Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 3(100)
Өсвөр үеийнхний эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, зан үйл, дадал хандлага
( Судалгааны өгүүлэл )

Ц.Содномпил,    Ш.Оюунбилэг, Д.Лхайжав

Эрүүл мэндийн удирдпага, мэдээллийн төв

 
Абстракт

 

The objective of the survey is to evaluate the cur­rent situation in terms of knowledge, behaviours, attitude on ill had its among adolescents.

Methodology, we used simple random sampling and cluster sampling methods define the current situation in terms of tobacco use behaviours, habits and trends among'adolescents and the urgent problems and needs in this area. Data collected by the guestionnaire. It was a study chart with open and close ends, for the purpose of identifying every variable.

Findings of the survey: Knowledge about tobacco use was good in 19.3%, satisfactory In 49,4% of adoles­cents involving our survey. 2/3 of the respondents in survey involved live with smokers, and 78,7% of adolescent smokers grew smoker s family. The first use of tobacco occurs in average 16.71 2.5 years (16.8+2.5 for males, 17.2+2.07 for females) and males of smoke early than females ( P< 0.03). According to age, males of 10-13 years smoke, more than girls of the same age by 4 times. The number of smokers increases as age does while the gender distinction decreases. Comparing our result with previous researchers the tobacco use was increased than 1991, declined two limes than 1993.

About 2 per cent of adolescents involved in the survey, used drig. Most drug users sniffed petrol, shoe polish and giue, while a few adolescents of 17-20 years of smoked medical drugs (10.0% ) Abourt 19 per cent of the youths are from fa miles with one or more people who drink alcohol regularly. Approximately 34 per cent of the respondents had taken alcohol. The averege age of first time drinkers 17,0 I 2,03. There is nearly no age difference between male or female urban and rural areas. According to social status, students and school children of 8- 10 th grade used more than others. Twenty two per cent of adolescents who used alconol, are from families with members using alconol.

Conclusion Knowledge about tobacco use was insuf fieient. Early adolescents have insufficient knowledge on todacco use than others (P<0,0()5). Though 1/3 of adolescents who smoke and drink alcohol know that cigarette and alcohol are harmful to health, there is high rate of youths, who use then. 1 lowever, the number of smokers is decereasing comparead with previous years but, youths have started smoking at much earlier age. Many youths have started taking alcohol at a very early age. There is a high rate of family members who smoke and drink, and which is one of the reason affecting adolescents to smoke and drink. Youths have an understanding of giving up smoking to training and advertise men Is on the harmful effects of tobacco, should be more effective. There is high rate of using todacco and alcohol in 8-10 th grade youths in the city. Many children use drugs, and most of them are homeless.

Pp. 11- 17.     Pictures 3,    Tables 5,     References 6.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах асуудлын хүрээнд ирээдүйд эх, эцэг болох өсвөр үеийхний эрүүл мэндэд онцгой анхаарах нь  чухал асуудлын нэг юм. Хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдар, оюун ухаан, нийгмийн сэтгэл зүйн хувьд  бүрэн  чадавхиндаа хүрээгүй байдаг.  Хүүхэд нас болон амьдралынх нь эрт үед тогтсон аж  төрөх  ёсны хэвшил хожим эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлөх, эсвэл эрхтэний нөхөн сэргэшгүй архаг өвчинд хүргэх хүчин зүйл болдог.  Зохих боловсролтой, илчлэг сайтай, чанартай хоол хүнстэй, тоглох, дасгал хөдөогөөн хийх аюулгүй орон зайтай, хувьхүний хувьд хөгжихөд нь сэтгэл зүйн дэмжлэгтэй өсч байгаа хүүхэд цаашид амьдралын шаардлага хангах бэлтгэл сайтай болно. Иймд хүүхэд ахуй цаг, өсвөр насанд нь хүмүүст эрүүл мэндэд болон эрүүл зан үйлд тааламжтай аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар эрүүл аж төрөх ёсыг эзэмшүүлэх явдлыг дэмжих, насан туршдаа эрүүл байх дадал хэвшлийг тогтоох ньчухал гэж үзэх боллоо (1,3,4,5,6,8).

Судалгааны зорилго

            Өсвөр үеийнхний эрүүл мэндээ хамгаалах талаарх мэдлэг, дадал, хэвшил хандлагыг одоогийн байдлаар үнэлж дүгнэх, уялдаа холбоог тогтоох, цаашид явулах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох явдал юм.

Судалгааны материал,арга зүй

Судалгааны нэгжийг түүвэрлэхдээ энгийн ба үүрчилсэн түүвэрлэлтийн аргуудыг хэрэглэж байгал цаг уур, нийгэм эдийн засгийн хөгжлөөр ялгавартай нутгуудийг төлөөлсөн дөрвөн аймаг /Булган, Өвөрхангай, Хэнтий, Дундговь/ нийслэл хотын 6 дүүргийн сонгон асуумжийн аргаар 1996 оны 4-р улиралд судалгааг явууллаа.   

            Өсвөр үеийнхний эрүүл мэндээ хамгаалах зан үйл, дадал, хандлагын одоогийн байдлыг тодорхойлохдоо дүрслэн харуулах аргыг, урьд ньэнэ судалгаагы зарим асуудлыг хөндсөн судалгааны дүнтэй харьцуулахдаа хөндлөн зүсэлтийн аргыг тус тус хэрэглэлээ.

Судалгааны үр дүн

Судалгаанд өсвөр насны бүгд 2040 буюу улсын хэмжээний 10-20 насны өсвөр үеийнхний 1 хувийг хамруулсан ба тэдний 49,7 хувь эрэгтэй, 50,8 хувь нь эмэгтэй, насны бүлгээр 10-18 насных 38,0 хувь14-16 насных 27 хувь, 17-20 насных 35 хувь тус тус хамрагдсан. 

Судалгаанд хамрагдагсдын 34,9 хувь бага боловсролтой, 57,4 хувьбүрэн ба бүрэн бус дунд боловсролтой харин 5,5 хувь ямарч боловсролгүй хүүхдүүд

байна.

Судалгаанд хамрагдсан нийт өсвөр үеийнхний 63,9 хувь сурагч, 12,2 хувь оюутан, 6,7 хувь ажилчин, 2,6 хувь малчин байсан ба 5,0 хувь “тэнэмэл” 8,6 хувь ажил сургуульгүй залуус байсан ба 65,2 хувь хотод,34,8 хувь хөдөө орон нутагт /үүнээс 60% нь аймгийн төвд, 24% нь сумын төвд, 16% нь багт/ амьдарч байна.  Судалгаанд хамрагдсан хүүхэд залуучудын дийлэнх (73.8%) 4-6 ам бүлтэй гэр бүлд амьдарч байна.Энэ удаа уншигч та бүхэнд ”Өсвөр үеийнхний хорт зуршлын талаарх мэдлэг, дадал, хандлага” судалгааны дүгнээс толилуулъя.

Судалгаанд хамрагдсан өвсөр үеийнхний дотор хорт зуршлын талаарх мэдлэгийг судлахад 19,3 хувьд нь сайн, 49,4 хувьд нь дунд, 12,2 хувьд нь хангалтгүй, харин 19,1 хувь нь энэ талаар огт мэдэхгүй байна. Бага насныхан хорт зуршлын талаар бусдыг бодвол хангалтгүй мэдлэгтэй (Р   0.005') байна.

Тамхи

  Судалгаанд хамрагдагсдын 66,2 хувь нь тамхитай орчинд амьдарч байна. Өөрөөр хэлбэл гурван хүүхэд тутмын хоёрынх нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг ньтамхи татдаг гэж хариулжээ. Тэдний аав (79,1%), ах (18,8%), ээж (8,0%) нар нь тамхийг ихээр хэрэглэж байгаа ба эмээ, өвөө нар нь ч бас багагүй хэрэглэдэг нь ажиглагдлаа. 

        Судалгаанд хамрагдсан хүүхэд залуусын  16,4 хувь нь тамхи татдаг байна. Тамхи анх татаж эхлэх дундаж нас 16,7+2,5 байгаа бөгөөд энэ үзүүлэлт эрэгтэйд 16,8+2,5, эмэгтэйд 17,2+2,07 нас буюу эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийг бодвол тамхи анх татаж эхэлсэн байна (Р<0.03). Тамхи таталтын насны байдлаар авч үзвэл хөвгүүд,охидоос 10-18 насанд 4 дахи, 14-16 насанд 1,3 дахин, 17-20 насанд 1,0 дахин ихээр татаж, тамхи татах байдал насны бүлэг ахих тутам нэмэгдэж, дээрхи үзүүлэлтийн хүйсний зөрөө багасч байна. Өөрөөр хэлбэл ахлах ангийн охидын тамхи татах хандлага тухайн насны хөвгүүдээс онц ялгарахгүй байдалтай байна.  

Хотын хүүхэд, залуусын тамхи татаж байгаа хувь (75.1%) хөдөөнийхнөөс (24,0%) өндөр байгаа нь ажиглагдлаа. Тамхи татдаг гэж хариулсан хүүхэд залуусын 78,7 хувь нь тамхичин гэр бүлд амьдарч байгаа ба тамхи татдаг гэр бүлд байгаа тамхичин хүүхдүүд тамхи татдаггүй гэр бүлийн хүүхдүүдээс даруй 3 дахин их (Р<0.005) байна.   

Судалгаанд хамрагдсан тамхи татдаг хүүхэд залуусын  32,6 хувь нь өдөрт 1-2 ширхэг, 41,6 хувь нь 3-5 ширхэг, 6,3 хувь нь бараг бүтэн хайрцаг тамхийг татдаг гэж хариулсан байгаа бөгөөд тэдгээрийн 64,7 хувь нь нэг удаа татахдаа бүтэн янжуур татдаг гэжээ. Тамхи татдаг хүүхэд залуус тамхиа хаана татдагийг сохирхоход бага насны охид хөвгүүд ихэвчлэн орц, гудамжинд,хөвгүүд нь сургууль, гэр, орц, гудамж г.м хаана л бол хаана татдаг гэсэн хариултыг өгчээ. Хүүхдийн тамхитай харьцах боломж, түүнийг худалдан авч байгаа байдлыг авч үзэхэд судалгаанд хүүхэд залуусын 44,8 хувь нь тамхи худалдан авдаг гэж хариулжээ.Эдгээр хүүхдүүдээс 64,3 хувь ньбусдын зараалаар тамхи худалдан авч үйлчилдэг байна. Тамхи худалдан авдаг хүүхэд залуусын 1/3нь 10-13 насныхан бөгөөд тэд тамхийг ихэвчлэн дэлгүүр мухлаг, гудамжинд гар дээрээс худалдан авдаг ажээ. 

Дээрхи бензин гутлын тос, гутлын цавуу зэрэг мансууруулах бодисыг хэрэглэж байгаа байдлыг нийгмийн байдлаар авч үзэхэд тэнэмэл хүүхдүүд /31,1%/ илүү их хэрэглэж тэнэмэл амьдралтай 7 хүүхэд тутмын нэг нь хэрэглэж байгаа ба тэд сурагч овутнуудаас даруй 9 дахин их хэрэглэж байна.

          Архи

          Судалгаанд хамрагдсан хүүхэд залуусын гэр бүлд архи хэрэглэдэг байдал ямар багаа талаар асуухад тэдгээрийн 18,5 хувийнх нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь архийг тогтмол хэрэглэдэг бөгөөд аав (85.7%), ах (17,1%),ээж (5,3%) нь архийг илүүтэй хэрэглэдэг гэж хариулсан байна. Судалгаанд хамрагдсан хүүхэд залуусын 33,8 хувь нь архи ууж үзжээ. Архийг анх хэрэглэсэн дундаж нас 17,6+2,03 байна. Архи анх хэрэглэж ирсэн дундаж нас нь хот хөдөөд болон хүйсний хувьд онцын ялгаагүй байна. Архи анх ууж үзсэн насны хамралтын бүлэг насны бүлэг ахих тутам эрс өсч байгаа ба тамхи татаж эхэлсэн настай ойролцоо байна. Судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдсан хүүхэд, залуус архи анх ууж үзсэн /95,6%/, тамхи татаж (81,7%) эхэлсэн байдал нь 13-15 наснаас эрс өссөн харагдлаа.     

Сүүлийн 3 сард 81,9 хувь (566) нь 1-2 удаа, 7,0 хувь нь (17) нь 3-9 удаа архидаж, үүнээс 40,6 хувь нь дунджаар 3-5 удаа согтсон төдийгүй ажил сургууль дээрээ архидах явдал цөөн биш (24,9%), байна. Архийг хотын хүүхэд залуус хөдөөнийхөөс 2 дахин илүүтэй их хэрэглэж (Р<0.001 ) байна. Хотод 3 хүн тутмын нэг, хөдөөд 6 хүн тумын нэг нь архийг сүүлийн 3 сард хэрэглэсэн гэж хариулжээ.     

Архи хэрэглэлтийг нийгмийн байдлаар авч үзвэл оюутан, ахлах ангийн сурагчид нилээн хэрэглэсэн (Р<0.05) байна. Архи ууж үзсэн хүүхэд залуусын 22,4 хувийнх нь гэр бүлд хэн нэгэн архийг тогтмол хэрэглэдэг ба энэ байдал нь ахлах насныханд  хэрэгтэй хүүхдүүдэд илүүтэй их (Р<0.001) байна. Тамхи татдаг, архи хэрэглдэж буй хүүхэд залуусын 1/3 нь өөрийгөө эрүүл биш гэж үзэлсэн байна.

Хэлэлцүүлэг

            Тамхи татах нь хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн явцад бий болсон олон тооны гаж зуршлууд дундаас хамгийн их дэлгэрсэн нь бөгөөд хүний амь нас, эрүүл мэндийг хөнөөх талаараа бусад зуршлаас илүү болох нь тогтоогджээ. Одоо дэлхий дээр тамхинаас болж үүссэн өвчнөөр 10 секунд тутамд 1 хүн амь насаа алдаж байна. 1989 онд ДЭМБ “Тамхи эрүүл мэнд” хөтөлбөр боловсруулж түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Номхон далайн орнууд “2000 он гэхэд тамхи татах, худалдж авахыг сурталчлахыг бүр мөсөн хориглосон орон болох” зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Энэхүү асуудлыг шийдвэрэлэхэд 1994 онд Монгол улсын УИХ-аас батлан гаргасан “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль” 1995 онд хуралдсан “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх” үндэсний II бага хурал онцгой ач холбогдолтой арга хэмжээ болсон билээ. Гэвч дээрхи арга хэмжээнүүдийн заалт өнөөдөр тэр болгон хэрэгжихгүй байна. 1991 онд дэд эрдэмтэн Н.Чагнаа өөрийн хийсэн судалгаанаас хөвгүүдийн 31,4 хувь, охидын 1 хувь нь тамхи татаж байна гэсэн дүгнэлт хийсэн бол 1993 онд АУИС-ийн багш Г.Цэрэнжигмэдийн хийсэн судалгаагаар охид хөвгүүдийн тамхи татах хорт зуршил 1991-1993 оны хугацаанд эрс нэмэгдэж хөвгүүдийн тамхи таталтын түвшин 21,7 хувиар, охидынх 24,5 дахин нэмэгдсэн гэсэн дүгнэлтийг хийсэн /2/

Бидний хийсэн судалгааны дүнгээс залуусын 16,4 хувь нь /хөвгүүдийн 20,3 хувь, охидын 12,3/ тамхи татаж байна. 

Бидний хийсэн судалгааны дүнгээс дээрхи хоёр судалгааны дүнтэй харьцуулахад 1991 оны үеийн тамхи таталтын түвшингээс өсч, харин 1993 оны үеийнхээс 2 дахин буурч байгаа нь харагдаж байна. АУИС-ийн багш Г.Цэрэнжигмэдийн /1993/ судалгаагаар 70,8 хувь нь өдөрт 1-3 удаа, 20,8 хувь нь 4-6 удаа янжуур тамхийг голчлон татаж байсан бол бидний судалгаанд хамрагдсан тамхи татдаг хүүхэд залуусын 32,6 хувь нь өдөрт 1-2 ширхэг, 41,6 хувь нь 3-5 ширхэг янжуурыг голдуу хэрэглэсэн байна. Дээрхи 2 судалгааны үзүүлэлтүүдээс харахад хэдийгээр буурч байгаа боловч тамхинд анх өртөх нас залуужиж 10-13 насандаа тамхи татаж эхэлсэн байдал 2 дахин өссөн, тамхичдын өдөрт татдаг тамхины тоо өсч, агаар орчны бохирдлыг нэмж байгаа зэрэг нь тамхичдын  өөрийн хүрээлж буй орчин тойрондоо залуу тамхичдыг төрүүлж, эрүүл мэнд хохирсоор байгааг харуулж байна.   

            Тамхины хор хөнөөлийг ойлгуулах, түүнээс хүүхэд залуусаа хамгаалах, хүүхдийг тамхи татах зуршилд автуулахгүй байх нөхцөл нь хүүхдэд тамхи өгөхгүй, тамхины худалдаанд  оролцуулахгүй, хүүхдийн дэргэд, гэр орны нөхцөлд идэвхигүй тамхи таталтыг бий болгож  тамхи татахгүй байх явдал юм гэж 1995 онд хуралдсан “Тамхины хор хөнөөтэй тэмцэх үндэсний бага хурал” –аас гаргасан зөвлөмжинд заасан билээ. Гэтэл энэ заалт нь манай судалгааны дүнгээс харахад маш хангалтгүй хэрэгжиж байна. Тамхийг насанд хүрээгүй хүүхдэд гудамжинд гар дээрээс болон дэлгүүр мухлагт худалдах явдал их байгаа нь ажиглагдсан бөгөөд энэ байдал нь хүүхэд залуус тамхитай эрт харьцаж, тамхинд орох нөхцлийг бүрдүүлж байгаа сөрөг нөлөөллийн нэг болж байна. Хүүхэд залуусыг тамхи татаж эхлэхээс сэргийлэхэд ч, тамхийг ямар хугцаагаар татах, түүнээс татгалзах хандлагад ч тамхины хор хөнөөлийн тухай мэдээлэл, сурталчилгаа мөн тамхины үнэ асар их үүрэгтэй.

            Судалгаанд хамрагдс ан тамхи татдаг хүүхэд залуусын 65,6 хувь нь тамхинаас гарахыг хүсч байгаа ба тэд тамхи эрүүл мэндэд хортой, тамхи татсанаас эдийн засгийн хохиролтой гэсэн шалтгаануудаар тамхи татахаа болихоор шийдсэн нь нэгдүгээрт өсвөр  үеийнхэн эдийн засгийн хувьд эцэг эхийн хараат байдалд байдаг, хоёрдугаарт тамхины эсрэг хийж буй сурталчилгаа, мэдээлэл зохих нөлөө өгч, өсвөр үеийнхний тамхи татах хандлагад нөлөөлж байна. Тэнэмэл амьдралтай 7 хүүхэд тутмын 1 нь мансууруулах бодисыг  хэрэглэж байгаа нь тэдний хүнд хэцүү амьдралдаа гутрах, түүнийгээ мартах гэсэн нөгөө талаас харж хандах хүнгүй тул гаж буруу зүйлд ам архан автах, бусдад уруу татагддаг байдалтай холбоотой болов уу.

            Судалгаанаас үзэхэд 13-15 наснаас эхлэн анх удаа архи ууж, тамхи татаж эхэлсэн нь зөв буруу ухааралгүй сониуч зандаа хөтлөгдөн хорт зуршилд бага насандаа автах байдал цөөн биш байгаа нь харагдлаа. Хүүхэд залуус архи ууж, тамхи татаж сурахад гэр орон, эцэг эх, ах дүү болон найз нөхөд хүрээлэн буй орчин нөлөөтэй байна.

            Дүгнэлт

  1. Хорт зуршлын талаарх өсвөр үеийнхний мэдлэгийн түвшин дунд зэрэг байна. Энэ үзүүлэлт нь настай шууд хамааралтай байна(Р<0.005)  
  2. Архи, тамхи  хэрэглэдэг хүүхэд залуусын гуравны нэг нь архи, тамхи эрүүл мэндэд хортой гэдгийг ойлгож байгаа боловч тэдгээрийг хэрэглэх байдал нь өндөр, буруу дадалтай байна.
  3. Нийт тамхи татагчдын хувь өмнөх онуудаас буурч байгаа боловч тамхинд орж буй нас залуужиж байна. Бага наснаасаа эхлэн /13-15 нас/ тамхи, архийг хэрэглэж байна.
  4. Хүүхэд залуусын гэр бүлд архи, тамхийг хэрэглэх байдал өндөр, орчны нөлөө ихтэй байна. Хүүхэд залуусын амьдралын анхдагч, өсч бойжих жам ёсны орчны хувьд хүлээх үүргээ тэдний гэр бүл хангалтгүй биелүүлж байна.
  5. Хүүхэд залуус тамхинаас гарах зөв хандлагатай байгаа ба тэнд тамхины хор хөнөөлийнг талаар хийж буй сургалт, сурталчилгааг хүчтэй болгох шаардлагатай байна.
  6. Архи, тамхи хэрэглэх байдал хотод ахлах ангийн сурагч, оюутны дунд их байна.
  7. Мансууруулах бодисыг цөөнгүй хүүхэд хэрэглэж, тэнэмэл хүүхдүүд илүүтэй байгаа нь хойч үеийнхэн хорын дунд өртөж автагдах аюул нүүрлэж байна.
Ном зүй

1.“Тамхины хор хөнөөлтэй тэмцэх үндэсний II бага хурлын илтгэлүүд эмхэтгэл УБ 1995
2.“Хүүхэд хөгжил, хамгаалал”, Онол практикийн бага хурал УБ 1995
3.Эрүүл мэндийн шинэ төлөв. ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн төв. УБ 1993
4.“The health of young people WHO 1993
5.Diane E.Papalia “A child’s world. Infgncy through adolescence”.1990
6.“Хүүхдийн хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр” УБ 1993
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4528
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК