Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 4(36)
Нярайн төрөх ба неонаталь үеийн эрүүл мэндийн байдал
( Судалгааны өгүүлэл )

Ш.Туяа (Эрдэм шинжилгээний ажилтан)

 
Абстракт

В результате комплексных мероприятии, проводимых партией и правительством, в деле охраны здоровья матери и ребенка заболеваемость и летальность неуклонко снижаются. В связи с повышением материально-культурного уровня, значительио улучшились здоровье населения нашей страны, качество оказываемой детям и матерям медицинской помощи, физиологические показатели состояния здоровья рождаемых новорожденных. Основной причиной заболеваемости во время родов и раннем неонатальном периоде у новорожденных детей является недоношенность и асфиксия. Автор установил задачи женских консультаций, педиатрических участков и роддомов в деле охраны здоровья новорожденных.

Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах талаар нам засгаас авч явуулж байгаа олон талт арга хэмжээний үр дүнд эх нялхаст үзүүлж буй эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанар, соёл дээшилж эх нялхсын өвчлөл эндэгдэл тууштай буурсаар байна. Эрт неонаталь үе гэж амьдралын эхний долоо хоногийг хэлэх бөгөөд энэ үе нь гадаад орчны элдэв нөлөөлөлд хамгийн эмзэг, хүүхдийн биологийн өвөрмөц, эхийн хэвлийн дотоод орчноос гадаад орчинд шилжих, гадаад орчинд дасан зохицох хамгийн онцлог үе юм. Бид, Улаанбаатар хотын Ш амаржих газарт 1979 онд төрсөн 721 нярайн түүхэнд судалгаа хийж, тэдний эрүүл мэндийн байдлыг тодорхойллоо. Судалгаанд хамрагдагсдын 49,9% эрэгтэй, 50,1% эмэгтэй хүүхэд байна. Судалгааны байдлаас үзэхэд төрөх үеийн нярайн эрүүл мэндийн байдал харьцангуйгаар өндөр байгаа нь төрөх үедээ 98,5% эрүүл, 0,5% бүтэлттэй, 0,4% төрөхийн гэмтэлтэй 0,3% нярай өвчтэй, 0.15% төрөлхийн гажигтай төрснөөр нотлогдож байна (1-р диаграмм)

Бүтэлттэй төрсөн нярайн 50% нь дутуу, 50% нь гүйцэд, төрөхийн гэмтэлтэй төрсөн нярайн 33,3% дутуу, 66,7% гүйцэд, төрөлхийн гажигтай нярай 1 байсан ба энэ нь дутуу, нярайн өвчтэй хүүхдийн 50% нь дутуу жинтэй тус тус төрсөн байна.

Амаржих газраас нярай хүүхдийн гэртээ гарсан байдлыг үзэхэд ихэнх нь 5 дахь (32,9%), 6 дахь (29,2%) ба 7 дахь хоногт (14%) гарсан байна. Дээрхээс үзэхэд:

1.Эрүүл, хэвийн өсөлттэй хүүхэд төрөх явдал өндөр байгаа нь
манай орны хүн амын ахуйн хангамж, соёл, эх нялхаст үзүүлэх
эмнэлгийн тусламжийн хүртээмж чанар дээшилсэнтэй шууд холбоотой. Үүний гэрч нь төрсөн нярайн 98,5 % эрүүл, 88,5 % нь хэвийн жинтэй төрсөн явдал юм.

2.Эрт неонаталь үеийн өвчлөлийн гол, шалтгаан нь дутуу төрөлт, бүтэлт, болж байна. Нярайн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулах, эх, нярайд үзүүлэх эмнэлгийн, тусламжийг улам чанаржуулах ажлыг антенаталь, интранаталь, постонаталь гэсэн гурван үетэй явуулдаг. Нярайн эрүүл мэндийн байдал, өвчлөл, эндэгдлийн түвшин нь нярайг ургийн үеэс нь эхэлж хамгаалдаг, эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газрын үйл ажиллагааны чанарын үзүүлэлт мөн. Антенаталь үеийн ураг хамгаалалтын ажлыг сайжруулах нь ургийн болон хүүхдийн өвчлөл нac баралтыг бууруулахад нөлөөлөх гол хүчин болдог. Үүний тулд эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газар дараахь ажлыг гүйцэтгэвэл зохино. Үүнд:

  • Жирэмснийг аль болох эрт илрүүлж хяналтандаа авах, нарийн мэргэжлийн эмч, зөвлөх эмчийн үзлэг, зөвлөлгөөг авах, шинжилгээг системтэй чанартай хийх.
  • Экстрагениталь өвчнийг илрүүлэх, өмчлэх.
  • Дутуу төрөх, жирэмсний эрт болон хожуу хордлогоос урьдчилан сэргийлэн эмчлэх.
  • Стафилококкийн халдвараас сэргийлэх.
  • Хүндрэлгүй төрүүлэх бэлтгэл хангах зэрэг болно.

Хүүхдийн хэсэг төрөх хүртэл төрөхийн өмнөх эргүүлийг үйлчлэх хүрээний жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд явуулж ирээдүйн эхэд төрөх нярайн асаргаа, сувилгаа, шинээр ирэх нярайг хүлээж авах бэлтгэл, нярайн хооллох apгa зэрэг нярайг эрүүл энх өсөн торних бүх бололцоогоор хангаж сургана. Хүүхдэд эмнэлгийн тусламжийг хамгийн түрүүнд, амаржих газар үзүүлэх тул амаржих газрыг дорхи байдлаар зохион байгуулах шаардлагатай.

  • эрүүл гүйцэд төрсөн нярайн өрөө
  • дутуу төрсөн буюу төрөхийн гэмтэлтэй нярайн өрөө
  • өвчтэй нярайн өрөө
  • янз бүрийн өвчтэй ялангуяа үрэвсэл (ямар нэгэн эрхтний)-тэй эхээс төрсөн нярайн өрөө зэрэг болно.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1344
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК