Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 3(59)
Эмнэлгийн байгууллагын орны ашиглалтанд хийсэн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Д. Намжил 

Монгол улсын их сургууль

 

Үйлдвэрлэлийн бус хүрээний санхүүжилтэнд Эрүүлийг хаыгаалах салбар онцгой байр эзэлж нийгэм соёлын арга хэмжээнд зориулсан төсвийн хөрөнгийн 22,0 хувийг ашиглаж байна. Эмнэлгийн байгууллагын ажлын чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх, дотоод нөөц бололцоог олж илрүүлэх, санхүүгийн нөөцийг үр дүнтэй ашиглахад энэ салбарын зорилт чиглэх ёстой.

Эрүүлийг хамгаалах байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд судалгаа хийх, ажлын үр дүнг тодорхойлоход орны ашиглалтыг судлах нь чухал юм.

Орны ашиглалтанд судалгаа хийхэд юуны өмнө ор хоногийн төлөвлөгөөний биелэлтэзс эхлэх шаардлагатай байна.

 

Эмнэлгийн op хоногийн төлөвлөгөөний биелэлтийг орны эргэлтийн тоо, нэг оронд хэвтэж эмчлүүлэх хугацаа зэрэг үзүүлэлтийг нятт уялдаатай судлана.

Орны эргэлтийн тоог дараах тоыъёогоор тооцно.

„_  Т     Т —орны ашиглагдах хугацаа (хоногоор)
   К     К — өвчтөний хэвтэж эмчлүүлэх хугацаа /хоногоор
Э — орны эргэлт
Өвчтөний хэвтэж эмчлүүлэх хугацааг гүйцэтгэлээр дараах байдлаар  тодорхойлно. 

О       .                           О — ор хоног /гүйцэтгэлээр/

~~П~                           П— өвчтөний тоо /тайлангаар/

Дээрх томъёоноос орны эргэлтийн тоо нь орны ашиглагдах хугацаатай шууд, хэвтэж эмчлүүлэх хугацаатай урвуу хамааралтай байна. Эмнэлгийн практикт үйлчилгээ, эмчилгээний онцлогоос шалтгаалж зарим тасгуудын орны ашиглалт нормативаас 30-40 хоногоор хэтэрч, орны ачааллыг нэмэгдүүлж байна.

Төлөвлөгөөт хугацаанд орны ашиглалтыг жигд байлгахын тулд тасгуудын хооронд орны хөдөлгөөн хийх замаар зохицуулалт хийж болох юм.'

Өвчтөний нэг ор эзлэх хоногийн тоог цөөрүүлэхэд орны ашиглагдах хугацаа тогтмол байгаа нөхцөлд орны эргэлтийн тоо түргэсэх сайн талтай боловч энэ нь тасаг бүрийн онцлог, эмчилгээний үр дүнгээс шууд хамаарч байх естой.

Нөгөө талаар хэвтэж эмчлүүлэх хугацааг хэт нэмэгдүүлэх нь орны эргэлтийг багасгаж эмнэлгийн хэмжээгээр хзвтэж эмчлүүлэгчдийн тоог бууруулах хандлагатай байдгийг анхаарах хэрэгтэй.

Эмнэлгийн хэмжээгээр (хүснэгт 1) ор хоногийн төлөвлөгөө 12664 ор хоногоор давж биелсэн байна. Ор хоногийн төлөвлөгөөний биелэлтэнд орны тооны өөрчлөлт, орны ашиглагдах хугацаа нөлөөлсөн байна. Нөлөөлөл тус бүрийг авч үзвэл:

1.  Орны тоо өөрчлөгдсөнөөс        

26(260—286; X 330=8580,

2.  Орны ашиглалтын хугацааны өөрчлөлтөөс,

10,8(330- 340,8; X 286 = 3084 болно.

Ор хоногийн төлөвлөгөөний биелэлтэнд шинжилгээ хийхэд тасаг бүрийн төлөвлөгөөний биелэлтийг судлан орны эргэлт, хэвтэж эмчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох шаардлагатай.

Хүснэгт 2-оос үзэхэд II, V тасгуудаас бусад нь ор хоногийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна. Энэ нь хоёр тасагт орны ашиглагдах хугацаа төлөвлогөөт хэмжээнд хүрээгүй байгааг харуулж байна.

Өөрөөр хэлбэл орны ашиглагдах хугацааг нормативт хэмжээнд хүргэхээр орны ачааллыг зохицуулж тасгуудын орыг шилжүүлэн ашиглах боломжтой байна.

Хэрэв II, V тасгуудын орыг төлөвлөгөөт хугацаагаар нь (нормативаар нь) ашигласан бол 1260(42X30) 460 (46X10) нийтдээ 1720 ор хоног нэмж ашиглах боломж байв. Өөрөөр хэлбэл нэг өвчтөн дунджаар 17 ор хоног эзэлсэн гэж үзвэл нэмж, 100-аад өвтөнг хэвтүүлэн эмчлэх боломж байжээ.

Эмнэлгийн байгууллагад ор хоногийн төлөвлөгөөг тасаг бүрээр биелүүлэх, түүнд хяналт тавих замаар нэг өвчтөний эзлэх ор хоногийг багасгаж орны эргэлтийг нэмэгдүулж болох юм. Хэрэв эмнэлгийн хэмжээгээр эмнэлэг үйлчилгээний үр дүнг дээшлүүлэн, нэг оронд хэвтэж эмчлүүлэх хугацааг зөвхөн 2 хоногоор багасгахад орны тоо, ашиглагдах хугацааг нэмэгдүүлэхгүйгээр 677 өвчтөнг хэвтүүлж эмчлэж болох байна. Харин хэвтэж эмчлүүлэх хугацааг багасгахад тасаг бүрийн эмнэлэг үйлчилгээний онцлогийг нарийн харгалзан ялгавартай хандах нь зүйтэй. Эмнэлгийн байгууллагууд дээр дотоод нөөц бололцоог олж илрүүлэн эмнэлгийн үйлчилгээний үр, дүнг дээшлүүлэх, орны эргэлтийг түргэтгэх, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх боломжийг судлаж практикт хэрэгжүүлэх нь эмнэлгийн ажилтан бүрийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүулэхтэй холбоотой. Эмнэлгийн байгууллагын орны ашиглалтанд нөлөөлсөн хүчин зүйлсийг судалж, дотоод нөөц бололцоог бүрэн дайчлахад эрүүлийг хамгаалах байгууллагын ажилтан бүрийн хүч анхаарлыг төвлөрүүлэх хэрэгтэй байна.

 

Редакцид ирсэн1985—04—05.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1096
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК