Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 4(101)
Мухар олгойн хагалгааны шинэ хувилбар
( Лекц )

Ш. Биндэръяа Г.Баттөр

Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг

 

Мэс заслын өвчнүүд дотроос хамгийн их тохиолддог нь хурц мухар олгойн үрэвсэлт өвчин билээ. Өөрийн аймагт 1990-1996 онд хийсэн 7 жилийн судалгаанаас үзэхэд 1000 хүн дутмаас 36-37 хүн мухар олгойн өвчнөөр өвчилж мэс засал хийлгэсэн ба нийт мэс засал хийлгэсэн өвчтөний 80-81 %-ийг эзэлж байна. Мөн жип болгон 24-75 хүнээр нэмэгдэж байна. Үүнээс үзэхэд мухар олгойн үрзвсэл сүүлийн үед эрс нэмэгдсэн байна. Манай мэс засалчдын мухар олгой авах онолын болон практикийн 2 үндсэн арга байдаг. Үүнд: 1. Кисетний мөтод 2. Лигартурный метод

Кисетний аргыг бид өдөр дутмын практикт хэрэтэдэг бөгөөд энэ аргаар мухар олгойг авахад муу талууд нилэзд ажиглагдаж байна. Лигатурный аргыг бид зөвхөн олгойн угт кисет оёдол тавьж болохгүй болсон тохиолдлуудад хэрэглэдэг билээ. Энэ хоёр аргаас өөр арга хэрэглэдэгтүй байсак,-бөгөөд бид гуравдахь арга болох шинэ хувилбарыг гаргаж ирж байгаа ба энэ нь лигатурный аргад үндэслэгдсэн тул лигатурно брыжесчный метод буюу Боолт-чацархайн арга гэж нэрлэж байгаа юм. Бидний энэ аргыг өдөр дутмын пракгикт хэрэглэвэл илүү үр дүнтэй байгаа ба энэ нь дараах гурван хувилбартай юм Үүнд.

  1. Мухар олгойн угаар давхар утастай зүүгээр авч нэг утсаар нь олгойн угийг боож нөгөө утсаар нь чацархайг бооно Чацархайг олгойноос нь сапгахдаа олгойн угаар тайрах хэсэгт хүртэл сапгаад олгойг тайрч сапстыг нь маш сайн цэвэрлэж иоддоно. Олгойн уг боосон утсаар чацархайг авчирч олгойн культя дээр дарж бооно.
  2. Text Box: 24Олгойн угаар багажны үзүүр гаргаж хоёр утас аваад нэг утсаар нь олгойн угийг нөгөө утсаар нь чацархайг бооно. Чацархайг олгойноос нь салгахдаа олгойн угаар боосон хэсэгт хүргэлгуй дутуу салгаж олгойг тайраад культяны салстыг маш сайн цэвэрлэж ариутгана. Чацархай боосон утсаар олгойн угмйг, олгойн уг боосон утсаа чацархайг тус тус давхар босно. Дараа нь олгойн уг боосон утсаар культя дээр чацархайн үзүүрийг авчирч бэхэлнэ.
  3. Хувилбар 1-тэй адилхан боловч гол ялгаа нь чацархайн олгойнсюс нь салгахдаа олгойн угаар боосон хэсэгг ойртоод-субсероз хуулна. Тэгээд олгойг авч салстыг цэвэрлэнэ. Энэ хувилбарын гол зорилго бол олгойн уг, чацархайн завсраас цус агщуулахгүй байх явдал юм Бидний энэ шинэ хувилбар буюу Боолт чацархайн аргын давуу талууд нилээд хэдэн зүйл дээр тодорхой харагдаж байгаа юм. Үүнд: 1. Чацархай болон олгойн культя давхар боогддог учраас чацархайгаас цус алдах болон олгойн культя тавигдахгүй.
  1. Чацархайн үзүүрийг олгойн культя дээр бэхлэж байгаа нь түүний хамгаалах чанарыг ашиглаж байгаа бөгөөд өвөрмөц маягийн перитонизации болж байгаагаараа онцлогтой юм.
  2. Мухар олгой болон чацархай хоорондох завсраас цус алдах явдал нэлээд байдаг бөгөөд энэ аргад олгойн угнаас чацархайг бүрэн салгадаггүй учраас цус апдах явдал гардаггүй.
  3. Олгойн чацархайд хавчуур тавих нь халдвар тунгалагийн замаар цааш тархах аюултай байдаг. Иймд чацархайг шууд боох нь энэ аюулаас бүрэн урьдчилан сэргийлж байгаа болно.
  4. Кисет оёдол тавьж байгаад зарим тохиогщолд судас дайрч цус алддаг. Үүнээс болж гематом үүсч цааш хүндрэх тал чбайдаг. Тэгвэл энэ аргад ийм явдал огг гардаггүй.
  5. Кисет оёдол тавьж культяаг цааш чихээд дээр нь голдуу зөт оёдол тавьдаг билээ. Цааш чихэгдсэн олгойн кулыя наад зах нь культит өгдөг бичил буглаа (микроабсцес) үүсгэж заавал задардаг ба өвчтөнд гэдэс базалж өвдөх, гүйлгэх, заримдаа халуурах явдал байдаг бөгөөд цаашилбал. оёдлууд муу тавигдсан тохиолдолд олгойн культя бүрэн тавигдах боломж бүрдэж бүрдэж байгаа юм. Олгойн культя тавигдах гол эх үүсвэр чухамдаа энд байна гэж үзэж байгаа болно. Тэгвэл олгойн угийг шууд гадна талаас нь боож салстыг цэвэрлэж ариутгаад чацархайгаар нь перитонизаци хийхэд олгойн кулыя тавигдах ямар ч үндэсгүй болдог байна.
  1. Кисет оёдол тавьж культяг цааш чихэж байгаа нь мухар гэдэсний ханын хэвийн байдлыг алдагдуулдаг бөгөөд гэдэсний хөдөлгөөнд ямар нэг хэмжээгээр саад учруулдаг байна. Үүнээс болж өвчтенд шаналгаа нэмэгддэг тэгвэл энэ аргад мухар гэдэсний ханын хэвийн байдап апдагддагзгүй учраас хөдөлгөөнд нь саад болдоггүй өвчтөнд шаналгаа бага байдаг.
  2. Кисет оёдол тавих үед мухар гэдэс үрэвсэлтэй байх юм уу эсвэл зүү гүн хатгагдаж халдварлагдсан тохиолдолд халдвар цааш дамжих явдал гарч болзошгүй байдаг. Үүнээс бүрэн урьдчилан сэргийлдэг нь манай аргын бас нэг онцлогтал юм.
  1. Кисет оёдол тавихгүй учраас хагалгаа таталдаа шаналгаа бага харьцангуй жижиг зүслэгээр, богино хугацаанд хийгддэг шархны эдгэрэлт хурдан, ор хоног бага байдаг. Зарим нэг хувь хүний онцлогоос шалтгаалж олгойн чацархай богмнотой хүнд чацархайг нь таталдуулж кулыя дээр бэхэлсэн үед ходоод өвдөх, бөөлжих явдал үзэгдэж байсан бөгөөд ийм үед чацархайг культя дээр авчирч бэхлэх шаардлагагүй юм. Манай мэс засалчид практикт иймэрхүү хувилбаруудыг хэрэглэдэг байсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд гадаад дотоодын сурах бичиг болон бусад мэргэжлийн холбогдолтой сэтгүүл хэвлэлүүдэд энэ тухай бичигдсэн зүйл байдаггүй мөн дээрхи аргуудын сайн, муу талуудыг хөндөн бичсэн материал ховор байгаа юм,

Бид сүүлийн таван жилд нийт 1236өвчтөнд хагалгааг дээрх аргаар хийсэн бөгөөд ямар нэг хүндрэл болон эргэлзээтэй зүйл гараагуй ба үр дүнгийн тооцоог Монголын мэс заслын нийгэмлэгт танилцуулж тодорхой үнэлэлт авсаны үндсэн дээр тус нийгэмлэгийн 1997 оны 01 тоот шийдвэрээр Улсын оюуны өмчийн газраас оновчтой саналын гэрчилгээ авсан болно.

Дээрх аргыг боловсруулахдаа мухар олгойн хагалгаа өвчтөнд апь болох хөнгөн хялбар, гэмтэл бага өгөх, шаналгаа багабайлгах аргуудыг эрэлхийлж байгаа бегөөд эрхэм мэргэжил нэгт нөхдөдөө толилуулж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1650
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК