Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 3(100)
Ундны усны нитрит, нитратын үзүүлэлтийг судалсан зарим дүн
( Судалгааны өгүүлэл )

Д. Гомбосүрэн

Говь-Алтай аймгийн Нийгмийн Эрүүл МэндийнТөв

 
Абстракт

The average content of ammonia , nitrite and nitrate were analysed:

N113 = 0.15mg/dm3; N02 + 0.06mg/dm3; N03=0.28 mg/dm3

As a result of recent evidence of the nitrite and nitrate in drinking water Hazard showed that the water was polluted by animals and domestic pollution.

Because of we will be consider to decide this problem with together Coverners  and special organizations.

The regularly analyse and conclusion of drinking water, the soil around the water source and underground water have a great importance to the health of population.

Pp. 18-10,      References 8.

Говь-Алтай аймгийн төв, Алтай хот Есөн булаг орчимд 1940 онд байгуулагджээ. Байгуулагдсанаас хойш унд ахуйн усаар гачигдаж иржээ. Хүн амын суурьшил жил ирэх тутам нэмэгдсээр одоо аж ахуйн 547 нэгж 10 гаруй мянган хүн амьдрах болсноос унд ахуйн хэрэгцээний усыг хотоос зүүн урагш 4км орчимд орших Харзатын худгаас авч хэрэглэдэг /3/. Алтай хотын орчимд ажилтай, ажилгүй ашиглалтынхугацаа, нөөц дууссан 39 худаг байгаа нь унд ахуйн хэрэгцээнд зохидоггүй түүгээр ч барахгүй халаалтын зууханд ашиглах, мод услах зэрэгттохиромжгүй болох нь олон удаагийн шинжилгээгээр нотлогдсон юм /3/. Есөнбулаг орчмын усны химийн найрлага нь хүний эрүүл мэндэд тохирохгүй болох нь сүүлийн 29 жилд аймаг, яамд, засгийн газраас томилогдсон 23 комисс, групп, ажлын хэсгийн дүгнэлтээстодорхой байна/2,3/.

Аймгийн төвд ашиглагдаж байсан цооногуудын усны чанар муудаж ундны усны стандартын шаардлагыг хангаж чадахгүйд хүрсэн шалтгаан болон Харзат булгийн усыг цаашид төвлөрсөнжурмаар ашиглах үед усны кальци, магнийн ионы агуулга ихсэх хандлага гаpax эсэхийг геологийн судалгаады үед тогтоогоогүй байна/2/.Нитрат нь гадаад орчинд ихээхэнтархсаны дотор /ил задгай ус, хөрс, бүх төрлийн ургамал, мах ба атмосферийн агаар /азот агуулсан бордоо, хүн малын ялгадсаар дамжинус, хөрсийг бохирдуулах үлдсэн эх сурвалж болдог.Нитрит нь азот агуулсан органик бодис буюу эрдсийн элементүүдийн явцад завсрын бүтээгдэхүүн хэлбэрээр бий болж ийм орчинд амьдрах чадвар бүхий бактерийг тэтгэдэг/4,5,6,/.

Гадаад орчинд эрдсийн бордоо, аммони, кальци кали шүвтэр болон хөрс ургамалд нитрит, нитрат үлэмжхэн хэмжээтэй агуулагдаж ундны усны эх булгийг бохирдуулдаг тухай олон эрдэмтэд судлаачид тэмдэглэжээ/2,4,6/. Ном хэвлэлд дурьдсаваар ундны усны эх булгийнорчимд бод, бог малынферм суурь, айл өрх байлгах бохир усны шүүхталбайг байгуулснаар эрдсийн болонаммиакорганикзарим нэгдлүүдээр бохирлогддогийг дурьджээ/5/.Харзат худгийнусанд нитрит, нитрат, аммиак зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч буй шалтгаан нөхцлийг тогтоох нь эрүүл мэндийн нэн хэрэгцээт асуудлын нэг мөн.

Судалгааны арга зүй

Алтай хотын хүнамын ундны усны аммиак, нитрит,нитратын хэмжээний хэлбэлзлийг Харзатын районы 3 худгийн уснаас 1992-1995 онуудад cap, улирал бүр ариутгасан тусгай шил саванд зохих журмын дагуу авч аймгийн Эрүүлахуй, халдвар судлалын хяналтын албаны химийн лабораторид шинжлэн судлав. Харзатын худгийн усны нитрит, нитрат, аммиак нь улиралчлалын байдалтай хамааралтай эсэхийг харьцуулан судлав. Хүн амын ундны усны эх булгийн ойролцоох бохир усны байгууламж, мал бүхий айл өрх, бууцны цэвэршилтийн байдалтай холбон судлах аргыг хэрэглэв.

Ундны усны нитрит, нитратыг тодорхрйлохдоо нитритүүд нь хүчиллэг орчинд Гриссийн урвалжтай аргын зарчмаар, нитритийн концентрацаас хамаарч урвалж нъ сул ягаанаас тод ягаан өнгө өгч байгаагаар нитратын нийт концентрацийг хүхрийн хүчлийн оролцоотойгоорнитратын ион нь салициллийнхүчлийннатритай урвалд оруулах аргад тулгуурлаж хийсэн болно. Элэ арга нь 01 мг/л хүртэл нитратын азотыг мэдрэх чадвартай . Аммиак ба аммонийн ионуудыг тодорхойлоход Несслерийн урвалжтай аргыг хэрэглэв.

Судалгааны үр дүн

Судалгаанд хамруулсан ундны усны дээжинд шилжилгээ хийсэн дүнгээс үзэхэд сүүлийн 4жилийн дунджаар аммиак 0.15 мг/дмЗ ,нитрит 0.06 мг/дмЗ, нитрат 0.38 мг/дмЗбайна. Ундны усны /УСТ-900-92/ стандарттай харьцлулахад нитрат /N03/10мг/дм3 байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байна . Ундны усны УСТ-900-92-д зааснаар аммиак, нитрит илрэхгүй байх ёстой. Харзатын худгийн усанд тодорхой хэмжээний үлдэцтэй байгаа нь усны булгийг бохирдуулах үндэслэлтэй цэг бийг харуулж байна.

Ундны усанд эрүүл aхуйн нормоор зөвшөөрөгдөөгүй элементуүд байдаг нь хүний эрүүл мэндэд тааламжгүй нөлөйлөл үзүүлэх нөхцлийг бүрдүүлдэг. Харзат худгийн орчимд бууц, мал бүхий зарим өрх айлууд түүгээр ч барахгүй бохир усны хуучин байгууламжийн талбай ойрхонтой холбоотойгоор аммиак ,нитрат хавар намрын улиралдарай давамгайлах хандлататай байна.

Ундны усны орчмын хөрс эх булаг нь бохирлогдох болслыг онцгойлон авч үзэх шаардлагатай гэж бид үзэж байна. Ундны усны стандарт/УСТ-900-92/-д"чанарыг үнэлэх бичил амь судлалын үзүүлэлт нь унд ахуйнхэрэгцээний нэгж эзэлхүүн усанд агуулагдахнийт нян гэдэсний бүлгийн савханцарынтоо зэрэг нь хүний биед халдвар тархах аюулгүй нөхцлийг илэрхийлэх үзүүлэлт болно"/8/.

Алтай хотын хүн амынунд ахуйн хэрэглээнийуснаас халдвар тархах аюултай байгааг биднийсудалгааны эхний үзүүлэлт харуулж байна.


Төв суурин хүн амынунд ахуйн усны эх булаг дамжуулах сүлжээнд хамгаалалтынбүс тогтоож ус түгээх системийг бив битүү байх зарчимтай зөрчилдөж байгааг хугацаа алдалгүй ойрын үед тов тодорхой арга хэмжээ авууштай болжээгэж бид үзэж байна.

Дүгнэлт

  1. Харзат худгийн орчин тойрны хөрс ургамал нь бохирлогдсоноос 1992-1995 онд ундны усанд хийсэн шинжилгээгээр дунджаар аммияк 0,15мг/дм3, нитрит 0,06мг/дм3, нитрат 0,28мг/дм3 байна. Ундны усанд аммияк, нитрит илрэхгүй байх ёстой. Энэ нь бохирлогдож буйн шинж мөн.
  2. Алтай хотын бохир усны байгууламжийн хуучин байршлын хөрсийг цэвэршүүлэх, халдбаргүйтгэх ажлыг мэргэжлийн байгууллагаас ойрын үед гүйцэтгэх нь зүйтэй гэж бид үзэж байна.
  3. Харзат орчмын газар нутагт мал бүхий айл өрхүүд усны эх булагт ойртох хандлагатайг орон нутгийн Засаг даргын тамгын газраас холбогдох мэргэжлийн буйгууллагатай хамтран шийдвэрлэх нь зүйтэй болов уу? Гэж бид үзэх.
  4. Ундны усны эх булгийн орчмын хөрсний ба гүний давхаргад нян судлалын шинжилгээг байнга хийж дүгнэлт гаргах нь хүн амын эрүүл мэндэд ач холбогдолтой асуудлын нэг мөн.
Ном зүй

1.Алтай хотын хэрэгцээний усны нөөцийг батлах тухай. БНМАУ – ын СиЗ ийн дэргэдэх улсын ашигт малтмалын нөөуийн комиссын тогтоол 1984.№01.УБ1- х.2
2.Аймгийн АДХ ын гүйцэтгэх захиргааны өргөтгөсөн хуралдааны протокол Алтай хот. 1990.х.4-5
3.Алтай хотын усан хангамжийн одоогийн байдал, хэтийн төлөвлөвийн тухай танилцуулга 1995.УБ.х.5-7
4.Ариун цэврийн хамийн шинжилгээний аргууд 1988.УБ. х.56-62
5.Гигиенические критерия состояния окружающей среды 1981. Мт.5
6.Матвеев Н.Н, Гигиеничесие основы развития земледельческих полей орошевия. 1976
7.Новиков Ю.В, Окладмиков Н.И, Сайфутдинов М.М, Андреев И.А 1989
Влияние интритов, нитратов на состояние здоровья населения. Московский ИИИ гигиены им Ф,Ф. Эриемана.с.45 47.
8.Ундны эс /1993/ /УСТ-900-92/ УБ.х.3-8
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1549
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК