1Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв,
2Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль
HBV infection is endemic in Mongolia. So, Mongolian Government launched HBV vaccination as mandaroty immunization since 1991. After that , the incidence acute viral hepatitis and mortality from acute liver failure were dramatically decreased. But, it was not stopped concurrent acute viral hepatitis A and B in practice.
Purpose of study was to study the clinical picture of acute viral hepatitis A in children with HBsAg.
Results: In children for 1st group were severe form 7.8%, moderate severe form-23.5% case, then in 2nd group were severe form 50.0%, moderate severe form were 12.5%, in 3rd group were fulminant form 25.0%, severe form were 15%. There was case of fulminant liver failure only in acute HBV infection. The course of clinic manifestations were depending on study groups shown in table.
Conclusion: The course of acute Icteric viral hepatitis A in children with HBsAg predominantly mild as HAV infection
Монгол улсад В вирүст хепатит нь нутагшмал халдвар. Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 1991 оноос В вирүст хепатитын вакцинаар шинээр төрсөн хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсний дүнд цочмог вирүст хепатитын өвчлөл, элэгний дутагдлын улмаас нас барах нь эрс буурсан. Гэвч практикт цочмог А болон В вирүст хепатитын хавсарсан хэлбэрийн өвчлөл бүрэн зогсоогүй байна.
Зорилго: HBsAg илэрсэн хүүхдүүдэд цочмог А вирүсийн халдварын эмнэлзүйг судлах
Үр дүн: 1-р бүлгийн хүүхдүүдэд хүнд хэлбэр 7.8%, хүндэвтэр хэлбэр 23,5%, 2-р бүлэгт хүнд хэлбэр 50%, хүндэвтэр хэлбэр 12,5%, харин 3-р бүлэгт нэн хүнд хэлбэр 25%, хүнд хэлбэр 15% байсан. Нэн хүнд хэлбэрийн тохиолдол нь зөвхөн цочмог В вирүсийн халдвартай байсан. Эмнэлзүйн шинж тэмдэгийн явцыг бүлгүүдээс нь хамааруулан хүснэгтэнд үзүүлэв
Дүгнэлт: HBsAg илэрсэн хүүхдүүдэд цочмог А вирүсийн халдварын шарлалттай хэлбэр нь цочмог А вирүст хепатитын адил хөнгөн хэлбэрээр явагдаж байна.