Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 3(59)
Ходоодны архаг үрэвслийн үед хэрэглэх эмчилгээний хоолны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ш.Чадраабал, Д.Эржен 

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

К ВОПРОСУ, ДИЕТОТЕРАПИИ БОЛЬНЫХ ХРОНИЧЕСКИМ ГАСТРИТОМ

Ш. Чадрабал Д. Эржен

Авторами исследовано фактическое состояние лечебного питания больных хроннческим гастритом в Центральной диетической столовой, санаториях „Оргил„ и “Жанчивлин". Отмечено, что оно в отношении калорийности хотя л удовлетворяет физиологическим нормам, но не сбалансирован по химическому составу, содержит низкое содержание некоторых  витаминов и минеральных  веществ. Среди причин, способствующих возникновению хронического гастрита наибольший удельный вес (68,7%), по материалам авторов, принадлежит несоблюдению больными соответствующего режима питания.

Ходоодны архаг үрэвсэл нь хоол боловсруулах эрхтний өвчний дотор хамгийн элбэг тохиолддог. Энэ өвчний үед ходоодны салст бүрхэвчид дистрофи-атрофийн шинжтэй өөрчлөлт гарахын зэрэгцээ ходоодны шүүсний хэмжээ, найрлагад чанарын өөрчлөлт гардаг.

Ходоодны архаг  үрэвсэл нь олон янзын  шалтгаанаар үүсэж бодох бөгөөд  хамгийн гол нь хооллох дэглэмийг зөв баримтлаагүйгээс үүсдэг.

Ходоодны архаг үрэвслийг эмчлэхэд өвчний үе шатыг харгалзан хоолыг тодорхой дэглэмтэйгээр зөв тохируулах нь чухал ач холбогдолтой болохыг эрдэмтэд судлан тогтоожээ (1- 3).

Судалгааны материал, арга. Бид „Оргил" „Жанчивлин" рашаап сувилал, хоолоор сувилах төв сувилльн эмчилгээний бодит хоолыг лабораторийн болон тооцооны аргаар тодорхойлж, мөн ходоодны архаг үрэвсэлтэй 134 хүнд хоолны элчилгээний судалгаа хийв.

Хоолны найрлагыг тооцоолохдоо үндсэн шимт бодисын хэмжээ, харьцаа, хоногийн хоолны илчлэгийг тодорхойлов.

Судалгааны үр дүн.

Судалгаанаас үзэхэд ходоодны архаг үрэвсэлтэй хүмүүсийн хэрэглэж байгаа хоолны илчлэг нь хангалттай байгаа боловч хоногийн хоолны найрлагын тохироо, хооллох дэглэм нь тухайн өвчний онцлогт тохироогүй байгаа нь ажиглагдаж байна.

Хүснэгт 1-ээс үзэхэд ходоодны үрэвсэл 30-49 насанд хамгийн олон тохиолдож байгаа бөгөөд нийт тохиолдлын 60,4 хувийг эзэлж байна.

Удаан хугацаагаар хоол идэхгүй байх, хурц хоол идэх, хэтэрхий халуун хоол унд хэрэглэх, цаг баримжаагүй хооллох, архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэх нь ходоодны архаг үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг болох нь нэгэнт тогтоогдсон богоод бидний судалгаагаар, судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийи 68,7 хувь хооллох дэгдэмийг нарийн баримталдаггүй хүмүүс байлаа. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн нас, хүйс

Ходоодны архаг үрэвсэл нь удаан хугацаанд үргэлжилдэг архаг өвчин учир ходоодны салст бүрхэвчинд гарах өөрчлөлт нь хэдэн жилийн дараа илэрч болно.

Ходоодны салст бүрхэвчинд органик өөрчлөлт гарахаас өмнө янз бүрийн шинж тэмдэг илрэх үед нь тодорхой эмчилгээ хийлгэх, хооллох дэглэмийг нарийн баримтлахгүй бол удаан хугацаагаар үргэлжлэн даамжирдаг онцлогтой.

Хүснэгт 4-өөс үзэхэд ходоодны архаг үрэвслийн гол шинж нь хоолонд дургүй болох хоолны шингэц муудах, цээж хорсох, өрцөн дээр өвдөх зэргээр илэрдэг ба бие сулрах, тургэн ядрах шинж тэмдэг нь хоолны шингэн муудаж бодисын солилцооны ерөнхий хямрал үүссэнтэй холбоотой юм.

Ходоодны архаг үрэвслийг цаг тухайд нь эмчилж цаашид даамжрахаас урьдчилан сэргийлэх гол арга нь хоолны найрлагын
 тохироо, хооллох дэглэмийг өвчний үе шаттай уялдуулан зөв тохируулах явдал байдаг.

Бид ходоодны архаг үрэвсэлтэй хүмүүст өгч байгаа хоолны найрлага, илчлэгийг МҮЭ-ийн Төв Зөвлөлийн харьяа хоолны төв сувилал, „Оргил", „Жанчивлин" сувиллуудад судлан үзэхэд хоногийн хоолны илчлэг нь шаардлага хангаж (2641±163,9=3577,2±150,6 ккал) байгаа боловч кальци, фосфор зэрэг зарим эрдсийн бодис С витамины хэмжээ шаардлагаас нэлээд доогуур байлаа. Дээрх хоёр сувилалд ходоодны архаг үрэвсэлтэй хүмүүст өгч байгаа хоолны найрлаганд байгаа үндсэн шимт бодис болох уураг, өөх тос, нүүрс усны хэмжээний харьцаа

1:1:2,7-1:07:3,7 байгаа нь түргэн хугацаанд боловсорч шингэдэг онцлогтой нүүрс усны хэмжээ харьцангуй бага байгааг харуулж байна. Мөн „Жанчивлин" сувилалд ходоодны архаг үрэвсэлтэй хүмүүст өгч байгаа хоолны найрлаганд байгаа өөх тосны хэмжээ харьцангуй их байлаа. ДҮГНЭЛТ. 1. Ходоодны архаг үрэвсэл нь 30-49 насны хүмүүст зонхилон тохиолдож байна.

2.  Ходоодны архаг үрэвсэлтэй хүмүүсийн сувиллын нөхцөлд хэрэглэж байгаа хоолны найрлагыг уг өвчний үе шатыг харгалзан нарийвчлан тогтоох шаардлагатай байна.

Ходоодны архаг үрэвслийн үед хэрэглэх эмчилгээний үр нөлөөг дээшлүүлэхийн тулд хялбархан боловсрон шингэдэг хүнсний бүтээгдэхүүнээр сувиллын газруудыг хангах, витамин ихтэй хоол өгөх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авах нь чухал
байна.

Ном зүй

1. В.X.Василенко, А.Л.Гребенев-Болезни желудка и 12-перстной кишки. М., Медицина, 1981, 48-49.
2. A.А.Покровский, И.С.Савощенко, М.А.Самсонов, М.С.Маршак, М. И. Черников, A. М. Ногаллер-Лечебное питание. М., Медицина 1971, 124-129.
3. М. А. Самсонов—К оценке эффективности дметическон терапии. Тезиси докладов II Всесоюзной конференции. М., 1976, 239—240
4. Справочник по диетологии. Под редакцией A. А.Покровского, М.А. Самсонова. М., Медицина, 1981, 212-216.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2528
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК