Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 1(110)
1999 онд анагаах ухааны салбарт эрдмийн зэрэг хамгаалагчид
( Товч мэдээлэл )
 

Нэг. Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг (DSc)


Нямжавын ЖАРГАЛСАЙХАН

 

/горилогч ЭНЭШТ/

АУИС-ийн хүүхдийн анагаахын тэнхмийн эрхлэгч Н. Жаргалсайхан "Объект хандлагын шинжилгээ-халдвар-хордлогын эрт үеийн оношлогоо-эмчилгээний үндэс болох нь " сэдвээр 1999 оны 6 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотноо анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав.

Судлаач Байесийн аргад тулгуурлан хүчил-суурь-хийн тэнцвэрлэмж хямрал, амьсгал дутмагшил, халдвар хордлогын клиник-физиологийн 55 хувилбарыг ялган оношлох цогц шалгавар, эмийн эмчилгээ сонголтыг шинжлэх арга зүйг тус тус боловсруулж, клиник-физиологийн хувилбарын эмнэлзүй-гомеостазын онцлог, шүтэлцээг тогтоож, эмийн үр нөлөө, эрсдэл, эмчилгээ, сонголтын ялгааг тодорхойлжээ.

Хүчил-суурь-хийн тэнцвэрлэмжийн үзүүлэлт болон хямрал, амьсгал дутмагшлыг цахим тооцоолуураар тооцоолон цогц оношлох аргыг дэвшүүлж, хүчил-суурь-хийн тэнцвэрлэмж, хямрал, амьсгал дутмагшил, халдвар, хордлого, эм гэсэн харилцан даамжруулах эргүүлгийн зүй тогтлыг илрүүлж, халдвар-хордлогоор хүндрэгсдийн оношлогоо-эмчилгээний онол арга зүйн үндсийг боловсруулсан байна.

Жанчивын РАДНААБАЗАР

/горилогч ЭНЭШТ/

ЭНЭШТ-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал

Ж.Раднаабазар "Хүүхдийн өвчин судлал ба хүүхдийн удамшлын зарим өвчний шалтгаан" зэрэг бүтээлээрээ 1999 оны
11   дүгээр   сарын   04-нд Шри-Ланка улсын  Коломбо  хотын   Олон Улсын 4 нээлттэй их   сургуульд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Хүүхдийн өвчин судлалын талаар туурвисан олон ном, товхимол, Хүүхдийн   удамшлын оюуны хомсдол, Дауны хамшинж, Хам шинжийн бус дүлийн удамшлын шалтгааны талаар хийсэн судалгаа, стафилококкийн цусан үжлийн үед хоруу чанаргүй стафилококк нярай хүүхдэд үжил үүсгэх, жирэмсэн эхэд стафилококкийн анатоксин хэрэглэх, Монголд удамшлын өвчин, удамшлын оюуны хомсдолын тоог тогтоосон, Удамшлын дүлийн үед 1555, 7445 мутаци хавсран тохиолдсоныг шинээр /дэлхийд тэмдэглэгдээгүй/ олж илрүүлсэн зэрэг нь түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, гол ач холбогдол бөгөөд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах үндэслэл болсон байна.

Оригийн СҮХБААТАР /горилогч, АУХ/

 

 

АУХ-ийн    эрдэм шинжилгээний ажилтан    О. Сүхбаатар "Дотоод хордлогын хам шинжийн үед биеийн гаднаас хордлого тайлах ба гахайн перфузатаар эмчилсэн үр дүн" сэдвээр1999 оны12 дугаар сарын 29-нд  ОХУ-ын   Новосибирск хотноо анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Судлаач хими, биологийн гаралтай сорбент , эфферент эмчилгээний монгол хүний эрхтэн тогтолцоонд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөө, эмчилгээний давуу тал зэргийг гемо-реологи ба дархан эсийн түвшинд судлан шинэчлэн тогтоожээ. Судалгааны ажлын явцад цусыг хими-биологийн сорбентоор шүүж цэвэрлэх иж бүрэн арга, гахайн дэлүүнээс гаралтай дархлалын үйлчилгээтэй био-бэлдмэл бэлтгэх технологи боловсруулан оновчтой саналын гэрчилгээ авч, эмнэлзүйн туршилтыг явуулжээ.

Хэвлийн хөндийн хагалгааны дараах идээт үжлийн хүндрэлийг биеийн гаднаас хордлого тайлах, гахайн дэлүүнээс гаралтай био-бэлдмэлээр эмчилсэн үр дүнд нас баралтыг 1 0.2 % -иар бууруулах болсон байна.


 

Хоёр. Анагаах ухааны докторын зэрэг (РН.D)


Даваажавын НЯМСҮРЭН /горилогч, УКТЭ/

           

 
АУИС-ийн клиникийн төв эмнэлгийн эмнэлэг эрхэлсэн орлогч дарга Д.Нямсүрэн "Шээс бзлгийн замын цоорхойн мэс засал эмчилгээний асуудалд" сэдвээр 1999 оны 1 дүгээр сарын 14-нд улаанбаатар хотноо анагаах ухааны доктор /Рh.D/-ын зэрэг хамгааллаа.

Д.Нямсүрэн нь манай орны эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болох шээс бэлгийн замын цоорхойн эмгэгийн эмгэг жам, шалтгаан, төрөл, хүндрэл, эмчилгээний үр дүнг судлаж мэс заслын эмчилгээний шинэ хувилбар, шээс бэлгийн замын цоорхойн ангилал, оношлогооны алгоритм, уг эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн зөвлөмж боловсруулжээ.


Моломын АЛТАНХҮҮ  /горилогч , ЭНЭШТ/

ЭНЭШТ-ийн нүдний тасгийн эрхлэгч М.Алтанхүү "Хүүхэд өсвөр үеийн даамжрах миопийн мэс заслын хувилбар эмчилгээ" сэдвээр 1999 оны 1 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын /Рh.D/   зэрэг хамгааллаа.

Судлаач нь Хүүхэд өсвөр үеийн сохрол,   сул харах шалтгааны нэг болох   даамжрах   миопийн мэс заслын эмчилгээг өөрийн оронд анх удаа цогцолбор хувилбараар шийдвэрлэжээ. Нүдний мэс заслын практикт миопийн эмгэг жамд зохицсон суулгацыг өвчтөний нүдний хэлбэр, хэмжээ, нүдний угийн эмгэг өөрчлөлтөд зохицуулан хэрэглэх, суулгацыг хуурай аргаар бэлтгэх, хадгалах, хэрэглэх аргачлалыг боловсруулан, нүдний мэс заслын практикт нэвтрүүлж,  үр  дүнг тооцжээ.

Чунтын ЭРХЭМЦЭЦЭГ /аспирант, АУИС/

Аспирант   Ч.Эрхэмцэцэг нь "Монголд микоплазмын   халдварыг ононшлох нь" сэдвээр  1999 оны 1 дүгээр сарын 29-нд Какахстан улсын Алма-Ата хотноо анагаах ухааны  доктор /Рh.D/-ын зэрэг хамгааллаа. Судлаач манай оронд анагаах ухааны сапбарт анх удаа микоплазм пневмонийн халдварыг оношлож, М. Рneumony-ийн нутгийн омог гарган авч, түүний биологийн шинжийг судлан, судалгааны үр дүнг ашиглан оношзүйн ийлдэс, оношлуур бэлтгэж, улаан эст оношлуурыг практикт нэвтрүүлжээ. Ингэснээр серологийн урвал тавьж M рneumoni-ийн халдварыг богино хугацаанд найдвартай оношлох ач холбогдолтой болжээ.

 

Цэрэндоржийн БАДАМСЭД /горилогч, АУХ/

АУХ-ийн их эмч Ц. Бадамсэд "Зүрхний таславчийн дан ба хавсарсан цоорхойн рентген оношлогоо" сэдвээр 1999 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгааллаа.Судлаач зүрхний таславчийн дан ба хавсарсан   цоорхой гажгуудын рентген үндсэн ба туслах шинжүүдийг өөрийн орны нөхцөлд судалж, зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхойн анатомийн ангилал, зүрхний таславчийн дан, хавсарсан цоорхой гажгуудын рентген шинж тэмдгүүдийг цусны бага эргэлтийн даралтын зэрэгтэй уялдуулсан оношлогооны шалгуурыг боловсруулж, ялган оношлогоог буй болгожээ.

Муухайн НАМСРАЙ  / аспирант, УКТЭ/

                             

Судлаач    түрүү булчирхайн эмгэгийн дурангийн оношлогоог эрүүл, өвчтэй    хүнд харьцуулан судалж түрүү булчирхайн эмгэгийн үед чанд авиа, бөөрний тодосгогчтойзураг авах, цус, шээс, уургийн солилцооны өөрчлөлтийг тогтоон ялган оношлох зөвлөмж, дурангийн хагалгааны заалт, эсрэг заалт, дурангийн хагалгааны технологийг боловсруулж, гарах хүндрэл, эдийн засгийн үр дүнг нээлттэй хагалгаан дээр харьцуулан судалж, Монголд анх удаа түрүү булчирхайн эмгэгийг дурангаар оношлох, эмчлэх   асуудлыг шийдвэрлэсэн байна.

Мягмаржавын НАНСАЛМАА /горилгоч, Хөвсгөл, НЭМТ/

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч эмч

 М.Нансалмаа нь "Хөвсгөл аймгийн 0-; 5 насны хүүхдийн эрүүл мэндийн байдал түүнд нөлөөлөх хүчин зүйлийн эрүүл ахуйн үнэлгээ" сэдвээр 1999 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгаалсан.  М. Нансалмаа нь хөвсгөл аймгийн чийглэгдүү сэрүүн, чийглэг хүйтэн 2 бүсийн 0-5 насны хүүхдийн эрүүл мэндийн байдлыг зарим / хүүхдийн өсөлт, өвчлөл / үзүүлэлтээр судлан дүн шинжилгээ хийж, хүүхдийн эрүүл мэндийн байдлыг байгаль, цаг уур, нийгэм, эдийн засгийн зарим хүчин зүйлийн нөлөөлөлтэй холбон судлаж, хүүхдийн эрүүл мэндэд байгаль цаг уурын хүчин зүйл 29.2 % харин нийгэм эдийн засгийн хүчин зүйл  70.8 %-иар  нөлөөлж буйг тогтоожээ.

 

 

Болдын БАЯРМАГНАЙ /горилогч, АУИС/

АУИС-ийн    халдварт өвчин судлалын тэнхмийн багш

 Б. Баярмаа нь    "Хүүхдийн    цочмог А,  В, С гепатитийг   оношлох,   эмчлэх асуудалд"   сэдвээр    1999   оны 5 дугаар   сарын   13-нд Уланнбаатар хотноо   анагаах   ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгааллаа. Судлаач өөрийн орны нөхцөлд хүүхдийн цочмог гепатитийн дан болон хавсарсан хэлбэрүүдийн онцлогийг судлан гепатитийн тавилан, үүсгэгчэас хамааралтайг тогтоосон байна. Цочмог С болон гепатитийн ВС хавсарсан хэлбэрийн үед богино хугацаагаар интерферон эмчилгээ хийхэд өвчний архагшилт буурдаг болохыг тогтоож, хавсарсан хэлбэрийг оношлох коэффициент боловсруулсан байна. Түүнчлэн дангаараа явагдаж буй А, В гепатит архагшдаггүй харин хавсарсан болон дан С гепатит архагшдаг болохыг тогтоожээ.


Лхаасүрэнгийн ГАЛСУМЪЯА /горилогч, АУХ/

                               

АУХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Л. Галсумъяа "Цусны   зохиомол эргэлттэй хагалгаанд цус шингэрүүлэлтийн  тохиромжтой хэмжээг тогтоох" сэдвээр 1999 оны   5 дугаар сарын   15-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын /Ph.D /зэрэг хамгааллаа.
Судлаач   нэгэн   сэдэвт зохиолынхоо хүрээнд цусны зохиомол эргэлттэй хагалгаанд донорын цус хэрэглэхийг багасгах, цусны зохиомол эргэлттэй хагалгааны үеийн гемодинамик, хийн солилцоо, гемореологийн монгол хүний онцлогийг тодорхойлж, цус орлуулах шингэнд реополиглюкин, желатиналь, гемодезийг сонгох, түүний цусанд үйлчлэх эерэг нөлөөллийг реологийн талаас бүрэн харуулж, нээлттэй зүрхний хагалгаанд биед эргэлдэх цусны шингэрүүлэлтийн хэмжээг 30-35% байхаар тогтоож, цус шингэрүүлэлтийн хэмжээнээс хамаарч гемоглобин 70г/л -ээс доошгүй байхад перфузийн дараах хүндрэлийг бууруулах боломжтойг харуулж, Монгол хүний цусны хөдлөл зүй, цусны хүчилтөрөгчийн хангамж, гемореологоос хамаарч удаан үргэлжлэх "нээлттэй" зүрхний хагалгааг хөргөлттэй нөхцөлтэй хавсруулан явуулахын ач холбогдлыг баталж, цусны зохиомол эргэлттэй хагалгааны үед зүрхний булчинг хүйтэн-калийн эмийн уусмалын хоёр төрлийн жороор бүрэн хамгаалах үндэслэлтэйг тодорхойлж, "нээлттэй" зүрхний хагалгааны цусны зохиомол эргэлтийн нөхцөлд аппаратын шахах цусны хэмжээг биед эргэлдэх цусны зохих хувиар шингэрүүлсэнтэй харьцуулан 30-50 % ихэсгэх шаардлагатай болохыг тус тус баталсан нь практикийн чухал   ач холбогдолтой.

Лувсанбалдангийн ЭНХБААТАР   /горилогч, ХӨСТ/


Халдварт өвчин судлалын төвийн их эмч Л. Энхбаатар нь " Нарны идэвхжил зарим халдварт өвчний дэгдэлтэд нөлөөлөх нь" сэдвээр 1999 оны 5 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгаалжээ.

Судлаач Монголын шинжлэх ухааны түүхэнд анх удаа гелио-биологийн чиглэлээр судалгааг явуулж, хүн, малын зарим халдварт өвчний гаралтыг нарны идэвхжилтэй холбон судалжээ.

Нарны идэвхжлийн Вольфын тоо /1 индекс/- г ашиглан халдварт өвчний хэмнэлийн хугацаа, хамаарлын коэффициент, ойрын жилүүдийн төлөв /прогноз/-ийг тодорхойлсон нь бүтээлийн гол ач холбогдол юм.

Дансрангийн ПҮРЭВСҮРЭН    /горилогч, АУХ/

    

 АУХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Пүрэвсүрэн нь "Хөргөлттэй нөхцөлд зүрхний таславчийн цоорхойг засах хагалгааны үеийн цусны хүчил, суурь, эрдсийн өөрчлөлтийн онцлог" сэдвээр 1999 оны 6 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгаалав.

Зүрхний таславчийн цоорхойг мэс заслаар эмчлэхэд цусны урсгалыг зогсоож, зүрхийг нээсэн хугацаанд өвчтөний аюулгүй байдлыг хангах өвөрмөц нөхцлийг бүрдүүлэхэд биеийн халууныг бууруулах аргыг хэрэглэдэг. Энэ жед эмгэг физиологийн нэн өвөрмөц нөхцөл бүрддэг учир зүрх судас, амьсгал, хийн ба бодисын солилцоо, бусад эрхтэн тогтолцооны үйлийн байдлыг шинжлэн үзүүлэлтүүдийг физиологийн тохиромжтой хэмжээнд байлгах засалт, зүгшрүүлэг хийх боломж бүрдүүлэх, шуурхай мэдээллээр хангах, онцгой ач холбогдолтой. Цусны хүчил, суурь, хийн бүрэлдүүн, эрдсийн тохиромжтой хэмжээг тогтоож өгснөөр мэдээгүйжүүлэг ба мэс  засал   хийх   боломжийг хангана.

Дуламрагчаагийн ЛХАГВА       /горилогч, АЭСТөв/

Арьсны    өвчин судлалын төвийн харшлын   их эмч Д. Лхагва   нь "Арьсны зарим өвчнийг өвчтөний   өөрийнх нь сийвэнгээр эмчилсэн дүн" сэдвээр 1999 оны 6 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны   докторын /Рh.D/ зэрэг хамгаалав. Манай оронд төдийгүй дэлхийн бусад орны хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа арьсны 10 гаруй өвчнийг өвчтөний өөрийнх нь сийвэнг хэрэглэн эмчлэх аргыг нэвтрүүлж үр дүнг нь судалсанаар эдгээр өвчний хувьд эмчилгээний шинэ төрөл хэлбэрийг бий болгожээ. Сийвэн эмчилгээ нь дархлалын тогтолцоо, бодисын солилцоог нөхөн сэргээх, зүгшрүүлэх, гомеостаз тогтворжуулах шууд нөлөө бүхий эмгэг засал эмчилгээ болохын зэрэгцээ, их хэмжээний хүч хөрөнгө, тусгай төнөг төхөөрөмж шаардахгүй, хямд төсөр олдоц сайтай учир хот, хөдөөгийн аль ч эмнэлгийн салбар, амбулаторийн нөхцөлд хэрэглэх боломжтой зэрэг давуу талтайг практик туршилтаар баталсан байна.

Энэхүү судалгаа нь бусад эрхтэн тогтолцооны өвчний эмчилгээнд өвчтөний өөрийнх нь сийвэнг хэрэглэж болох  үндэслэлтэйг харуулжээ.

Жамъянжавын БААСАНХҮҮ /горилогч, АУИС /

АУИС-ийн нүдний клиникийн эрхлэгч Ж. Баасанхүү "40 -өөс дээш насны монгол хүний сохрох, хараа муудах, үндсэн өвчнүүдийн тархалт, оношлогоо, эмчилгээний асуудал" сэдвээр 1999 оны 6 дугаар сарын 17 -нд улаанбаатар хотноо анагаах ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгаалав.

Судлаач 40-өөс дээш насны хүн амын дунд сохрох шалтгаан, тархалтыг судласнаар сохрох хараа муудахаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн бүрдмэл тогтолцоог бий болгох, үндэсний хөтөлбөр боловсруулах үндэслэл болсон байна.

Глауком өвчнийг оношлох үндсэн шалгуурыг боловсруулж, Монгол хүний НДД нь европ хүмүүсийн НДД-ын дундаж хэмжээнээс үлэмж бага болох, манай орны хил залгаа орны иргэд удам зүйн хувьд ижил учир глауком нь эдгээр угсаатанд сохрох гол шалтгаан болж байгааг тус тус   тогтоосон байна.

 

Лувсанноровын ОТГОНБАЯР /горилогч, АУИС /

АУИС-ийн    мэдрэл, сэтгэц гэм судлалын тэнхмийн багш

Л. отгонбаяр нь "Тархмал хатуурлын  үед тархинд илрэх НSР- МВD уургийн бүрдэл ба  түүний ач холбогдол" сэдвээр 1999 оны 6 дугаар сарын 23-нд Польш Улсын Лодзь хотноо анагаах   ухааны докторын /Ph.D/ зэрэг хамгаалсан байна. Тархмал   хатуурал нь   залуу хүмүүсийг тахир дутуу  байдалд  хүргэдэг, миелин   бүрхүүлийн задралын улмаас төв мэдрэлий системийн олон  голомтот шинж тэмдгээр илэрдэг, архаг өвчин бөгөөд өвчний шалтгаан, эмгэг жам нь одоо болтол бүрэн судлагдаагүй, сүүлийн үед аутоиммны эмгэг гэж судлаачид үзэж байна. Миелин задралын нэг   шалтгаан байж болох     миелины уураг, дулааны шокийн уургийн   /НSР/   бүрдэлийг тархинд судалсанд уг ажлын ач холбогдол оршино. НSР уураг нь бүрдэл болж холбогдсон уургийнхаа иммун чанарт нөлөөлдөг тул миелин үндсэн уураг болох МВР-тэй холбогдсоноор түүний үйл ажиллагаанд өөрчлөлт орж, энэ нь улмаар миелин задралын үе шаттай процесст түлхэц болдог байж болзошгүй гэсэн санааг уг ажилд дэвшүүлсэн байна.

Равжирын ОЮУНГЭРЭЛ /горилогч, АУИС/


АУИС-ийн халдварт өвчин судлалын тэнхмийн багш Р. Оюунгэрэл нь "Улаанбаатар хотын хүн амын дундах менингококкийн халдварын тархалт, эмнэлзүйн шинж төрх, оношлогоо" сэдвээр 1999 оны 6 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо   анагаах ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгаалав.

Судлаач   бүтээлдээ   Монгол оронд тархсан менингококкийн халдварын өвчлөл нас баралтын сүүлийн 10 жилийн хөдпөл зүйн хандлагыг дэгдэлтийн болон дэгдэлтийн бус үеэр тодорхойлж, эмнэлзүйн явцыг эмнэлзүйн шинжээр зэрэглэсэн байна. Менингококкийн халдварын дархлалыг ЦШБНУ-ын тусламжтайгаар өвчний явц, хэлбэр, өвчлөгсдийн насны онцлогоор тодорхойлж, цусны АВО тогтолцоо менингококкийн халдварын   хоорондын уялдааг   анх удаа судлажээ.

Менингококкийн халдварын эмнэлзүйн хүндийн зэргийг үнэлэх математик үнэлгээг боловсруулж, менингококкийн халдварын оношлогоонд ЦШБНУ-ыг манай орны эмнэлзүйн практикт анх удаа хэрэглэж, менингококкийн үеийн дархлалыг өвчний явц, зэрэглэл, хэлбэр, өвчлөгсдийн насны бүлгээс хамааруулан тодорхойлсонд энэ ажлын ач холбогдол орших бөгөөд , менингококкийн өвчлөлийн хөдлөлзүйн сүүлийн 10 жилийн хандлагыг тодорхойлсон нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг боловсруулахад үндэслэл  болох юм.


Гүнсэнцоодолын БАЯРАА /горилогч, АУИС/
 
АУИС-ийн Мэс заслын II тэнхмийн багш Г. Баяраа нь   "Цөс   чулуужих өвчний хавсарсан хагалгааны асуудалд " сэдвээр 1999    оны    6   дугаар    сарын 24-нд Улаанбаатар   хотноо   анагах ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгааллаа.Г. Баяраа нь цөс чулуужих өвчний үед цөсний ерөнхий цоргонд хавсран хийгдэх хагалгааны үр дүнг сайжруулах, хүндрэлийг бууруулах зорилго тавин судалгааны ажил хийж цөс чулуужих өвчний мэс засалд цөсний ерөнхий цоргыг нээх хагалгааны заалтуудыг тогтоож, цөсний ерөнхий цоргыг гадагш, дотогш гоожуурдах аргыг боловсронгуй болгож, ялангуяа цөсний ерөнхий сувгийг гадагш гоожуурдах хагалгааны үр дүнд гуурсны зохиомж, материал, голчийн хэмжээ нөлөөлдөг болохыг тогтоож, нэн тохиромжтой арга, материал, голчийн хэмжээ, зохиомжийг сонгосон байна. Супрадуоденаль холедоходуоденостомын хагалгааны дараа гарах холангитын шалтгааныг тодруулж, хагалгааны тохиромжтой хэлбэрийг сонгожээ.

Манибадарын БААТАРЧУЛУУН

/горилогч, ЭНЭШТ/

ЭНЭШТ-ийн их эмч М. Баатачулуун нь "Пиелонефриттэй эмэгтэйчүүдийн жирэмслэлт, төрөлтийн онцлог" сэдвээр 1999 оны 6 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгаалжээ.

М. Баатарчулуун бүтээлдээ жирэмсэнтэй хавсран тохиолддог эмгэгүүдийн дотроос хамгийн түгээмэл тохиолдох бөөрний архаг үрэвслийг эмэгтэйчүүдийн жирэмслэлт, төрөлтийн   явцын онцлог   байдлыг манай орны нөхцөлд судалж, эмчилгээ, урьдчилан сэргийлэх талаар үндэсний хэмжээнд баримтлах заавар, зөвлөмжийг боловсруулсан байна. Пиелонефриттэй жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмснийг хэрхэн хянах, төрүүлэх эсэхийг шийдэх, төрөлтийг удирдах загварчлал бий болгожээ.

Сономжамцын МӨНХБАЯРЛАХ /горилогч, АУИС/


 

АУИС-ийн багш С. Мөнхбаярлах нь "Улаанбаатар хот дахь аэроаллергены судалгаа ба харшлын оношлогоог боловсронгуй болгох асуудалд" сэдвээр 1999 оны 9 дүгээр сарын 23-нд улаанбаатар хотноо анагаах ухааны  докторын /Рh.D/ зэрэг хамгаалсан байна. Улаанбаатар хотод амьсгалын замын харшил үүсгэдэг зонхилох аэроаллергеныг судлан тогтоосноор оношлогоо, эмчилгээний үндэслэлийг боловсронгуй болгож, зарим нийтлэг аэроллергенүүдийн өөр хоорондоо солбих урвал өгөх байдлыг судлан тогтоосон нь /ялангуяа А. Vulgaris шарилжийг А. Siereriana-тай/ хатгалтын тоог цөөрүүлэх, дархлал засал эмчилгээ явуулах болон оношлогооны ач холбогдолтой.

Арьс хатгах сорил, метахолиноор өдөөх сорил зэрэг оношлогооны аргуудыг нэвтрүүлснээр гуурсан хоолойн багтрааг эрт оношлох, хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлжээ. Өөрийн орны нөхцөлд арьс хатгах сорилын аллергены уусмал бэлтгэх хувилбар аргыг практикт нэвтрүүлж оношлогооны чанарыг дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. Аллергены зарим гол шинж чанар болох гол аллерген уургийн бүлэглэл, солбих урвал өгөх зэрэг байдлуудыг өөрийн оронд байдаг аллергенүүд дээр судлажээ.

Дагвадоржийн АЮУШ /горилогч, АУХ/


АУХ-ийн  эрдэм шинжилгээний ажилтан Д.Аюуш "Монголын хүн ам дахь НLА ба зарим өвчний холбоо" сэдвээр 1999 оны 9 дүгээр   сарын 23-нд   Улаанбаатар хотноо анагаах   ухааны докторын /Рh.D/ зэрэг  хамгаалжээ.

Д. Аюушийн судалгааны ажлын үр дүнд монголчуудад НLА, А, В, С, DRВ1 локусын хүрээнд судалгаанд хамрагдсан өвчинтэй холбоотой ген генотипүүдийг илрүүлсэн нь тухайн өвчинд өртөж болзошгүй бүлэг хүнийг тодруулж өвчилөхөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд эмчилгээний оновчтой тактик боловсруулах зэрэг арга зүйн генетик үндсийг тавьж өгчээ.

Судлаач НLА системийн хүрээнд өмнө нь бүртгэгдээгүй НLА- DRB1* 1402 генийн шинэ аллель болох DRВ1* 1420-ийг шинээр илрүүлжээ.

Бундангийн БОЛДСАЙХАН /горилогч "Энэрэл" эмнэлэг/


Улаанбаатар     хотын "Энэрэл" эмнэлгийн захирал Б. Болдсайхан "Митрал стенозийн   үеийн   зүрхний эмнэлзүй физиологийн онцлог" сэдвээр 1999 оны 10 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотноо анагаах   ухааны докторын   /Рh.D/ зэрэг хамгаалсан байна. Митрал   стенозийн үеийн зүрхний эмнэлзүй-физиологийг   эрүүл   зүрхний хөдөлгөөнтэй харьцуулан  судалж митрал стенозийн  үеийн эмнэлзүй физиологийн онцлог, зүрхний агшилт, сулралтын үеийн биомеханизмууд болон цус зүрхэнд буцаж ирэх, зүүн ховдлоос цус гарах шинэ биомеханизмуудыг илрүүлжээ.

Сосорын СЭДЭДДУЛАМ /горилогч, АУИС/

АУИС-ийн МУА-ийн дээд сургуулийн багш С.Сэдэддулам "Монголын уламжлалт анагаах ухааны сургалтын агуулга, арга зүйн зарим асуудал сэдвээр 1999 оны 10 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны дркторын /Рh.D/ зэрэг хамгаалсан байна.

Энэ бүтээлээр Монгол улсад уламжлалт анагаахын одоогийн сургалтад дүн шинжилгээ хийж, цаашид сургалт явуулах чиг хандлагыг тодорхойлон өрнө, дорнын анагаах ухааныг хослуулан сургах талаарх агуулга, арга зүйн хувилбаруудыг дзвшуүлэн хэрэгжүүлж байна.

Пүрэвжавын БАТХУЯГ /горилогч, АУИС/

АУИС-ийн   багш   П. Батхуяг "Нумраа хунчирын бэлдмэлийн  фармакологийн судалтаа” сэдвээр  1999  оны  11 дүгээр сарын

 4-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгаалав.

Нумраа хунчирын фармакологийн судалгааг монголд анх удаа хийж, түүний газрын дээрх хэсгээс артерийн даралт бууруулах, судас өргөсгөх, шээсний ялгаралт нэмэгдүүлэх, хам үйлдэлтэй эмийн бэлдмэл гарган эмчилгээнд хэрэглэх шинжлэх ухааны үндэслэлийг болсвсруулжээ. Эх орны эмийн түүхий эдээс хямд аргаар эм бэлтгэх, нумраа хунчир өвсний стандартыг болсвсруулан батлуулах, уг ургамлыг Дорно дахины уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн практик хэрэглээг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан зэрэг нь онол, практикийн ач холбогдолтой юм.

Лхагвасүрэнги йн НАСАНЦЭНГЭЛ  /горилогч, СКЭ/


Сэтгэцийн клиникийн эмнэлэгийн эмчилгээ эрхэлсзн орлогч дарга Л. Насанцэнгэл нь Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийн дундах оюуны хомсдолын эмнэлзүй, удамзүйн зарим судалгаа" сэдвээр 1999 оны 11 дүгээр сарын 18-ид анагаах ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгаалав.

Оюуны хомсдол өвчний тархалтыг тогтоож, уг өвчний змнэлзүй-удамзүйн онцлогийг манай орны нөхцөлд тодорхойлж, оюуны хомсдол өвчний оношлогооны шалгуур үзүүлэлтийг боловсруулж, оюуны түвшинг тодорхойлох Векслерийн сорилыг практикт нэвтруүлсэнд судалгааны ажлын ач холбогдол сршино. Судлаач оюуны хомсдолын үүсэх  шалтгаан, сзргийлэх  аргачлалыг боловсруулжээ.

Уушийн ЦЭРЭНДОЛГОР /гормлогч, НЭМХ/

 

Нимгмийн зрүүл мзндийн хүрээлэнгийн

эрдэм        шинжилгээний ажилтан У.Цэрэндолгор  нь  "Монголын бага насны хүүхдийн    дундах    рахитын тархалт, сэргийлэлтийн асуудал" сэдвээр 1999 оны 12  дугаар   сарын   2-нд   анагаах ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгаалав.

Монголын бага насны хүүхдийн дунд рахит өвчний тархалтыг судлан тогтоож, бага насны хүүхдэд тохиолдож буй рахит евчний эмнэлзүйн шинжийг насны бүлэг бүрээр судлан, хүүхдийн цусанд Д аминдэмийг тодорхойлон хоногийн хоолны кальци, уургийн хэмжээг тооцоолон, рахитад нөлөөлөх хүчин зүйлсийг судлан, Д амин дэмийг эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэх тунг туршин тогтоожээ.

Жамъянгийн БАТЖАРГАЛ  /горилогч, НЭМХ/

                       

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж. Батжаргал нь "5 хүртэлх насны монгол хүүхдийн дунд тохиолдож буй уураг-илчлэгийн дутал, урьдчилан сэргийлэлт" сэдвээр 1999 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгааллаа.

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн баталгаат судалгааны аргууд, үзүүлэлтээр 5 хүртэл насны хүүхдийн дунд тохиолдож буй уураг илчлэг дутлын тархалтыг бус, аймаг, хот, насны бүлэг, хүйсээр судлан тогтоож, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлж, бага насны хүухдийн хоол тэжээлийн бодисуудын бодит хэрэглээнд иж бүрэн үнэлгээ өгсөн байна.

Уураг-илчлэгийн дутлаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эмчлэн эрүүлжүүлэх, бага насны хүүхдийн өсөлтийг хянах иж бүрэн арга хэмжээг боловсруулан практикт нэвтрүүлж, зохистой найрлагатай хоол засал эмчилгээ нь эмийн болон бусад эмчилгээнээс илүү үр дүнтэй болохыг судлан тогтоосон нь онол, практикийн чухал ач холбогдолтой юм.

Жалсрай АЛДАРМАА /горилогч, УАШУТҮН/

УАШУТҮН-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ж. Алдармаа "Монгол хунчирын нейрофармакологийн судалгаа" сэдвээр 1999 оны 12 дугаар сарын 15-нд ОХУ-ын Москва хотноо анагаах ухааны докторын /Рh.D/ зэрэг хамгаалсан байна.

Анх удаа монгол хунчирын психотроп үйлдлийг бүх талаас судалж түүний түгшүүр тайлах үйлдэл нь цөхрөлийн эсрэг болон мартагнах үйлдлийн эсрэг идэвхтэй уялдан илэрдэг болох, тархины цахилгаан идэвхжилтэнд өвөрмөц нөлөө үзүүлэх ба тета хэмнэлийг идэвхжүүлдэг, таталтын эсрэг нөлөө үзүүлдэг, булчин сулруулах болон седатив нөлөөгүй болохыг тогтоожээ. Судалгааны явцад Монгол хунчирын бэлдмэл нь төвийн дофаминерик болон ГАМК ерик системд нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна.

 

Сүрэнгийн ГАНБОЛД /горилогч, АУХ/

АУХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан С.Ганболд нь "Монголын хүн ам дахь генетик процессын онцлог" сэдвээр 1999 оны 12   дугаар сарын 16-ны өдө Улаанбаатар хотноо анагаах ухааны  докторын /Рh.D/ зэрэг хамгаалав.

Монголын хөдөөгийн хүн амын демографийн генетикийн үндсэн үзүүлэлтийн (эмэгтэйчүүдийн анхны сарын тэмдэг ирэх нас, эмэгтэй, зрэгтэйн анх гэрлэсэн нас, эмэгтэй, эрэгтэйн ууган болон отгон хүүхэд төрөх үеийн нас зэрэг) хөдлөл зүйг анх удаа судлан тогтоожээ.

Монголын засаг захиргааны бүх шатны нэгжүүдийн дотор явагдаж байгаа генетик миграцийн төлөв байдлыг судалж, зах хязгаар нутгаас төв суурин газар уруу чиглэсэн миграци зонхилж байгаа нь нэг талаас хэт төвлөрөлийг бий болгох, нөгөө талаас баг сумын цөөн хүн амтай жижиг нэгжүүдэд хүн ам нь цөөрснөөс хоорондоо гэрлэх магадлал өсөж улмаар хөдөөд алсуураа төрөл ойртох сөрөг үр дагваруудыг бий болж буйг онолын үүднээс тайлбарлаж, хөдөөгийн 6 сумыг хамруулсан популяцийн генетикийн судалгаагаар тухайн сумдын генетик тогтцыг тогтоож, тэнд явагдаж буй генетик процессийн онцлог болон төрөл ойртолтын төвшинг тогтоосон зэрэг ач холбогдолтой болжээ.

Бямбаагийн АРИУНСАНАА /аспирант, БГХӨЭСГ/

 

 БГХӨЭСТ-ийн их эмч Б.Ариунаа "Хамгаалах чадварыг нь үнэлэх, хэт дархлаажуулсан ийлдэс гарган авахад тарваган тахлын үүсгэгчийн суурилуулсан эсрэгтөрөгчтэй липосомыг ашиглах нь сэдвээр 1999 оны 12 дугаар сарын 22-нд ОХУ-ын Саратов хотноо анагаах ухааны докторын /Ph.D/ зэрэг хамгаалсан байна. Судлаач нянгийн эсрэгтөрөгчийг лопосомжуулан ашиглах шинэ боломж, үр дүнг илрүүлэх чиглэлээр судалгаа хийж тарваган тахлын үүсгэгчийн эсрэгтөрөгчтэй липосом хийх арга зүйг иж бүрнээр боловсруулж, тахлын нягийн эсрэг өвөрмөц хамгаалалт үүсгэх, липосомжсон дархлалын ийлдэс гарган авах, эмийн бодис, эсрэгтөрөгч, иммуноглобулин, нуклейныг суулгасан липосомын бэлдмэл хийх зэрэг арга, технологийг боловсруулж туршин баталгаажуулсан нь онол практикийн чухал ач холбогдолтой болсныг эрдэмтэд санал нэгтэй өндөр үнэлжээ.

Дамдиндоржийн ЦЭРЭННОРОВ /аспирант, БГХӨЭСТ/

 БГХӨЭСТ-ийн биологич Д.Цэрэнноров "Монгол орны тарваган тахлын байгалийн голомтонд С.Т Sungaris ба F.L Luculenta бүүргийн эпизоотологийн холбогдол" сэдвээр 1999 оны 10 дугаар сарын 27-нд ОХУ-ын Саратов хотноо биологийн ухааны докторын /Ph.D/ зэрэг хамгаалжээ. Д.Цэрэнноров Монгол орны тарваган тахлын байгалийн голомтонд дамжуулагчийн үүрэг гүйцэтгэгч хоёр зүйл бүүрэгний популяцийн экологийн судалгааг лабораторийн нөхцөлд хийж эпизоотологийн холбогдлыг судласан байна. Бүүрэгний популяцийн экологийн судалгааг хийхдээ тарваганы тоо толгойг зохицуулагч дотоод хүчин зүйлсийг /төрөлт, үхэл, өрсөлдөөн/ харьцуулан судалж тэдгээрийг бүүрэгний эпизоотологийн холбогдлыг үнэлэхэд ач холбогдолтой болохыг тогтоосон байна. Бүүрэгний бие гүйцэхийн өмнөх шатны үхлийн коэффициентийн /К/ ашиглан тоошлын прогноз гаргах арга зүйн зөвлөмж гаргасан нь, эпизоотологийн шинжилгээний тактикийг боловсронгуй болгоход ач холбогдолтой болжээ. Судалгааны өөр нэг үр дүн нь 4 төрлийн хоронд 2 зүйл бүүрэгний мэдрэг байдлыг судалж хээрийн нөхцөлд туршин хэрэглэж болохыг зөвлөжээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1547
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК