Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 3(100)
N. Gonorrahoeae-ын өсөлтийг дарангуйлах антибиотикийн хамгийн бага тунг тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

Chong Young-Sop, Л.Эрдэнэчимэг.

Ионсей Их Сургуулийн Анагаах ухааны коллеж, Анагаах Ухааны  Их Сургууль

 
Абстракт

We determined antibiotic susceptibility pattern of 41 N.gonorrhoeae isolates collected from Center of Sosial Hygiene. 6 in 4.8%of isolates were resistant to tetracycline . MIC of resistant strains was 16 ug/ml. It means, these strains are chromosomally mediated resistant strains of N, gonorrhoeae by Knapp, One of resistant strains was lactamase positive 36 strains of 11 isolates were resistant to renicillin 69.3% of collected cultures were lactamase positive, 30,7% were lactamase negative, 25 strains were resistant tociprofloxacin  These strains also were resistant to penicillin In 1 Strain decreased susceptibility to spectinomycin. All isolates were sensi­tive to ceftriaxone. Pp.13,  Tab 1.

Материал apra  зүй

1995 оны II сараас 1996 оны  V сар хүртэлх хугацаанд  Сөүлийн Нийгмийн Эрүүл Мэндийн Төвд цуглуулсан шинжилгээний материалаас ялгасан

N.gonorrhoea-bin 41 өсгөвөрийг Ионсей Их Сургуулийн Клиник эмгэг судлалын тэнхимийн Микробиологийн лабораторид судаллаа. ДЭМБ-ын өсгөврийг лавлах өсгөвөр болгон ашиглалаа. 

1% Iso Yitalex, 1% гемоглобин агуулсан СC агарыи суурь дээр шинжилгээний тарьж, 5-7%-ийн СО2-той орчинд 37 хэмд өсгөвөрлөж, оксиназа сорилоор эерэг өсгөвөрүүдийг ялгасан, 48 цагийн өсгөвөрүүдээр Мюллер Хинтоны шөлөнд Mc-Farland-ын I тэй тэнцэх 1мл-тээ 10 8 колони үүсгэх нэгж агуулсан  булинга бэлтгэн ариун бамбарт шингээж, тэжээлт орчинд жигд 3 удаа 60 хэмээр эргүүлэн тарьж, антибиотикийн (penicillin, tetracycline, ciprofloxacin, spectinomycin) дискүүдийг нааж өсгөвөрлөнө. Өсөлт дарангуйлагдсан бүсийн хэмжээг тогтоож, эмнэл зүйн Лабораторийн Стандартын Үндэсний Төвийн (NCCLS), стандарттай харьцуулан  мэдрэг, тэсвэртэй байдлыг тодорхойлсон болно. Мөн 48 цагийн өсгөвөрүүдээс стандарт булинга бэлтгэн шингэрүүлсэн антибиотик (penicillin, tetracycline, ciprofloxacin, spectinomycin) агуулсан тэжээлт орчнуудад олон хошуут аниликаторын тусламжтайгаар тарьж өсөлт дарангуйлах хамгийн бага тунг (ӨДБТ) тогтоосон болно.

Үр дүн, дүгнэлт

Дискийн диффузийн аргаар тетрациклинд мэдрэг байдлыг тодорхойлж үзэхэд NCCLS-ын стандартаар нийт өсгөврийн 97,5% (40 өсгөвөр) мэдрэг бус байлаа. Өсөлтийг дарангуйлах бага тун нь 4,82% (2 өсгөвөр)-т 16mg/ml байсан ба Киаррын тодорхойлсноор плазмид хамааралттай эмийн бодист тэсвэржсэн нь тогтоогдлоо. Тетрациклинд тэсвэртэй 2 омгийн нэг нь лактамаза эерэг, нөгөө нь лактамаза сөрөг байсан. Нэг зэрэг хэд хэдэн антибиотикт тэсвэртэй омог байна. Бусад 39 өсгөврийн ӨДБТ нь 2-8 mg/ml байв. Пенциллинд мэдрэг чанарыг тодорхойлоход дискийн аргаар 34 өсгөвөр тэсвэртэй байсан боловч ӨДБТнь 1mg/ml-ээс их 36 өсгөвөр байгаа нь тэсвэртэй омог дискийн аргаар тодорхойлсноос илүү байна. Нийт өсгөврийн 69,3%-д лактамазын эерэг,30,7%-д лактамаза сөрөг байлаа. Лактамаза эерэг, сөрөг өсгөвөрүүдийн ОДБТ нь 4-128mg/ml байсан ба Ь лактамаза сөрөг өсгөвөрүүдийн ОДБТнь 0,12-4 mg/ml байна. Үүнээс үзэхэд плазмид хамааралт пенциллин тэсвэржих байдал зонхилох хувийг эзэлж байгаа нь харагдлаа.

Спектиномицинд дискийн аргаар бүх омгууд мэдрэг байсан боловч шингэрүүлэлтийн аргаар 2,43% /1 өсгөвөр/ нь мэдрэг бус байлаа. Ципрофлоксацинд 15 өсгөвөр мэдрэг, 26 өсгөвөр тэсвэртэй болох нь дискийн аргаар тодорхойлогдсон. 25 өсгөвөрийн ӨДБТ 0,06 mg/ml байгаа нь мэдрэг бус болсныг харуулж байна. Ципрофлоксацинд тэсвэртэй омгууд нь бүх пенциллинд тэсвэртэй байлаа. Суфтриаксонд бүх өсгөвөрүүд мэдрэг байгааг дискийн болон шингэрүүлэлтийн аргаар тогтоолоо.

Энэ бүх үзүүлэлтээс үзэхэд пенциллин, тетрациклин, ципрофлоксацинд тэсвэржих байдал тодорхой хувийг эзэлж байгаа учир нутгийн омгуудын антибиотикт мэдрэг байдлыг судлах, тэсвэржсэн байдлыг хромосом болон плазмидын түвшинд судлах шаардлагатай байна.  

               

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 596
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК