Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 4(36)
Хөдөөний хүмүүсийн цусны холестериний түвшин, бие махбодын гадаад, дотоод орчны зарим хүчин зүйлстэй холбоотойн тухай
( Судалгааны өгүүлэл )

Д. Баасанжав (Анагаах ухааны дэд эрдэмтэн)

 
Абстракт

Обследован автором уровень холестерина крови у 1050 людей в возрасте 40-64 лет, проживающих в разных географических условиях, а именно , в Горно-Алтайском  (2000-4000 м. выше над уровнем моря)  и степно-гобийском (624 чел) районах страны. Средний уровень общего холестерина крови (СУОХК) у исследуемых для обоих районов составляет 192,87±5,74 мг% (муж=191,86±6,35, жен=193,63±5,14). Частота случаев с гиперхолестеринемией (220 мг% и выше), по данным автора, составляет 27,6% (м=26,8%, ж-28,2%), а частота случаев с гипохолестеринемией  (140 мг% и ниже)  у 11,9 % исследуемых. СУОХК и частота случаев с гиперигипохолестеринемией отдельно по району существенно различается. СУОХК и частота случаев с гиперхолестеринемией у исследуемых высокогорного Алтайского района существенно меньше, чем степно-гобийского района (P<0,05). А частота случаев с гипохолестеринемией, наоборот, существенно больше у исследуемых Горно-Алтайского района. Наличие разного уровня холистеринемии и частоты гиперигипохолестеринемии при относительно одинаковых внешних и внутренних условиях организма (одинаковая местность, пол, возраст, питание, болезни и т.д). созволяли автору считать, что в процессе регуляции уровня холестерина крови первичную роль играет состояние ЦНС, в частности, высшего регулятора гомеостазадиэнцефальной системы, a питание населения, географическая высота, сезон года, физическая активность-вторичную хотя они оказывают большое влияние на уровень холестерина.

Газарзүйн хувьд өндөр уулын бүсэд оршин суудаг хүмүүсийн цусны, нийт холестерины дундаж түвшин (ЦНХДТ) харьцангуй өндөр үзүүлэлттэй байдаг гэж зарим судлаачид (22,4) бичдэг бол зарим нь өндөр газрын хүмүүсийн ЦНХТ ихэсдэггүй гэж үздэг. (17) Зарим судлаачид үзэхдээ амьтны гаралтай өөх тослог ихтэй хоол тэжээл хэрэглэдэг хүмүүсийн ЦНХТ их байдаг, харин ургамлын гаралтай хоолыг голчлон хэрэглэдэг хүмүүст харьцангуй бага байдаг гэж үздэг (9,11). Зарим судлаач (9,1) ЦНХДТ 50 нас хүртэл ихсэж байгаад цаашид буурдаг ч гэж үздэг. Ю.Г.Гаевский (1955) ЦНХДТ өвлийн улиралд намрынхаасаа магадлагаатай их байдгийг илрүүлсэн. Биеийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүст ЦНХТ нь харьцангуй бага гэж зарим судлаач (6,1) үзэж байхад зарим нь тийм шүтэлцээ илрэхгүй байна гэдэг (8). Цусны даралт ихсэх өвчний үед ЦНХДТ нь (ихэсдэг буюу ихсэх хандлагатай гэж судлаачдын нэг хэсэг (15, 22, 11, 13, 19) үздэг. Тэгэхдээ эдгээрийн зарим нь (22, 19) ЦНХДТ-ийн хэмжээ артерийн даралтын өндрийн түвшинтэй шүтэлцээтэй гэдэг бол зарим судлаачид үүнийг үгүйсгэдэг (18). Атеросклероз, холестерин хоёрын холбоо их тухай олон судлаачид бичдэг (2, 15, 9). Атеросклерозын илрэлийн зэрэгтэй холестерины түвшин уялдаатай эсэх тухай асуудал маргаантай хэвээр байна. Цусны даралт багадах өвчний үед ЦНХДТ нь ихэнх тохиолдолд хэвийн хэмжээний доод хязгаарт байдаг гэж үздэг (14). Гзвч гипотонийн үед гипорхолестеринеми цөөнгүй тохиолддогийг зарим судлаач ажиглажээ (16). Зарим судлаачид (10) цусны холестерины түвшин ихэдсэн, багадсан гэж үзэхдээ тэр нутаг орны хүмүүсийн хэвийн норм хэмжигдэхүүний үзүүлэлттэй нь л жишиж байж дүгнэх нь зүйтэй гэж үздэг (10).

Судалгааны зорилт: Тус орны хөдөөгийн 40-65 насны хүн амын дотор ЦНХДТ, гипер ба гипохолестеринемитэй тохиолдлын үзүүлэлтүүдэд газрын өндөр хавар намрын улирал, тархины судасны элдэв эмгэг (тархины атеросклероз, гипертони, гипотони, вегетодистони г.м) артерийн даралтын байдал, нас хүйсний ялгаа зэрэг бие махбодын гадаад дотоод орчны зарим хүчин зүйлсийн холбогдлыг тодруулах, улмаар холестерины онош зүйн холбогдлын манай дахь зарим онцлогийг илрүүлэхэд ажлын зорилт оршив.

Судалгааны арга, материал: Энэхүү судалгаа нь тархины судасны эмгэгийн тархалтыг хүн амын дотор түүвэр аргаар судлах экспедицийн шинжилгээний үед нийт 3000 орчим хүнд хийсэн үзлэгийн үед 1050 хүний цусны сийвэнгийн холестериныг Мрскос-Товарекийн аргаар шинжилсэн бөгөөд түүнд тус орны Алтайн уулархаг мужийн (далайн түвшнээс 2000-4000 м өндөрт оршдог) 426 хүн (Ховд, Говь-Алтай аймгуудын харъяат), говь талын (Дорноговь аймаг) мужийн 624 хүнийг хамарсан болно.

Уг шинжилгээг Алтайн мужид намрын (8, 9-р сард), говь талын мужид хаврын (4, 5-р сард) улиралд хийсэн. Үзүүлэлтийг статистикийн аргаар боловсруулав. Шинжлүүлэгчид  эрхэлсэн   ажлын байдлаар  ихэвчлэн ажилчид-нэгдэлчид байв. Судалгаанд хамрагдсан шинжлүүлэгчдийг нас хүйсний ялгаагаар муж тус бүрээр болон нийт дүнгээр дараахь хүснэгтэд харуулав.

Судалгааны үр дүн: Муж тус бүрийн болон нийт шинжлүүлэгчдэд насны бүлэг, хүйсний ялгаагаар цусны сийвэн дэх нийт холестерины түвшний арифметикийн дунджийг (М±м мг%) гаргасныг 2-р хүснэгтэд харуулав.

Говийн мужийн шинжлүүлэгчдийн ЦНХДТ судалгааны насны бүлгүүдэд эрэгтэйчүүдэд 196±3.95-аас 212.20±9.27 ба эмэгтэйчүүдэд 192.60±7,90-ээс 216.00±4,47-ийн дотор тус тус хэлбэлзэж байна. Тэгэхдээ эрэгтэйчүүдэд насны бүлэг ахих тутам ихсэх хандлагатай бол эмэгтэйчүүдэд 40-49, 50-59 насны бүлгүүдэд уг дундаж үзүүлэлт ихсэж, харин 60-64 насны бүлэгт урьдахь насны бүлгүүдээс нилээд буурч байна. Холестерины дундаж үзүүлэлтийг насны бүлэг бүрт эр, эм хүйсээр хооронд нь харьцуулж үзэхэд 40-49 нас, 50-59 насны бүлгүүдэд аль ч мужийн эмэгтэйчүүдийнх эрэгтэйчүүдийнхээсээ их, Алтай мужид энэ нь магадлагаатай (р 0,05). Хамгийн их дундаж үзүүлэлт 50-59 насны эмэгтэйчүүдэд гарч байна. Энэхүү хоёр бүсийн шинжлүүлэгчдийн ЦНХДТ-г хооронд нь харьцуулахад говийн бүсийн шинжлүүлэгчдийн дундаж үзүүлэлт Алтайн бүсийнхээс илэрхий давуутай байна (Р 0,05). Энэ нь ялангуяа 40-49 ба 50-59 насны бүлгүүдэд бүр ч илэрхий байна. Үүнээс үзвэл тус орны газар зүйн бүсээр холестерины дундаж хэмжээ ихээхэн ялгаатай байгаа нь илрэв. Тархины судасны эмгэгийн нэршлээр цусны холестерины хэмжээ ихэдсэн (гиперхолестеринеми) ба багадсан (гипохолестеринеми) тохиолдлын хэмжээг нийт шинжлүүлэгчдийн дотор судлаад гарсан үзүүлэлтүүдийг дорхи хүснэгтэд харуулав.

Хүснэгт 3-д харуулснаас үзэхэд харьцуулагдаж байгаа 7 төрлийн нэршлийн тархины судасны өвчний дотроос артерийн гипертони өвчин гиперхолестеринемитэй тохиолдлоор хамгийн олонтой нь (32,4%) бөгөөд харин хамгийн бага тохиолдолтой нь тархины цусны эргэлтийн түр өөрчлөлт (ТЦЭТӨ) өвчин 10,7% тус тус байв. Цусны даралт ихтэй өвчтөнд гиперхолестеринеми харьцангуй олонтой ажиглагдаж байна. Гэвч 40%-иас хэтрэхгүй байна. Хэвийн артерийн даралттай тархины атеросклерозын I үе шаттай шинжлүүлүүлэгчийн дотор 220 мг%-оос дээш холестеринтэй тохиолдол 20,7% (эр-16,8%, эм-26,0%) бол өвчний II-III үе шаттай ба мөн ТЦЭТӨ болж байсан шинжлүүлэгчдийн 11,0% орчимд тус тус ажиглагдсан нь цусны холестерины түвшин атеросклероз өвчний үе шаттай паралель бус гэж үздэг судлаачдын (А.Л.Мясников, 1965, Б.В.Ильинский 1960 г. м)  дүгнэлттэй манай судалгааны үзүүлэлт нийцэж байна. Цусны даралт ихтэй өвчтөнд гиперхолестеринеми харьцангуй олон тохиолдож байгаа нь энэ 2 шинж хоорондоо ямар нэгэн шүтэлцээтэй болохыг харуулж байна. Гэвч цусны даралт бага буюу артерийн гипотонитэй нийт тохиолдлын 22,2% (эр-36,0%, эм-13,2%) гиперхолестеринемитэй байгаа нь артерийн даралтын түвшин цусны холестерины түвшинд шууд нөлөөлөх хүчин зүйл бус болох нь бас харагдаж байна. Гипохолестеринеми (140 мг%-оос бага) дээрх өвчний нэршлээр хир хэмжээтэй тохиолдож байгааг судалж үзэхэд тохиолдлын хувь 7,0%-иас 23,3%-ийн дотор хэлбэлзэж тохиолдлын хамгийн бага хувь нь артерийн гипертонитай өвчтөнүүдэд (7,0%), хамгийн их нь вегето-судасны дистонитай өвчтөнүүдэд (23,3%), үлдсэн нэршлүүдэзд дундажаар 12% орчим хэмжээгэзр тус тус ажиглагдав. Үүнээс үзэхэд тус орны хоёр бүсийн 40-59 насны эрэгтэйчүүдэд тохиолдох гиперхолестеринеми тохиолдлын хэмжээ гадаадын ихэнх судлаачдынхаас (20,21 г.м) ихээхэн бага байна. Б.Лувсанноровын (1970) судалгаатай харьцуулахад манай судалгаа нилээд ижил боловч муж тус бүрээр гаргасан үзүүлэлтээр ялгаатай байна. Ер нь хоёр мужийн дундаж үзүүлэлт хоорондоо их ялгаатай. Цусны нийт холестерины дундаж түвшин манай оронд Киргизийн хөдөөний хүн ам (19) Тажикийн Хорог хотын (17) хүмүүсийнхээс нилээд их байгаа юм.

Дүгнэлт

  1. Тус орны 40-65 насны хүн амын цусны холестерины дундаж түвшин (М±м мг%) 192,87±5,74), эрэгтэй=191.86±6,35, эмэгтэй 193.63±5.14 байна.
  2. Тус орны Алтайн уулархаг уулын нөхцөлд амьдардаг хүмүүсийн ЦНХДТ ба гиперхолестернемитэй тохиолдлын тоо говь талынхаас бага байна (Р 0,05).
  3. Тус орны Алтайн уулархаг мужийн намрын улирлын нөхцөл говь талын хаврын улирлынхтай харьцуулахад хүмүүсийн цусны холестерины түвшинг бууруулах нөлөөтэй байна. Энэ нь нэг талаар улирлын хоол ундны онцлог, нөлөө талаас биеийн хөдөлгөөний идэвхт байдалтай холбоотой гэж үзэх үндэстэй.
  4. 40-49 нас, 50-59 насны бүлгийн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс их холестринтэй байгаа боловч 60-64 насанд үүний эсрэг буюу эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийнхээс их байна.
  5. Гипертонитай ялангуяа эрэгтэй өвчтөнд гиперхолестеринемитэй тохиолдол өвчний бусад нэршлээс харьцангуй олонтоо байна.
  6. Тархины атеросклероз гипepxолестеринемийн тохиолдлын хувь өвчний хөгжлийн үе шаттай параллелиар ихсэхгүй байна.
  7. Гадаад дотоод орчин харьцангуй ижил (нэг газар нутаг, нас-хүйс, ижил хоол тэжээл, адилхан өвчин, нэг цаг улирал) байхад холестерины түвшин янз бүр байгаа нь түүний өөрчлөлтөд бие махбодын бодисын солилцоо, гомеостазийн зохицуулагч төв мэдрэлийн, тухайлбал дизнцефали системийн үйл байдлын өөрчлөлт анхдагч шинжтэй буюу гол шалтгаан нь байж болох байна.
Ном зүй

1.Лувсанноров Б. Липидный обмен у практически здоровых людей в МНР Автореферат диссертации на соискание учёной степени к. м. н г. Улан-Батор, 1970.
2.Аничков Н.Н. Освовные положения и неразрешенные вопросы современного учения об атеросклерозе артерии. Тр. XIV всесоюзного съезда терапевтов. М, 1958, стр 19-27
3.Бонщиков В.М. Монография. Атеросклероз сосудов мозга с психическими нарушениями. М, 1967 г.
4.Вагаб-Заде A.С. Влияние горного климата Шуши на липидный обмен у больных атеросклерозом и гипертонической болезнью. Материалы Всесоюзного симпозиума пo вопросам медицинской климатологии, климатотерапии и климатопрофилактики: Сухуми, 6-10 июня 1967 М стр 179-181
5.Гаевский Ю.Г. К. вопросу о сезонности холестеринемии у больных гипертонической болезнью жителей сельской местности. Материалы научной конференции Челябинского мединститута, 1965, т 1 стр 76-77
6.Джабиев A.А. Некоторые показатели липидного обмена в различных профессиональных групах населения Азербайджанской ССР. В кн. Распространение гиперт болезними коронарного атеросклероза и условий жизни, М., 1964, стр 64.
7.Дженгельская Б.И, Серёгина Л.М. Нарушение липоидного обмена при сосудистых заболеваниях мозга. В. кн. Расстройства мозгового кровообращения (в неврологический клинике). Киев М. 1965, стр 164-170
8.Жугжа А.И. Рудолевичёне Б.Б. Аяускене А.И. К вопросу взаимосвязи уровня холестеринемии и некоторими факторами окружающей среды и особенностями организма. Материалы республиканской конференции терапевтов с 7 до 9 декабря 1961 г., Рига, стр 41-42.
9.Ильинский Б.В. Монография. Атеросклероз, 1960
10.Константинов Е.Н. Артериальное давление и уровень холестерина крови в связи с особенностами питания. В кн. Распр. гиперт. болезни и корон, атеросклероз и условия жизни.1964, стр 94
11.Коцстантинов Е. Н, Гипертония и уровень холестерина крови у рабочих г. Андижана. Матер. науч. конференции Андижанского мед. института, 26-27 апреля г. Андижан, 1964, стр 12-13
12.Карпикская В.М. Изменения содержания холестерина в сыворотке крови при нарушении мозгового кровообращения. Жур. невроп. и псих. им. С.С.Корсакова, 1968 г. в. 4. стр 490.
13.Кухтевич И.И, Миценко М.Д. Фракции холестерина и некоторые другие показатели липидного обмена у больных с церебральной формой гипертонической болезни. Журн. невропа, и психиатр, км. С.С.Кораскова, 1968, в 9, стр. 128
14.Молчанов Н.С. Монография «Гипертонические состояния», 1962, стр. 97
15.Мясников А.Л. Монография. Гипертоническая болезнь и атеросклероз., 1965 г
16.Парсаев А.П. Состояние липидного обмена у населения г. Хорога. Здравоохр. Таджикистана, 1972, в. 4, стр 21-24
17.Попель Л.В. Содержание холестерина и липоидного фосфора в крови при гипертонической болезни в 1943-1944 г. в Ленинграде. В кн. Сборник трудов, посвященный памяти заслуженного деятели науки проф. Е.С.Лондона, Медгиз, 1947 стр 211
18.Сыдыгапиев К.С. О влиянии некоторых факоторов на уровень холестерина у жителей сельскои местности Киргизии. Журн. Советское здравоохранение. Киргизии, 1973, в 1. стр 16.
19.Шмидт Е.В. Смырнов В.Ё. и др. Опыт изучения эпидемиологии церебровоскулярных и кардиовоскулярных заболеваний у мужчин старшего возраста. Сборник «Вопросы эпидемиологии сосудистых заболеванин головного мозга., 1972, М., стр 7-30
20.Шхвацабая И.К. Метелица В.И. Распространение ИБС и факторов риска, способствующих развитию заболевания. В сборнике: Эпидемиология ИБС и артериальной гипертонии. (Под редакцией И.К.Шхвацабая), 1971 стр 11-36
21.Шурыгин А.Я. Содержание холестерина и лецитина у здоровых людей и больных гипертонией в условиих высокогорной Киргизии. Труды конференции по высокогорью и холододой травме, Фрунзе. 1962, стр 81-84.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 821
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК