Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 2(111)
1999 оны шилдэг бүтээл шалгарууллаа
( Товч мэдээлэл )

Б. Бурмаа

 

Эрүүл мэндийн салбарын эрдэмтэд, эрдмийн хамт олны бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг сайжруулах, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эрдэмтэд судлаачдын хөдөлмөрийг үнэлэх зорилгоор 1995 оноос эхлэн оны шилдэг эрдэм шинжилгээний бүтээлийг Анагаах ухаан, эм зүйн ухааны чиглэлээр шалгаруулан ЭМЯ-ны диплом, " МОНОС-ФАРМ " XXК-ны нэрэмжит мөнгөн шагналыг олгох уламжлал тогтсон юм.

1999 онд анагаах ухааны салбарын эрдэмтэдийн хийж бүтээсэн эрдэм шинжилгээний ажлуудын дотроос АУХ 2, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, АУИС-ийн эрдмийн зөвлөлөөс  тус бүр 1 бүтээлийг шалгаруулан тус яамны зөвлөлд илүүлсэн юм. ЭМНХЯ-ны эрдмийн зөвлөлийн гишүүдээс томилсон экспертүүдийн үнэлгээг үндэслэн Анагаах ухааны их сургуулийн эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхмийн багш Бадамхандын Шижирбаатарын туурвисан "Эх барих" сурах бичгийг 1999 оны анагаах ухааны бүтээлээр шалгаруулав.

Б.Шижирбаатарын туурвисан бүтээлийг анагаах ухааны салбарт өөрийн орны судлаачдын бүтээл, материалд тулгуурлан төрөлх хэл дээр, анагаах ухааны их сургуулийн ахлах ангийн оюутнууд, хот, хөдөөгийн шинжилгээний ажлын үр дүнг нэгтгэн тусгасан сайн бүтэл болсныг Монгол Улсын хүний гавьяат эмя, академич Б.Гоош, Монгол Улсын хүний гавьяат эмч, профессор Б.Жав нарын эрдэмтэд, судлаачид өндөр үнэлсэн байна.

Оны шилдэг бүтээлийн эзэнд уламжлал ёсоор ЭМХНЯ-иы диплом, "Монос-Фарм" ХХК-ийн мөнгөн шагнал \200000 төгрөг\ олголоо.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 395
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК