Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 4(146)
Бага насны хүүхдийн нэмэгдэл хоолоор авч буй тэжээлийн бодисууд болон илчлэгийн байдалд хийсэн үнэлгээний дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Р.Ландер2, Ц.Энхжаргал 1, Ж.Батжаргал1, Р.С.Гибсон2

1Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Улаанбаатар, Монгол, 2Хүний Хоол Тэжээлийн Тэнхим, Отагогийн Их Сургууль, Данедин, Шинэ Зеланд

 
Абстракт

According to WHO guiding principles for complementary feeding practices, nutritionally adequate complementary foods are highly important for growth, health, and cognitive development during early childhood. In Mongolia, many of the traditional complementary foods are based almost exclusively on cereals, predominantly wheat flour or rice. Such cereal-based complementary diets are known to be inadequate in several micronutrients, in part because of their high content of phytic acid, a potent inhibitor of mineral  absorption. At present, there are no quantitative data on the nutritional adequacy of complementary diets for infants and toddlers in Mongolia. Therefore, the objective of this study was to assess the energy and micronutrient intakes and dietary quality of the complementary diets of young children in Mongolia.

This cross-sectional study was conducted in four districts of Ulaanbaatar city and in centers of Bulgan, Bayanhongor, Dornod and Khovd aimags located in the northern, southern, eastern, and western parts of the country, respectively. Included in the survey were 243 (122 male and 121 female) apparently healthy children aged 6 to 36 months. The assessment of complementary food intakes was conducted with the caregiver of each childusing the multiple-pass interactive 24-hr recall technique.

Almost all of the infants aged 6 to 12 months, and at least two thirds or more aged 12 to 24 months were still being breastfed. For all age groups, wheat-based flour products were the most frequently consumed complementary foods. In contrast, consumption of animal-source foods, fruits and vegetables was very low or even non-existent for the surveyed children. Of concern was the high consumption of tea with salt by all three age groups. The median intakes of energy and most nutrients increased with age. Median intakes of energy, protein, riboflavin, thiamin and niacin met the corresponding WHO estimated needs from complementary foods. In contrast, median intakes for vitamin C, calcium, iron, and zinc for each age group were markedly below the corresponding WHO estimated needs.

The inadequacies of the zinc, iron and calcium intake, despite intakes of energy that meet the WHO estimated needs, are a common feature of traditional complementary diets in some regions such as Latin America and Sub- Saharan Africa. In Mongolia, these micronutrient deficits are exacerbated by the very low micronutrient densities of the wheat-based complementary diets, which in turn arise from the almost complete absence of any animal sourcefoods, or foods rich in vitamin C or vitamin A. As a consequence, the Mongolian complementary diets have a very low dietary diversity, and most of the children are not fed according to the infant and young child complementary feeding practices recommended by WHO. Calcium, iron, and zinc are all micronutrients with a critical role in growth. Hence, shortfalls in these micronutrients are probably a major factor contributing to the persistent stunting and the high rate of respiratory infections reported in young Mongolian children.

Our findings have highlighted the need to encourage mothers to enrich their traditional wheat-based complementary foods with micronutrient-rich animal-source foods, as well as foods rich in ascorbic acid.

Pp.27-31, Tables 5, References 21

Үндэслэл.

Өнөө үед хөгжиж буй олон оронд хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих асуудалд маш их анхаарал хандуулж байна. Монгол улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллох хувь харьцангуй өндөр байдаг ба зургаан сар хүртэл эхийн сүүгээр хооллож буй хүүхдийн хувь 94,1% байгаа юм (НҮБ-ын ХС, ХСТ, 2006). ДЭМБ-аас хүүхдийн нэмэгдэл хоолны дадал, хандлагын талаар гаргасан зөвлөмжинд бага насны хүүхдийн эрт үеийн танин мэдэхүйн хөгжил, эрүүл мэнд болон өсөлтөнд шаардлага хангасан нэмэгдэл хоол чухал нөлөөтэйг цохон тэмдэглэжээ (ДЭМБ, 2003). Манай бага насны хүүхдийн уламжлалт нэмэгдэл хоол нь ихэвчлэн улаан буудайн гурил болон цагаан будаанд сууриласан байдаг. Гурилан бүтээгдэхүүн дээр суурилсан нэмэгдэл хоол нь маш цөөн тооны бичил тэжээлийн бодис агуулсан байдаг ба фитатийн хүчил их хэмжээтэй байдаг нь эрдсийн шингэцийг хүчтэй саатуулдаг байна (ДЭМБ, 1998). Иймээс, манай орны бага насны хүүхдийн нэмэгдэл хоолоор авч буй тэжээлийн бодисууд болон илчлэгийн байдалд үнэлгээ өгөх судалгаа хийх шаардлагатай болсон юм.

Судалгааны зорилго, зорилтууд: Бага насны хүүхдүүдийн нэмэгдэл хоолоор авч буй зарим тэжээлийн бодисуудын байдалд үнэлгээ өгөх зорилгоор дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд:

а/ нялхас, бага насны хүүхдийн эхийн сүүгээр хооллолт болон нэмэгдэл хоолны дадалд үнэлгээ өгөх;

б/ бага насны хүүхдийн нэмэгдэл хоолны чанар, зарим бичил тэжээлийн бодисуудын хэрэглээ болон илчлэгийн байдлыг үнэлэх.

Судалгааны арга зүй, хэмжээ. Тус судалгааг Булган, Баянхонгор, Дорнод, Ховд аймаг болон Улаанбаатар хотын 4 дүүргийн 6-36 сартай 243 хүүхдийг (122 эрэгтэй, 121 эмэгтэй) санамсаргүй түүврийн аргаар хүйсийн тэгш харьцаатай сонгон авч судалгаанд хамруулав.

Нэмэгдэл хоолны хэрэглээг үнэлэхдээ 24 цагийн харилцан идэвхитэй эргэн дурсах асуумж судалгааны аргыг хэрэглэж, хүүхдүүдийн идсэн хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагдах тэжээлийн бодисуудыг тодорхойлохдоо Монгол улсын хүнсний бүтээгдэхүүний найрлагын хүснэгт, АНУ-ын тэжээлийн бодисуудын мэдээллийн сан болон Олон улсын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнсний бүтээгдэхүний найрлагын хүснэгтийг ашиглав. Статистикийн боловсруулалтыг SPSS 12 программыг ашиглан хийлээ.

Үр дүн. Ам бүлийн дундаж тоо 4 байсан ба өрхийн дундаж орлого сард 75000 төгрөг байв. Улаанбаатар хотын эхчүүдийн дунд дээд боловсролтой эхчүүд хөдөөнийхөөс илүү байна.

6-12 сартай хүүхдийн ихэнхи нь, 12-24 ба түүнээс дээш сартай хүүхдийн 3/2 нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллож байна. Улаанбаатар хотод 24-36 сартай гурван хүүхдийн нэг нь, аймгуудын хүүхдийн тал хувь нь одоо болтол эхийн сүүгээр хооллож байгаа нь тогтоогдов. Эхчүүдийн 30,5 хувь нь (n=74) судалгаа хийх үед хүүхдээ эхийн сүүгээр хооллохоо болисон байсан ба эхийн сүүгээр хооллож байгаа дундаж хугацаа 14 сар байлаа.

Хүснэгт 1, 2, 3-аас харахад 6-11,99 сартай хүүхдүүд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон жимс, ногоог огт хэрэглээгүй байсан ба бусад насны бүлэгт хэрэглээ нь маш бага байна. Жишээлбэл: 12-оос дээш сартай хүүхдүүд жимснээс зөвхөн алим хэрэглэсэн байлаа. Мөн бүх насны бүлэгт сүүтэй болон давстай цайны хэрэглээ их байна.

Улаанбаатар хот болон аймгуудын хүүхдийн илчлэг болон зарим тэжээлийн бодисуудын дундаж хэрэглээнд статистикийн ач холбогдол бүхий ялгаа байхгүй байсан тул үр дүнг нэгтгэн Хүснэгт 4, 5-д тусгав. Илчлэг болон ихэнхи тэжээлийн бодисуудын дундаж хэрэглээ нас ахих тусам нэмэгдэж байгаа ба уураг, илчлэг, рибофлавин, тиамин болон ниациний дундаж хэрэглээ ДЭМБ-аас тогтоосон нэмэгдэл хоолноос авах хэрэгцээтэй ерөнхийдөө тохирч байна. Харин С аминдэм, кальци, төмөр болон цайрын дундаж хэрэглээ насны бүлэг бүрт ДЭМБ-аас тогтоосон хэрэгцээнээс бага байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн нэмэгдэл хоолон дахь амьтны гаралтай уураг болон аскорбины хүчлийн хэт бага хэрэглээ, мөн түүнчлэн цайны, түүнээс үүдэн полифенолын өндөр хэрэглээ нь нэмэгдэл хоолноос авах гемийн бус төмрийн шимэгдэх чадавхийг бууруулж байж болох юм. Үүнээс гадна, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс авах гемийн төмрийн хэмжээ бага байна. Үүний үр дагавар нь насны бүх гурван бүлгийн хүүхдүүдийн төмрийн хэрэглээ нь маш бага болж байгаа юм. Мөн эдгээр насны бүлгүүдэд амьтны гаралтай уургийн хэрэглээ бага ба гурилан бүтээдэхүүний, түнээс үүдэн фитатын хэрэглээ их байгаа нь цайрын дутлын түвшин өндөр байхад нөлөөлж байна. Насны гурван бүлгийн хүүхдүүдийн кальцийн дундаж хэрэглээ ДЭМБ-аас тогтоосон хэрэгцээнээс хэт бага байгаа нь ажиглагдлаа.

Хүснэгт 1. 6 - 11 сартай хүүхдүүдийн хэрэглэсэн хоолны дундаж хэмжээ болон хэрэглэсэн хүүхдийн тоо

Хүснэгт 2. 12 - 23,99 сартай хүүхдүүдийн хэрэглэсэн хоолны дундаж хэмжээ болон хэрэглэсэн хүүхдийн тоо

Хүснэгт 3. 24-36 сартай хүүхдүүдийн хэрэглэсэн хоолны дундаж хэмжээ болон хэрэглэсэн хүүхдийн тоо

Хүснэгт 4. 6-36 сартай хүүхдийн илчлэг болон тэжээлийн бодисуудын хэрэглээний дундаж хэмжээ (байршилаар)

Хүснэгт 5. 6-36 сартай хүүхдийн илчлэг болон тэжээлийн бодисуудын хэрэглээний дундаж хэмжээ (насны бүлгээр)

Хэлцэмж. Нялхас болон бага насны хүүхдүүдийн бичил тэжээлийн бодисуудын, ялангуяа кальци, цайр болон төмөрийн хэрэглээ хангалтгүй байна. Улаанбаатар хот болон аймгуудын хүүхдүүдийн бичил тэжээлийн бодисуудын хангалтгүй хэрэглээ нь насны бүлгээс хамаарахгүй байна (Хүснэгт 5). Эдгээр үр дүн нь Азийн болон Африкийн зарим орнуудад хийсэн судалгааны дүнтэй (Murphy et al,1992; Calloway et al,1993; Chusilp еt al, 1992; Hotz & Gibson, 2001; Perlas et al, 2004; Anderson et al, 2008) адил байгаа ба тэдгээр орнуудад хүүхдийн нэмэгдэл хоол нь улаан буудай болон цагаан будаа гэх мэт үр тариан дээр сууриласан байдаг. Харин монгол хүүхдүүдийн нэмэгдэл хоолноос авч буй илчлэгийн хэрэглээ илүү өндөр байна.

Илчлэгийн хэрэглээ ДЭМБ-аас тогтоосон хэрэгцээг хангаж байгаа боловч кальци, цайр болон төмөрийн хангалтгүй хэрэглээ нь хүүхдийн уламжлалт нэмэгдэл хоол хэрэглэдэг Латин Америк болон Африкийн хойд хэсгийн орнуудад мөн ажилагддаг байна (Brown et a., 2002). Монгол хүүхдүүдийн хувьд ч мөн улаан буудайн гурил дээр сууриласан нэмэгдэл хоолонд агуулагдаж буй бичил тэжээлийн бодисуудын хэмжээ маш бага, С, А аминдэмээр баялаг хүнс болон амьтны гаралтай хүнсний бүтэгдэхүүний хэрэглээ хангалтгүй байгаа нь эдгээр бичил тэжээлийн дутал үүсэхэд нөлөөлж байна. Энэ нь хүүхдийн нэмэгдэл хоолны нэр төрөл хэт цөөн, ихэнхи хүүхдүүд ДЭМБ (PAHO/ WHO, 2003)-ас гаргасан «Нялхас болон бага насны хүүхдийн нэмэгдэл хоолны зөвлөмж «-ийн дагуу хооллож чадахгүй байгаагийн үр дүн юм.

Кальци, төмөр болон цайр зэрэг бичил тэжээлийн бодисууд нь хүүхдийн өсөлтөд шийдвэрлэх үүрэгтэй байдаг (Gibson and Hotz., 2001). Иймээс, эдгээр бичил тэжээлийн бодисууд дутал нь Монголын бага насны хүүхдүүдийн өсөлтийн хоцролтын түвшин өндөр байгаад (UNICEF, 2003; World Vision Mongolia, 2005) нөлөөлөх гол хүчин зүйл болж байж болох юм. Монгол хүүхдүүдийн 74% нь цайрын дуталтай (цусан дахь цайрын түвшинг үндэслэн) байна (Lander et al, 2008). Цайрын дутал өндөр байгаа нь Монгол хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин өндөр хувьтай байгаад (World Vision Mongolia, 2005; NRC/WHO/UNICEF/CDC, 2003) нөлөөлж байж болох юм. Цайр нь дархлааны системд чухал үүрэг гүйцэтгэдэг ба хөгжиж буй орнуудад хийсэн судалгаагаар, цайрыг нэмэлтээр хэрэглэсэн хүүхдүүдийн дунд суулгалт болон амьсгалын замын халдварт өвчнүүд буурсан байна (Hotz and Brown et al, 2004). Амьсгалын замын өвчин болон суулгалт өвчин нь хүүхдийн өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлдэг билээ (Stephensen, 2004).

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн хэрэглэж байсан цөөн тооны тэжээлиийн бодисууд ДЭМБ-аас тогтоосон хэрэгцээнээс өндөр хэмжээтэй байсан ба ялангуяа хоногт хэрэглэж буй уургийн хэмжээ насны бүлгээс үл хамааран тогтвортой байгаа нь бусад судалгааны дүнтэй (Beaton et al,1992; Hautvast et al,1999; Hotz and Gibson, 2001; Perlas et al, 2004; Kimmons et al, 2005) адил байна. Мөн монгол нялхас болон бага насны хүүхдийн нэмэгдэл хоолонд В-ийн төрлийн аминдэм ерөнхийдөө хангалттай хэмжээтэй байсан ба зөвхөн 6-8,99 сартай хүүхдийн ниациний, 12-23,99 сартай хүүхдийн тиаминий дундаж хэрэглээ ДЭМБ-аас тогтоосон хэрэгцээнээс доогуур байв.

Энэхүү судалгаагаар эхийн сүүгээр хооллож байгаа хүүхдүүдийг ДЭМБ-ын зөвлөмж (PAHO/ WHO, 2003)-ийн зарчмуудын дагуу хооллодоггүй, нэмэгдэл хоолны дадал нь өвөрмөц онцлогтой, цайр, төмөр болон А аминдэмийн дутлын тархалт өндөр байж болохыг тогтоов. Улаан буудайн гурил дээр сууриласан уламжлалт нэмэгдэл хоолыг амьтны гаралтай, бичил тэжээлийн бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүн болон тэдгээрийн шингэцийг сайжруулах С аминдэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулах талаар анхаарал тавих шаардлагатай нь ажиглагдлаа.

Дүгнэлт:

  1. Эхчүүд, асран хамгаалагчдын хүүхдийн нэмэгдэл хоолны талаар мэдлэгийг сайжруулах шаардалагатай байна.
  2. Монгол хүүхдийн уламжлалт нэмэгдэл хоолыг С аминдэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулах шаардалагатай байна.
  3. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих интервенцийн хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Ном зүй

1. Anderson V.P., Cornwall J., Gibson R.S. (2008) Intakes from non-breastmilk foods for stunted toddlers living in poor urban villages of Phnom Penh, Cambodia are inadequate. Maternal Child Nutrition 4: 146-159.
2. Beaton G.H., Calloway D.H., Murphy S.P. (1992) Estimated protein intakes of toddlers: predicted prevalence of inadequate intake in village populations in Egypt, Kenya and Mexico. American Journal of Clinical Nutrition 55, 896-905.
3. Brown K.H., Peerson J.M., Kimmons J.E. , Hotz C. (2002a) Options for achievingadequate intake from home-prepared complementary foods in low income
countries. In: Public Health Issues in Infant and Child Nutrition.
4. Calloway D.H., Murphy S.P., Beaton G.H., Lein D. (1993) Estimated vitamin intakes of toddlers: predicted prevalence of inadequacy in village populations in Egypt American Journal of Clinical Nutrition 55, 896 - 905...
5. Chusilp K., Somnasang P., Kirdpon W., Wongkham S., Sribonlue P., Mahaverawat U. etal. (1992) Observation on the development of stunting in children of the KhonKean region of Thailand. European Journal of Clinical Nutrition. 46, 475-488.
6. Gibson R.S., Hotz. C. (2001a) Nutritional causes of linear growth failure during coplementary feeding. In: Nutrition and growth.
7. Hautvast J.L.A., van der Heijden L.J.M., Luneta A.K., van Staveren W.A., Tolboom J.J.M., van Gastel S.M. (1999) Food consumption of young stunted and nonstunted children in rural Zambia. European Journal of Clinical Nutrition 53, 50-59.
8. Hotz C., Brown K.M. (2004) Assessment of the risk of deficiency in populations and options for its control. Food and Nutrition Bulletin 25, S99 - S199.
9. Hotz C., Gibson R.S. (2001) Complementary feeding practices and dietary intakes from complementary foods amongst weanlings in rural Malawi. European Journal of Clinical Nutrition 55, 841 - 849.
10. Kimmons J.E., Dewey K.G., Haque E., Chakraborty J., Osendarp S.J.M., Brown K.H. (2005) Low nutrient intakes among infants in rural Bangladesh are attributable to low intake and micronutrient density of complementary foods. Journal of Nutrition 135, 444 - 451.
11. Lander R., Enkhjargal Ts., Batjargal J., Bairley K., Diouf S., Green T., Skeaff M., Gibson R.S. (2008) Multiple micronutrient deficiencies persisit during early childhood in Mongolia. Asian Pacific Journal of Clinical Nutrition 2008, 17(3), 429-440.
12. Murphy S.P., Beaton G.H., Calloway D.H. (1992) Estimated mineral intakes of toddlers: predicted prevalence of inadequacy in village populations in Egypt, Kenya, and Mexico. American Journal of Clinical Nutrition 56, 565-572.
13. NRC/UNICEF (Nutrition Research Centre/United Nations Children\'s Fund). Nutritional Status of Mongolian Children and Women 2004- 3rd National Nutrition Survey Report. Ulaanbaatar, Mongolia: UNICEF; 2006.
14. NRC/WHO/UNICEF/CDC (Nutrition Research Centre/World Health Organization/United Nations Children\'s Fund/Centre for Disease Control). Final report of a survey assessing the nutritional consequences of the Dzud in Mongolia. Ulaanbaatar, Mongolia: NRC/WHO/UNICEF/US CDC; 2003.
15. PAHO/WHO (Pan American Health Organization/ World Health Organization) (2003) Guiding principles for complementary feeding of the breastfed child. Division of Health Promotion and Protection, Food and Nutrition Program, Washington, DC.
16. Perlas L.A, Gibson R.S., Adair L.S. (2004) Macronutrient and selected vitamin intakes from complementary foods of infants and toddlers from Cebu, Philippines. International Journal of Food sciences and Nutrition 55, 1-15.
17. Stephensen C.B. (1999) Burden of infection on growth failure. Journal of Nutrition 129: 534S— 538S.
18. UNICEF. Every Mongolian Child Has the Right to Healthy Growth: Facts and Figures. Ulaanbaatar, Mongolia: United Nations Children\'s Fund; 2003.
19. WHO (World Health Organization). (1998) Complementary feeding of young children in developing countries: a review of current scientific knowledge. World Health Organization, Geneva, Switzerland.
20. WHO (World Health Organization). (2002) The optimal duration of exclusive breastfeeding. Report of an expert consultation. Department of Nutrition for Health and Development, Department of Child and Adolescent Health and Development, World Health Organization, Geneva, Switzerland.
21. WV Mongolia (World Vision Mongolia). Effectiveness of home-based fortification with sprinkles in an integrated nutrition program to address rickets and anemia. Ulaanbaatar, Mongolia: World Vision; 2005
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор У.Цэрэндолгор


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3777
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК