Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 4(113)
Алтай хотын хүн амын өвчлөл, усны химийн найрлагын хамаарлыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Гомбосүрэн

Говь-Алтай аймгийн НЭМ-ийн төв

 
Абстракт

When the chemical compounds of drinking water of Biger sum was compared with Altai City center’s drinking water’s chemical compound, chemical ele­ments such as whole amount of induration, average index of calcium, magnesium and chloride, were more the exception of calcium. It was proved that the confidence interval is not more than p<0,001

As we see the dependencies between blood cir­culatory system disease /BCSD/, alimentary dicease /AD/, chronic gastritis /CG/ and urogenital disease / UD/ of the population involved in the research and chemical compound of drinking water, BCSD is / n’=2, X2=12.4, P=0.2%/ CG is /n=2, X2=12.4 P=0,2%/ UD is /n-2, X2=8.1, P<0.005/ and it was proved that all these indexes depended on the wa­ter' s chemical compound.

pp. 18-19, Tables 2, References 12

Хүн амыг эрүүл ахуйд зохицсон унд ахуйн чанартай усаар хүрэлцээтэй хангах үйл ажиллагаа нь эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан асуудлын нэг мөн /2,3,7,8,12/.

Хүн амын ундны усны байгалийн унаган төрх, найрлага чанар нь тухайн газар орныхоо онцлогоос хамааралтайгаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд, судлаачид тогтоожээ /1,4,7,8/.

Алтай хот анх 1942 онд үүсэн байгуулагдаж 300 гаруй хүн амтай байсан бол 1961 онд 10.3 мянга, 1995 онд 20.0 мянга гаруй болж аймгийн нийт хүн амын 27% нь Алтай хотод суурьшин амьдрах болсон нь ундны сайн чанарын усны хангамж найдвартай эх булагтай байх нь эрүүл мэндэд нөлөөтэйг дурджээ /3,5,6/.

Алтай хотын ойролцоох хүн амын ундны усны эх булгийг нисэх онгоцны буудал, Тоосгон заводын орчим гидргеологийн хайгуул судалгааг явуулж, Харзатын орчмын газар доорх усыг унд ахуйн хэрэгцээнд ашиглаж болохыг тодорхойлжээ /9,10,11/

Зорилго:

Алтай хотын хүн амын зарим өвчлөлийг усны химийн найрлагатай хамааралтай эсэхийг тогтоох

Судалгааны материал, арга зүй.

Алтай хотод 5-аас дээш жил суурьшин амьдарсан хүмүүсийг үндсэн бүлгээр, ундны усны хувьд харьцангуй сайн Бигэр Шарга сумдын төвийн хүн амын өвчлөлийг, эмч нарын бүрдмэл үзлэгээр холбогдох шинжилгээтэйгээр тогтоосон юм. Үзлэгт хамрагдсан нийт хүн амын ундны усны хэрэглээгээр Харзатын усыг хэрэглэдэг хэрэглэдэггүйгээр 2 бүлэг болгож өвчлөл нь ундны усны химийн найрлагаас хамааралтай эсэхийг Хи-квадратын шалгуур үнэлгээний аргаар тооцож тодорхойлов.

Судалгаанд Алтай хотоос 2017 хүн Бигэр сумаас 120, Шарга сумаас 131 бүгд 2268 хүнийг тус тус хамруулан судлав. Хамрагдсан бүлгүүдийн хүн амын цусны эргэлтийн системийн евчин /ЦЭСӨ/ хоол боловсруулах эрхтний өвчин /ШБЭӨ/-нүүд нь усны, химийн найрлагатай хамааралтай эсэхийг судалж үзлээ. Энэхүү судалгаагаар хүн амын ундны усны химийн найрлагын дундажийг 1992-1996 оны байдлаар судаллаа.

Үр дүн хэлцэмж

Судалгаанд хамрагдсан 2268 хүнээс 1487 хүн буюу 65.6% нь ундны усны химийн найрлагатай хамааралтай өвчтэй нь тогтсзогдов. Эмч нарыг бүрдмэл үзлэгт хамаарагдсан бүх хүнээс 781 хүн буюу 34.4% нь харьцангуй эрүүл байв. Алтай хотын хүн амаас судалгаанд хамрагдагсдаас 66.5% нь усны хүчин зүйлтэй хамааралтай өвчтэй гэсэн дүгнэлтэнд хүрэв.

Чөлөөт зэргийн тоог олох томъёо n’=(S-1) (R-1)f n’=(2-1) (2-1)=1

1-р хүснэгтээс үзвэл Х=6.81 байгаа нь Аптай хотод оршин суугчийн өвчлөл, Харзатын худгийн уснаас хамааралтай нь магадлагдаж байна. Судалгаанд хамрагдсан хүн амын ундны усны химийн найрлагын 4 үзүүлэлтийн /хатуулгийн нийт хэмжээ, кальци, магни, хлоридын агуулга/ дундажийг гаргасан дүнг авч үзье.

Судалгаанаас үзвэл Алтай хотын хүн амын ундны усны хатуулагийн нийт хэмжээ, кальци, магни хлоридын үзүүлэлт, Бигэр сумын төвийн ундны усны дээрх үзүүлэлтүүдээс кальцаас бусад нь байгаа нь t шалгуурын /t=4.6, 1.1, 7.1, 13.25, Р<0.001/ үзүүлэлтээр батлагдаж байна.

Судалгаанаас үзэхэд Алтай хотын хүн амын өвчлөлд магни нөлөөлдөг нь Хи-квадратын шалгуураар нотлогдлоо.

Судалгаанд хамрагдсан бүлгүүдийн хүн амын ЦЭӨС, ХБЭӨ архаг гастрид, ШБЭӨ-нүүдэд усны химийн найрлагын хамаарлыг Хи-квадратын шалгуураар үнэлсэн дүнгээс үзвэл ЦЭСӨ /п’=2; Х2=12.4; Р=0.2% ШБЭӨ п’=2, Х2=8.1 Р=0.05-аас бага/ нь усны химийн найрлагатай хамааралтайг руулж байна.

Хүн амын өвчлөл ундны усны кальцийн хамаарлын ХИ-квадратын шалгуурыи үнэлгээгээр п’=2; байхад Х2=17,26 байгаа нь ноолийн таамаглалын магадлал 02%-аас бага гарсан нь Алтай хотын ундны усны эх булаг Харзатын худгийн усны кальцийн /33.4мг/дм/ хэмжээ багассан тохиолдолд хүн амын өвчлөлд нөлөөлдөг нь батлагдсан байна.

Дүгнэлт

  1. Алтай хотын төвийн хүн амын ундны усны химийн найрлагаас хатуулгийн нийт хэмжээ, кальци, магни, хлоридын дундаж үзүүлэлтүүдийг Бигэр сумын төвийн ундны усны химийн найрлагатай харьцуулахад кальцаас бусад элементүүд их байгаа нь t шалгуураар, магадлалын алдаа нь Р<0.001-ээс ихгүй байхаар батлагджээ.
  2. Судалгаанд хамрагдсан бүлгүүдийн хүн амын ЦЭСӨ, ХБЭӨ архаг гастрит, ШБЭӨ-нүүдэд усны химийн зарим найрлагын хамаарлыг ХИ-квадратын шалгуураар үнэлснээс үзэхэд ЦЭСӨ /п’=2, Н2=12.4, Ь=0.2% ХБЭӨ п-2, Х2=8.1/ Р=0.2 % /архаг гастрид п’=2, Х2=12.4, Р=0.2% ШБЭӨ /п’=2, х=2, Х2=8.1, Р=0.05-аас бага/ нь усны химийн найрлагатай хамааралтай нь нотлогдож байна.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ц. Содномпил


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1011
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК