Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 4(101)
Түнхний төрөлхийн мултралын шалтгаанд хийсэн судалгаанаас
( Судалгааны өгүүлэл )

Б.Бүдээ

Гэмтэл согогийн клипикийн эмнэлэг

 
Абстракт

The aim of this paper was to determine the mechanisms of development or manfestations of the congenital dislocation of the hip by the method of multivariate analysis. The source of information were the 153 children with congenital dislocation of the hip aged from 1 months to 3 5 years clinical methods of examination were employed

Factors of the congenital dislocation of the Hip:

  • sociol-biological,
  • geographical,
  • obstetrical-gynecological,
  • nsk factors during the pregnancy, risk factors dunng the child birth on the mother's part, risk factors on the child's part.

Pennatal factors, postnatal factors, absnormalities of the child and its relatives The obtained system of prognosis is well agreed with the biological mechanisms of the congenital dis­location of the hip

Pp.17-20, tables 8, Figure 1, References 5

Судалгааны зорилго; Түнхний согогийн тохиолдолд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нөлөөлөл, тэдгээрийн хоорондын хамаарлыг тодорхойлох.

Арга, аргачлал; Статистик судалгааны нилээд нарийвчилсан арга болох корреляци, дисперсийн шинжилгээний аргууд.

Мэдээллийн эх сурвалж; 1991-1995 онд Гэмтэл согогийн клиникийн хүүхдийн тасагт эмчлэгдсзн I сараас-3,5 настай 153 хүүхдийн оношлогоо, эмчилгээний хяналтын карт.

Шинжилгээ № 1

Эхийн төрөлтийн тоо, түнхний мултралтай төрсөн хүүхдийн тоо хоёрын  хоорондын хамаарал шулуун шугамаар тодорхойлогдож байна.Ийм учраас хамаарлын хүч, нягтралын үзүүпэлтүүдийг тодорхойлохын тулд I хүчин зүйлийн корреляцийн шинжилгээ ашигласан.

Дээр дурьдсанаар График №1 дээрх дүрс “шулуун шугам" байгаа учраас уг шинжилгээнд шулуун шугамын регрессийн тэгшитгэлийг сонгосон. Тогтолцоог хялбарчлах үүднээс түнхний мултралтай  төрсөн хүүхдийн тоог эхийн нь төрөлтийн тоогоор нь 3 бүлэг болгон бүлэглэв.

 

Шинжилгээ № 2

Эхийн терөлтийн тоо, хүүхдийн хүйс хоёр түнхний төрөлхийн согогт ямар нөлөөтэй байна вэ? гэдгийг хоёр хүчин зүйлийн дисперсийн шинжилгээний тусламжтай гаргалаа.

Хүүхэд түнхний согоггой төрөхөд нөлөөлөх гол хүчин зүйлс болгож авсаи эхийн төрөлтийн тоо, хүүхдийн хүйс хоёрын хувьд тооцооны утгыг гаргавал:

Шинжилгээ №3

Хүүхдийн түнхний төрөлхийн мултралд хүүхдийн хүйс, насны бүтцийн нөлөөг тодруулах үүднээс дараах шинжилгээг хийлээ.

Уг шинжилгээг хийхийн тулд түнхний төрөлхийн согогтой хүүхдүүдийн хувьд насны нь байдпаар нэг төрлийн санамсаргүй бүлэглэлт хийж, хүйсний хувьд ялгавартай авч үзлээ.

Шинжилгээ №4

Түнхний төрөлхийн мултралд хүн амын оршин суугаа нутаг дэвсгэр, хүүхдийн насны бүтэц ямар нөлөөтэй байгааг тодорхойлохын тулд дөрөв дэх шинжилгээг хийлээ.

Шинжилгээ №5

Энэ шинжилгээ нь пропорциональ бус элемент бүхий хоёр хүчин зүйлийн дисперсийн шинжилгээ.

Уг шинжилгээг хийхийн тулд 1989-1995 оны мэдээг байгаль-цаг уурын нь 4 бүсээр ангиллаа.

Судалгаанд:

Түнхний төрөлхийн мултралд хүн амын оршин суугаа бүс нутгийн нөлөө, мөн цаг хугацааны хүчин зүйлийн нөлее ямар байна вэ? гэдгийг авч үзлээ.

Өөрөөр хэлбэл уг судалгаанд 1989-1995 оны түнхний төрөлхийн мултралын мэдээг ашигласан бөгөөд, тухайн он тус бүрт хүн амд нийгэм, эдийн засаг, байгаль, цаг уурын хүчин зүйлийн нөлөөлөх нөлөө янз бүр байсан байж таарна. Иймд эдгээр хүчин зүйлс нь мөн адил хүүхдийн түнхний төлөлхийн согогт Тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх үндэстэй гэж үзлээ.

Энэ мэдээнд үндэслэн дээрх шинжилгээнүүдийн адил түнхний төрөлхийн согогт бүс нутаг (А хүчин зүйл), цаг хугацааны хүчин зүйл (В хүчин зүйл), санамсаргүй хүчин зүйл( )-ийн нөлөөг тооцож үзэхэд А хүчин зүйл 3%

В хүчин зүйл 0.4% тэдгээрийн хамтын нөлөөлөл 0.6% үлдэгдэл буюу санамсаргүй хүчин зүйл 96% -ийн нөлөөтэй болох нь батлагдсан.

Мөн хүчин зүйл тус бүрийн тооцооны утга:

Дүгнэлт:

  1. Шинжилгээний үр дүн буюу корреляцийн коэффициент г=-0.98 байгаа нь түнхний төрөлхийн мултралтай төрсөн хүүхдийн тоо, эхийн нь төрөлтийн тоо хоёр урвуу хамааралтай болохыг баталж байна.

Өөрөөр хэлбэл эхийн төрөлтийн тоо нэмэгдэх тутам хүүхзд нь түнхний төрөлхийн мултралтай буюу согогтой төрөх магадпал багатай байна.

Түнхний төрөлхийн согогтой хүүхэд анхан төрөгчөөс төрөх нь харьцангуй их байдаг байна. Эхийн төрөлтийн тоо хүүхдийн түнхний мултралтай төрөхөд мэдэгдэхүйц нөлөөтэй, харин хүүхдийн хүйсний нелөөг тсоцохгүй бойж болно гэж үзлээ.

  1. Түнхний төрөлхийн мултралд хүн амын оршин суугаа бүс нутгийн нөлөөг харьцангуй өндөр, харин цаг хугацааны хүчин зүйлийн нөлөө ба тэдгээрийн хамтын нөлеөг бараг алга гэж үзэж болно.

Харин бидний судалгаанд тооцоогүй хүчин зүйлийн нөлөө 96% буюу шийдвэрлэх нөлеөтэй байна. Бидний судалгаагаар хүүхдийн түнхний төрөлхийн согогт дээр авч үзсэн хүчин зүйлсээс гаднатухайн улс, аймгийн хүн амын зан заншил, цаг агаар, температурын хэлбэлзэл онцгой нөлөөтэй, хүүхэд өлгийддэг уламжлалт хэлбэр ч нөлөөтэй.

  1. Судалгаанаас харахад түнхний төрөлхийн мултрапд хүн амын оршин суугаа нутаг дэвсгэр 23%-ийн, хүүхдийн насны бүлэг 23.8%-ийн үлдэгдэл хүчин зүйл 53 2%-ийн тус тус көлөөтэй байна. Нөгөө тапаар хүүхдийн насны бүлэг мэдэгдэхүйц нөлөөтэй гэж үзэж болно.

Энэ шинжилгээний гол зорилго нь түнхний төрелхийн согогт хүн амын оршин суугаа нутаг дэвсгэрийн нөлөөг харуулахад оршиж байгаа боловч нутаг орны нөлөө нь нэг их бодитой гарч ирсэнгүй. Энэ нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг хамаарч чадаагүй, зарим нэг бүс, нутаг дэвсгэрийг сонгон авсантай холбон тайлбарлаж болно.

Бидний ажиглалтаар түнхний төрөлхийн согог хүйтэн цаг агаартай, өндөр уулын бүс нутагт харьцангуй их тохиолдол байсан тул цаашид манай улсын бүх аймаг хотод нарийвчлан судлах шаардлагатай.

Ном зүй

1.Г.Дэмид Частота врожденных вывихов среди детского населени в Монгольской народной республике., 1976, Ортопедотравматологич. № 5, ё 26-28
2.Лоридкипанидзе Э.Ф. Аладашвили Л.Т. Какаруидзеие М.В. Структуры взаимосвязей генетических и средовых факторов врожденного вывиха бедра. Ортопеди, травмотологии 1989 № 4, с 11-14
3. Лоридкипанидзе Э.Ф. Какауридзе М.В. Этиологическая общность некоторых ортопедических заболеваний. Генетика 1987 № 5 с. 913
4.Тихонов А.Н. Статитическая обработка рекультатов экспериментов Москва МГУ, 1988
5.Дюран Б. Одепп П. Кластерный анализ. Пер. С англ. М. Статистика 1977
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1325
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК