Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2012, 1(11)
Мэндчилгээ
( Редакцийн зурвас )

Солонго эмнэлгийн хамт олон

Солонго эмнэлэг

 

Монгол орныхоо хүн ардын эрүүл энхийн төлөө ажиллаж байгаа мэргэжил нэгт нүдний эмч нар, эрдэмтэн мэргэд, багш, сувилагч, ажилчид та бүхэндээ Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн сэтгүүлийн энэ дугаарын мэндийг уламжилж байна.

Солонго эмнэлэг маань нүдний өвчний нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, эмчилгээг үзүүлж эхэлснээр 6 дах жилдээ болж байна.

Анх 2006 онд эмч, сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 7 нарийн мэргэжлийн эмч, чанарын менежер, 4 бага эмч сувилагч, 2 оптотехникч, туслах ажилтан гээд нийт 25 уулаа нэг зорилготой, нэгдмэл бодол санаатай өсөж хөгжих хүсэл тэмүүлэлтэйгээр үйлчлүүлэгчддээ үйлчлүүлэх таатай орчин бүрдүүлэн, үйлчилгээний чанарыг эрхэмлэн дээдэлж, бүтээлч чадварлаг хүний нөөц, дэвшилтэт технологит тулгуурлан тэргүүлэгч нүдний төв болохоор зорин ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд байгууллагын хувьд хийсэн бүтээсэн амжилт болон алдаа оноогоо үнэлэн дүгнэх, амжилт бүтээлээ тайлагнах, үйл ажиллагааныхаа хэтийн төлөвлөгөөг хэлэлцэх хариуцлагатай цаг үе байлаа.

Бид хамтын ажиллагааны хүрээнд гадаад эмч нартай тогтмол хамтран ажиллах нөхцөл бүрдүүлж чадсанаар дэвшилтэт технологийн аргыг ашиглан болрын мэс заслыг оёдолгүйгээр хийхээс гадна өндөр хөгжилтэй оронд тавигдаж байгаа TORIC буюу цилиндртэй, MULTIFOCAL буюу хол, ойрын хараатай болрыг суулгаж эхэлсэн. Мөн БНЭУ-ын эмч нартай хамтран нүдний арын хэсгийн торлог, шилэнцрийн мэс заслыг өөрийн орондоо шийдвэрлэж эхэлсэн. Орчин үеийн түвшинд хийгдэж буй эдгээр мэс засал нь нүдний эмчилгээний салбарт ахиц дэвшил гарч байгаа гэж бодож байна.

2008 оноос хүмүүнлэгийн ажлын хөтөлбөр боловсруулсаны дагуу алсагдсан аймгуудын иргэдэд төлбөргүйгээр нүдний мэргэжлийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Мөн хараа сэргэх боломжтой, амьжиргааны төвшин доогуур, өрх толгойлсон, ядуу иргэдэд өртөг өндөр мэс заслыг өөрийн нөөц бололцоонд үнэ төлбөргүйгээр шийдвэрлэж байгаа билээ.

Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг эрдэмтэн, багш, эмч нартаа 

Эмч хүний эрхэм алдрыг 
Эгнэгт мөнх өргөж яваа
Эгэл олон түмний
Эрдэнийн дээд мэлмийг хамгаалж яваа
Хүндтэй эмчийн эрхэм алдрын сорууд болсон
Та нарын маань
Бурхны мэлмийг нээх
Буян заяа нь тэгш байх болтугай!
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 695
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК