Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 2(111)
Эмнэлзүйд энтеробактерын язгуурт нянгийн холбогдол
( Судалгааны өгүүлэл )

Т.Должоо, М.Нортмаа, Х.Өлзийжаргал (1980 оны төгсөгчид)

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

 
Абстракт

The authors have studied connection of enterobactericeae to the ethiology of purulent inflam­mation infections and acute diarrheae.

The result of the study shows that 51.3% of all hospitalized cases of purulent inflammation infections and 44.7% of all acute diarrheae in Maternal and Child Hospital during 1998-1999, were caused by enterobactericeae. This shows that investigation of all samples from centre of purulent -inflammation infec­tions should be done and the agent of a acute diarrheae must be identified.

 

Pp. 15-16, Tables 4, References 4

Судалгааны ажлын үндэслэл, тулгамдал

Манай орны болон гадаадын хэвлэлүүдэд болзолт эмгэгтлүүд \БЭ\ ENTEROBACTERICEAE язгуурт бактерийн эмнэлзүй дахь үүрэг холбогдлын талаар олонтоо мэдээлэх болжээ.

Халдварт бус өвчний явцыг хүндрүүлэх нэг гол хүчин зүйл нь болзолт эмгэг төрөгч нянгаар үүссэн идээт үрэвсэлт өвчин юм. Судлаачдын ажиглалтаас үзэхэд идээт үрэвсэлт өвчний үүсгэгчийн бүтэц нь томоохон эмнэлэг болон хүүхдийн байгууллагын онцлог, тухайн нутаг дэвсгэрийн байгаль, цаг уурын нөхцлөөс хамаардаг байна. Тухайлбал ХБНГУ-д цусан үжлийн 43,8% нь энтеробактерийн нянгаар /E.coli 22%, Klebsiella 5,9%, Enterobacter 4,6%, Proteus 2,4%, Salmonella 1,6% г.м/ үүсдэг бол шээс бэлгийн замын халдварын 30% нь E.coli-oop үүсгэгддэг ба Proteus, Klеbsiella, Enterobacter, Serratia, Citrobacter-aap үүсгэгдсэн тохиолдол элбэг байдаг байна.

1. ОХУ-д идээт үрэвсэлт өвчний үүсгэгчийн дотор энтеробактерын язгуурт нян 41%-ыг/ E.coli 21,6%, Kleb­siella 11,8%, Proteus 7.5% г.м/ эзэлдэг байна.

2. Манай орны хувьд идээт үрэвсэлт өвчний үүсгэгчийн бүтцэд энтеробактерын язгуурт нян ямар үүрэг холбогдолтой байгаа талаар хэвлэлийн тойм мэдээлэл алга байна.

Цочмог суулгалт халдварын нэлээд хувь нь энтеробактерын язгуурын эмгэгтлүүлэгч болон болзолт эмгэгтлүүлэгч нянгаас үүсдэг нь эрдэмтдийн судалгаагаар нэгэнт тогтоогджээ. Тухайлбал ОХУ-д бага насны хүүхдийн цочмог суулгалт халдварын 26,4%-ыг эмгэгтлүүлэгч энтеробактеруудаас /E.coli 15.3 %, Shigella 6.5 %, Salmo­nella 4%/ үүсдэг бол 37.3%-ыг болзолт эмгэгтлүүлэгч энтеробактерууд нян үүсгэдгийг тогтоожээ.

  1. Манай оронд бага насны хүүхдийн цочмог суулгалт халдварын 10.6-67.6%-ыг энтеробактерын язгуурт эмгэгтүүлэгч болон болзолт эмгэгтүүлэгч нян үүсгэдгийг тогтоожээ.
  2. Дэлхий даяар жил бүр 5-18 сая хүүхэд цочмог суулгалт халдварын улмаас нас бардаг бол тэдгээрийн 80 хүртэл хувийн шалтгааныг тогтоож чаддаггүй байна. Энэ тоо нь лабораторийн хангамж сайжруулах, нэгдсэн арга зүйгээр хангах шаардлагатайг харуулж байна.

Судалгааны ажлын зорилт: Энд манай орны өнөөгийн нөхцөлд идээт үрэвсэлт өвчин болон цочмог суулгалт халдварын шалтгаанд энтеробактер хэр зэрэг холбогдолтой байгааг тогтоож, клиникийн нян судлалын шинжилгээний оновчтой тактикийг боловсруулах зорилт тавив.

Судалгааны хэрэглэгдэхүүн арга зүй: Бактериологийн шинжилгээний хэрэглэгдэхүүн болгон 1998-1999 онд ЭНЭШТөвд хэвтэж эмчлүүлэгчдийн шарх, чихиий булаг, нуух зэрэг үрэвслийн голомтоос ариун тампоноор авсан арчдас, шээсний хурилдуурын тунадас зэрэг нийт 3822 сорьц, БЗД-н эмнэлгийн амбулатори, түргэн тусламжид үзүүлсэн өвчтөнөөс авсан баас, шулуун гэдэсний арчдас зэрэг нийт 96 сорьцонд шинжилгээ хийв. Авсан сорьцыг хонины цустай агар, Эндо, Плоскиревын орчин зэрэг хатуу тэжээлт орчин, 1%-ийн глюкозтой шөл, селенитийн баяжуулах орчинд өсгөвөрлөв. Ургасан колони цэвэр өсгөвөр гарган авч, түүнийг нийтлэг аргаар хэлбэр зүй, өсгөвөрлөгдөмж, биохимийн болон ийлдэс судлалын аргаар ялган дүйж, нянгийн төрөл, зүйлийг тодорхойлов. Харин суулгалт халдвар бүхий өвчтнөөс ялгасан болзолт эмгэгтлүүлэгч энтеробактерын 1 мл-д 106 -аас дээш тоотойг шалтгааны холбогдолтой байж болно гэж үзэж нарийвчилсан ялган дүйлт хийв.

Цусны ийлдсэнд эсрэг бие үүссэн эсэхийг тодорхойлох зорилгоор 15 хос ийлдсэнд тухайн өвчтөнөөс ялгасан болзолт эмгэгтлүүлэгч нянгаас оношлуур бэлтгэн дэлгэмэл наалдуулах урвал тавив. Эхний ийлдсийг өвчний эхний 7­10 хоногт, давтан ийлдсийг 15-17 дахь хоногт авав.

Судалгааны ажлын үр дүн: 1997-1999 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хэвтэж эмчлүүлэгсдээс нийт 3822 сорьц авч 1876 /49.1%/ нян ялгаж авсны 963 буюу 51.3%-иас нь грам-сөрөг буюу энтеробактер илрэв.

Илэрсэн грам-сөрөг нянгийн дотор 557 /57.8%/-ыг E.coli, 87 /9%/-ыг Proteus, 181 /18.7%/-ыг Enterobacter, 6 /0.6%/-ыг KL.pneumoniae, 4 /0.4%/-ыг Citrobacter, 128 /13.3%/-ыг Pseudomonas aeruginosa тус тус эзэлж байна.

Эндээс идээт үрэвсэлт өвчний үүсгэгчийн дотор энтеробактер үлэмж үүрэгтэй нь харагдаж байгаа бөгөөд гадаадын судлаачдын тогтоосон дүнтэй үндсэндээ тохирч байна. Харин грам-эерэг болон бусад нянгийн төрөл, зүйлийг тогтоосныг энд авч үзсэнгүй.

Шинжилсэн сорьцын төрөл, зүйлээс хамаарч үүсгэгч энтеробактерын язгуурт нянгийн төрөл зүйл өөр өөр байгаа нь ажигладав. /Хүснэгт 3/-д үзүүлснээр энтеробактерын язгуурын нянгийн илрэлт сорьцын төрлөөс хамаарч 15.6­97.9% байна. Үүнд: Энтеробактерын язгуурт нянгийн дотор E.coli хамгийн их шалтгааны холбогдолтой /57.8%/ байгаа ба Enterobacter, Proteus нилээд хувийг, /18.7% ,9%/ эзэлж байна. Харин идээт үрэвсэлт өвчний үүсгэгчийн бүтцэд Ps.Aeruginosa тодорхой үүрэг холбогдолтой болох нь судалгаанаас харагдаж байгаа тул цаашид судлах шаардлагатай гэж үзлээ.

Хүснэгт 3-аас харахад цусан үжил, хүйн үрэвсэл, шарх, шээс-бэлгийн замын үрэвслийн зонхилох шалтгаан нь E.coli болж байхад плеврийн, хавосны шингэн, чихний булаг, шархнаас Ps.Aeruginosa ихээхэн илэрч байна.

Судалгааны ажлын дараагийн нэг зорилт бол цочмог суулгат халдварын шалтгаанд энтеробактерын язгуурт нянгийн үүрэг холбогдлыг тодорхойлох явдал байв. Энэ ажлын хүрээнд 1999 онд Баянзүрх дүүргийн эмнэлгийн амбулатори болон түргэн тусламжид цочмог суулгат халдварын учир үзүүлсэн 96 өвчтөнд нян судлалын шинжилгээ хийв. Шинжилгээгээр нийт 487 /44.8%/ болзолт ба болзолт бус эмгэгтөлүүлэгч энтеробактер илрүүлэв. Илэрсэн энтеробактерын язгуурт нянгуудын дотор эмгэгтөлүүлэгч 28 /65.1%/, болзолт эмгэг төлүүлэгч энтеробактер 15 /34.9%/-ийг эзэлж байна. Цочмог суулгат халдвар үүсгэсэн энтеробактеруудын төрөл зүйлийн бүтцээс үзэхэд /хүснэгт 4/ зонхилох хувийг эмгэгтөлүүлэгч E.coli \35%\, Shigella \30.2%\ эзэлж байна. Гэвч болзолт эмгэгтөрүүлэгч энтеробактерууд, тухайлбал KL.pneumoniae, Serratia, Enterobacter, Proteus зэрэг нь /34.9%/ цочмог суулгах халдварын шалтгаан болж байгаа нь аутоаглютинацын урвал, нэгж сорьц дахь нянгийн тооны үзүүлэлтээр тогтоогдов.

Шинжилгээний дүнгээс үзэхэд болзолт эмгэг төрүүлэгч энтеробактеруудыг Гольдын аргаар тарьж.106 тоотойг ялган дүйж, оношлуур бэлтгэн өвчтөний хос ийлдэстэй аутоагглютинац тавихад 93.3% нь 1:40-1:800 таньцтай байгаа нь тогтоогдов.Өөрөөр хэлбэл Гольдын аргаар 1 гр сорьц дахь нянгийн тоог тогтоож,106 тоотой нянг шалтгааны холбогдолтой гэж үзэх үндэслэлтэй байна.

Дүгнэлт

1. Хүүхдийн клиникийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй идээт үрэвсэлт өвчний 51.3%, цочмог суулгат халдварын 44.7% нь энтеробактерын язгуурын нянгаас үүсч байна.

2.Энэ дүнгээс үзэхэд идээт үрэвсэлт өвчний голомтоос авсан сорьцонд энтеробактерын язгуурын нянг илрүүлэх шинжилгээг заавал хийж байх цочмог суулгат халдварын үүсгэгч илрүүлэх сорьцыг Гольдын аргаар тарааж, 106 тоотой нянг /эмгэгтөрөгчөөс бусад/ шалтгааны холбогдолтой байж болно гэж үзэж, нарийвчлан дүйж, шалтгааны холбогдолтой эсэхийг тогтоож байх шаардлагатай байна

Ном зүй

1. Алтанцэцэг Ж. \\\\\\\"Хүүхдийн гэдэсний цочмог өвчний үүсгэгч\\\\\\\" (1977) он. Улаанбаатар.
2. Гизатулина С.С, Биргер М.О, Колышина Н.А и др. \\\\\\\"Этиологическая струкгура острых кишечных инфекций , вызванных условно-патогенными бактериями у детей раннего возраста\\\\\\\". ЖМЭЙ (1988) №2
3. Мипухинь В.В, Кравцова В.И, Цыганенко А.Я \\\\\\\"Этиология гнойно-воспалительных заболеваний, вызванных услово-патогенных и микроорганизмами в неинфекционной клинике\\\\\\\" ЖМЭИ.(1989) №3
4. Xahn Н, Falke D, Klein P. \\\\\\\"Medizinische Mikrobiologie\\\\\\\" (1991)
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Г.Жамба


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1573
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК