэсэгт байдаг. Эмчилгээний үед өнгөц шархууд үл мэдэгдэм сорви үлдээж эдгэрэх ба гүнзгий шарх ялангуяа цоорсон бол захын цагаа/үүл/ болон эдгэнэ. Шарх нь эвэрлэгийн 1/3-аас бага гадаргууг гэмтээсэн, хүүхэн харааг хамраагүй тохиолдолд эмчилээг эрт эхэлж чадвал харах чадвараа алдахгүй байж болно. Нэлээн тархмал нойтон үхжилтэй бол цооролт болж нүдэн доторхи шингэнээ алдан, нүдний алим ширгэнэ. Эмчилгээг эрт эхэлж чадвал нөгөө нүд ба хүүхдийн амийг аврах боломжтой/1,8,14,34/.

ХF. Нүдний угийн ксерофтальм. Цөөн тооны толбууд торлог бүрхэвч дээр ажиглагдаж байсныг судлаач нар тогтоожээ. Тэдгээр нь харах талбайг багасгаж байсан бөгөөд 2-4 сар А аминдэмээр эмчлэхэд арилж байсан байна. Ямар ч хүүхдийг ксерофтальми гэж сэжиглэвэл хоёр нүдийг хоёуланг шинжлэх хэрэгтэй/14/.

- ААД-ын тархалт. ААД дэлхийн олон хөгжиж буй орнуудад нийгмийн эрүүл мэндийн тулгамждсан асуудал болоод байгаа билээ. дэлхийн хэмжээнд 3.3 сая хүн ам эмнэл зүйн хэлбэрээр, 75.4 сая хүн ам эмнэл зүйн өмнөх хэлбэрээр үүний 45% нь Зүүн Өмнөд Азид /хүснэгт 2/  илрээд байгааг тогтоожээ /41/.

Манай орны хувьд 1992 онд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хийсэн судалгаагаар Битогийн толбо 0.8%, ЭАХНСҮТ-ийн Б.Бурмаа нарын судалгаагаар сургуулийн насны хүүхдийн дунд ААД-ын ямар нэгэн эмгэг 84.94% /1995-1996/, Э.Эрдэнэчимэг нарын судалгаагаар 6 хүртэлх насны хүүхдийн дунд ААД-ын эмнэл зүйн өмнөх хэлбэр 31.23% /1998/-Д илэрсэн байна. /2,19/.

Палафокс ба бусад Маршалийн аралын 1-5 насны 800 хүүхдийг судалгаанд хамруулахад 60% -д нь ААД, 36%-д нь цус багадалт илэрчээ. Эдгээр хүүхдийн ийлдсийн ретинол ба гемоглобины агууламжийн хооронд хүчтэй хамааралтай байсан бөгөөд А аминдэмийг 200000 ОУН-ээр уулгаад сарын дараа 26 хүүхдээс нь уулгахын өмнө ба дараа нь цусны дээж аваад шинжилж үзэхэд гемоглобин, ферритин, ийлдсийн төмөр физиологийн ач холбогдол бүхий нэмэгдэж байгааг тогтоосон байна /43/.

Кимиагаар ба Вахиди нарын Иранд хийсэн судалгаагаар ИДЭ-тэй болон эмгэгтэй эмэгтэйчүүдийн ийлдсийн В-каротинг харьцуулж үзэхэд иод дутлын эмгэгтэй эмэгтэйчүүдийн ийлдсийн каротин нь А аминдэм болон хувирах процесс алдагдсан байжээ /32/.

Ном зүй

1.Бабский К.С, Зубков А.А, Косшкмй Г.И Физипогия человека. М.Мед / 1972/с. 240-241.
2.Бурмаа Б, Уранчимэг Д ба бусад. Хүүхдийн дунд А аминдэмийн дутагдлыг илрүүлэх судалгааны асуудалд. Эрүүл хот- Сайхан амьдрал. ОПБХ. илт. хур. 1993.Х.61-63.
3.Гигиена детей и подоосгкоз. под. ред. Кардашенко.В.Н /1988/ с.273-274
4.Гомбосүрэн.Д Сүү шимт хоол /1987/ х. 27
5.Доценко В.А. Санитарно- гигиеничеасий контроль за организацией
общественного пигания. Мед. /1986/ с.ЗО
6.Збарский Б.И. Иванов И.И. Мардашев С.Р. Биологоческая химия.
Мед/1972/г. с. 154-160.
7.Здоровья имра. /1996/ N=2
8.Ичмнхорлоо.Ц. Довдон.Э. Хараагаа хамгаалъя. УБ. Улсын хэвлэлийн газар. /1969/.Х.15-19
9. Манлай.С, Хүүхдийн харааны эрүүл ахуй. УБ. Улсын хэвлэлийн газар. /1973/. х.25
10. Нормальная физиология. под. ред. Поляниева В.А М.Мед. /1989/. с.98-99
11.Петровский К.С, Вакханен. Гигкена петания. М.Мед. /1982/. с.87-90
12.Раднаабазар.Ж, Хүүхдийн витамин дутлын өвчин. УБ. Улсын хзвлэлийн хэрэг эрхлэх хороо. /1966/ х. 10
13.Снигур М.И Корешкоза З.Т. Питагие детей. Киев. \\\\\\\\\\\\\\\"Радяньска\\\\\\\\\\\\\\\" /1988/ . с.ЗЗ
14.Соммер А. Недостаточность витамин А иее подледствия. Полевое руководство по выявлекию и лечению. Всемирная организация здравоохранения, Женева /1995/
15.Справочник практического врача. Том 1. Медгез, Москва. /1956/ с. 365-367
16.Тураев А.Т, Абраров А.А, Шукуралиева А.А. Таджиева З.А, Показатели обмена витаминов А, Е и липидов при железодефицитнь^х анемиях у детей раннего возраста. Медицина. /1988/ №7 с. 11-14
17.Фостөр А., Соммер А. Слепота у детей в Африке, вызванное
изъявлением роговицы: причины, профилактика и лечения, \\\\\\\\\\\\\\\"Бюл, ВОЗ\\\\\\\\\\\\\\\" /
1986/ №5, с. 1-5
18.Цэрэндорж. Л, Мал эмнэлгийн фармокологи /1960/ х. 343
19.Вагеlау AJG, Fоstег А., Somгпег А. Vitamin А supplements and mortality related to measles: a randomised clinical trial British medical journal. /1987/. Pp. 294-296
20. Эрдэнэчимэг. Э, Бурмаа Б ба бусад. Монгол хүүхдийн ийлдсэнд А аминдэм тодорхойлсон дүн. Монголын анагаах ухаан сэтгүүл. /1999/. №1.
21.Веаton GH et al. Еffectiveness of vitamin A supplementation in the control of young child morbidity and mortality in developmeng countries. New Yourk. United Nations Administrative Committee on Coordination/ Supcommittee on Nutrition. /1993/
22.Саmроs FА., Flогеs Н, Underwood B.A. Effect of an infection on vitamin status of children as measured by the relative dose response (RDR). Amercan Juornal of clinical Nutrition. /1987/. 46: рр. 91-94
23.Соntrol of Vitamin A Deficiency and xerophthalmia. Report of a Joint WHO/USAID/ Helen Keller International /IVACG. Meeting Geneva, World Health Organization, /1982/ (WНО Тесhnical Report Series, N672)
24.Соntrolling Vitamin A Deficiency. A Report based on the ACC/SCN Consultative Group Meeting on Strategies for the Control of Vitamin A Deficiency. 28-30 July 1993, Оttawa, Canada.
25.Daulaire NMD et al. Childhood mortality after a high dose of vitamin A in a rick population. British medical journal,1992, 304: рр. 207-210
26.Есоnornic rationale for investing in Micronutrient programs. The United States Agency for International Development.
27.Еffectiveness of vitamin A Supplementation in the Control of Young Child Morbidity and Mortality in Developing Countries. University of Toronto, 1992.
28.Foster A, Sommer A. Corneal ulceration, measles, and childhood blindness in Tanzania. British journal of ophthalmology /1987/, 71: рр. 334-343
29.Global Prevalence ofVitamin A Deficiency. World Health Organization. /1995/
30.Ниssey GO., Кlein M. A randornized controlled trial of vitamin in children with severe measles. New England journal of medicine, /1990/, 323: рр. 160-164
31.Indicatiors for assessing Vitamin A Deficiency and their pplication monitoring and evaluating intervention programmes. World Health Organization /1996/
32.Kiniagar.М., \\\\\\\\\\\\\\\\/аnadi. А. Vitamin A and beta-caroterne status in iodine deficiency.
33.Natadisasta G et al. Impression cytology for detection of Vitamin A Deficiency Агсhives of ophtalmology. 1987,105:12240-1228
34.Ргеsent knowledge in Nutrition. Sexth edition. ILSI North America./ 1990/. рр 96-105
35.Ргеvention and Control. Vitamin A Supplemtation. OMNI. Factsheet 2.
36.Ргоgress in Controlling Vitamin a Deficiency MI /UNICEF/ Tulane University. The Micronutrient Initiative. /1998/. р. 3
37.Rahmathulla L et al. Reduced mortality amond children in southern India receiving a small weekly dose of vitamin A. New England journal of medicine. /1990/. 323: рр. 929-935
38.Roriquez-Amaya. B.Carktenoids and food preparation: Тhe Retention of Provitamin A carotenoids in Prepared, Processed, and Stored Foods. Delia / 1997/
39.Sоmmer A et al. Impact of itamin A supplementation on childhood mortality. A randomised controlled community trial. Lanset, /1986/.1: рр. 1169 1173
40.Sommer A. Keith P. West Jr. Vitamin A Deficiency. Health, Survival, and Vision New York Oxford. Oxford University Press. /1996/
41.Sustianable Control of Vitamin A Deficiency. Cairo, Egypt. 22-26 September 1997.
42.Vitamin A Mortality and Morbidity Studies. Мау, 1992. р8
43.Virtual Elimination of Vitamin A Deficiency: Obstacles and Solutions for the Year 2000. Guatemala City, Guatemala. 18-22 Магсh 1996. p33.
44.West KP., Jr et al. Efficacy of vitamin A in reducing preschool child mottality in Nepal. Lancet, /1991 /. 338: рр. 67-71
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Э.Санжаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2017
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК