Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 3(59)
Арьсны зарим өвчний үед догорын нийлбэр бодистой нохойн хошууны тосыг хэрэглэсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

Ц.Хайдав, Ч.Долгор, Б.Хүрэлчулуун 

Ардын эмнэлгийн хүрээлэн, Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

 
Абстракт

РЕЗУЛЬТАТЫ ПРИМЕНЕНИЯ МАЗИ, СОСТОЯШЕЙ ИЗ СУММЫ ВЕЩЕСТВ КАРИОПТЕРИСА, ПРИ НЕКОТОРЫХ КОЖНЫХ ЗАБОЛЕВАНИЯХ

Ц.Хайдав, Ч.Долгор, Б.Хүрэлчулун

Авторами применено мазь, состоящей из суммы веществ кариоптериса на масле шиповника, для лечения некоторых кожных заболеваний. Фитохимическими исследованиями установлено, что изучаемая мазь богата физиологически активными веществами типа каротиноидов и флавоноидов, ненасыщенными жирными кислотами, обладающими положительнымн и влияниями на ряд кожные заболевания. Клиннческими испытаниями выявлены нейбольшую эффективность применения данной мази при таких кожных заболеваниях, имеющих длительное хроническое течение с выраженными явлениямн зуда, как аллергический дерматит, красный плоский лишай, а при некоторых зудящих дерматозах типа нейродермитам не получены лечебного эффекта.

Манай оронд сүүлийн жилүүдэд эмийн ургамлын хими-фармакологийн судалгаа нэлээд хийгдэх боллоо. Мөн ардын эмнэлэгт өргөн хэрэглэж байсан эмийн ургамлуудаас судлан, анагаах ухаанд янз бүрийн өвчнийг эмчлэхэд хэрэгдэсэн нь үр дүнгээ өгч байна. ЗХУ, БНБАУ, БНАГУ-д гоо сайхан болон арьсны өвчинд эмийн ургамлуудыг хэрэглэх судалгааны ажил хийгдэж практикт нэвтэрч   байна (8). ,

Манай оронд сүүлийн жилүүдэд янз бүрийн гарал, шалтгаантай арьсны өвчнүүд багагүй тохиолдох боллоо. Иймээс бид ургамлын гаралтай түүхий эдээр эм бэлдмэл хийж ашиглах зорилгоор догорын нийлбэр бодистой нохойн хошууны тостой бэлдмэл хийж клиникт туршив.

Нийлбэр бодистой тосны найрлага (100 гр-д)

1.  Догорын газрын дээд хэсгээс ялгасан флавоноидын төрлийн бодис 5%

2.  Өндөр зоосон цэцгийн үндэснээс ялгасан (усан хандаар) хуурай бодис 5%

3.  Нохойн хошууны үрийн цэвэр тос 40%

4.  Ланолин (суурь) -50% болно.

Энэ тосыг фармакопейн зааврын дагуу (7) бэлтгэв. Уг тосонд орсон түүхий эд, бодисуудыг авч үзвэл:

1.  Caryopteris mongolica-монгол догор

Монгол догор нь манай орны эндемик ургамал бөгөөд овгийн догорын төрөлд хамаардаг сөөглөг ургамал юм (2). Химийн талаар нарийн судалгаа хийгээгүй. Харин гликозидын төрлийн „гиполатин 7" бодисыг ялган авсан болно (3). Фармакологийн судалгаагаар олон талын үйлчилгээтэй болох нь тогтоогдсон (4).

Бид догорын хандны арьсны хялгасан судасны үрэвслийг намдаах үйлчилгээтэй (4) байдлыг сонирхон физиологийн идэвхт зарим бодисын судалгааг арга зүйн дагуу (1) хийв. Үүнд: флаваноид, сапомин, гликозидын төрлийн бодисууд чанарын урвалжаар илэрсэн. Флаваноидын төрлийн бодис нийлбэрээр 1,7-2% байгаа нь тооны тодорхойлолтоор илэрхийлэгдэв.

Уг нийлбэр бодисыг цэвэршүүлсэн байдлаар ялган авч цаасан хроматографийн аргаар судалгааг хийхэд флавакоидын төрлийн 3 бодис илэрсэн нь гэрчлэгч бодис болон тархалтын коэффициөнтын байдлаас үзэхэд рутин, кверцетинтэй тестэй байв. Ер нь флаваноидын төрлийн бодисууд судасны ханыг биежүүлэх, үрэвслийг намдаах үйлчилгээтэй байдаг. Ийёд уг нийлбзр бодисыг тосны орцонд сонгон авлаа.

2.  Нохойн хошуу Rosa acicularis

Нохойн хошуу нь сарнайн төрөлд хамаардаг. Манай оронд 9 зүйл нохойн хошуу (R acicularis, R. Beggeriona, R. albertii, R. oxyacantha, R. davurica, R. Laxa, R. pimpinellfolia, R. platyacantha, R. kokanica) ургадаг (2).

Эдгээрийн алийг нь ч   эмнэлгийн практикт хэрэглэж болно.

Бид сүүлийн үед нохойн хошууны жимсийг витамин дутагдахад өргөн хэрэглэж байгаатай холбогдуулан үрийн хаягдлыг ашиглах зорилгоор хамгийн элбаг ургадаг өргөст нохойн хошуу (Rosa acicularis) -ны дан үрийн тосны физик химийн шинж чанарыг судлав. Үрийн тосыг петролейны эфирээр ялган шинж чанарын тодорхойлолтыг хийв.

Хүснэгт 1-ээс харахад өргөст нохойн хошууны дан үрийн тос нъ 7-9% гарцтай улаан шаргал өнгөтэй шингэн тос бөгөөд тосны ханаагүй хүчлээр баялаг, удаан хадгалах боломжтой сайн чанарын тос болох нь илэрч байна.    

ШУА-ийн химийн хүрээлэнгийн судалгаагаар уг тосонд тосны ханаагүй хүчил 60% үүнээс линолин, линолын хүчлүүд 40% эзлэж байгаа нь тодорхойлогдов. Эдгээр шинж чанар нь нийлбэр тосонд хэрэглэхад чухал нөлөөтэй байлаа.

3. Өндөр зоосон цэцэг — inula helenium

Энэ нь нийлмэл цэцэгтний овгийн олон наст өвслөг ургамал бөгөөд практикт өргөн хэрэглэж байгаа физиологийн идэвхт олон төрлийн бодисыгг агуулсан байдаг.

Уг ургамлын үндсийг ардын эмнэлэгт өргөн хэрэглэж байснаас гадна шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэлээд судалжээ (6).

Сүүлийн үеийн судалгаанаас өндөр зоосон цэцгийн үндэс микроб эсэргүүцэх, халдваргүйжүүлэх үйлчилгээтэй болох нь тогтоогдов (8). Иймд бид энэ талын үйлчилгээг харгалзан нийлбэр тосонд усан хандыг хуурайшуулах замаар гарган авсан бодисыг хэрэглэв. (Хэвлэлийн мэдээгээр голдуу усан хандаар хэрэглэдэг).

Дээрх найрлага бүхий тосон бэлдмэлийг арьсны өвчнийг анагаахад  хэрэглэв.

Нийлбэр тосыг арьсны өвчтэй 32 өвчтөид өдөрт 1-2 удаа түрхэж хэрэглэв. Үр дүн сайтай үед тосыг 10-12 хоног түрхэв. Харшлын чанарын арьсны үрэвсэлтэй өвчтөнд үр дүн сайн байгаа нь ажиглагдав. Арьс нь их загатнадаг улаан хавтгай үлднйи үед загатнаа намдаах үйлчилгээтэй байв.Энэ тос загатнаа дарах үйлчилгээтэйгээс гадна арьсыг зөөлрүүлэх давхар үйлчилгээтэй байв. Харин нейродермитын үед төдий л сайн үр дүд өгсөнгүй.

Судалгаанаас үзэхэд арьсны өвчтэй 32 өвчтөний 22-д нь загатнах зовиур багасах буюу дарагдаж, 4 өвчтөнд ямар нэг сайжрал өгөөгүй, 6 өвчтөнд муу нөлөө узүүлэв. Нийлбэр тосыг хэрэглэсэн 32 өвчтөнд цусны ерөнхий шинжилгээг эмчилгээний өмнө, хойно нь хийв. Үүнд ямар нэгэн өөрчлөлт гарсангүй.

Ном зүй

1. Н.И Гринкевич, Л.И Сафронич — Химический анализ лекарственных растений М., 1983
2. В.И.Грубов — Определитель сосудистых растений Монголии. Л,. 1982
3. Г.Г.Запесочная, Т.Т.Пончарова — Гиполаетин 7 гликозид кариоптриса. 1973.
4. И.В.Николаевич, Ц.Хайдав Влиянпе кариоптериса монгольского не реактивность капляры кожи и воспалителному агенту.
Шинжлэх ухааны академийн анагаах ухааны эрдэм шинжилгээний бичиг. 1965. 9.
5. А.И.Сало — Зеленые друзья человека. Л., 1975.
6. А.Д.Турова — Лекарственные растеныя СССР и их применение. М.,1974
7. Фармакопей—-ГОС X. Москва., 1968
8. П. Чурошнов — Фитотерапия в дерматологии и косметике. София,, 1979.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1626
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК