Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 2(34)
БНАГУ-ын гепатологийн хөгжилт
( Товч мэдээлэл )

Ф.Ренгер. Анагаах ухааны доктор профессор (БНАГУ-ын Берлин хотын Гумбольдтын их сургуулийн анагаах ухааны салбарын II клиникийн захирал)

 

Германы элэгний өвчил судлал (Гепатологи) нь эрүүлийг хамгаалах систем, эмнэлгийн шинжлэх ухааны нийгэмлэг болон олон улсын анагаах ухааны өсөлттэй нягт уялдаа холбоотойгоор хөгжиж ирлээ. БНАГУ-д гепатологичид нь гастроэнтерологи (ходоод гэдэсний эмгэг судлаачдын) нийгэмлэгийн бүрэлдэхүүнд ордог юм. Дотрын эмч нар, мзс засал, эмгэг зүйч, радиологич, иммунологич нар элэгний өвчин судлалын мэргэжлийн бүрэлдэхүүний цөмийг бүрдүүлж, түүний зарчмын нэгдлийг нэгтгэн тусгаж байдаг. Гепаталогичид микробиологич, хүүхдийн эмч клинико-фармаклогич, биохимич нартай зарим онцгой асуудлаар, эмэгтэйчүүдийн эмч, нийгмийн эрүүл ахуйч нартай, мэдээжээр эмийн болон эмнэлгийн техликийн үйлдвэрүүдтэй байнга холбоотой ажилладаг. Гепаталогийг хөгжүүлэх программыг зохиосон явдал тухайлбал эндоскопын ба изотопын төвийг тоноглосон, элэг судлалын нэр томъёог боловсруулсан, оновчтой оношлогоо ба эмчилгээний зөвлөмж гаргасан зэрэг нь цаашдын шинжилгээ судалгааны программд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд гепаталогийн талаар анагаах ухааны мэргэжлийл сэтгүүлд жил бүр 50 орчим бүтээл хэвлэгдэж байна. Мөн нилээд хэдэн нэг сэдэвт зохиолыг хэвлэн гаргалаа. Эдгээрээс заримыг дурдвал: 1958 онд Л.Г.Кеттлер «Элэгний эмгэг анатомын сурах бичиг»-ээ бичсэн юм. 1964 онд хэвлэгдэн гарсан Кооселийн «Электрон микроскоп дахь хүний элэг», Давидийн «Элэгний субмикроскопын патоморфологи» гэдэг хоёр ном дэлхийн олон нийтийн талархлыг татсан билээ. 1962 онд хэвлэгдсэн В.Тайхманны «Элэгний тахалт үрэвслийн эпидемиологи ба клиникийг судлахуй», 1964 онд хэвлэгдсэн Ф.Ренгерийн «Лапороскопийн сурах бичиг ба атлас» зэрэг номыг шинжлэх ухааны орчин үеийн түвшинг илтгэн харуулсан ном гэж хэлж болно. 1950-иад оноос Берлин, Магдебург зэрэг хотод лапароскопи, элэгний биопси зэрэг шинжилгээг хийж эхэлсэн явдал БНАГУ-д эндоскопийн эмч нарыг цаашид бэлтгэх суурь болсон юм. Мөн ах дүү социалист орны нэртэй гепаталогичид эндоскопын төвд ирж мэргэжлээ дээшлүүлдэг бөгөөд тэд өөрийн оронд энэ аргыг хөгжүүлж энэ аргад эмч нарыг сургаж байна. Сүүлийн гурван жилд гепаталогийн нилээд дорвитойхон нэг сэдэвт зохиолыг хэвлэн гаргаснаас заримыг дурдвал: «Хүүхдийн элэгний биопси» Рошлау, (Дрезден), «Элэгний архаг өвчнүүдийн иммунопатагенез» Шторх (Лейпциг), «Хаалган венийн гипертони», Бюргер, Вагнер, Циммермани (Берлин). «Элэгний мэс засал» Вольф (Дрезден) зэрэг бүтээл байна. Мэргэжлийн энэ салбар эмч нарын мэргэжил дээшлүүлэх ба шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэхэд Бад-Беркад жил бүр болдог симпозиум, мөн гастроэнтерологийн нийгэмлэгийн үндэсний их хурал болон дотрын эмч нарын их хурал онцгой үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гадна («БНАГУ-ын гастроэнтерологи» ба «Вируст гепатит» гэдэг эрдэм шинжилгээ судалгааны ажлын нийгэмлэгийн) симпозиум эрдэмтдийн ажлыг идэвхжүүлдэг. Хэвлэсэн ба боловсруулсан сэдвүүд юуны өмнө клиник болон практикт чиглэсэн байх ба ихэнхдээ хувийн судалгааны үр дүнд тулгуурладаг. Эксперименталь гепаталоги бол юуны өмнө онолын, мөн эмгэг судлалын нэгэн салбар мөн. Элэгний архаг өвчнүүдийн тархалт дэлхий дахинд бүрэн гүйцэд судлагдаагүй билээ. Эмнэлэгт хэвтсэн 5710, 5719 ба 573 гэсэн оношийн дугаартай бүх өвчний оношийг нарийвчлан тогтоох ажил хийсэн нь ашигтай дүгнэлт хийх боломж олгов. Энэ асуудалд Шверин хотын судалгааны хэсгийн ажиллагааг жишээ болгон хэлж болно. Эмээс шалтгаалан элэгний эд эс эндэгдэх талаар сүүлийн үед их бичих болов. Нэгэн дээд сургуулийн клиникт «гепатит» гэсэн сэжигтэй өвчнүүдэд анализ хийхэд тэдгээрийн бараг 30 хувь нь эмээс шалтгаалсан байв. Энд хамгийн түрүүнд гормоны бэлдмэлүүд, кетацон, сүрьеэгийн эсрэг эмүүд аймалин халотан гэх мэтийг дурдаж болно. Вирусын гепатит ялангуяа «В» вирусын гепатит клиник ба эпидөмиологийн хувьд хангалттай судлагджээ. Манайд ажиллаж байгаа диализ төвийн ажилтнууд болон диализ хийлгэх гэж байгаа буюу хийлгэж байгаа, бөөрний өвчтэй хүмүүсийн антиген ба антителийн байдал, мөн өвчний үе шатны хоорондын харьцааг жилээс доошгүй хугацаагаар ажиглаж үзэхэд практикийн ач холбогдолтой чухал мэдлэгийг бидэнд өглөө. 1978 оноос «А» гепатитийн вирусыг өтгөнд, Анти «А» вирусыг цусанд тодорхойлж байна. А-биш, В-биш гепатитыг иммунологийн аргаар тодорхойлсон явдал, манай судалгаа шинжилгээний хамгийн сүүлийн үеийн ололт бөгөөд цус сэлбэлтийн дараах гепатитлийн хэлбэрийн эсрэг тэмцэх болон түүнээс урьдчилан сэргийлэх үүд хаалгыг нээж өглөө. Энэ нь манай орны гепаталоги дэлхийн дээд түвшинд байгааг харуулж байна. Архаг гепатит болон вирусын хурц гепатитын үе дэх преднизолон-эмчилгээний хорт нөлөөг Баумгартын судалгааны хэсэг (Преяцлауер Берг) амжилттай судалж байна. Элэгний архаг өвчлийг ангилах, тавилан ба эмчилгээний иммунопатологийн үзүүлэлтийн үр дүнг шургуу судалж байгаа Лейпциг ба Халлегийн судалгааны хэсгүүдийн амжилтыг энд онцлон тэмдэглэвэл зохино. Иммунопатологийн архаг идэвхтэй гепатитын тавиланг үнэлэх, гэр бүлд генетикийн нөлөөллийг олж судлах явдал чухал ач холбогдолтой юм. Энэ зорилгонд Дрезден, Берлины хэсгүүдийн судалгаа чиглэж байна. Жирэмсэн эхчүүд, жирэмслэлт төрөлтийн явц, нярайн эндэгдэл, түүний урьдчилан сэргийлэлтэнд дээрх судалгааны тоо чанарын үзүүлэлт их нөлөөтэй юм. Мөн нярай болон бага насны хүүхдийн хурц архаг гепатитыг иж бүрэн судалж байна. Гепатологичид ба лабораторийн эмч нарын хамтын ажиллагааны үндсэн дээр оновчтой, эдийн засгийн хувьд ашигтай оношлогоот шаталсан программаар явуулах явдлыг цаашид судалж байгаа нь зохих үр нөлөөгөө өгөх юм. Элэгний өвчний эмчилгээний үр дүнг үнэлэх явдал маш хэцүү. Гэвч энд Шиммель-пфеннигийн удирддаг Берлины судалгааны хэсэг ажлаа чиглүүлж байна. Мөн Пегелийн (Дрезден) элэгний архаг өвчтэй хүмүүсийг удаан хугацаанд диспансерчлан тавиланг тодруулсан судалгааг энд нэрлэвэл зохино, Дрездений энэ судалгааны хэсэг олон жилийн өмнөөс нүүрс ус ба өөхний солилцоонд элэгний үүрэг болон хурц гепатит, элэгний архаг өвчний үеийн буюу дараахь цөс, липидийн харьцааг судалж байна. Гаспроэнтерологийн нийгэмлэгийн удирдамжаар эндоскопын ба изотопын төвийг зохион байгуулан ажиллуулсан нь элэг ба цөсний замын өвчнүүдийн судалгаа практикт онцгой үр дүн үзүүллээ. Манай орны гастроэнтерологчид гепаталогчидын мэргэжил болон шинжлэх ухааны нэр хүнд, хувийн жин, олон улсын хэмжээнд байнга өсч өөрийн баттай байр суурийг эзлэх боллоо. Үүний нэг тод илрэл бол ДЭХБ-ын экспертын байнгын гишүүнээр мөн олон улсын бусад байгууллагуудын гишүүнээр (Гепатитын асуудлаар профессор Шпийс, элэгний архаг өвчнүүдийн асуудлаар профессор Ренгер) ажиллаж байгаа явдал юм. БНАГУ-д элэг судлалын нилээд олон эрдэм шинжилгээ судалгааны ажлын хэсэг, байгалийн шинжлэх ухааны өндөр мэргэжилтэй судлаачидтай байнга хамтран ажиллаж байгаа явдал гепатологийн хөгжилтөнд амжилт олох үндэс болж байна. Манай эрүүлийг хамгаалах системийн хөгжил, эмнэлгийн шинжлэх ухааны нийгэмлэг ба анагаах ухааны мэдлэгийн олон улсын хөгжилтэй нягт харилцан холбоотойгоор их дээд сургуулиуд, орон нутгийн клиникийн дэргэд гепатологийн нилээд олон хэсэг бий боллоо. Эдгээр хэсэг шинжилгээ судалгаа, шинжлэх ухааны хөгжил, элэг цөсний замын өвчтэй хүмүүст үзүүлэх эмнэлгийн төрөлжсөн нарийн тусламжийг зохион байгуулах, мөн эмч нарт мэргэжил олгох ба мэргэжил дээшлүүлэх зэрэгт ихээхэн үүргийг гүйцэтгэж байна. Тэдний үйл ажиллагаа олон улсын түвшинд явагдаж байгаа бөгөөд зарим салбарт маш өндөр амжилтанд хүрсэн юм. Энэ бол гастроэнтерлогийн нийгэмлэг, ялангуяа гепатологичдын гавьяа мөн. Тэд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж эрдэм шинжилгээ судалгааны программыг зохиож залуу эрдэмтдийг үйл ажиллагааг дэмжиж ирлээ. Герман хэлнээс орчуулсан П.Онхуудай, Б.Цэрэндаш.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 343
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК