Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 3(35)
Сурагчдын эрүүл мэндийн хүмүүжил
( Тойм өгүүлэл )

Г.Цэрэнжигмэд. (Арга зүйч)

 
Абстракт

Излагаются предварительные данные исследования, проведенного в 1978-1979 учебном году методом опроса среди 600 школьников по специальной карте. Анализ полученных данных показал, что учащиеся I-IV классов обладают недостаточными гигиеническими знаниями и навыкамм, причем полнота ответов и их медицинская осведомленность последовательно возрастают при переходе от первого к четвертому классу. Результаты опроса показали, что необходимо пересмотреть содержание занятий по гигиеническому обучению и воспитанию в I-IV классах. Можно полагать, что такие темы как „режим сна", „как одеваться в разные времена года", связанные с непосредственным опытом детей, целесообразно перенести из школьной программы в дошкольную программу, а в школьных программах давать этот материал более углубленно.

Манай орны хүн амын тэн хагас илүү хувь нь 25 хүртэлх насны залуучууд, түүний дотор 16 хүртэлх насны хүүхэд багачууд 50 хувийг эзэлж, 1979-1980 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 570 гаруй сургуульд 364 мянга гаруй сурагчид хичээллэж байна. Ийм нөхцөлд сурагчдын коммунист хүмүүжлийн салшгүй хэсэг болсон эрүүл мэндийн хүмүүжлийн ажилд анхаарал тавих нь зүй ёсны асуудал болж байна. „Ерөнхий боловсролын сургуулийн системийг цаашид хөгжүүлэн сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээний тухай" МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1971 оны тогтоолд: „...Сургууль нь сурагчдыг ёс суртхууны өндөр чанараар хүмүүжүүлж, эрүүл чийрэг өсгөхийн дээр гоо зүй, бие бялдар, хөдөлмөрийн хүмүүжил олгох ёстойи гэж онцлон заасан билээ. Сурагчдад бие бялдар, гоо зүйн хүмүүжил олгох, тэднийг эрүүл чийрэг сурлагын чадвар өндөртэй байлгах нэг үндэс бол тэдний нас хүйс боловсрол, зан заншлын хэмжээнд тохируулан зохион явуулах эрүүл мэндийн хүмүүжлийн ажил юм. Манай өсвөрийн үеийг хамарч байгаа ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хүмүүжлийн ажлыг зөв тодорхой дэс дараатай явуулах өргөн боломжтой бөгөөд хүүхдүүдтэй байнга ажиллаж байгаа багш нарын их хүч бололцоог ашиглаж, эмч, эх эцэг нэгдэн ажиллавал үр дүнд хүрч болох юм. Өнөө болтол ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эрүүл ахуйн сургалтын бие даасан тусгай хичээл оруулах асуудлыг хараахан шийдээгүй боловч нэгээс наймдугаар ангийн зарим хичээлээр сурагчдад эрүүл мэндээ хамгаалах тухай мэдлэг олгох сэдэв орж холбогдох мэргэжлийн багш   нар зааж,   1970-1980 оны хичээлийн жилээс IX-X ангийн сурагчдьн дунд хичээлийн бус цагаар зохиох хүмүүжлийн ажлын төлөвлөгөөнд “Гэр бүл, эр эмийн ёсны хүмүүжил" сэдэв орох боллоо. Зарим ерөнхий боловсрольн сургуульд „Залуу эмч клуб” ажиллуулж сурагчдад эмнэлэг,  эрүүл ахуйн мэдэгдхүүн олгох эхлэл тавигдаж байна. Сүүлийн жилүүдэд сурагчдын эрүүл мэндийн сэдвээр П.Цэндсүрэн „Охидын эрүүл ахуй", Г.Цэрэнжигмэд „Өсөх нас эрүүл мэнд" «Эрүүл мэнд чиний гарт»,   Ү.Энхдалай «Эрийн цээнд хүрэхүй» зэрэг ном товхимол гарч хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ ажилд анхаарал тавьж ,,Пионерийн үнэн" сонинд «Эмч зөвлөж байна» булан нээж Монголын радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн редакц „Эрүүл биед саруул ухаан" тогтмол нэвтрүүлэг явуулж байна. Энэ мэтээр манай оронд сурагчдын эрүүл мэндийн хүмүүжилд зориулсан ажил зохиогдож байгаа боловч энэ ажлын агуулга, арга зүй, үр нөлөө, сурагчдын эрүүл ахуйн мэдлэг дадлын түвшинг тогтоох ажил цэгцэрч чадаагүй байна. Бид энэ зорилгоор 1977-1978 онд хийсэн зарим ажиглалт   судалгааны урьдчилсан дүнгээс танилцуулж байна. Судалгааг явуулахдаа Улаанбаатар  хотын 5 дахь сургууль тутмын I-III ангийн журнальн нэрийн 3 дахь сурагч тутмаас тухайн ангийн хөтөлбөрийн агуулгад тохируулж урьдчилан бэлдсэн асуултаар 600 сурагчдаас тэдний эрүүл ахуйн мэдлэг дадал, ариун цэврийн байдалтай танилцаж үнэлгээ өгч дүнг нэгтгэн гаргасан юм. Нийт сурагчид тухайн ангидаа үзвэл зохих эрүүл ахуйн сэдвүүдийг үзээд өнгөрсний дараа хичээлийн жилийн эцсээр уул судалгааг явуулсан болно.

  1. Сурагчдын ариун цэврийн байдал

Судалсан 600 сурагчийн 92,8% нь гутал хувцсаа цэвэр өмссөн, 94,2% нь гар нүүр, хүзүү, толгойгоо угаасан 86,9% нь үсээ самнаж, үсээ засуулсан, 80,5% нь хумсаа авсан, 82,2% нь алчууртай, нусны алчууртай сурагчдын 60% нь нусны алчуураа хэрэглээгүй байна. Сурагчдьн  хувийн ариун цэврийн байдлыг хүйсээр авч үзвэл охид илүүтэй цэвэрч (t-1,9-6,0) орон сууцны нөхцөлөөр авч үзэхэд гэр ердийн байрт суудаг сурагчдьн ариун цэврийн байдалд онцгой ялгаагүй, xapин тохилог байранд суудаг сурагчдыг гэрт суугчидтай харьцуулж үзэхэд (t-1,5-2,1) илүү цэвэрч цэцэрлэгээс сургуульд элссэн сурагчид гэртээ хүмүүжиж байгаад сургуульд орсон хүүхдээс биеэ авч явах талаар илүү (t-1,6-2,0) байгаа нь тус тус ажиглагдлаа.

  1. Сурагчдын эрүүл ахуйн дадал

Судалгаанд хамрагдсан сурагчдын 96,4% өглөө гараа угаадаг, 42,7-44,7% нь өглөө, оройд шүдээ цэвэрлэдэг, 41,8% нь өглөөний гимнастик хийдэг, 88,3% нь хичээлдээ явахын өмнө ундаа уудаг, 63,7% нь тогтмол агаар салхинд явдаг, 51,6% нь гэрийн даалгавраа эрүүл ахуйн хувьд зөв цагт бэлддэг, 76,6% нь гэртээ хичээл хийх тусгай газартай, 16,5% хувь нь 20 цагаас өмнө оройн хоолоо иддэг, 27,5% нь телевизор байнга хардаг, 77,5% нь 21 цагаас оройтохгүй унтдаг, 93,8% нь 7-10 хоногт халуун усанд ордог байна. Эрүүл ахуйн дадлыг хэрхэн биелүүлж байгааг сурагчдын хүйсний байдлаар үзвэл охид хөвгүүдээс ихэнх тохиолдолд илүү хэвшсэн (t-1,5-3,2) байдал ажиглагдаж байгаа авч охид, телевизийн нэвтрүүлэг бага хардаг, орой унтдаг байдал ажиглагдлаа. Орон сууцны нөхцөл, цэцэрлэгээс сургуульд элссэн байдал, эрүүл ахуйн зөв дадал эзэмшихэд нь зохих нөлөөтэй байна.

  1. Эрүүл ахуйн мэдлэг

Сурагчдын эрүүл ахуйн мэдлэгийг шалгахад ерөнхий боловсролын сургуулийн программ, сурах бичиг, Ч.Чүлтэмдорж „Бага сургуулийн эрүүл ахуйн сургалт" (1963), Г.Цэрэнжигмэд „Сурагчдын эрүүл ахуйн сургалт, хүмүүжил" (1974) номуудыг тус тус үндэслэж сургалтын программын агуулгад тохируулан 6-8 асуулт бүхий карт ашиглав. Картын асуултууд нь сурагчдын хувийн болон сургууль, орчны эрүүл ахуй, сургалтын программд орсон халдварт өвчний тухай мэдэгдхүүнийг шалгахад чиглэсэн байлаа. Судалгаанаас үзэхэд сурагчид 2, 3, 4 асуултанд хангалттай хариу өгч байгаа бөгөөд I ангийн сурагчид саван хэрэглэх, гэрийн даалгавраа тогтоосон цагт хийх, гэр орон анги танхимдаа чийгтэй цэвэрлэгээ хийх, агаар салхи тогтмол оруулахын ач тусыг II ангийн сурагчид түүхий ус ууж болохгүй, жимс ногоог зөв хэрэглэх, зөв амрах, ажлын байраа зөв гэрэлтүүлэх тухай, III ангийн сурагчид халдварт өвчин тэдгээрээс сэргийлэх арга зам, өдрийн дэглэм, нар салхинд явах, биеэ чийрэгжүүлэхийн ач холбогдлыг тус тус төдий л ойлгоогүй байна.

Дүгнэлт

  1. Сурагчдын хувийн ариун цэвэр дээшилж байгаа боловч чухал үзүүлэлтийн нэг болох хумсаа авах (80,5%) нусны алчуур авч явах (82,2%) түүнийгээ хэрэглэх (60%) үсээ арчлах (80,9%) нь хангалтгүй байна.
  2. Бага ангийн сурагчдын эрүүл ахуйн мэдлэг программын агуулгаас хоцронгуй байна.
  3. Судалгаанд хамрагдсан сурагчдын 55,3% өглөө, оройд шүдээ цэвэрлэхгүй 58,2% өглөөний гимнастик хийхгүй, 11,7% ундгүй хичээлдээ явж, 83,5% орой хоолоо 20 цагаас хойш идэж, 22,5% 21 цагаас орой унтаж, 6,2% 7-10 хоногоос илүү хугацаагаар усанд орохгүй байгаагаас үзэхэд сурагчид эзэмшвэл зохих эрүүл ахуйн дадал тогтоогүй байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2293
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК