Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 3(35)
Хоёрдугаар зэрэглэлийн 1, 17, 21 дүгээр эмийн сангуудын амбулатори жорын судалгаа
( Судалгааны өгүүлэл )

С.Батмөнх (АУДС-ийн Эм тэнхимийн багш)

 

Хөдөлмөрчдийг эм, эмнэлгийн бараагаар хангах нь эм хангамжийн байгууллагын үүрэг юм. Эм, эмнэлгийн барааг зөв зохистой зарцуулах, борлуулахад эмчийн бичсэн жор их нөлөөтэй. Жорыг стандартчлах, бүрэлдэхүүн, бүтцийг судлах нь эмийн сангийн ачааллыг тодорхойлоход хэрэгтэй. Энэ зорилгоор Улаанбаатар хотын хоёрдугаар зэрэглэлийн 1, 17, 21 дүгээр эмийн сангийн 1979 оны IV улирлын амбулатори жоронд судалгаа хийж жорын бүтэц, бүрэлдэхүүн, эмийн хэлбэр давталтыг гаргав. Судалгааг энэ хугацаанд хүлээн авсан жор, жорын журналыг үндэслэн явуулав. Гурван эмийн сангийн дунджаар бэлэн эмийн хэлбэр 68,2%, найруулан олгох эм 31,8%-ийг эзэлж байна. Энэ үзүүлэлтийг ЗХУ-ын Москва хотын хоёрдугаар зэрэглэлийн эмийн сангийн 1978 оны судалгаатай харьцуулбал найруулан олгох эм 1,5 дахин их байна. (Нэгдүгээр хүснэгт). Найруулан олгож байгаа эмийн хэлбэрийг авч үзвэл дотуур гадуур хэрэглэгдэх шингэн 79,9%, нунтаг 13,8%, тос 6,3%-ийг ззэлж байна. ЗХУ-ын Москва хотын хоёрдугаар зэрэглэлийн эмийн дундачтай харьцуулахад энэ гурван эмийн санд лаа, бөмбөлөг, үрэл бусад зарим эмийн хэлбэр дайралдсангүй ба эмийн хэлбэрүүд ойролцоо байв. (Хоёрдугаар хүснэгт) Бэлтгэн олгох эмийн бүрэлдэхүүнийг орж байгаа эмийн бодисоор тодорхойлж дунджийг гаргавал 1-3 бүрэлдэхүүнтэй жор 95,2 хувийг 4-5 бүрэлдэхүүнтэй жор 4,8%-ийг эзэлж байгаа ба ЗХУ-ын хоёрдугаар зэрэглэлийн эмийн сантай харьцуулбал жорын бүрэлдэхүүн нилээд энгийн байна. Мөн бэлтгэн олгох жорын өдрийн давталтыг гаргавал өдөрт 24 бичлэг 2-52 удаа давтагдаж байна. (4 дүгээр хүснэгт). Өдөрт найруулан олгох эмийн 20 орчим хувь нь нэг удаа, 70%-иас дээш ихээр давтагдаж байна.

Ном зүй

1.Палин А.И. Анализ рецептуры в аптеках Риги.-„Аптечное дело\\\", 1965,№ 2 стр 59-62.
2.Панченко Е.И. Ананьева A.В. Характер рецептуры и организация производственной работы в аптеках 1 категорий Москвы «Фармация\\\", 1969, № 6, стр 9-13.
3.Панчинко Е.И, Грибоедова A.B. Характер рецептуры в аптеках I-III категорий Москвы. «Труды ЦАНИИ», 1975, т XIII, стр 3-11.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 724
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК