Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 2(08)
Монгол улсын хижээл болон өндөр насны хүмүүсийн дунд нүдний өмнөд хоргын лимб орчмын гүнийг хэмжсэн үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Уранчимэг, Ж.Баасанхүү

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 

Эрүүл хүмүүст нүдний өмнөд хоргын өнцөг (ӨХӨ) өргөн буюу дунд зэрэг өргөн байдаг. 40 хүртэлх насныханд өргөн өнцөг 72,1-37,9%, дунд зэрэг өргөн 27,9-48,3% хэлбэлздэг. Нас ахих тусам ӨХӨ нарийсч эхэлдэг бөгөөд 60 наснаас бүр илт мэдэгдэхүйц болдог. Өнцгийн нарийсалт нь бүх зах хязгаараараа жигд явагддаг ба солонгон бүрхүүлийн уян хатан чанарыг багасган, болор жигд зузаардаг (Мачехин.В.А. 1975). Үүнтэй зэрэгцэн өмнөд хоргын гүн багасдаг. Маш цөөн тохиолдолд 30-39 насны хүмүүст нарийн буюу маш нарийн өнцөг тохиолдож болдог (10,4-3,4%) (Н.И.Затулина. 1976). Могол хүний лимб орчмын өмнөд хоргын гүнийг өмнө нь судалж байгаагүй нь бидний анхаарлыг зүй ёсоор татаж улмаар энэ ажлын үндэслэл болсон юм.

Судалгааны зорилго

Хижээл болон өндөр насны монгол хүмүүсийн нүдний өмнөд хоргын лимб орчмын гүнийг тодорхойлж зарим нэг өвчний оношилгоо, эмчилгээнд ашиглах

Судалгааны ажлын аргачлал ба материал

Судалгаанд Хөвсгөл (1995 он), Өмнөговь (1997он) аймагт сонгогдсон 1800 хүнээс 1717 нь (95.4%) санамсаргүй түүвэрлэлтийн аргаар шинжилгээнд хамрагдсан. Лимб орчмын өмнөд хоргын гүнийг (ЛӨХГ) биомикроскопоор (Model 900 BM, Haag-Streit, Bern, Switzerland) хэмжсэн. 3урвас гэрлэн баганыг биомикроскопоос 60°-ийн өнцгөөр тусгана. Аль болох хурц, нарийн босоо гэрлийг нүдний лимбийн чамархай талаас тусгахад гэрэл нүдний гадаргад перпендикуляр тусч хамар талаас харагдана. Гэрлийн тусгалыг аль болох эвэрлэг бүрхүүлийн зах хязгаар хэсэгт байрлуулснаар өмнөд тасалгаа ба солонгон бүрхүүлийн зах хязгаар хэсгийг тод сайн харах боломж олгогдсон. х1,6-ийн томруулагч дуран нь нийтдээ х16 дахин томруулсан. ЛӨХГ-ийг эвэрлэг бүрхүүлийг хуваасан хувиар дараах 7 бүлэгт хамруулан хэмжсэн. Үүнд: 0%, 5%, 15%, 25%, 40%, 75%, ≥100%. Эдгээр хэмжигдхүүн нь 0%, <10%, <20%, <30%, <50%, <100%, ≥100% гэж ангилах боломж өгсөн. 0% зэрэглэл гэдэг нь солонгон бүрхүүл, эвэрлэг бүрхүүлийн шүргэлцэл нь үзэж байгаа хэсэгт ядахдаа 1 цаг байхаар тодорхойлсон.

Судалгааны материалыг АУИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн тэнхим болон Английн Лондон хотын Нүд судлалын инстутэд зориулалтын давхар нотлох боловсруулалтанд оруулсан. Үзүүлэлтүүд нь компьютер дээр нийгмийн ухааны багц программуудыг (SPSS, Chicago//Epi-info 6.04) ашиглан задлан шинжилгээ хийгдсэн.

Судалгааны үр дүн

Судалгаанд Хөвсгөл, Өмнөговь аймагт сонгогдсон 1800 хүнээс 1717 нь (95.4%) шинжилгээнд хамрагдсан. Гониоскопын шинжилгээгээр 140 шинжлүүлэгчийн ядаж нэг нүд нь шүүрүүлэх системийн өнцөг хаалттай байгаа нь тодорхойлогдсон. 35 хүнд анхдагч хаалттай өнцөг (АХӨ), мөн цаашилбал 28хүнд анхдагч хаалттай өнцөгт глауком (АХӨГ)-ын хэмжүүрт тааарч байв. Дараах хүснэгтэд шинжлүүлэгчдийн нас ба хүйсийг лимб орчмын өмнөд хоргын гүний хуваарилалттай харьцуулан харуулсан нь:

Дараах хүснэгтэд хаалттай өнцөг илэрсэн болон илрээгүй шинжлүүлэгчдийг харьцуулж ЛӨХГ-ийг үзсэн.

Мөн дараагийн хүснэгтээр шүүрүүлэх өнцөг хаагдах, АХӨ (глаукомтой ба глаукомгүй) ба зөвхөн АХӨГ-ын урьдчилсан байдалд ЛӨХГний үнэлгээний өвөрмөц ба мэдрэг чанаруудыг нарийвчлан харуулсан.

Энэ хүснэгтээр уламжлалт болон өсөгсөн аргаар үзсэн шинжилгээний бүсийг муруйгаар үзүүлсэн нь 95%-ийн итгэмжлэх интервалтай байлаа.

Хэлцэмж

Шүүрүүлэх өнцгийн өргөнийг урьдчилан тааварлаж болох лимб орчмын өмнөд хоргын гүнийг тодорхойлж үнэлэх арга нь Сан Францискод харааны хугарлыг тодорхойлох зорилгоор хийгдсэн 1-70 гаран насны 5436 хүний шинжилгээн дээр үндэслэгджээ. Эдгээрээс ойролцоогоор 400 орчим нь гониоскопоор шинжлэгдсэн байна. Энэ нь 4 үе шатаар зэрэглэсэн ЛӨХГ-ний бүдүүвч нь өмнөд хоргын зах хязгаарын өнцгийн өргөний 5 үе шаттай гониоскопын үнэлгээтэй ижил болохыг өгүүлжээ [3].

ЛӨХГ-ний хүн амын дундах тархалтыг хожим нь Европ, Хойд Америк болон Азид судлагдсан. Фрэмингэмийн Нүдний судалгаанд ЛӨХГ нь эвэрлэг бүрхүүлийн зах хязгаарын зузааны хувиар зэрэглэсэн. Ихэнх нь цагаан арьстан Хойд Америкийн хүн амын дунд 6% нь ЛӨХГ≤30% байжээ [4]. Нидерландын Роттердамд 55 түүнээс дээш насны 6760 хүнийг шинжилэхэд 2.2% нь ЛӨХГ≤25% ЭЗЗ (эвэрлэгийн захын зузаан) байсан байна [5]. Гайхалтай нь Төвдөд 40 ба түүнээс дээш насны хүн амын дунд хийгдсэн судалгаагаар 2.4% нь ЛӨХГ≤¼ ЭЗЗ байв. Зүүн Азийн энэ ард түмний дунд АХӨГ-ын тархалт маш бага байдаг нь тодорхойлогдсон (Zhao JL 1990) Үүнтэй харьцуулбал бидний судалгаагаар Монгол хүмүүсийн 40% (653/1641) нь ЛӨХГ≤¼ ЭЗЗ байсан юм. Эндээс харвал настай хүмүүсийн хувь нь хэдийгээр өндөр боловч Европ гаралтай хүмүүсийн дунд лимб орчмын өмнөд хоргын гүн нь гүехэн хүмүүс цөөхөн юм шиг харагдаж байна.

Дээрх хүснэгтэд АХӨ-ийг тодорхойлох арга болох ЛӨХГ-ийг үнэлэх бидний судалгааг бусад орны судалгаатай харьцуулан тавьсан. Бидний судалгаа нь 1717 хижээл болон өндөр настныг хүн амд тулгуурласан шинжилгээнд хамруулж чадсанаараа зүүн Азийн бүс нутагт шинэлэг тоо болж, АХӨГ нь хараа алдагдалтын гол шалтгаан болох нь нотлогдсон [7, 8, 9].

Бид судалгаандаа бүх хүмүүсийг гониоскопын шинжилгээ хийж баталгаажуулсан. Бусад орны судалгаанаас харвал ЛӨХГ-ний үнэлгээг өвөрмөц ба мэдрэг чанаруудтай сайн хослуулаагүй байна. Бидний үзүүлэлтээр энэ аргаар гониоскопоор илрүүлж болох хаалттай өнцгийг илрүүлж болох боломжтойг үзүүлсэн. Уламжлалт “1 дүгээр зэрэг”-ийг (ЛӨХГ≤15% ЭЗЗ) хэрэглэвэл тийм шинжлүүлэгчдийн 84%-д илрэнэ. Хэрэв “2 дугаар зэрэг”-ийг (ЛӨХГ≤25% ЭЗЗ) хэрэглэвэл мэдрэг чанар нь 99% болж өснө. Гониоскоп хэрэглэдэггүй эсвэл хийх аргачлалыг сурах сургалт нь хангалтгүй байгаа үед ЛӨХГ-ийг хэмжих арга нь эмч нарт зарим нэг өвчнийг эрт оношлох аятай боломж олгож байна. Шүүрүүлэх өнцөг нь нарийсалтай өвчтөнүүд глауком өвчин үүсэхээс өмнө оношлуулж чадвал дараагийн нарийн багажын шинжилгээнд явуулах боломжтой болно. Яг тохирсон шинжилгээ л өндөр мэдрэг байх болно. Хэрэв бид уламжлалт ”2 дугаар зэрэг”-ийг (ЛӨХГ≤25% ЭЗЗ) салгаж тусад нь авч үзвэл өнцөг хаалттай 100 хүн бүрт нэг дутсан байна. 3 дугаар зэрэг (ЛӨХГ≤40%) бүх шинжлүүлэгчдэд тогтоогдож болно.

Энэ аргын хоёр дахь чухал тал нь гар биомикроскопыг хүн амын дунд АХӨГ-ын шинжилгээ хийхэд хэрэглэх боломжтой юм. Шинж тэмдэг илрээгүй үед анхдагч өнцөг хаагдалтын жинхэнэ учир шалтгааныг ойлгоход бэрхшээлтэй. Эндээс “эрхтэн гэмтээгүй” хаалттай өнцөгтэй нүдийг тодорхойлох эсвэл ийм нүдэнд өвчин үүсч хөгжих гэсэн хоёр сонголт бий болж оновчтой шинжилгээий аргыг шийдэх шаардлага гарч ирж байна. Хэдий тийм боловч, хэрэв харааны мэдрэлд өөрчлөлт гарч хязгаарын хараа алдагдсан нүдийг тодорхойлох зорилготой бол ЛӨХГ-ний шинжилгээг сайн гүйцэтгэх хэрэгтэй. ЛӨХГ≤5% ЭЗЗ хэрэглэсэн тохиолдолд мэдрэг чанар 91%, өвөрмөц чанар нь 93% байх магадлалтай. Олон хүн хамруулсан судалгаанд тухайн шинжилгээний тохиромжтой талыг бодолцохын зэрэгцээ мөн өвчний тархалтыг ч анхааралдаа авах ёстой.

Энэ шинжилгээний урдаас тооцоолж үзээгүй нэг нөлөө бол Монголчуудын дунд цаг уурын шалтгаант кератопатийн тархалт өндөр байсан явдал юм (Ж.Баасанхүү 1994).

Шинжилгээний үр дүнг эргэлзээгүй бууруулж буй нөгөө нэг тооцож үзээгүй шалтгаан нь лимбийн байрлалын олон янзын хувилбар юм. ЛӨХГ-ийн зэрэг нүдний хамар болон чамархай талд харилцан адилгүй түүний дүрслэлээс шалтгаалдаг байж болохыг зарим судлаачид тэмдэглэсэн байна [11].

Бидний хийсэн бүх хэмжилт нь эвэрлэг бүрхүүлийн чамархай талын зах хязгаарын байрлалд аль болохуйц тод харагдах хэсэгт хийгдсэн юм.

Бидний судалгааны ажил нь зүүн Азийн хүмүүсийн дунд шүүрүүлэх өнцгийн хаагдлыг тодорхойлоход мэдрэг арга болохыг тогтоосон.

Судалгааны үр дүн

Хижээл болон өндөр настай монгол хүмүүсийн 40% (653/1641) нь ЛӨХГ≤¼ ЭЗЗ байсан юм.

ЛӨХГ 5% ЭЗЗ хэрэглэсэн тохиолдолд мэдрэг чанар 91%, өвөрмөц чанар нь 93% байх магадлалтай болохыг тогтоосон.

Анхдагч хаалттай өнцөг болон хаалттай өнцөгт глаукомыг эрт оношлоход олон хүн хамарсан судалгааны ажил болон дүүрэг бүсийн төв, аймгийн нүдний эмч нарт чухал ач холбогдолтой.

Глаукомыг эрт илрүүлснээр энэ өвчнөөс шалтгаалсан хараа алдалт, сохролыг бууруулах боломжтой юм.

Ном зүй

1. Мачехин.В.А “Ультразвуковая биометрия у лиц с подозрением на глаукому” Вестник офтальмологии, 1975 №1, 5-7
2. Затулина.Н.И. “Морфологическое и гистохимическое изучение возрастных изменений дренажной зоны угла передней камеры глаза человека” ОЖ 1976 №4 стр 297-302
3. Becker.B.,Shaffer.RN. “Diagnosis and therapy of the glaucomas” St Louis; CV Mosby, 1965
4. Leibowitz HM, Krueger DE, “The Framingham Eye Study Monograph” Surv Ophthalmol 1980, Suppl 24: 335-610
5. Wolfs RCW, Grobbee DE,et al, “Risk of acute angle-closure glaucoma after diagnostic mydriasis in non-selected subjects: the Rotterdam study” Invest Ophthalmol, Vis Sci 1997; 38:2683-7
6. Zhao JL, “An epidemiological survey of primary angle-closure glaucoma in Tibet” Chinese Journal of Ophthalmology, 1990, 26:47-50
7. Hu Z, Zhao ZL, Dong FT, “An epidemiological investigation of glaucoma in Beijing and Shun-yi county” Chinese journal of ophthalmology, 1989; 25:115-118
8. Foster PJ, Baasanhu J, Alsbirk PH, et al, “Glaucoma in Mongolia-a population-based survey in Hovsgol Province, Northern Mongolia” Arch.Ophthalmol 1996, 114:1235-41
9. Congdon N, Quigley HA, Hung PT, et al, “Screening techniques for angle-closure glaucoma in rural Thaiwan” Acta Ophthalmol, 1996; 74:113-119
10. J.Baasanhu, G.J.Johnson, G.Burendei et al, “Prevalence and causes of blindness and visual impairment in Mongolia: a survey of populations aged 40 years and older” Bulletin of the WHO, 1994, 72 /5/: 771-776
11. Alsbirk.P.H. “Limbal and axial chamber depth variations. A population study in Eskimos” Acta Ophthalmol 1986; 64: 593-600
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Анагаах ухааны доктор Т.Булган


Нийтлэлийн нээгдсэн тоо: 745
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК