Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 4(146)
Артерийн даралт ихсэх өвчин, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс
( Судалгааны өгүүлэл )

Н.Болормаа1, Л.Нарантуяа2, П.Энхтуяа2

1НЭМХ-гийн Хоол судлалын төв, 2Эрүүл мэндийн сургалт судалгааны төв

 
Абстракт

The overall aim of this study is to determine the prevalence of hypertension and it’s lifestyle related some risk factors among 15-64 years old Mongolian population.

Methods: The prevalence of hypertension and it’s lifestyle related risk factors was revealed among 15-64 years old population, using the questionnaire, anthropometric and blood pressure measurement based international standard methods.

Results: The prevalence of hypertension among Mongolians aged 15-64 years was 28.1%. With increased age, the prevalence of hypertension tended to increase in both sexes. Proportion of population with hypertension varies by age, gender and localization of Mongolian people. In regard to gender, 30% (95% CI +0.03) of males and 26.1% (95% CI +0.03) of females had hypertension.

Overweight and obese people had relativelly high risk for developing hypertension, particularly proportion of people with hypertension was 2.3 times higher among overweight and obese people than compared to people without hypertension.

We had studied tobacco use and relation to hypertension. The proportion of current smokers among people with hypertension (33.3%) was relatively higher compared to people without hypertension (25.1%).

Average salt intake was 10.1 grams per day among adult population. The prevalence of hypertension was 32,4% (95%CI 32,2-32,5) among people who consumes 10.1 grams and more salt per day. It was relativally higher (25,3% (95%CI 25,2-25,4)) compared to people, who consumes 10.0 grams and less salt per day.

Conclusions: The overall prevalence of hypertension is 28.1% among 15-64 years old Mongolian population. Overweight and obese people were more likely (2.3 times) to have hypertension than compared to people with normal weight. Hypertension was 1.3 times more prevalent among people, who consumes 10.1 and above grams of salt per day.

Keywords: Hypertension, systole, diastole, overweight & obesity, tobacco use, salt intake
Pp.32-35, Tables 4, Figures 3, References 10.

Судалгааны ажлын үндэслэл:

Монгол улсын хүн амын дунд 1995 оноос хойш цусны эргэлтийн тогтолцооны өвчин хүн амын нас баралтын шалтгааны дотор тогтмол эхний байрыг эзэлж, жил ирэх тутам тухайн өвчний улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна.

Эрүүл мэндийн статситикийн мэдээгээр Зүрх судасны өвчний шалтгаантай нас баралт 1950 онд 7.1 хувь, 1985 онд 23.4 хувь (Г.Дэжээхүү ба бусад, 1985) байсан бол 1995 онд 30.8 хувь, 2000 оноос хойш 35.3-38.4 хувь байна. ЗСӨ-ний улмаас тохиолдсон нас баралтын 52 хувь нь артерийн даралт ихсэх өвчин ба харвалтаас шалтгаалдаг болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг. Цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл болон нас баралт төвийн болон хангай говийн бүсэд улсын дундажаас өндөр байна.

Иймд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй артерийн даралт ихсэх өвчний тархалт, түүнд нөлөөлж буй амьдралын хэв маяг болон хооллолттой холбоотой хүчин зүйлсийг судалж, урьдчилан сэргийлэх, өвчлөл, нас баралтыг бууруулах асуудал тулгамдаж байна.

Судалгааны ажлын зорилго, зорилт:

Артерийн дарaлт ихсэх өвчний тархалт, түүнд нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэхэд энэхүү судалгааны зорилго оршино. Судалгаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үндсэн зорилтуудыг шийдвэрлэсэн болно. Үүнд:

  1. Артерийн даралт ихсэх өвчний тархалтыг хүн амын нас хүйс, суурьшлаар харьцуулан тогтоох
  2. Артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүсийн амьдралын хэв маяг, дадал хэвшлийг эрүүл хүмүүстэй харьцуулан судлах
  3. Артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүсийн эрүүл мэндийн зарим үзүүлэлтийг эрүүл хүмүүстэй харьцуулан үнэлэх

Судалгааны арга зүй:

Артерийн даралт ихсэх өвчний тархалтыг асуумж судалгаа болон багажын хэмжилтийн аргыг хослуулан ашиглаж тогтоосон болно. Артеийн даралт ихсэх өвчний тархалтыг тогтоохдоо олон улсын түвшинд тархвар зүйн судалгаанд ашиглаж буй стандарт арга аргачлалыг ашигласан юм. Энэ нь зарим тохиолдолд эмнэлзүйн бодит байдлаас хэтрүүлэн үнэлсэн байж болзошгүй боловч дэлхий нийтэд ашиглаж буй стандарт арга юм.

Судалгаанд хамрагдсан хүн бүрээс хэзээ хамгийн сүүлд эрүүл мэндийн ажилтнаар артерийн даралтаа хэмжүүлсэн, артерийн даралт өндөр гэж оношлогдож байсан эсэх, одоогийн байдлаар даралт бууруулах эмийн бэлдмэл хэрэглэж байгаа талаар асуумж судалгааны аргаар тодорхойлсон юм. Түүнчлэн артерийн даралтыг «OMRON Model M5» автомат даралт хэмжигч ашиглан судлуулагчийн баруун гарын бугалганд 3 удаа давтан хэмжилт хийж, 2 ба 3 дахь хэмжилтийн дундаж үзүүлэлтээр артерийн даралтыг тогтоосон болно.

Артерийн даралт ихсэх өвчний тархалтыг тогтоохдоо олон улсын түвшинд баримталж буй шалгуур үзүүлэлтүүдийг ашигласан. Үүнд:

  • Дээд даралт буюу систолын даралт 140 мм МУБ-тай тэнцүү буюу түүнээс их, эмч, эрүүл мэндийн ажилтан артерийн даралт их гэж урьд өмнө нь оношлож байсан
  • Бага даралт буюу диастолын даралт 90 мм МУБ-тай тэнцүү буюу түүнээс их, эмч, эмнэлгийн ажилтан артерийн даралт их гэж урьд өмнө нь оношлож байсан
  • Систол болон диастолын хэвийн дундаж даралттай, одоогийн байдлаар артерийн даралт бууруулах эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, эмч, эрүүл мэндийн ажилтан артерийн даралт ихсэх өвчтэй гэж урьд өмнө нь оношлож байсан

Түүнчлэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллох дадал хэвшлийг асуумжийн аргаар тодорхойлж харьцуулан үнэлсэн.

Судалгааны хэмжээ:

Судалгаанд Монгол улсын 20 аймаг, Улаанбаатар хотын 15-64 насны 3411 (эрэгтэй 1674, эмэгтэй 1737) хүн хамрагдсан. Судлуулагчдийн 84.1% нь халх, 2.7 хувь нь казак, 13.2% нь бусад ястан байв.

Судалгааны үр дүн:

АДИӨ-ны тархалт: АДИӨ-ний тархалтыг хүн амын нас, хүйс, суурьшил, бүс нутгаар харьцуулан судаллаа. АДИӨ-ний тархалт Монгол улсын 15­64 насны нийт хүн амын дунд 28.1% (28.0-28.1 CI 95%) байна. АДИӨ-ний тархалт эрэгтэйчүүдийн дунд харьцангуй түгээмэл, тухайлбал 15-64 насны эмэгтэйчүүдийн дунд 26.0% (25.9-26.1 CI 95%), эрэгтэйчүүдэд 30.0% (29.9-30.1 CI 95%) байв.

АДИӨ-ний тархалт нас ахих тусам ихсэж 35-64 насны хүмүүсийн дунд хамгийн түгээмэл байгааг судалгааны дүн харуулж байна. Тухайлбал 35­44 насны хүмүүсийн 37.7% (95% CI ±0.1), 45-54 насны хүмүүсийн 55.9% (95% CI ±0.2), 55-64 насны хүмүүсийн 67.6% (95% CI ±0.3) нь АДИӨ-тэй байв.

АДИӨ-ний тархалтыг хүн амын суурьшлаар харьцуулан судлахад, хот суурин газарт 28.6% (28.5-28.7 CI 95%), хөдөөд 27.6 (27.5-27.7 CI 95%) байгаа бөгөөд улаанбаатар хот болон бусад бүс нутагт харилцан адилгүй байна (Зураг 1).

Зураг 1. Артерийн даралт ихсэх өвчний тархалт, бус нутгаар

Баруун бүс нутаг болон Улаанбаатар хотод АДИӨ-ний тархалт хамгийн өндөр буюу 29.4% (95% CI 29.2-29.5) ба 29.6% (95% CI 29.4-29.7) байгааг судалгааны дүн харуулж байна.

АДИӨ-тэй хүмүүсийн эрүүл мэндийн үзүүлэлт: АДИӨ-тэй хүмүүсийн систолын дундаж даралт 144.16 (95% CI 144.1-144.2), диастолын дундаж даралт 89.6 (95% CI 89.61-89.69) байгаа нь эрүүл хүмүүсийн үзүүлэлтээс харьцангуй өндөр байна (Хүснэгт 1).

Хүснэгт 1. Эрүүл ба АДИӨ-тэй хүмүүсийн даралтын дундаж хэмжээ

Антропометрийн хэмжилтийн дүнгээр АДИӨ-тэй хүмүүсийн биеийн жин, бүсэлхийн тойрог, биеийн жингийн индекс дундаж хэмжээ АДИӨ-өөр өвчлөөгүй хүмүүсийн үзүүлэлтээс харьцангуй өндөр байна (Хүснэгт 2).

Хүснэгт 2. Эрүүл ба АДИӨ-тэй хүмүүсийн бие махбодын дундаж үзүүлэлт

Биеийн жингийн индексийн үзүүлэлтээр АДИӨ-тэй болон АДИӨ-өөр өвчлөөгүй хүмүүсийн дунд илүүдэл жин, таргалалт 53.4% (95%CI 53.26-53.5) ба 23.0% (95%CI 22.93-23.08) байгаа нь илүүдэл жин ба таргалалттай хүмүүсийн дунд АДИӨ бараг 2 дахин илүү түгээмэл тохиолдож байгааг судалгааны дүн харууллаа. Түүнчлэн АДИӨ-тэй хүмүүст төвийн таргалалтын тархалт бүсэлхийн тойргийн үзүүлэлтээр 2.3 дахин илүү түгээмэл буюу 52,7% (95%CI 52,55 - 52,84) тохиолдож байв. (Зураг 2, 3).

Зураг 2. АДИӨ ба Эрүүл хүмүүсийн дундах илүүдэл жин ба таргалалт

Зураг 3. АДИӨ-тэй ба эруул хүмүүсийн дундах төвийн таргалалт

Тамхи таталт нь судасны ханыг хатууруулах улмаар зүрх судасны өвчин ялангуяа артерийн даралт ихсэхэд хүргэдэг билээ. Иймд АДИӨ-тэй болон харьцангуй эрүүл хүмүүсийн тамхи таталтын байдал, тамхи хэрэглэсэн жилийг харьцуулан үнэллээ. 15-64 насны нийт хүмүүсийн тамхи татсан жил 17.5 байгаа бөгөөд, энэ нь АДИӨ-тэй хүмүүст 21.3, харьцангуй эрүүл хүмүүст 15.3 жил байна (Хүснэгт 4).

Хүснэгт 4.

Монгол улсын 15-64 насны нийт хүн амын 27.6% нь тамхи хэрэглэж байсан бөгөөд АДИӨ-тэй хүмүүсийн 33.3%, харьцангуй эрүүл хүмүүсийн 25.1% нь тамхи хэрэглэдэг хэмээн хариулсан байна.

АДИӨ ба давсны хэрэглээ: Монгол улсын хүн амын давсны хэрэглээ бусад улс үндэстэнтэй харьцуулахад нилээд өндөр байдгийг судлаачид баталсан байдаг. Уг судалгаагаар насанд хүрсэн Монгол хүний давсны хэрэглээ асуумж судалгааны аргаар тодорхойлсон юм. Насанд хүрсэн Монгол хүн хоногт 10 (95%CI 9,99-10,01) грамм байна.

Хүснэгт 5.

АДИӨ-тэй хүмүүс хоногт 10,7 (95%CI 10,71­10,77) грамм, харин харьцангуй эрүүл хүмүүс 9,7 (95%CI 9,70-9,73) грамм давс хоногт хэрэглэж байв. Хоногийн давсны хэрэглээ болон АДИӨ-ний тархалтыг харьцуулан судлахад хоногт 10 грамм ба түүнээс бага хэмжээгээр давс хэрэглэдэг хүмүүсийн дунд АДИӨ-ний тархалт 25,3% (95%CI 25,2-25,4) байхад, 10,1 грамм ба түүнээс их давс хэрэглэдэг хүмүүсийн дунд 32,4% (95%CI 32,2­32,5) байна.

Судалгааны дүгнэлт дүгнэлт

  1. АДИӨ-ний тархалт хүн амын нас, хүйс, бүс нутгийн түвшинд харилцан адилгүй байгаа бөгөөд Монгол улсын 15-64 насны хүмүүсийн дунд 28,1 хувь байна.
  2. Илүүдэл жин, таргалалттай хүмүүст АДИӨ-өөр өвчлөх эрсдэл эрүүл АДИӨ-өөр өвчлөөгүй хүнээс харьцангуй өндөр байна.
  3. АДИӨ-ний тархалт 16 ба түүнээс олон жил тамхи хэрэглэсэн хүмүүсийн дунд харьцангуй түгээмэл байна. 
  4. Хоногт 10 грамм ба түүнээс их давс хэрэглэдэг хүний АДИӨ-өөр өвчдөх эрсдэл давсны хэрэглээ харьцангуй багатай хүмүүстэй харьцуулахад 1,3 дахин их байна.
Ном зүй

1. Bolormaa I, Bolormaa N, et al. Mongolian STEPs survey on the prevalence of noncommunicable disease risk factor 2006. Survey report. Ulaanbaatar: Health simple; 2007.
2. National center for health development, Health indicators - 2006. Ulaanbaatar, Mongolia: Ministry of Health; 2006.
3. Otgontuya D., Ganzorig D., Bolormaa N. et al. Preventive diet from major noncommunicable diseases, Survey report. Ulaanbaatar: Ulziitei print: 2005.
4. STEPS Conducting the survey, data entry and reporting resulting. The WHO STEPwise approach to Surveillance of noncommunicable diseases, noncommunicable disease and mental health. Geneva, Switzerland: WHO; 2005.
5. STEPS framework for surveillance. The WHO STEPwise approach to Surveillance of noncommunicable diseases, noncommunicable disease and mental health. Geneva, Switzerland: WHO; 2004.
6. Suvdaa J, et al. Determination of prevalence of diabetes mellitus, survey report. Ulaanbaatar: Medical University of Mongolia; 1999.
7. Whitworth JA. 2003 World Health Organization (WHO)/International Society of Hypertension (ISH) statement on management of hypertension. Journal of Hypertension. 21:1983-1992
8. World Health Organization. Definition, diagnosis and classification of diabetes mellitus and its complications. Report of a WHO Consultation. Geneva, Switzerland: WHO; 1999.
9. World Health Organization. Preventing chronic diseases: a vital investment, WHO Global Report. Geneva, Switzerland: WHO; 2005.
10. World Health Organization. World Health Report 2002: Reducing risks, promoting healthy life. Geneva, Switzerland: WHO; 2002.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор: А.Өлзийхутаг


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5088
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК